
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн, уран зохиолын хүрээнд "Адуучин" хэмээн алдаршсан яруу найрагч Лхаандувдангийн Баасансүрэн "Аниргүйн хэлмэрч", "Агшнаас өнө мөнх" нэртэй хоёр шүлгийн номоо өлгийджээ. Тэгвэл бид та бүхэнд түүний "Агшнаас өнө мөнх" нэртэй гурван мөрт хайку шүлгийн номоос дараах таван шүлгийг онцолж байна.
***
хонхон дуу ч
анир гүмд шингэх
гунигт орчлон
2023.6.24
***
хатсан навчис
үйрэн, үйрэн унасаар
хамаг юмс бүтэн болно
2024.9.15
***
шувуу нисэв
анир хайчлах чимээ
хаврыг эсгүүрдэнэ
2026.4.24
***
бороон дундуур
сүрэг шувуу хуйлран ниснэ
ариусах л гэж
2026.5.9
***
тарьсан төмснөөс
цагаан цэцэг ургажээ
танил үйлийн үр
2026.7.31
Л.Баяр






















































