Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Итгэлт хүн

2020-7-08
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Физикч-инженер мэргэжилтэй Я.Содбаатар 1995 оноос намын дэргэдэх оюутны байгууллагын даргаар сонгогдож ажиллажээ. Энэ үеэс тэрбээр МАН-тай ажил, амьдралаа холбосон байна. Тодруулбал, ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байсан тэрбээр 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллажээ.

БАРИМТ 2

Улмаар Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Үйлдвэр худалдааны сайд Сү.Батболдын зөвлөх, М.Энхболд, С.Баяр нарын танхимд дэд сайдаар ажилласан байдаг. Харин Төрийн албаны тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2009 оноос намаасаа түдгэлзэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, даргаар ажиллажээ. Харин МАН-ын XXVI Их хурын үеэр намын удирдлагууд намдаа ирж ажиллах талаар санал солилцсоны дагуу улс төрийн сонголтоо хийж намдаа Нарийн бичгийн даргаар эргэж иржээ.

БАРИМТ 3

Мэргэжлийн хяналтын байгууллагыг удирдаж байсан талаараа тэрбээр “Чадварлаг мэргэжсэн хамт олонтой хамтран ажиллаж хяналтын шинэчлэлийг эхлүүлэн, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын менежмент нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдүүлж чадсандаа баяртай байдаг. Ер нь манай улсад төрийн албаны цогц шинэчлэлийг ойрын хугацаанд хийх зайлшгүй шаардлага байгаа гэж бодон өөрийнхөө боломжоор л оролцож яваа хүн” хэмээн ярьсан байдаг.

БАРИМТ 4

Харин намдаа эргэж очсон тухайгаа “Намдаа ажиллах болсон энэ цаг хугацаа маань бас нэлээд ачаалалтай үе байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн чимээ сонсогдож, дуу нь ойртож буй үе байна. Мөн Монгол Ардын нам гэсэн уугуул нэрээ сэргээж, үзэл баримтлалаа тодотгож, намд шинэлэг залуу удирдлага гарч ирэн шинэчлэлийг идэвхжүүлж, намын 90 жилийн ойг тэмдэглэхийн өмнө би ирж байгаагаарааонцлогтой л доо. Тэр тусмаа XXVI их хурлаараа өнгөрсөн 20 жилийн алдаа оноогоо дүгнэж, ирээдүйн 20 жилийн зорилт хөтөлбөрөө тодорхойлон дэвшүүлсэн үед ирж ажиллаж байгаагаа би намын нөхдийн минь надад үүрүүлсэн том даалгавар гэж ойлгож байгаа. Том ачаа даалгаж байна гэж хүлээн авсан. Залуу хүний хувьд аливаа ажлын саналыг ачаа ирж байна, хариуцлага ирж байна л гэж ойлгодог. Харьцангуй залуугаасаа улс төрд зүтгэж, үеийнхнийхээ төлөөлөл болж яваа учраас хариуцуулсан ажлыг хийсэн шиг хийхийг л хичээдэг” гэж байв.

БАРИМТ 5

Я.Содбаатарын хувьд одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй эртнээс холбоотой ойрын хүний нэг нь. Үүнээс гадна түүний хувьд Ерөнхий сайд асан Сү.Батболдыг УИХ-ын гишүүн болоход нь сонгуулийнх нь ерөнхий менежерээр ажиллаж байсан удаатай.

БАРИМТ 6

Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойр байсан тухайгаа гишүүн Я.Содбаатар У.Хүрэлсүх даргатай би 1995 оноос энэ намын оюутан, залуучууд  байгууллагуудад хамтран  ажиллаж эхэлсэн. Тэр үед би оюутан. Хүрэлсүх дарга намын залуучуудын асуудал хариуцсан улс төрийн ажилтан байсан. Тэр үеэс хойш бид ойрхон байж ирсэн. Миний хуурай ах шиг хүн. Болохгүй зүйлээ нэг нэгэндээ хэлж, урам өгөх үедээ өгч л ирсэн. Алдвал нэгнээ түшиж, амжилт гаргавал дэмжиж л явдаг.

БАРИМТ 7

Нэг ёсны журмын анд нөхдүүд. Бид хоёрт хамтдаа унасан ч үе бий. Боссон ч үе байдаг. Олон зүйл дээр  нэг нэгэндээ дэм болж явсан. Ингэж олон жил хамтарч байгаагийн цаана энэ намын олон залуучуудын итгэл, сэтгэл тээгдэж ирсэн. Үүнийг мөнхийн цэрэг хамтрагч гэж хэлж байгаа бол би үгүй гээд эсэргүүцэхгүй ээ. Ер нь хүн нөхөрлөлдөө үнэнч, найз нөхдийнхөө төлөө галд орж, галзуу барын өмнөөс архирдаг байх хэрэгтэй шүү дээ” гэсэн байдаг.

БАРИМТ 8

Я.Содбаатарыг МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байх үе буюу 2010 онд МАХН нэрээ сольж МАН болсон байдаг. Энэ үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын талынхан МАХН гэсэн нэрээ авч үлдэх гэж намын түр штабыг хүртэл нээж байв. Тухайн үед Нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би яг өнөөдөртөө Н.Энхбаяр даргын өөрийнх нь бодлыг мэдэхгүй байгаа учраас ямар нэг үг хэлэх боломжгүй байна. Зүгээр, шинэчлэл буруу гэж үзээд байгаа хүмүүсийн хувьд эхний удаад “Намын нэр со­лих бол асуудал биш. Гол нь үйл ажиллагааны шинэчлэл хийх хэ­рэгтэй” гэж байсан. Гэтэл намын нэрийг солиод, бодлого зорилтоо то­дорхойлж үйл ажиллагаагаа шинэч­лээд ирэхээр “Намын нэр чу­хал” гээд ач холбогдол өгөөд байгаа байхгүй юу. Энэ чинь өөрөө ло­гикийн зөрчилтэй байгаа биз дээ.

БАРИМТ 9

Зүгээр тэд бодлогын шинжтэй асуу­далд маргаан өрнүүлсэн бол өөр хэрэг. Тэгэхэд зүгээр л дургүй­чүү­дийн арми байгуулаад л, түр штаб нээж болохгүй. Улс төрд энэ бол оновчтой зүйл биш. Нам дотор жигүүр байгуулдаг олон улсын жишиг бол бодлогын асууд­лын талаарх эсрэг, тэсрэг са­нал байдаг. Түүнээс бус хуулийн хү­рээнд хийгдсэн шинэчлэлийн эсрэг хууль бус үйлдэл хийж болохгүй. Тэгсэн хэрнээ МАХН-даа хайртай гээд л. Тэгээд ч Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд бараг зур­гаан удаа нэрээ сольсон. Тэр үед хүмүүс маргаан дэгдээж байсан уу. Мэдээж аливаа шинэ зүйл, шинэчлэлийг эсэргүүцэж хуучнаа санагалзах цөөнх байдаг учраас эсэргүүцэх хэсэг гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ирж буй цагийн аясаар эвэндээ ороод явна биз дээ.

БАРИМТ 10

Энэ намд хайртай бол эв нэгдэлд ч хайртай байх хэрэгтэй. Олонхийн гаргасан саналд хүндэт­гэлтэй ханддаг байх хэрэгтэй. Түүнээс бус цээжээ дэлдсэнээр хайртай болно гэж байхгүй. Ер нь энэ шантаажны улс төрийг болиулмаар байна. Ажил өгөхгүй бол хагална, бутаргана гээд гүйчихдэг байж болохгүй. Одоо бүр тийм шантаажны улс төр бараг хэвийн үзэгдэл болчихсон байна. Сүүлдээ хэн хүссэн нь ганц хоёр дэмжигчтэй болоод л, хэдэн төгрөг гаргаж, хэвлэлээр төлбөртэй мэдээ гаргуулаад л, түүнийхээ хүчинд албан тушаалд очдог болчихвол болохгүй биз дээ. Тэр нь зөв юм бол анхан шатнаас нь улс төрд явж, энэ намд 20-30 жил зүтгэх ямар хэрэгтэй юм бэ. Утгагүй болно шүү дээ. Хүн бас тийм увайгүй байж болохгүй. Үнэхээр иймэрхүү хүмүүс нь намаас гарвал гарна л биз. Хүн хүний амьдрах арга өөр юм шиг байгаа юм л даа” хэмээж байв.

БАРИМТ 11

Түүний аав Янгуг насаараа багш хийсэн нэгэн. Аавынхаа тухай тэрбээр “Их олон сайхан шавьтай. Миний аав, ээжийн хоёр талын удамд шашин, төрийн хүмүүс байсан. Аавын минь нэр содон, цөөн хэрэглэгддэг болохоор сонирхож байгаа байх. Буяндэлгэрэх, Буянарвижих гэсэн утгатай түвд нэр. Манайхан цэвэр төв халхын  хүмүүс. Хүн ямар аав, ээжийгээ сонгож төрөх биш дээ. Содон нэртэй байгаа нь миний аавын буруу биш биз дээ. Тэгээд ч монголчууд олонхи нь түвд нэртэй байдаг шүү дээ” гэжээ.

БАРИМТ 12

Нэг үгээр “Абтай сайн хаан бол Алтан ургийн хүн. Миний удам бол Түшээт хан аймаг, Сайн ноён хан аймгийн улсууд байсан. Тэр утгаараа энэ нутгуудын холбогдолтой зүйлүүдийг шүтэж явдаг. Манай аав тал Архангай, Өвөрхангайн заагаар нутаглаж байсан. Миний аавын өвөө тухайн үед Гүн цолтой Цэвээнжав гүн гэж хүн байсан. Ах дүү их олуулаа. Нэг хэсэг нь хойшоо Хойд Тамир хүртэл нутаглаж амьдарч байсан. Нэг хэсэг нь Өвөрхангайн Бат-Өлзийн нутгаар нутаглаж байсан.

БАРИМТ 13

Ээж тал маань Түшээт хан аймгийн Түшээ гол хошуу буюу Хархорин Эрдэнэзуугийн хүмүүс. Манай өвөө дөрвөн настайгаасаа Эрдэнэзууд ирж сурч байсан. Сүүлд Эрдэнэзуу хийдийн хурал сэргэхэд хамба лам, даа лам хийж байсан буурал байсан” гэсэн байна.

БАРИМТ 14

Өөр нэгэн баримт гэвэл Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзангийн зураг бол түүний өрөөнд байх ёстой зургуудийн нэг. “Монгол Ардын намыг үүсгэн байгуулагчдын нэг Солийн Данзан Архангай аймгийн Хотонт сумынх. Тэрбээр Солийн Данзан сангийн тэргүүнээр ажилладаг. Түүний эмээ тал нь Архангай аймгийн Хотонт сумын хүн. Эмээгийн аав Архангай аймгийн Хотонт сумын анхны Засаг даргаар 1924 онд ажиллаж байжээ.

БАРИМТ 15

УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэд, хэдэн ном бичиж, эмхэтгэн хэвлүүлжээ. Мөн түүний бичсэн эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлүүд олон номд орсон гэж байлаа. Тухайлбал, “Монголын уул уурхайн түүх” номыг 2014 онд бичиж хэвлүүлсэн байна. Монгол Улсын уул уурхайн уламжлал, уул уурхайн асуудал Монголд хэдэн оноос эхэлж үүссэн. Тухайн цаг үедээ уул уурхайн асуудлыг хэрхэн авч үзэж шийдвэрлэж байсан талаар архивын баримтуудыг гаргаж бичсэн байна. Монголын уул уурхайн асуудал хамгийн анх хурцаар тавигдаж, тухайн үед төр засгийн асуудалд хэрхэн хөндөгдөж байсан зэргийг бичжээ.

