Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог

2026-9-17
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Өнөөдөр буюу есдүгээр сарын 17-нд Дэлхийн өвчтөний аюулгүй байдлын өдрийг тэмдэглэдэг.
Энэ өдөр өвчтөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах явцдаа урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэл, хохирлоос хамгаалагдах ёстой гэсэн ойлголтыг дэлхий нийтэд таниулах зорилготой.

БАРИМТ 2

Дэлхийн эрүүл мэндийн ассамблей 2019 оны тавдугаар сард өвчтөний аюулгүй байдлыг дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болгон дэмжиж, жил бүрийн есдүгээр сарын 17-нд тэмдэглэхээр тогтсон.

БАРИМТ 3

2026 оны уриа нь “Safe care for life!” буюу “Насан туршийн аюулгүй тусламж” юм

БАРИМТ 4

Зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин, архаг амьсгалын замын өвчин зэрэг удаан хугацаанд эмчилгээ, хяналт шаарддаг өвчнүүдэд анхаарлаа төвлөрүүлж байна.

БАРИМТ 5

ДЭМБ-ын мэдээллээр дэлхийд ойролцоогоор 10 өвчтөн тутмын нэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцад ямар нэгэн байдлаар хохирол амсдаг байна. 

БАРИМТ 6

Эдгээр хохирлын ойролцоогоор тал нь урьдчилан сэргийлэх боломжтой гэж ДЭМБ мэдээлдэг. Өөрөөр хэлбэл аюулгүй ажиллагаа, зөв зохион байгуулалт, харилцаа холбоо, хяналтыг сайжруулснаар тодорхой хэмжээний эрсдэлийг бууруулах боломжтой.

БАРИМТ 7

Аюулгүй бус тусламж үйлчилгээтэй холбоотойгоор жил бүр 3 саяас илүү хүн нас бардаг гэсэн ДЭМБ-ын тооцоо бий.

БАРИМТ 8

Эмийн алдаа нь өвчтөнд учрах хохирлын гол шалтгаануудын нэг. Эмийн буруу тун, буруу эм, буруу хэрэглэх арга зэрэг нь урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэлд ордог.

БАРИМТ 9

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний урьдчилан сэргийлэх боломжтой хохирлын тал орчим нь эмтэй холбоотой гэж ДЭМБ мэдээлсэн.

БАРИМТ 10 

Эмийн хэрэглээтэй холбоотой хохирол ойролцоогоор 30 өвчтөн тутмын нэгд тохиолддог гэсэн тооцоо бий.

БАРИМТ 11

ДЭМБ-ын мэдээллээр оношилгооны алдаа эмч, өвчтөний уулзалтын 5–20 хувьд тохиолдож болзошгүй гэж тооцоолсон судалгаанууд байдаг.

БАРИМТ 12

Дэлхий даяар жил бүр 300 саяас илүү мэс заслын ажилбар хийгддэг бөгөөд мэс заслын орчинд гардаг алдаа, хүндрэл нь өвчтөнд ноцтой үр дагавар авчирч болно.

БАРИМТ 13

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар нь өвчтөнд учирч болох эрсдэлийн нэг. Ийм халдвар нь эмчилгээний хугацааг уртасгах, нэмэлт зардал гаргах, антибиотикт тэсвэржилт нэмэгдэх зэрэг үр дагавартай.

БАРИМТ 14

Эмнэлгийн орчинд өвчтөн унаснаар гэмтэл авах, эмчилгээний хугацаа уртсах эрсдэлтэй.

БАРИМТ 15

Цусны бүлэн буюу венийн тромбоэмболизм нь эмнэлэгт хэвтэж буй өвчтөнд тохиолдож болох урьдчилан сэргийлэх боломжтой хүндрэлүүдийн нэг.

БАРИМТ 16

Эмнэлгийн зохион байгуулалт, ажлын процесс, боловсон хүчний хүрэлцээ, технологи, мэдээлэл солилцоо зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.

БАРИМТ 17

Эмч, сувилагч, бусад ажилтнууд болон өвчтөн, гэр бүлийн хооронд мэдээлэл дутуу дамжих нь эрсдэл үүсгэдэг.

БАРИМТ 18

ДЭМБ өвчтөнийг өөрийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлын идэвхтэй оролцогч байхыг чухалчилдаг. Өвчтөний туршлага, санал, оролцоог үйлчилгээний төлөвлөлт болон шийдвэр гаргалтад тусгах нь аюулгүй байдлыг сайжруулах нэг арга гэж үздэг.

БАРИМТ 19

Халдварт бус өвчтэй хүмүүсийг зөвхөн тусламж авагч бус, аюулгүй тусламжийг хамтран бий болгох түнш гэж үзэхийг ДЭМБ уриалж байна. 

БАРИМТ 20

Оношилгоо, эмчилгээ, эмийн хэрэглээ, тогтмол хяналт зэрэг олон шат дамждаг тул аюулгүй байдлын эрсдэл үүсэх боломж нэмэгддэг. 

БАРИМТ 21

Халдварт бус өвчин дэлхийн нийт нас баралтын ойролцоогоор 74 хувийг эзэлдэг. Иймээс эдгээр өвчний тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах нь 2026 оны дэлхийн кампанит ажлын гол зорилго болж байна.

БАРИМТ 22

Аюулгүй тусламжийг зөвхөн эмнэлэгт бус, тусламж үйлчилгээний бүх үе шатанд хангах шаардлагатай. Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ, урт хугацааны хяналт, гэрийн нөхцөл дэх өөрийн арчилгаа хүртэл хамрагдана.

БАРИМТ 23

ДЭМБ 2026 онд эрүүл мэндийн анхан шатны тусламжийг бэхжүүлэхийг онцолж байна.
Мөн эрүүл мэндийн ажилтнуудыг дэмжих, оношилгоо болон эмийн аюулгүй байдлыг сайжруулахыг уриалжээ.

БАРИМТ 24

Дэлхийн өвчтөний аюулгүй байдлын өдрөөр дэлхийн олон орны барилга, дурсгалт байгууламжийг улбар шар өнгөөр гэрэлтүүлдэг.

image

Өнөөдөр буюу есдүгээр сарын 17-нд "Дэлхийн өвчтөний аюулгүй байдлын өдөр"ийг тэмдэглэдэг. Энэ өдөр өвчтөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах явцдаа урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэл, хохирлоос хамгаалагдах ёстой гэсэн ойлголтыг дэлхий нийтэд таниулах зорилготой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    4 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    44 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    52 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 8 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    1 цаг 14 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    2 цаг 3 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    2 цаг 12 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    2 цаг 30 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    2 цаг 48 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    20 цаг 9 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    20 цаг 10 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    22 цаг 12 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    22 цаг 24 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    23 цаг 21 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    23 цаг 39 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК