Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт

2026-9-15
0
ЖИРГЭХ

Телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох 78 дахь удаагийн Emmy Awards Лос-Анжелес хотын "Peacock Theater"-т болж, 2025–2026 оны телевизийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг тодрууллаа. Энэ жилийн гол анхаарлын төвд HBO Max-ийн “The Pitt”, “Hacks”, Apple TV+-ийн “Widow’s Bay”, “Pluribus” зэрэг цуврал байв. Шагнал гардуулах ёслолыг “Law & Order: Special Victims Unit” цувралаар алдартай жүжигчин Мариска Харгитэй хөтөлсөн байна.

“The Pitt” драм энэ жилийн Emmy-д хамгийн олон буюу 25 номинацид нэр дэвшсэн бөгөөд гол дүрийн жүжигчин Ноа Уайли драмын цувралын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртлээ. Ингэснээр Уайли уг дүрээрээ хоёр дахь жилдээ дараалан Emmy хүртэж байна. “The Pitt” цувралын жүжигчид, уран бүтээлчид мөн бусад төрөлд хэд хэдэн шагнал хүртсэн юм.

Watch The Pitt | HBO Max

Харин драмын цувралын шилдэг эмэгтэй жүжигчнээр “Pluribus” киноны Риа Сихорн тодорч, карьерынхаа анхны Emmy-г хүртжээ. Тэрбээр энэ төрөлд нэр дэвшсэн Зендаяа зэрэг хүчтэй өрсөлдөгчдийг ардаа орхисон байна. Драмын туслах дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг “Task” цувралын Том Пелфри, эмэгтэй жүжигчний шагналыг “The Diplomat” цувралын Аллисон Жэнни хүртэв.

Pluribus review – the audacity of the Breaking Bad creator's new TV show is  incredible | Television | The Guardian

Комедийн төрөлд “Hacks” цувралын гол дүрийн жүжигчин Жан Смарт дахин шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарсан нь энэ үдшийн хамгийн онцлох мөчүүдийн нэг байв. Смарт “Hacks” цувралынхаа улирал бүрт уг төрөлд Emmy хүртсэн анхны жүжигчин эмэгтэй болж, нийт найман Emmy-тэй боллоо. Мөн тэрээр жүжигчний төрлийн Emmy-ийн нийт ялалтаараа түүхэн дээд амжилтын эздийн эгнээнд багтжээ.

Комедийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Widow’s Bay” цувралын Мэттью Рис тодорсон бол туслах дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг Стивен Рут, эмэгтэй жүжигчний шагналыг Кейт О’Флинн хүртлээ. “Widow’s Bay” ийнхүү энэ жилийн комедийн төрөлд томоохон ялагчдын нэг болсон байна. Энэ жилийн хамгийн том шагналуудын нэг болох драмын шилдэг цуврал төрөлд “Paradise” ялалт байгуулсан бол комедийн шилдэг цуврал шагналыг “Widow’s Bay” хүртжээ.

Who's in 'The Beast In Me' Cast? Meet Claire Danes, Matthew Rhys, and More  - Netflix Tudum

Outstanding limited цувралын төрөлд “The Beast in Me” голлох амжилт үзүүлж, Мэттью Рис шилдэг эрэгтэй жүжигчин, Салли Филд “Remarkably Bright Creatures” бүтээлээрээ шилдэг эмэгтэй жүжигчин болсон байна. Реалити тэмцээний шилдэг хөтөлбөрөөр “The Traitors” шалгарсан бол “The Daily Show” олон төрөлт шоуны ангилалд шагнал хүртсэн байна. Мөн “South Park” шилдэг хүүхэлдэйн хөтөлбөрөөр нэрлэгдсэн юм.

Энэ жилийн Emmy Awards-ын онцлох мөчүүдийн нэг нь талийгч жүжигчин, найруулагч Роб Райнер “The Bear” цувралд тоглосон дүрээрээ нас барсныхаа дараа Emmy хүртсэн явдал байлаа.

Ийнхүү 2026 оны Emmy Awards нь олон жил үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчдийн шинэ амжилт, шинээр гарч ирсэн цувралуудын өсөлт, мөн телевизийн салбарын шинэ үеийн шилдгүүдийг нэг дор тодруулсан ёслол болж өндөрлөлөө.