БАРИМТ 16

Тэрбээр “1782 онд Сайн ноён хан аймгийн нутаг, Засагт хан аймгийн нутаг руу хятадууд орж ирж Монголын газар нутгаас алт, эрдэнийн чулуу болон бусад ашигт малтмалыг авч ашиглаж байжээ. Тийм учраас тухайн үеийн Сайн ноён хан аймаг, Засагт хан аймаг Алтан ууланд тусгай харуул гаргаж Алтны харуул гэж нэрлэж байсан. Энэ хүрээнд нийтдээ 19 харуул тавьж, тухайн үедээ 105 өрхийг харуулд суулгаж байсан” хэмээн ярилаа. Энэ тухай сонирхолтой баримтууд болон түүхэн ховор гэрэл зургуудыг багтаажээ. Мөн анхны уул уурхайн компани олон улсын 20-иод орны хөрөнгө оруулалттай “Монголор” гэдэг компани үйл ажиллагаа явуулж байсан аж.

БАРИМТ 17

Түүний өрөөнд дурсгалын медалиуд хэд хэд байна. Тэрээр “сүүлийн үед дурсгалын медаль өгөх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.  Би их шүүмжлэлтэй ханддаг юм. Байгууллага болгон ой тэмдэглэдэг. Ойн медаль өгдөг. Энэ бол буруу л даа. Тэгээд наадам хийгээд л. Яг байгууллагын хөгжилд үр дүнтэй юм байна уу гэхээр биш болчихоод байгаа байхгүй юу. Илүүтэй найр наадам хийсэн талдаа байдаг” гэсэн байдаг.

БАРИМТ 18

Тэрээр нэг одонг онцлон ярьсан юм. “Энэ бол Хубилай хаан одон. Монголын Шинжлэх ухааны академийн дээд шагнал. Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажилд оролцсон, Их сургууль төгсөөд Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний хүрээлэнд 4, 5 жил эрдэм шинжилгээний ажил хийж байсан. Монгол Улсын хөгжлийн хэд, хэдэн хөтөлбөрт хамтарч ажиллаж байсныг минь үнэлээд, ШУА дээд шагналаа олгосон. Миний хувьд их үнэтэй шагнал” хэмээн дурсжээ.

БАРИМТ 19

Зам, тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэгтэй холбоотойгоор сайд Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөд түүний оронд Я.Содбаатарын нэрийг МАН-ын удирдах зөвлөлөөс дэвшүүлж байв. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг 90.8 хувийн саналаар сайдаар томилж байсан юм.

БАРИМТ 20

Харин УИХ-ын гишүүн, сайд, дарга нараас эхлүүлээд төрийн өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий компаниараа дамжуулан ЖДҮ-ээс зээл авсан асуудал үүсэхэд Я.Содбаатарын нэр холбогдож байлаа.

БАРИМТ 21

Энэ тухай тэрбээр “Манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан аж ахуйн нэгж ЖДҮХ сангаас зээл авсан юм билээ. Эхнэр маань тэр компанийн үйл ажиллагаанд оролцохгүй нэлээн удаж байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа.

БАРИМТ 22

Энэ зээлийн талаар авсан аж ахуйн нэгжээс нь би тодруулсан. Тухайн ААН нь сонгон шалгаруулалтад ороод, зээлээ аваад, зориулалтын дагуу ашиглаж, тодорхой ажлын байр бий болгоод байгаа юм билээ. Яг хэр хэмжээний зээл авсан. Юунд зарцуулсан гэдгийг тухайн аж ахуйн нэгжээс асуусан нь дээр байх” хэмээн тайлбарласан байдаг.

БАРИМТ 23

Гишүүн Я.Содбаатарын хувьд 2016 оны сонгуулиар Өвөрхангайд АН-аас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг, МАХН-аас тус намын Орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт нартай өрсөлдөж ялалт байгуулсан байдаг.

БАРИМТ 24

Я.Содбаатар энэ удаагийн сонгуулийг өнжиж, намынхаа гал тогоонд ажилласан ч тэрбээр Шадар сайдаар ажиллахаар болж байна.

image

24цаг.мн сайт Засгийн газрын шинэ гишүүдийг 24 баримтаар танилцуулж байна. Энэ удаад У.Хүрэлсүхийн танхимд Шадар сайдаар ажиллахаар нэрлэгдсэн Я.Содбаатарыг онцолж байна. МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүний хувьд 2016 онд хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажилласан нэгэн. Түүний хувьд энэ удаагийн сонгуулийг өнжиж, намынхаа гал тогоог хариуцан ажилласан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • ЯНГҮГИЙН СОДБААТАРАА ЧИ ҮЙЛЭЭ ЭДЛЭХ ӨДӨР ИРНЭ (139.5.216.10)
    УРАГ ДАМ, ҮҮСЭЛ ГАРАЛАА ИХ НУУДАГ ЗЭВҮҮН ХУЛГАЙЧ ДАА. ЧАМАЙГ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ТЭНГЭР БУРХАН ГЭСГЭЭХ БОЛНО. ХҮНИЙ МУУ МУУГААРАА ТӨГСДӨГ ЖАМТАЙ.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • зочин (103.26.195.72)
    Амжилт хүсье. Чадварлаг, эрч хүчтэй шадар сайд байж чадна гэдэгт итгэж байна.
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • зочин (66.181.190.244)
    Чи чадах уу наад шадар сайдаа ЖДҮчин бас хахуульчин ичиж амьдрахад яана даа за яахав Загджавын Мэндсайхан та нар мэтийн юмийг дээр бурхан эсвэл байгалийн хууль шийтгэх байх
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
  • dabaa (64.119.22.70)
    Hamtarcn ajillaj baisan tusnig bolj baisan humuusee orhidoggui gej sonsson, eme sain cnanar snuu
    2020 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.37.205)
    ЗА БОЛИЛДОО!! ЖДҮ- ЧИН ДУРАК ШҮҮ ДЭЭ., ХҮРЭЛСҮХ ЯАГААД ДАНДАА ЭНЭ НӨХӨРИЙГ ДЭРГЭДЭЭ АВЧ ЯВДАГ ЮМ БОЛДОО????
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • зочны индэр (192.82.65.55)
    Я.Содбаатарыг муулаад байгаа зарим нэг гаруудад хэлэхэд 1. Өвөрхангай аймгаас ялалт байгуулж УИХ-д суусан сонгогдсон тойрогтоо яаж ажилласныг Хархорин суманд очоод нэг хар аймагт байхгүй спортын ордон, япон стандартын сургууль, орчин үеийн стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай авто зам зэрэг бүтээн байгуулалтууд байна. эхний сумандаа л ингэж ажилласан хүн Яг үүн шиг эх орон ард түмнийхээ итгэл сэтгэлийг алдахгүй ажиллана гэдэгт бол бат итгэлтэйн дээр улс төрд 20-иод жил ажиллахдаа уул усаа хэлэгнүүлж газар шороо ухаагүй юм шүү муулхаа л түрүүлхийн
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Иргэннн (202.55.188.34)
    Хийсэн бүтээсэн зүйлийг нь үнэлж төр засгаас ийм шагнал өгч байна. Одоо харин ихийг хийж бүтээгээрэй. Төр түмэн бид чинь итгэж байна шүү
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • 123зөв хүн (202.126.90.32)
    Содбаатар 2010 онд Мэргэжлийн Хяналтын байгууллагын шинэчлэлийн төслийг санаачилж хэрэгжүүлж байсан. Энэ бол тухайн үедээ маш том ажил байсан. Ер нь л санаачилж буй ажлаа заавал дуусгадаг хүн.
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Дөлгөөн (202.55.188.37)
    Ерөнхий сайдын суудалтай харьяа болж түмний нүд манлайн тэргүүн байх Ёстой хүн бол яах Аргагүй шадар сайдын суудал. Тийм ч учраас ёс суртахууны өндөр чадамжтай, олон талт мэдлэгтэй дадал Туршлагатай хүнийг томилох нь зүйтэй Я. Содбаатар УИХ гишүүн асан чадварлаг парламентч энэ хүн бүрэн эрхтэй. Доод албанаас энэ хүртэл 20 гаран жил улс төрд зүтгэсэн нь өнөөдрийн хүндэт үүрэг хүлээх гол шалгуур болсон нь дамжиггүй
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • comment1 (192.82.65.55)
    Mongol eh ornii huwi zaya uls tord barij baigaa erhem said tvsheedvvdees hamaarna. Ene chuhal alba, erh ymband ashig sonirhlooroo ogoorogch bus, ard tvmnii ireedvid ers oorchlolt sergen mandalt hiih hiij chadah hvmvvsiig tawih zvitei. Minii huwid sudalsnaar Fizikch, injener mergejiltei, magistr mergejlee Singapore-iin SSTC institute-d deeshlvvlsen. vildwer hudaldaanii saidiin zowloh, ded saidaar ajillaj baisan. Mon zam teewriin alban tushaald tomilogdoj bsan Y.Sodbaatar shadar said bolson n zow
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • 1244 (202.126.89.71)
    Итгэлтэй хулгайч
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.71)
    Худалч муу хулгайч хүн мэдэхгүй юм шиг худлаа ярих юм. Пялдага нэг нь худлаа магтаад байх юм. Бага л ... хийгээрэй дээ
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.161.82)
    Энэ нөхөр бол Шадар сайд байтугай жирийн сайд ч хийх зиндааны хүн биш дээ! Гэвч томилж байгаа Эзнийхээ зиндаанд бас таарч байгаа юм байлгүй дээ, зайлуул!
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (43.242.243.127)
    Хүрэлсүхтэй хармаа нэгтэй ЖДҮ хулгайч Содбаатар
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
    • Бурмаа
      Миний хөгшин одоо болио хууль хяналтынхан холбогдолгүй гээд тогтоосон байхад мянга муулж бичээд яах вэ дээ. Хүн муулахаас өөр ажил байдаггүй юм уу хаашаа юм.
      2020 оны 07 сарын 08
  • зочин (103.212.116.249)
    Худлаа ярихаа боль. Ѳвѳрхангайн Засаг дарга Ганболдтой нийлсэн барилгын компани.. Бас Заабар гэж чиний замын.. Химон констракшн гээд барилгын компани чинь байдаг шүү дэ. Одоо Ганболдыгоо УИХ д оруулаад ѳѳрѳѳ сайд болно гээд мѳрѳадѳѳд хор найруулаад явж бгаа. Тѳрѳѳс тѳрсѳн шинэ тэрбумтан Содбаатар.
    2020 оны 04 сарын 11 | Хариулах
    • zochinn12
      Barimttai yum yariach cham shg ingj dongodoj hen ch chadna!!!!
      2020 оны 04 сарын 11
  • Зочин (202.9.40.178)
    Хулгай хийсэн мөнгөөрөө өөрийгөө магтуулж хөлсний бичээчээр бичүүлжээ ичиж үхэж зайл новшооооооооо
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.40.178)
    энэ муруй амтай хулгайчийн итгэлтэй хүн гэж юү баысийн одоо хурдан төрөөс зайлуулж хөрөнгийг нь хурааж шоронд нь явуул өвөртөө унтаж байгаа эхнэрээ тэрбумыг хулгайлсаныг мэдээгүй гэж хуцдаг гөлгөр шүүдээ сонгогчид нь бүү март та нарын боломжийг хулгайлсан хулгайч шүү
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
    • 234
      Содбаатарын эхнэрийнх нь компанийн хамтран эзэмшигч нь зээл авсан . тэр үед эхнэр нь гадаадад эмчлүүлж байсан гэсэн. Өөртөө нь хуулийн хүрээнд ямар ч хамааралгүй
      2020 оны 04 сарын 10
    • Ene muu lalruudiin dund itgeltei hun gej yu bsiin. Odoo bugd l medej bgaa shdee hen ni hen be gedgiig
      2020 оны 04 сарын 10
  • Зочин (49.0.218.205)
    МАН-ынхан ичээчээ, болиочээ. Ямар улаан цайм юм бэ? Энэ хүний юунд нь итгэх юм бэ? Жинхэнэ ЖДҮ- чинь биздээ. Дахиж гишүүн болно гээд байгаа юм байх даа. Ээ чааваас даа. Нутгийн ард түмэн бид чамайг сонгосондоо нүүр хийх газаргүй болсон. Горидсоны хэрэггүйээ.
    2020 оны 04 сарын 10 | Хариулах
    • key
      Содбаатарын ЖДҮ-гийн асуудал өөрт хамааралгүй гээд ЦЕГ шийдвэр гарчихсан. тэгсэн ч ёс зүйн хариуцлага хүлээгээд сайдын ажлаа өгсөн, сонгуульд ч нэр дэвшээгүй бусаддаа үлгэр дууриал болсон хүн. Одоо төрд ямар ч өр байхгүй.
      2020 оны 04 сарын 10
  • зочин (66.181.161.57)
    хүний хог ,төрийн бөөс
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.186.88)
    физикч , инженер гэх нь ч хаашаа харсан юм байхав , зугээр " итгэлтэй цунх баригч " гэвэл их оновчтой агаад оносон мэргэжил нь болох байх !! Ашиг сонирхлвнхоо оргил уед бол эзэндээ " галзуу барын аманд гараа хийдэг " чин унэн , ашиг сонирхол нь унасан уедээ " эзнээ барьдаг нохой " нь ч бс унэн ! Халх монголчууд муруй амгай , сариу холтэй , омхий санаатай тангад угсааныхнаас бол чадвал л зай барьж - оглоо бур омнод зугийг ажиглаж бай гэж захисан байдаг ...
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
    • zzzz
      hunii turd haldaj gutgeh chn gemt hereg shu
      2020 оны 04 сарын 09
  • хаха (192.82.77.202)
    хулгайч хулгайч бас дахин хулгайч
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
    • эхэх
      хэнд ч хэрэггүй юм бичиж суухын цццц
      2020 оны 04 сарын 08
  • Зочин (103.26.195.129)
    ЖДҮ ХУЛГАЙЧ УУ ДАА?
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
    • OYUDAI
      Chi hulgailahiig ni harsiimuu. Teglee ch ter huniig chini holbogdolgui geed ali ert huuli hyanaltiinhan togtooson sh de. Hezeenii ch yum yriad bgan
      2020 оны 04 сарын 08
  • ZOCHIN (202.21.109.82)
    GDY SHAASAN HULGAICHUUD BIDNIIG DOROMJILOOD BAIGAA YUM UU ICHIJ AMIDARAARAI TA NAR KHEZEE NEGEN TSAGT TORIIN HUULIIN OMNO BOHIIH TSAG IRNE . MUU DEEREMCHINGUUD
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.14.36.18)
    XAXAXA
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • сонсогч (103.111.68.3)
    ЖДҮ ийн хулгайч нарыг дахиж сонгохгүй ичээрэй та нар
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
    • МУ-ын иргэн Очгэрэл
      JDU-d holbogdolgui bolohiig ni huuli hyanaltiinhan togtooson sh de hu
      2020 оны 04 сарын 08
  • Zochin (66.181.170.73)
    Yu ve. JDY-chin bz dee ene nukhur chin'. Boloogyi ee urvagch.
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
    • Баяраа
      ЖДҮ-д холбогдолгүй гэдгийг нь хууль хяналтынхан тогтоосон биз дээ. Энэээс илүү ялгах гээд байгаа юм.
      2020 оны 04 сарын 08
  • иргэн (202.179.26.78)
    МАНАН-гийн гол төлөөлөгчид итгэлт хүн болж зүсээ хувиргаж эхэлсэн үү. Ард түмэн хууртаж болохгүй шүү
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 19 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 23 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 29 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 32 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК