Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгмийг хамгаалагч сайд

2020-4-12
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Содномын Чинзориг нь 1964 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, 1982 онд Хужирт сумын арван жилийн дунд сургууль төгссөн. Улмаар 1986 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр, 2005 онд “Отгонтэнгэр” их сургууль төгсчээ.

Баримт 2.

МУИС-ийг төгсөнгүүтээ төрөлх нутгаасаа ажлын гараагаа эхлүүлэхээр очсон байдаг. Ингээд 1986-1990 онд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлжээ.

Баримт 3.

Залуу боловсон хүчин, эзэмшсэн мэргэжлээрээ чамгүй үр дүнтэй ажилласан тэрбээр тушаал ахиж 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Нийгэм, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллажээ.

Баримт 4.

Улмаар 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргын албыг хашсан байна. Үүний дараа 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар ажиллах болсноор улс төрийн замналаа эхлүүлсэн юм.

Баримт 5.

Харьцангуй нэр цэвэр улстөрчдийн тоонд багтдаг тэрбээр 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, ерөнхий менежер, 2009 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилласан туршлагатай.

Баримт 6.

Төлөвлөгч эдийн засагч, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй, мөн Тайвань, Швед, Японд мэргэжил дээшлүүлсэн аж.

Баримт 7.

Түүний сонгуульт ажлын хувьд 1997-2000 онд аймгийн МАН-ын хорооны дарга, 2011 оноос МАН-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажилласан.

Баримт 8.

Тэрбээр өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгийн тойрогт МАН-аас Н.Төмөрхүүгийн хамт нэр дэвшиж, үнэмлэхүй ялалт байгуулсан ч тойргоо булаалгасан гэхэд болно. Гэвч “Би хууль бус зүйл хийгээгүй. Үнэн, худлыг цаг хугацаа нотлоно” хэмээгээд тоглоомын тойргийн гадна үлдсэн юм.

Баримт 9.

Сонгуульд ийн өвдөг шороодсон ч 2014 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар томилогдож, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр төрөлх Өвөрхангай аймгаасаа сонгогдсон юм.

Баримт 10.

Улмаар 2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдох үед нь нүдээ олсон шийдвэр боллоо гэх хүн цөөнгүй байсан. Учир нь 2000 оноос хойш уг салбарт ажиллаж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийн олон хуулийн төсөл дээр ажилласан туршлагатай. Энэ ч утгаараа салбарын шинэчлэлд ихээхэн хувь нэмэр оруулж буй.

Баримт 11.

Сайд болсныхоо дараахан “Монгол Улсад нийт 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Эдгээрээс 11,3 мянга буюу 10,6 хувь нь 0-17 насны хүүхдүүд. Эдгээр хүүхдүүдэд бид анхаарал халамж тавьж, хүрч ажиллах ёстой” гэдгийг онцолж байв. Тиймдээ ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулж ажилласан нь томоохон амжилтын нэг билээ.

Баримт 12.

Мөн 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлаж хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргахад салбараа төлөөлөн багагүй идэвх гаргасан байдаг. Үүний үр дүнд Монгол Улсын 0-18 насны хүүхдүүдийн 85 хувь буюу нэг сая гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах боломжтой болсон юм.  

Баримт 13.

С.Чинзоригийн хувьд дээр хэлсэнчлэн хөгжлийн бэршээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд түүчээлэх үүрэг гүйцэтгэсэн хүн. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхэд олгож буй асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудалд бат зогссоноор Засгийн газрын анхаарлыг чиглүүлж чадсан юм.

Баримт 14.

Тэрбээр Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Конгресст бэлтгэх үндэсний хороог тэргүүлдэг. Энэ утгаараа 2019 онд Монгол Улсад анх удаа зохиогдсон конгресст оролцох 600 гаруй төлөөлөгчийн 50 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх учраас бэлтгэл ажил ялангуяа дэд бүтэц, үйлчилгээний хүртээмжтэй байдлыг хангахад онцгой анхаарах шаардлагатайг онцолж тодорхой үүрэг даалгаврыг өгсөн байдаг. Энэ ч утгаараа “Чингис хаан” олон улсын нисэх буудал, хуралдаан болох “Шангрила” зочид буудлын орчим болон зочдыг байрлуулах 18 зочид буудал, томоохон үзвэр, үйлчилгээний газруудад хийсэн хүртээмжийн үнэлгээний ажлын дагуу тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэд төвөггүй зорчих зам, орц, гарцыг бий болгох, засч сайжруулах, ариун цэврийн өрөөг стандартын дагуу тохижуулах ажлыг хийх хэрэгтэйг анхааруулж, шаардаж, ажил хэрэг болгосон юм.

Баримт 15.

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчинг бүрэлдүүлэхэд салбарын зүгээс багагүй анхаарч ажилласан. Үүний тод жишээ нь өнгөрсөн 2019 онд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв хамгийн орчин үеийн эмчилгээ болон нөхөн сэргээх үйлчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан цогцолбор юм. Нийт 250 хүүхдэд өдрөөр эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна 250 хүүхдийг хэвтүүлж эмчлэх хүчин чадалтай тус төв нь өнгөрсөн 2019 оны зургадугаар сарын 1-нд нээлтийг нь хийж үйл ажиллагаа эхлүүлсэн ч Баянгол дүүргийн Тамгын газрын нэр дээр бүртгэлтэй байх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажил хүртээмжгүй гэж үзэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэр дээр шилжүүлж өгөхийг хотын даргаас тэрбээр хүсэлт гаргасан удаатай.

Баримт 16.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборыг ирэх 2021 онд ашиглалтад оруулахаар болсон нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хамгийн том амжилтын нэг гэхэд болно. Монгол Улсын спортын түүхэнд цөөнгүй тамирчид паралимпын дэвжээний Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж буй. Эл спорт цогцолбор ашиглалтад орсноор тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болохоос гадна олон улсын хэмжээний тэмцээнийг Монголдоо зохион байгуулах боломжтой болно.

Баримт 17.

Дээрх цогцолбор нь тив, дэлхийн хэмжээний тэмцээн явуулах боломжтой заал, талбайтайгаас гадна фитнесс, жүдо бөх, хүндийн өргөлт, таэквондо, сагсан бөмбөг, суугаа волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, байт харваа, хонхот бөмбөг, буудлага зэрэг пара спортын 10 төрлөөр зэрэг хичээллэх боломжтой олон улсын стандартад нийцсэн тусгай тоноглол бүхий танхимтай. Гэвч манай талаас газрын асуудлаа шийдэж өгсөн ч энэ нь Хан-Уул дүүрэгт байршилтай ТОСК-ийн нэр дээр бүртгэлтэй Хөгжлийн банкинд барьцаанд тавьсан газар юм. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор ХНХЯ-наас гурвалсан гэрээ байгуулж газрын асуудлыг шийдвэрлэхийг хичээж байна.

Баримт 18. 

Түүний хувьд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэлтгүй оюутан залуусын сурч хөдөлмөр боломжийг дээшлүүлэхэд олон ажил хийсэн. Үүний нэг жишээ нь МСҮТ-ийн эрэлт багасч, толгойтой бүхэн их, дээд сургуулийг сонирхож улмаар чанаргүй боловсон хүчний тоог нэмэгдүүлэх болсон цаг үед шийдвэртэй алхам авч хэрэгжүүлсэн юм. Энэ нь Засгийн газраас МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргуулахад салбарын сайдын хувьд ихээхэн хүчин чармайлт гаргаснаас харж болно.

Баримт 19.

Үүний үр дүнд улсын болон хувийн хэвшлийн 80 гаруй МСҮТ-д суралцагч 37.8 мянган оюутан 200 мянган төгрөгийн тэтгэлэгийг энэ оны нэгдүгээр сарын 1-ээс авах боломжтой болсон юм. Уг шийдвэрийн хүрээнд  шаардлагатай 70 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгасан.

Баримт 20.

С.Чинзориг ХНХ-ын сайд болсны дараагаас цалин, тэтгэврийг нэмэх чиглэлээр удаа дараа санал гаргаж байсан. Үүний үр дүнд Засгийн газрын хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр нийт 190 мянган төрийн албан хаагчдын дундаж цалин нэг сая төгрөг рүү дөхсөн. Уалинг нэмэхэд зориулж 2020 оны улсын төсөвт 276 тэрбум төгрөг тусгажээ. Мөн 408 ахмад настны тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон.

Баримт 21.

Засгийн газар мэдэгдээд буй.  Цалин, тэтгэврийг нэмэхээс гадна хамгийн чухал шийдвэр гаргахад түүчээлсэн. Энэ нь цэцэрлэгийн хүүхдийн хоол, сурагчдын үдийн цай, дотуур байрны хоолны мөнгө  нэмэгдэхээр болсон шийдвэр. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг буюу 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнхийг 2400 төгрөг байхаар шийдвэрлэсэн. Уг шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ. 2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315 төгрөг, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.

Баримт 22.

Дэлхий нийтэд коронавирусний халдвар тархсантай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг ажлын байрыг хадгалах, иргэн, ААН-ийн орлогыг хамгаалах ёстой гэсэн байр суурь илэрхийлсээр ирсэн. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай зэрэг хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан юм.  Ингэснээр 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжих бөгөөд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас татвараас чөлөөлөх, мөн иргэн, аж ахуйн нэгжийг НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх, 2020 оны хоёр, гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид 200 мянган төгрөг олгох зэрэг арга хэмжээ хэрэгжих боломжтой болсон юм.  Түүнчлэн хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөг  дээр 10 мянган төгрөгийг гурван сарын хугацаанд нэмж олгох шийдвэр гарсан.

Баримт 23.

Энэ талаар ХНХ-ын сайд тэрбээр “Тогтоолын төсөлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажил олгогчийн болоод ажилтны төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх асуудлыг тусгасан. Нийтдээ 45 мянган ажил олгогч, хувийг хэвшилд ажиллаж байгаа 572 мянган хүн энэ хөнгөлөлтөд хамаарахаар тооцсон. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэн, сайн дурын даатгалд хамрагддаг 186 мянган иргэн хамрагдана. Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд нийтдээ 800 гаруй мянган иргэнийг хамруулж, энэхүү арга хэмжээнд 800 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Монгол Улсын хэмжээнд 1.1 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний 800 мянгыг энэ хөнгөлөлтөд хамруулснаар нийт ажиллагсдын 75 орчим хувь нь хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдана.

Баримт 24.

Үүнээс гадна хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх ёстой, ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангасан боловч зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй зээлдэгчийн жилийн нийт нэрлэсэн хүүний 2 нэгж хувьтай тэнцэх дэмжлэгийг 3 сарын хугацаанд төрөөс хариуцах, жижиг, дунд болон бичил бизнесийг дэмжих батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэгт өөрийн болон салбарын саналаа оруулж тусгасан нь цаг үеэ олсон зөв шийдвэр байсныг гэрчлэх биз ээ.

image

24цаг.мн сайт УИХ-ын 75 гишүүнийн тойрог тус бүрээр нь танилцуулж байна. Энэ удаад УИХ-ын сонгуулийн ХХI тойрог буюу Өвөрхангай аймаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг онцолж байна. Улс төрд орсон замналаа төрөлх нутгаасаа тэр дундаа төрийн албаны бага тушаалаас эхлүүлсэн тэрбээр өдгөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй. Ингээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн талаарх 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • ТАНИХГҮЙ ХҮН (202.131.225.197)
    ЭНЭ ГЭЖ САЙД БОЛОХ ДОНТОЙ АМЬТАНГ ЯАНА ВЭ. АЖЛААЧ ХЭРҮҮЛ АМГҮЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ, УЙЛАГНАСАН ЦАРАЙ ГАРГААД Л ЯВЖ БАЙХЫН
    2020 оны 04 сарын 18 | Хариулах
  • Өвөрхангай (192.82.72.111)
    Ховдынхонд нам төмсөгдүүлж яам, салбараа Ховдын одоо ч хөдөөдөө хаягтай хүмүүсээр дүүргэж төрийн албыг сулрахад тун дорвитой нэмэр оруулж буй сулхан нөхөр дөө.
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.125.146)
    Халамжийг хэтэрхий хавтгайруулахаа болиоч сайдаа. Хүнсний талоноор амьдардаг ажил хийх сонирхолгүй иргэд хэт олширлоо.
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • MUHKTSETSEG (202.179.6.154)
    Hiisen yumtai heleh ugtei mundag hun dee amjilt hudie
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.178.212)
    Чинзориг шиг шударга сайд байхгүй тэр ждүчин биш ганц шударга яваа саыд бол чинзориг сайд манай хөдөөгийн ард түмнийг их. Зүйл хийсэн ганц сайд гэдгээ малчид мэдмээр дээ хэнэггүй улс даа малчид маань. Ер нь эднийхэн цөм шударга сайхан нуруутай хүмүүс блаа сайн хүний үр сүүтэй гүүниы жнага гэдэг дээ өвөрхангайхан чинзоригоо сонгоно оо. Хүний нэр төрийг харлуулагч хар амтай амьтад сонгуул үзэхгүй бурхны цээрлэл хүлээх болно шүү
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.21.119)
    сайн дураар нийгмийн даатгал төлдөг иргэдийн нд хөнгөлөлтөнд оруулсанд баярлаж байгаа шүү
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • Иргэн (192.82.77.89)
    ХУД-н ХХҮХ-н хэлтсийн мэргэжилтэн залуугийн нэр дээр байдаг "Өвтосон" нэртэй ХХК-н ЖДҮДС-с авсан 800 сая төгрөгийн зээл Чинзориг сайдын авсан зээл байх магадлал маш өндөр. Уг ХХК өнөөдөр ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй. Монголоос өөр ямар ч хэл мэддэггүй учраас Япон, Тайван явж мэргэжил дээшлүүлсэн гэх нь маш эргэлзээтэй. 2017 онд нутгаасаа хамт сонгогдсон Д.Тогтохсүрэнгийн хамт Солонгос улсын Бусан хотод амрахдаа казинод овоо хэдэн төгрөг алдсан сураг байгаа.
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
  • Иргэн (103.57.95.28)
    Хийгээд шальсан юмгүй ч сурсан мэдсэн боловсрол багатай ч дээшээ яваад байдаг нэг тийм сулхан нөхдүүд байдагдаа?! Түүнийл нэг байна?! Энэ төрд тийм оронтоо бас байгаад байх юмдаа?!
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
  • Иргэн (103.57.95.28)
    Хийгээд шальсан юмгүй ч сурсан мэдсэн боловсрол багатай ч дээшээ яваад байдаг нэг тийм сулхан нөхдүүд байдагдаа?! Түүнийл нэг байна?! Энэ төрд тийм оронтоо бас байгаад байх юмдаа?!
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
  • Иргэн (103.57.95.28)
    Хийгээд шальсан юмгүй ч сурсан мэдсэн боловсрол багатай ч дээшээ яваад байдаг нэг тийм сулхан нөхдүүд байдагдаа?! Түүнийл нэг байна?! Энэ төрд тийм оронтоо бас байгаад байх юмдаа?!
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    argagui um baina shdee hodooniihon yaj niigmiin asuudliig shiideh vedee said hodoonii…yanz byriin shaltgaanaar yadarch zydersen hymyyst uls yamarch anhaaral halamj tavidaggui….haya neg zov setgeltei hymyys l tedend tuslah um
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
    • Яг яг
      Зочин
      2020 оны 04 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 42 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 45 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 52 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 55 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 4 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК