Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баян-Өлгийн Ван, Барилгын салбарын там

2020-3-17
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Сайд Х.Баделхан Өлгийн хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийг 1971, Политехникийн дээд сургуулийг 1976, Москва хотын удирдлагын академийг 1990 онд тус тус дүүргэжээ. Ажлын гараагаа Улаанбаатар хотын Автобус баазад инженерээр эхлүүлж, улмаар Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдлагын газарт ерөнхий инженер, газрын дарга болтлоо дэвшин ажиллажээ.

БАРИМТ 2

Түүний хувьд 1991 онд аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэлтсийн дарга хийж байгаад хувийн бизнес эрхлэх болжээ. Өөрөөр хэлбэл, 1994-2000 оны хооронд гадаад худалдааны “Өркен”, зам барилгын “Жол” компанийн захирлаар ажилласан байна.

БАРИМТ 3

10 гаруй жилийн турш бизнес эрхэлсэн Х.Баделхан 2000 онд улс төрд хөл тавьж, аймгийн Засаг дарга болжээ. Аймгийн Засаг даргын албыг таван жил хашсан тэрбээр бусдын жишгээр 2005 онд УИХ-д нэр дэвшиж сонгогдсон байдаг. Харин 2012 оны сонгуульд МАН ялагдахад Бүлгийн албанд зөвлөхөөр очсон юм.

БАРИМТ 4

Ямар тохироотойг нь хэлж мэдэхгүй ч МАН засгийн эрх барихад Х.Баделхан аль нэгэн албан тушаалд очдог. Үүний илрэл нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт тэрбээр Аж үйлдвэрийн дэд сайдаар очиж байв. Дэд сайдын албыг аваад явчих чадвар, туршлагатай залуус МАН-д олон бий ч Х.Баделхан тэдгээрийнхээ өмнүүр орж сайдын сэнтийд заларсан нь энэ.

БАРИМТ 5

2016 оны ээлжит сонгуулиар Х.Баделхан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөх Х.Ержан, Тогтвортой амжиргаа төслийн Баян-Өлгий аймаг дахь багийн ахлагч Н.Самат нартай тавдугаар тойрогт өрсөлдөж ялалт байгуулан, хоёр дахиа УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

БАРИМТ 6

2017 онд МАН өөрсдийн байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газраа огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилоход Х.Баделхан Барилга, хот байгуулалтын сайдаар дэвшиж өнөөдрийг хүртэж ажиллаж байна.

БАРИМТ 7

Х.Баделхан гудамжинд лааз өшиглөхдөө ч, Төрийн ордонд байхдаа ч албан тушаалд очдогийн энгийн жишээ энэ.

БАРИМТ 8

“Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах ажлыг Х.Баделхан сайд та толгойгоороо хариуцна шүү. Гэртээ орох бүрт гэрээс чинь өмхий үнэртээд байдаг бол яах вэ? Албан тушаалтнууд өөриймсөг сэтгэлээр ажилдаа хандах цаг болсон”. Энэ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Х.Баделханд хандан хэлсэн үг.

БАРИМТ 9

2017 оны аравдугаар сард хэлсэн эл үг биеллээ олох эсэх нь ирэх тавдугаар сард Төв цэвэрлэх байгууламжийн үмхий үнэр нийслэлийнхэнд үнэртэхээс хамаарна. Тэр үед сонгууль гээд явчихдаггүй л юм бол хар толгойгоороо хариуцсан Х.Баделхан сайд хамгийн түрүүнд хариуцлагын асуудал ярих нь тодорхой.

БАРИМТ 10

Улс төрд ийнхүү өсч дэвшиж явдаг Х.Баделхан сайдын намтар зөвхөн Төрийн ордноор хязгаарлагдахгүй. Төрөлх нутаг Баян-Өлгий аймагт эрх мэдлээ тогтоох замаар Вант улс байгуулах хэмжээнд хүрснийг хэвлэлээр гарсан, гарч буй мэдээллээс харж болно.

БАРИМТ 11

2016 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр Баян-Өлгий аймагт олонх болоход Засаг даргаар нь томилогдсон А.Гылымхан Х.Баделхан сайдтай хамтран төрийн албыг төрлийн алба болгож, ямар ч шалгуур шаардлага хангахгүй ах дүү, хамаатан садан, ураг төрлийн хүмүүсээ ажилд томилсон тухай мэдээлэл нэг биш удаа гарсан.

БАРИМТ 12

Ингэхдээ “НИК” шатахуун түгээх станцад түгээгч хийж байсан хүмүүсийг аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн, газар, хэлтэс, агентлагийн даргаар томилсон байдаг. Төрийн алба гэдэг тодорхой хэмжээний шалгуур, босготой ч төвийн ШТС-д түгээгч хийж байсан хүмүүс түрүүчээсээ Засаг даргын Тамгын газрыг дүүргэх болсонд нутгийн зон олон нь дургүйцэх болсон гэдэг.

БАРИМТ 13

Хэвлэлээр гарсан мэдээлэлд дурдсанаар сайд Х.Баделхан аймгийн Засаг дарга А.Гылымханд нөлөөлж, дүүгээ Боловсролын газрын дарга, эхнэрийнхээ төрсөн дүүг Нэгдсэн эмнэлгийн орлогч даргаар томилуулжээ. Баян-Өлгий аймгийн төрийн албанд ар өврийн хаалгаар хийсэн томилгоо дээд цэгтээ хүрсний дараа 300 гаруй иргэний гарын үсэг бүхий албан тоотыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн ч холбогдон эзэндээ хүрэлгүй хав дарагдсаар өнөөдрийг хүрчээ.

БАРИМТ 14

Ховд аймагт болсон баруун бүсийн таван аймгийн намын зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг оролцох үеэр Баян-Өлгий аймгийн МАН-ын дэд дарга Д.Сара “Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд албан тушаалыг хуваан авч байна. Үүнээс УИХ-ын гишүүн Х.Баделхан төрийн албыг төрлийн алба болгож байгаа нь хэрээс хэтэрч байна” хэмээн алтан хошуу өргөжээ.

БАРИМТ 15

Х.Баделхан сайдын үйлдэл зөвхөн төрийн албан дахь халаа сэлгээрээр зогсохгүй. 1994-2000 оныг хүртэл ерөнхий захирлаар нь ажилласан “Жол” компаниараа дамжуулж Баян-Өлгий аймагт зарласан зам, гүүрийн тендерийг хуу хамдаг бололтой.

БАРИМТ 16

Баян-Өлгий аймгийн Тээврийн удирдах газарт, ерөнхий инженер, даргаар ажиллаж байхдаа 1990-ээд оны эхээр төрийн өмчид хамааралтай зам гүүрийн ангийг хувьчилан авч зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Жол” компанийг үүсгэн байгуулж өнөөг хүртэл тус аймагт зарласан бүх тендерийг авч ажил гүйцэтгэж ирсэн нь энэ.

БАРИМТ 17

Х.Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсоны дараа нэгэн иргэн АТГ-д шалгуулахаар хандсан удаатай. Тухайн иргэний мэдээлэлд “Х.Баделхан гишүүний хамаарал бүхий “Жол” компани замын сангаас жил бүр 500 сая төгрөгийн төсөв авч байсан.

БАРИМТ 18

Үүгээрээ дөрвөн гол чиглэлийн зам болох Таянгийн боомт, Цагааннуур, Ховд, Хатгалын гэсэн замыг байнга тордох үүргийг хүлээж байсан ч жилд ганц хоёр удаа хуссан болоод өнгөрдөг. Гэвч төсвөөс 500 сая төгрөг авч байсан. Түүний тендер авч байсан тухай бичиг баримтууд аймгийн архивт хадгалагдаж байгаа учраас та бүхэн энэ талаарх баримт нотолгоотой мэдээллийг олж авах боломжтой” гэсэн байдаг.

БАРИМТ 19

Сонирхолтой нь, Х.Баделханы нэрийг Барилга, хот байгуулалтын сайдад дэвшүүлэхээс өмнө тэрбээр 27 жил оршин тогтносон “Жол” компанийнхаа тусгай зөвшөөрлийг албан ёсоор цуцлуулсан байдаг. Хуульд зааснаар АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг нэг бүрчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан "ашиг сонирхлын зөрчил” гэх нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсэх эсэхийг тогтоодог.

БАРИМТ 20

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл сайдад нэр дэвшигчийг буцаах эрх нь хуулиар АТГ-д олгосон эрх учраас сайд Х.Баделхан түүнээс урьтаж өөрийнхөө замыг зассан хэрэг. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр харьцангуй төлөв даруй харагддаг Х.Баделхан сайд хөшигний ард бусдаасаа дутахааргүй овжин нэгэн гэдгийн илрэл нь энэ байж болох.

БАРИМТ 21

Авто замын салбарт 2019 онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төслийн жагсаалтад дурдсанаар Х.Баделхан сайдын хамаарал бүхий “Жол” компани аймаг орон нутгийн гурван ч тендерт шалгарч ажил гүйцэтгэжээ.

БАРИМТ 22

Тэдгээр нь Согоогийн голын төмөр бетон гүүр /Баян-Өлгий, Улаанхус сум/, аймгийн төвийн авто замын өргөтгөл, шинэчлэлт, 10.4 км /Баян-Өлгий, Өлгий сум/ аймгийн төвийн авто зам, зогсоолуудын шинэчлэл /Баян-Өлгий, Өлгий сум/-ийн ажлыг гүйцэтгэсэн байна.

БАРИМТ 23

Эдгээрээс хамгийн өндөр мөнгөн дүнтэй Толбо сумаас Хашаатын даваа хүртэлх 60 км хатуу хучилттай авто замын ажил. Уг замын төсөвт өртөг нь 95.2 тэрбум төгрөгөөр хийжээ.

БАРИМТ 24

Үүнээс гадна 2019 оны АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Жол” компанийг 100 хувь эзэмшдэг хэмээн бичсэн Х.Баделхан сайд тендерт шалгарсан баримт Өлгий сумын 9 дүгээр багт 1 км зам, Жана Өлке захаас Бугат сум яваа гурван замын уулзвар хүртэлх 1.5 км, Хөгжимт драмын театраас Ахдам зах орох хүртэл 1.1 км, Ховд их сургуулийн салбар сургуулиас 1 дүгээр бага сургууль хүртэл 1.5 км, Өлгий сумын 2.3.12 дугаар багуудад 0.8 км, Думан үйлчилгээний төвөөс Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль хүртэл 0.8 км, Өлгий сумын 11 дүгээр баг буюу НЭ-гээс Зах чиглэлд 0.55 км замын ажлыг тус тус гүйцэтгэсэн байна.

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийг тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог буюу Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделханыг онцолж байна. Улаанбаатар хотын Автобус баазад инженерээс ажлын гараагаа эхэлсэн тэрбээр аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, өдгөө Барилга, хотын байгуулалтын сайдын албыг хашиж байна

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (212.96.86.178)
    Хорвоод өөр ярьж биччихмээр хов жив алга уу дандаа нэг хувь хүн рүү чигэлсэн аль эсвэл хэнд ч хэррэггүй юм нийтэлхээ болимоор юм аа хувь хүний нууцыг хуулиар хамгаалсан байдагшдээ малаа
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (212.96.86.178)
    Хорвоод өөр ярьж биччихмээр хов жив алга уу дандаа нэг хувь хүн рүү чигэлсэн аль эсвэл хэнд ч хэррэггүй юм нийтэлхээ болимоор юм аа хувь хүний нууцыг хуулиар хамгаалсан байдагшдээ малаа
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (212.96.86.178)
    Хорвоод өөр ярьж биччихмээр хов жив алга уу дандаа нэг хувь хүн рүү чигэлсэн аль эсвэл хэнд ч хэррэггүй юм нийтэлхээ болимоор юм аа хувь хүний нууцыг хуулиар хамгаалсан байдагшдээ малаа
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • инженер (202.55.191.205)
    Хэн нъ юугаа хэлсэн ч мундаг хүн уурлана гэж естой байхгүй Дахин сонгогдох бүрэн бололцоотой
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.188.39)
    Хасгууд дотор энэн шиг гүндүүгүй хэрүүл маргаан тоодоггүй хээгүй эр байхгүй дээ. Ажлын тухайд үнэн мах руу товариш даа.
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ОДООГИЙН ЦҮНХ БАРИГЧ ГУТАЛ АРЧИГЧ АМААР АЖИЛ ХИЙДЭГ НЯЛЦГАЙ ШАЛДАН БИЧИГ ҮСЭГ ТАЙЛАГДААГҮЙ МАНГАР БАЦААНЫ ХАЖУУД АСАР ИХ МЭДЛЭГТЭЙ %, УЛС ТӨРИЙН АЛБАНЫ АРВИН ТУРШЛАГАТАЙ ДАРУУХАН , ХАЛ ҮЗЭЖ ХАШИР СУУСАН ,УЛС ЭХ ОРОНДОО ХИЙСЭН ЮМТАЙ ХҮН ШҮҮД ЭЭ. Я
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    САЛБАРЫГ МУНДАГ УДИРДАЖ БАЙНА ШҮ Ү
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    УЛС АМЬТАН ЭСРЭГ НАМЫН НӨХДҮҮД МУУ ХЭЛЖ НЭР ТӨРИЙГ НЬ ГУТААХ ГЭЖ БАЙНГА ОРОЛДДОГ . БАДЕЛХАН ГИШҮҮН ГҮНДҮҮГҮЙ ЭР БОЛОХООР ЮУ Ч ХЭЛЖ БАЙСАН ТООДОГГҮЙ. НӨГӨӨ МУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ БҮР СҮҮЛДЭЭ ӨРСДӨӨ ЗАЛХСАН ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ . КККК
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    БАРИЛГЫН САЛБАРЫГ МУНДАГ АВЧ ЯВЖ БАЙНА. МОНГОЛ ТӨР ЧИНЬ ЗҮГЭЭР НЭГ ХҮНИЙГ БАРИЛГЫН СЙАДААР ТОМИЛАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ДЭНДҮҮ АЖИЛСАГ ШУДАРГА. ХҮНИЙ ТӨЛӨӨ АРД ТҮМЭНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮН. ЭЛБЭГДОРЖ ШИГ ХОШГИРУУЛЖ УЛСЫГ ЦӨЛМӨДӨГГҮЙ ХҮН ШҮҮ
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ХӨДӨЛМӨРЧ ШУДАРГА ХҮН. ХУЛХИНЫ ЭЛБЭГЭЭГЭЭС ДЭЭР .
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • иргэн (202.179.25.49)
    Монголын төрд үнэнч шударга, хөдөлмөрч хүн хэрэггүй, харин Элбэгдорж, Сайханбилэг, Баяр мэтийн луйварчид хэрэгтэй. Сүүлийн 30 жил ард түмэн луйварчдад дассан байна. Дассан амьдралаас салах хэцүү. Хэчнээн муулав ч хятадаас сайн хүн байхгүй, МАНАН-гаас сайн төр байхгүй. Ирэх сонгууль үүнийг батална.
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.55.188.33)
    Баделхан гайгүй өлгийд ажиллаж байхад аймгийн засаг дарга байсан хүн чанартай казак хүн хүнтэй нэг нөхөрлөдөг шиг зантай биш их нийтэч хүн . Улсууд муу хэлж л байдаг юм би Баделхан гэж хүнийг мэднэ. Тун энгийн их хөдөлмөрч товариш байгаа юм даа
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • 999 (202.55.188.42)
    Цэвэр гэж зүүдлэнэ биз.Овгийн ахлагч болхоор өлгийн 200н мандатыг өргүүлж Хүүкийг е.сайд болгоход дэмжсэний шан сайлын суудал
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (119.40.98.177)
    ЭНЭ ХАСАГ ЧИН ТӨРИЙН АЛБАНЫ НАСНЫ ДЭЭД ХЯЗГААРААС ХЭТРЭЭД 2 ЖИЛ БОЛЖЭЭ ОДОО СУУЛГА ЮУН ДАВАРСАН ЮМ ЯМААР ЭДНЭЭР ТӨР ДУТАХ УУ БОЛИ БОЛИ АЧААЛАЛ ДААХГҮЙ ӨВГӨЧҮҮЛ САМГАЧУУЛ ОДОО БОЛЬ БОЛЬ
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Er hun (185.160.216.72)
    Mundag hundee chimeegui hodolmorch
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Ner tsever mundag hun shuu. Harin Turiin nariin bichgiin darga Magnaisuren gej jinhene umhii avilgachin ene salbariig samarch bgaa daa !!!! (192.82.70.81)
    Ene hun ih yum hiisen. Yamar ch ashig sonirholiin zurchil bhgui mundag hun. Ner tsever, turshlagatai, tulhtai, harin Turiin nariin bichgiin darga Magnaisuren, TZUG-iin darga Bayarsaihan, Sanhuugiin heltsiin darga Doljinsuren geed aihtar avilgaliin suljee Barilgiin yaamand togtood udaj bgaa daa. ATG tolgoig ni ileel bgaa !!!!!
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
    • Энэ одоо болно оо. Идэж уух, төрийн албаар мөнгө хийх нь хэтэрчихэж. Энд сайн хүн, тулхтай, шудрага.хөдөлмөрч, нэр цэвэр... нтр гээд комент бичсэн хүмүүс нь бүгд энэ хүний талын хасгууд байх шиг байна. Арай л ичмээр долигонож. Харин зарим нь зүүдээ ярих гээд хулгайгаа гэгчээр энэ яаманд бугшсан "айхтар авилгын сүлжээ" байгаа тухай матаас бичихдээ нөгөө шудрага, үнэнч сайд нь хаана, юу хийж, яамаа хэрхэн удирдаж байгааг нь илчилчихсэн байгаа юм биш үү? Шалгаад эхэлбэл ч Бадельхан гуай баларч мэдэх нь дээ. Дээр дурдсан 24 баримтын ихэнх нь түүний үнэн нүүр царайг илчилж "сайн сайд" хэмээх багийг нь хуулаад хаяжээ.
      2020 оны 03 сарын 17
  • бек (202.179.31.5)
    Энэ хүн харин олон олон бүтээн байгуулалт хийгээд байгаа шүү
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 5 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    17 цаг 9 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    17 цаг 15 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    17 цаг 18 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 28 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК