
Солонготын даваанд 2026 оны есдүгээр сарын 18-ны 09:00 цагийн байдлаар давааны орой хэсэгт цас орж байна. Үзэгдэх орчин хэвийн, замын зарим хэсэгт гулгаа, шалбааг үүссэн хэдий ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Мөн өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар Архангай аймгийн Тариат болон Цахир суманд цастай байна.
Иймд жолооч та хол замд гарах бол орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчино уу.
Эх сурвалж: ОБЕГ




















