2026 оны Emmy Awards-ын гол ялагчид

ДРАМЫН ТӨРӨЛ

Matthew Rhys in "Widow’s Bay.”

  • Шилдэг драмын цуврал: Paradise
  • Шилдэг эрэгтэй жүжигчин: Ноа Уайли — The Pitt
  • Шилдэг эмэгтэй жүжигчин: Риа Сихорн — Pluribus
  • Шилдэг туслах эрэгтэй жүжигчин: Том Пелфри — Task
  • Шилдэг туслах эмэгтэй жүжигчин: Аллисон Жэнни — The Diplomat
  • Шилдэг зочин эрэгтэй жүжигчин: Роб Райнэр — The Bear
  • Шилдэг зочин эмэгтэй жүжигчин: Шэйлин Вүүдли — Paradise

Ноа Уайли The Pitt цувралын доктор Робби Робинавичийн дүрээр хоёр дахь жилдээ дараалан шилдэг эрэгтэй жүжигчний Emmy хүртсэн. Харин Риа Сихорн Pluribus цувралын дүрээрээ карьерынхаа анхны Emmy-г авчээ.

ИНЭЭДМИЙН ТӨРӨЛ

 

  • Шилдэг инээдмийн цуврал: Widow’s Bay
  • Шилдэг эрэгтэй жүжигчин: Мэттью Рис — Widow’s Bay
  • Шилдэг эмэгтэй жүжигчин: Жан Смарт — Hacks
  • Шилдэг туслах эрэгтэй жүжигчин: Стивен Рут — Widow’s Bay
  • Шилдэг туслах эмэгтэй жүжигчин: Кейт О’Флинн — Widow’s Bay

Жан Смартын ялалт энэ жилийн хамгийн анхаарал татсан амжилтуудын нэг байлаа. Тэр Hacks цувралын бүх улиралд инээдмийн төрлийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн анхны жүжигчин болж, Emmy-ийн түүхэнд шинэ амжилт тогтоосон байна.

Outstanding limited ЦУВРАЛ / АНТОЛОГИ

Sally Field in "Remarkably Bright Creatures."

  • Шилдэг хязгаарлагдмал цуврал: The Beast in Me
  • Шилдэг эрэгтэй жүжигчин: Мэттью Рис — The Beast in Me
  • Шилдэг эмэгтэй жүжигчин: Салли Филд — Remarkably Bright Creatures
  • Шилдэг туслах эрэгтэй жүжигчин: Дэвид Харбор — DTF St. Louis
  • Шилдэг туслах эмэгтэй жүжигчин: Линда Карделлини — DTF St. Louis
  • Шилдэг найруулагч: DTF St. Louis
  • Шилдэг зохиол: DTF St. Louis

DTF St. Louis энэ ангилалд хэд хэдэн гол шагналыг авч, томоохон ялагчдын нэг болсон байна.

БУСАД ОНЦЛОХ ШАГНАЛУУД

  • Шилдэг реалити өрсөлдөөний хөтөлбөр: The Traitors
  • Шилдэг олон төрөлт шоу: The Daily Show
  • Шилдэг хүүхэлдэйн хөтөлбөр: South Park
  • Шилдэг телевизийн кино: Remarkably Bright Creatures
  • Шилдэг урьдчилан бичсэн олон төрөлт тусгай нэвтрүүлэг: The Muppet Show
  • Шилдэг шууд дамжуулалтын тусгай нэвтрүүлэг: Apple Music Super Bowl Halftime Show Starring Bad Bunny

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    21 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    51 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    1 цаг 1 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    1 цаг 9 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    1 цаг 16 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    1 цаг 23 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 28 мин
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
    1 цаг 38 мин
  • УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ
    1 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
    1 цаг 49 мин
  • Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
    2 цаг 52 мин
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
    2 цаг 52 мин
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    17 цаг 2 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    17 цаг 52 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    18 цаг 46 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    19 цаг 31 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    19 цаг 53 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    20 цаг 33 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    21 цаг 1 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    21 цаг 15 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК