
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид зочлох үеэрээ 100 кг жинтэй штангийг 20 удаа өргөсөн бичлэг олон нийтийн сүлжээнд анхаарал татаад буй. Тус бичлэг нь дэлхий даяар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээнд өргөн тархсан байна. Энэ жил 58 настай Монголын Ерөнхийлөгч 100 кг-аар 20 удаа шахаж байгаа нь дасгал, хөдөлгөөний ач холбогдол, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж байна гэх зэргээр цахим сүлжээнд бичиж байгаа юм.

Тэгвэл Их Британийн тамирчин, 2017 оны Дэлхийн хүчтэний тэмцээний аварга Эдвард Холл Английн “Sport Manual” сэтгүүлийн вэбсайтад нийтлэгдсэн мэдээг хуваалцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай онцолжээ. Пакистаны Express Tribune сонинд “У.Хүрэлсүх 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд улс төрийн карьертаа хөл тавихаас өмнө Монголын армид алба хааж байсан” хэмээн мэдээлсэн байна.
“У.Хүрэлсүх улс төрөөс гадна олон төрлийн сонирхолтой нэгэн юм. Тэрээр хөгжим, мотоциклд дуртай бөгөөд 50 насандаа байгуулсан “Pals” хамтлагт гитар тоглодог байна. Мөн Улаанбаатар дахь Harley-Davidson сонирхогчдын клубын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан” гэж Reuters агентлаг мэдээлжээ.





















































