Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын нөөцийн 2303 тн өвсийг үнэгүй, 2025 тн тэжээлийг 50 хувь хямдруулан олгожээ

2020-3-05
0
ЖИРГЭХ

2019 онд 22.4 сая толгой төл бойжуулан, 2019 оны эцсийн мал тооллогын дүнгээр малын  сүргийн тоо 70.9 сая толгойд хүрч өслөө. Өнөөгийн байдлаар нийт нутгийн 60 хувь нь цастай байгаагаас улсын хэмжээнд 8 аймгийн 32 сум цагаан зудын, 15 аймгийн 41 сум цагаанаар зудархуу  байдалтай байна.   

Тодруулбал 3 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв,  Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Ховдын баруун өмнөд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор,  Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-39.0 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Завханы Тосонцэнгэлд 39.0см, Завханы Их Уулд 38.0 см,  Увсын Малчин, Завханы Цагаан-хайрхан, Улиастай, Баянтэс, Архангайн Өлзийтөд 32-33 см, Завханы Яруу, Түдэвтэй, Тэс, Увсын Түргэн, Хяргас, Хөвсгөлийн Жаргалан, Галтад 24-29 см, Увсын Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Завханы Баянхайрхан, Алдархаан, Идэр, Түдэвтэй, Тэлмэн,  Сэлэнгийн Бугат 20-22 см, Хөвсгөлийн Чандагат, Булганы Баян-Агт, Хэнтийн Дадалд 15-17.0 см  зузаан цастай  байна. 

Зудын байдалд үнэлгээ хийхэд 2 дугаар сарын 20-ны байдлаар Увсын Малчин, Улаангом, Тэс, Түргэн, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Завханы Нөмрөг, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Эрдэнэхайрхан, Баянхонгорын Галуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Өвөрхангайн Хархорин, Булганы Тэшиг, Хэнтийн Баян-Овоо, Өлзийт, Хэрлэн, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Түвшинширээд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг Архангай, Булган, Орхон, Завхан, Хөвсгөл, Увс аймгуудад ажиллаж улсын нөөцийн 2303 тн өвсийг үнэгүй, 2025 тн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох, Завхан, Архангай, Өвөрхангай, Увс аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Завхан, Хөвсгөлийн 3 сум тус бүрт 1 буюу нийт 7 автомашин олгох шийдвэр гаргасан байна. Онцгой байдлын улсын комисс орон нутагт ажиллаж улсын нөөцөөс  өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувь хямдруулан олгох ажлыг зохион байгуулсан нь хаваржилт хүндрэх төлөвтэй аймгуудад мал аж ахуйн хаваржилтын байдлыг тогтворжуулах арга хэмжээ болж байна.

Өнөөгийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 5862 тн өвс, 4134 тн тэжээл байна. Аюулгүй нөөцийг Баян-Өлгий аймгаас бусад аймгууд малчдад  борлуулах ажлыг зохион байгуулж байна. Аюулгүй нөөцийн өвсийг дунджаар 5500 төгрөг, тэжээлийг  11800 төгрөгөөр малчдад хүргэж байна.

Аймгуудын зах зээл дээр өнөөгийн байдлаар 2379 тн өвс, 1544.5 тн тэжээл  худалдаалж байна. Өвсний үнэ 4000-13,000 төгрөг, тэжээлийн үнэ 11,500-26,000 төгрөгийн хооронд аймгаас  хамаарч харилцан адилгүй байна.

Энэ оны  03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар  гурилын үйлдвэрүүдээс авсан судалгаагаар  6100 тн  хивэг агуулахад  байна. Үүнээс “Улаанбаатар гурил” ХХК 3000 тн, “Алтан тариа” ХК 1500 тн, “Милл хаус” ХХК 1000 тн,  “Од групп” ХХК 600тн хивэгний нөөцтэй  байна.  

Аймаг, орон нутгаас авсан мэдээгээр хаваржилтад  5500 тн өвс, 3000 тн тэжээл шаардлагатай байна. Одоогийн байдлаар  улсын болон орон нутаг, үйлдвэрт байгаа тэжээлийн нөөцийг харахад өвс, тэжээлийн хангамж  хүрэлцээтэй байхаар байна.

Мал аж ахуйн салбарын хаваржилтад шаардлагатай тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хивэгний экспортыг хязгаарлаж,  “Улаанбаатар гурил” ХХК, “Милл хаус” ХХК, “Алтан тариа” ХХК, “Од гурупп” ХХК  уулзалт  зохион байгуулж 10 хүртэл хувиар хивгийг  хямдруулж борлуулахаар харилцан тохиролцлоо. Өөрөөр хэлбэл нэг шуудай /25кг/ хивэг 10575 төгрөг болж хямдрах нөхцөлийг бүрдүүллээ.

Цаг агаарын 3 дугаар сарын 1-5 өдөр урьдчилсан мэдээгээр өнөө маргаашдаа төв, зүүн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. 3 сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-3-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1-нд ихэнх нутгаар, 2, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    1 цаг 36 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    2 цаг 20 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    3 цаг 8 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    4 цаг 8 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    4 цаг 34 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    4 цаг 51 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    6 цаг 19 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    6 цаг 21 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    6 цаг 36 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    6 цаг 37 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    6 цаг 44 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    6 цаг 57 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    8 цаг 5 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    8 цаг 23 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    8 цаг 31 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    8 цаг 35 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    9 цаг 9 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    9 цаг 15 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    9 цаг 27 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    9 цаг 31 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК