Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНХАУ-д төгссөн Монгол оюутнуудын нэгдсэн холбооноос тус улсад хандив өргөлөө

2020-2-14
0
ЖИРГЭХ

Монгол Улсын БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо болон Ухань хотод төгсөгчдийн холбооноос шинэ коронавиусийн дэгдэлт гарсан Ухань хотын эмнэлэгт зориулан 22 сая төгрөгийн хандив цуглуулснаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүлээлгэн өглөө. Тэд нэгдүгээр сарын 23-наас эхлэн "Мөнхийн хөрш, Энхийн тусламж" аян өрнүүлсэн бөгөөд 3000 гаруй хүн хандив өргөжээ.

БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Артур “2016 оноос хойш Монгол Улсын 10 мянга гаруй иргэн БНХАУ-д их, дээд сургуульд суралцан төгсөж, өдгөө улс эх орныхоо бүхий л салбарт ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-д төгсөгчид бид хоёр орны найрамдал нөхөрлөлийн гүүр болсоор ирсэн билээ. БНХАУ-д шинэ коронавирусын халдвар дэгдсэн гэх мэдээг бид авсан даруйдаа холбооноос "Мөнхийн хөрш, Энхийн тусламж" сайн үйлсийн аяныг зохион байгуулсан. Үүнд 3,000 гаруй төгсөгч болон суралцагчид чин сэтгэлээсээ оролцож, тусламжийн гараа сунгасныг дуулгахад таатай байна.Залуус бидний халуун сэтгэлээс цугласан 22 сая төгрөгийг Ухань хотын эмнэлэгт Элчин сайдын яамаар дамжуулан хандивлаж байна. БНХАУ-д их сургуульд элсэж, эрдмийн их далайд аялахдаа олон найз нөхөдтэй болж, амьдралын гараагаа эхэлж байсан залуус бид найрсаг хөдөлмөрч Хятадын ард түмэн, найз нөхөдтэйгөө энэхүү хүнд өвчнийг даван туулахад нь хамт байх болно.Түүнчлэн биднээс гадна өөр олон хүн Хятадын ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлэн хандивын аян зохион байгуулсаар байна. Энэ нь хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжсөнийг илтгэж байна” гэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй “Өнөөдөр "Мөнхийн хөрш, Энхийн тусламж" хандивын аяныг зохион байгуулж байгаад би Хятадын иргэдийн өмнөөс болон Элчин сайдын яамны хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр Хятадын ард түмнийг зовох энэ цагт Монгол Улсын төр засаг, олон нийтийн байгууллага, хувь хүмүүс бидэнтэй эв санаа нэгдэн бидэнд бодит тусламж үзүүлсээр байна. Энэ нь бидний сэтгэлийг маш их хөдөлгөж байна. Та бүхний найрсаг нөхөрлөлийг манай Элчин сайдын яам цаг тухайд нь Хятадын ард түмэнд мэдээлсээр байна. Үүнд Хятадын ард түмэн маш их талархаж хүлээн авч байна. Сүүлийн үед сошиал орчинд мянга мянган хятад иргэн Монголын ард түмэнд талархлаа илэрхийлж, сэтгэгдэл үлдээжээ. Тэд "Монгол Улсад энэ өвчний нэг ч тохиолдол битгий гараасай" гэж залбирч, хүссэн постууд оруулж байна. Мөн Бээжинд сурдаг 10 настай монгол охин өөрийн халаасны мөнгө болон 999 юанийг гурван хотод тэгшилж хандивлажээ. Энэ мэдээ Хятад улс даяар цацагдаж, хятад улс даяар сайшаагдаж байна. Хятад Монгол хоорондын найрамдлын харилцаа маш өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Мөн энэ үйл явдал цаашид биднийг боловсролын салбар дахь хамтын ажиллагаагаа улам их бэхжүүлэхийг зоригжуулж байна. Та бүхэнд дахин талархлаа илэрхийлье” гэв.

Ухань хотод төгсөгчдийн холбооны дэд тэргүүн Т.Бадрах-Ерөөл "Уханьд төгсөгчдийн холбооноос санаачлан БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа "Мөнхийн хөрш, Энхийн тусламж" аянаас цугласан сэтгэлийн хандивыг энэ өдөр гардуулж байгаадаа баяртай байна. Бидний сурч, амьдарч байсан Ухань хот цаашид гялалзаж, дэлхийд тэргүүлэгч хотын нэг болно гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

 

CCTV.COM

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    3 цаг 33 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    4 цаг 18 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    5 цаг 6 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    6 цаг 6 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    6 цаг 31 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    6 цаг 49 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    8 цаг 17 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    8 цаг 19 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    8 цаг 33 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    8 цаг 35 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    8 цаг 42 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    8 цаг 55 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    10 цаг 3 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    10 цаг 21 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    10 цаг 29 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    10 цаг 33 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    11 цаг 6 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    11 цаг 13 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    11 цаг 24 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    11 цаг 29 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК