
Өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд дэлхий нийтээр "Олон улсын Энх тайваны өдөр"-ийг тэмдэглэж байна. НҮБ-аас 1981 онд санаачилсан уг өдрийг 2001 оноос эхлэн хүчирхийлэлгүй байдал, гал зогсоохыг дэмжих өдөр болгон тэмдэглэж ирсэн юм.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагын мэдээллээр 2025 оны эцэст дайн, мөргөлдөөн, хүчирхийлэл, хавчлага болон хүний эрхийн зөрчлийн улмаас дэлхий даяар 117.8 сая хүн гэр орноо орхин дүрвэсэн байна.

Эдгээрийн 68.7 сая нь өөрийн улс орныхоо дотор дүрвэсэн хүмүүс байсан бол 41.6 сая нь хил даван дүрвэж, олон улсын хамгаалалт шаардсан байна. Өөрөөр хэлбэл дэлхийн ойролцоогоор 70 хүн тутмын нэг нь албадан нүүлгэн шилжүүлэгдсэн нөхцөлд амьдарч байна.
Гэсэн хэдий ч 2025 онд албадан дүрвэсэн хүмүүсийн тоо 2024 оны 123.2 саяас 117.8 сая болж буурсан нь сүүлийн арван жилд анх удаа ажиглагдсан бууралт юм.
Олон улсын Энх тайвны өдөр бол “дайн байхгүй байх”-ыг хүсэхээс гадна хүн бүрийн эрх, аюулгүй байдал, нэр төрийг хамгаалсан нийгмийг хамтдаа бүтээхийг дэлхий нийтэд сануулдаг өдөр аж.





















































