
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр: Төрийн нэрээр, тангараг нэрээр, цолны ард нуугдсан хууль шүүхийн байгууллагын эдгээр дарга нар төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон. Дээр нь тэд хуулиар далайлган гадаад дотоодын аж ахуй нэгжүүдийн эзэмшдэг алтны уурхай, бусад бизнесийг дээрэмдсэн гээд асар олон хэрэг үйлдсэн бүлэг этгээд. Тэдний хууль бус үйлдэл илчлэгдэж одоо амь тавьж байгааг нь та бүхэн харж байна.
С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан. Б.Булнай удган Г.Занданшатарын ойрын хамаатан. Энэ хүн байнгын захиалгат гүтгэлэг явуулдаг. Үздэг хүмүүсээ нууцаар бичиж аваад эргээд шантаажилдаг. Цагдаагийнхан хохирогч нь болсон гэж хардаж байна.
Намайг хүүхдээ хүчирхийлж, жирэмсэн болгосон гэдэг зохион байгуулалттай хүний ёсонд баймгүй гүтгэлэг тараасан. Хэрвээ миний охин үрээр тоглох гэж байгаа бол би эцэг хүний хувьд, эр хүний хувьд хуулийн хүрээнд эцсээ хүртэл явна гэдгээ хатуу хэлье. Би хүүхэд байхаасаа аав, ээж ах дүү нарынхаа хайр халамжид өссөн. Гэр бүлийн нандин үнэ цэнэ гэдэг зүйлийг мэдэрч өссөн хүн. Гаж донтнуудын намайг гүтгэсэн энэ үйлдэлд би Монгол улсын иргэн хүний хувьд гомдол гаргасан" хэмээв.






















































