
Олон улсын хүүхдийн бүжгийн “World Children Championships” тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнийг Монголын Үндэсний Хүүхдийн Бүжгийн Холбоо, Монголын Бүжгийн Спортын Залуу Үеийн Сонирхогчдын Холбоо болон “Гуа-Үжин” клуб хамтран зохион байгуулах бөгөөд есдүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Спорт цогцолборт болно.
Тус тэмцээнд Англи, БНСУ, Хонконг, Хятад, ОХУ, Япон зэрэг улс орны бүжигчид оролцох аж.

Зохион байгуулагчдын зүгээс хүүхэд багачуудыг урлагаар дамжуулан хөгжүүлэх, олон улсын бүжгийн стандартыг Монголд нутагшуулах, дэлхийн үе тэнгийн бүжигчидтэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэхийг зорьжээ. Мөн дэлхийн бүжгийн төрөлжсөн “Dance TV” сувгаар тэмцээнийг олон улсад сурталчлахаар төлөвлөсөн байна.

























































