Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна

2026-9-16
0
ЖИРГЭХ

Зүүн Европ, Кавказ, Төв Азийн орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2026 оны 9 дүгээр сарын 15–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Тус уулзалтыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори зохион байгуулж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага техникийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Уулзалтыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлж, бичил биетний нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт нь хүний болон мал, амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, хүрээлэн буй орчинд нөлөөлж буй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болохыг онцлов.
Тэрбээр уг асуудлыг аль нэг улс, салбар дангаараа шийдвэрлэх боломжгүй бөгөөд “Нэг эрүүл мэнд” зарчмын хүрээнд хүн, мал, амьтан, хүнс, хүрээлэн буй орчны салбарын уялдаа холбоог хангаж, улс орнуудын хамтын ажиллагаа, лабораторийн тандалт, шинжлэх ухааны бодит нотолгоонд тулгуурлан ажиллах шаардлагатай гэлээ. Монгол Улсад 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаа хийж буй Бүсийн лабораторийн сүлжээ нь энэхүү хамтын ажиллагааг хөгжүүлэх бодит механизм болж байгааг мөн тэмдэглэлээ.

Бүсийн лабораторийн сүлжээ нь 2022 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улс 2024 онд долоо дахь гишүүн орноор нэгдсэн. Гишүүн орнууд зөвлөлдөх уулзалтыг ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 2026 оны 5 дахь удаагийн уулзалтыг Монгол Улс анх удаа хүлээн авч зохион байгуулж байна.
Энэ удаагийн уулзалтад Монгол, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Оросын Холбооны Улс, Тажикистан улсын холбогдох байгууллага, лабораторийн төлөөлөл танхим болон цахимаар оролцож байна.

Түүнчлэн НҮБ-ын ХХААБ-ын төв, бүсийн болон улс дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг хэлэлцэж байна.
Монголын талаас ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцож байгаа нь бичил биетний тэсвэржилтийн асуудлыг салбар хоорондын түвшинд авч үзэхэд чухал ач холбогдолтой юм.

Хоёр өдрийн уулзалтаар гишүүн орнууд бичил биетний тэсвэржилтийн тандалт, лабораторийн шинжилгээ, судалгааны үр дүн, үндэсний туршлагаа харилцан солилцож, лабораторийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын стандарт, сайн лабораторийн дадлыг нэвтрүүлэх, мэдээллийн удирдлага, мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах асуудлыг хэлэлцэнэ.

Мөн сүлжээний хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэж, гишүүн орнуудын лабораториудад бий болж буй мэдээлэл, нотолгоог бүс нутгийн хэмжээнд үр ашигтай ашиглах, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлон 2027–2028 оны Замын зурагт тусгах арга хэмжээг хэлэлцэж байна.

Монгол Улсын хувьд энэхүү уулзалтыг эх орондоо зохион байгуулж байгаа нь үндэсний лабораторийн тандалт, шинжилгээ, судалгааны чадавхыг олон улсын түвшинд бэхжүүлэх, бүсийн орнуудтай мэдээлэл, арга зүй, туршлагаа харилцан солилцох, лабораторийн бодит нотолгоог бодлого, шийдвэр гаргалтад ашиглах, улмаар хүнсний аюулгүй байдал, мал, амьтны болон хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн “Нэг эрүүл мэнд”-ийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    19 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    24 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    1 цаг 14 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    1 цаг 23 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    1 цаг 41 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    1 цаг 59 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    19 цаг 19 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    19 цаг 21 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    21 цаг 23 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    21 цаг 35 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    22 цаг 32 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    22 цаг 50 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    23 цаг 14 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    23 цаг 54 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • POETRY: Б.Алтанхуягийн НАЙМ дахь шүлгийн түүврээс онцлох ТАВАН шүлэг
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК