
ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг дэвшүүлэхийг МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн. Үүний дараа МАН-ын ЕНБД Я.Содбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр: "Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудалд Үндсэн хуулийн дагуу л явах учиртай. Итгэл үзүүлэх эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг учраас өнөөдрийн удирдах зөвлөлийн хурлаар ярилцаагүй. Манай намын бүлэг 30:38-ын бүлэг гэж байхгүй. Ажил төрлөө өгсөндөө гоморхсон, хувь хоёр улстөрчийн хоорондын харилцаатай холбоотой гомдолтой 10 гаруй хүн байх шиг байна. Энэ асуудалд намын удирдлага, хяналтын байгууллагаас уулзаж, ярьж ойлголцох тал руу явж байгаа. Өчигдөр намын дүрэмд заасан хяналтын хороо А.Ариунзаяа, О.Саранчулуун гишүүдтэй уулзаж тайлбарыг авсан. Мэдээж хувь гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж болно. Гэхдээ хуулийн дагуу, намын дүрэм журмын хүрээнд байх ёстой" гэв.
Т.Золзаяа



















































