Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Даяар дуурсагдах далай даян дархан "улстөрч"

2020-5-18
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Монгол түмнээ Баднаанямбуугийн Бат-Эрдэнэ гэж дуудуулах ховорхон хувьтай төрсөн дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь Улсын баяр наадамд нийт 186 давахдаа 11 жилд нь түрүүлсэн. Самбо бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, хошой мөнгөн медальт, Залуучуудын дэлхийн аварга, жүдо бөхөөр Азийн наадмаас нэг мөнгөн, гурван хүрэл медаль, сохирхогчдын сумо бөхийн Дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгө, хүрэл медаль хүртэж, тив, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж явсан түүний амжилтыг тооцоод барахгүй.

Баримт 2.

Гурван эгч, нэг ахтай. Түүнийг бага байхаас нь аав нь бөхийн хорхойтон болгож өсгөсөн. Гэргийг Б.Болормаа нь философийн багш мэргэжилтэй. Гэсэн ч волейболын спортоор хичээллэж спортын мастер цол хүртсэн. Гэргий Б.Болормаатай ханилахаас өмнө аавтай  нь “багш, шавийн” барилдлагатай байсан. Хожим санаандгүй байдлаар хүргэн нь болсон гэж хууч хөөрсөн байдаг.

Баримт 3.

Хэдий бөхийн спортоор хичээллэж олон амжилтын эзэн болсон ч Цэргийн дээд сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж 1990 онд төгссөн. Орос, англи хэлтэй, хууль зүйн ухааны магистр. Ажлын туршлагын хувьд 1983-1990 онд “Хүч” нийгэмлэгийн тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” дээд сургуулийн захирлаар ажилласан.

Баримт 4.

Ингээд УИХ-д тухайн үеийн МАХН буюу МАН-аас өрсөлдөж ялснаас хойш тасралтгүй 16 жил парламентад суусан туршлагатай улстөрч болжээ.

Баримт 5.

Тэрбээр байгаль орчныг хамгаалах, хариуцлагатай уул уурхайн эсрэг чуулганы үеэр идэвхтэй ажиллаж ирсэн гишүүн. Тиймдээ ч Урт нэртэй хуулийн автор нь болсон. Гэхдээ үүнд багагүй эргэлзээ байдаг юм билээ. Энэ нь нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг боловсруулж Б.Бат-Эрдэнэ гишүүнээс дэмжлэг хүсэж хандсан байна. Уг хүсэлтийг нь эрхэм гишүүн хүлээж аваад өөрийн нэртэй албан бичгээрээ хуулийн төслийг өргөн барьжээ. Ингэж л Урт нэртэй хуулийн автор болсон гэх юм билээ.

Баримт 6.

Урт нэртэй хуулийн ачаар Хэнтий аймгаас эхлээд цөөнгүй аймаг, сумдын газар нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байсныг цуцалж, цаашид энэ салбар дахь бугшсан идээ бээрийг шахах эхлэл тавигдсан гэхэд болно.

Баримт 7.

Энэ хугацаанд 2009-2010 онд УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны даргаар нэг жил ажилласан. Мөн УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд МАН үнэмлэхүй олонх болох үед Ж.Эрдэнэбатын танхимд дэвшиж, Батлан хамгаалахын сайдаар ажилласан ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт суудлаа тавьж өгсөн.

Баримт 8.

Өдгөө УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар ажилладаг.  Парламентийн туршлагатай ахмад гишүүн гэдэг утгаар нь энэ үүргийг түүнд оногдуулсан. Тэр ч итгэлийг алдахгүйн тулд багагүй хүч гаргаж ажилласан. Эх оронч түшээгээр тодорч байсан тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж байсан.

Баримт 9.

Нэгэн цаг үед МАН лидергүй боллоо гэх шүүмжлэлд өртөөд байв. Тэр үед Б.Бат-Эрдэнийг онцож, лидерээрээ өргөмжлөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг олгож байсан удаатай.

Баримт 10.

Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр 41.7 хувийн санал авсан. Энэ нь ч яах аргагүй лидер улстөрч гэдгийг нь баталсан байх. Нөгөө талаасаа бөхөд хайртай монголчуудын зан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илэрсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч МАН-ын нэрээр бус өөрийн нэрээр дээрх саналыг цуглуулсан гэж болно.

Баримт 11.

МАН-аас УИХ-д сонгогдсон түнийг МАХН-д урвах байх гэсэн хардлага олон жил үргэлжилсэн. Учир нь 2011 оны намар “Оюу толгойн гэрээ нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн нэр бүхий найман гишүүний хамт Ерөнхий сайд С.Батболдыг огцруулахыг шаардаж байсан. Тиймдээ ч тэрслүү гишүүн гэж цоллуулж байлаа.

Баримт 12.

УИХ-ын 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын 40 гаруй парламентийн гишүүн ЖДҮ-гийн хэрэгт нэр холбогдсон. Харин Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд үүнтэй нэр холбогдоогүй цөөн хэдхэн гишүүний нэг юм.

Баримт 13.

Энэ ч утгаараа ЖДҮ-чдийн төлөөлөл болсон УИХ-ын Б.Ундармаа, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Л.Элдэв-Очир нарын гишүүд ЖДҮ, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болох хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх үеэр Б.Бат-Эрдэнэ гишүүн хатуухан үг дайсан байдаг. Энэ нь ЖДҮ-г дэмжих, бодлого батлагдаад олон жил болсон ч зорилтод бүлэгтээ бүрэн хүрэхгүй байна. Арилжааны банкууд бизнесийг дэмжих санаачилга гаргахгүй байна. Зөвхөн өндөр хүүтэй мөнгө зээлүүлж, ашиг олохыг санаархаж байна. Үүнд төрийн эрх баригчид, гишүүд бид буруутай гэж байв.

Баримт 14.

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ч хариуцлага хүлээдэггүй явдал гаарсанд тэрбээр шүүмжлэлтэй хандаж ирсэн. Тиймдээ ч Эрүү, Шүүхийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн юм. Тодруулбал, уг асуудлаар чуулганаар хэлэлцэх үеэр “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хаагдсан хэдэн хэрэг байна вэ. Үүнээс болж улсад хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ. Бид ийм байдлаар улсад хохирол учруулсаар байх уу?. Авлига, албан тушаалын хэргийг сэргээж шалгах хэрэгтэй. Бид өмнөх алдааг давтах ёсгүй. Хэрвээ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадвал энэ боломжийг хааж чадна” гэдгийг удаа дараа мэдэгдэж, хэлж ирсэн юм. Түүний эл шаардлага ч хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад ихээхэн дэмжлэг үзүүлсэн билээ.

Баримт 15.

Парламентад 16 жил суухдаа барагтай хэл аманд өртөж байгаагүй түүний талаар 2017 онд нэгэн таагүй мэдээлэл цацагдсан. Энэ нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хурандаа Б.Колягаар дамжуулж авлига нэхсэн гэх мэдээлэл. Тодруулбал, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-ын захирал, хурандаа Б.Коля БХЯ-тай хийсэн гэрээгээ хийхээр ирсэн гадныханд “Гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг дансанд хий. Энэ талаараа сайд Б.Бат-Эрдэнэ мэдэж байгаа” гэсэн утга бүхий зүйл хэлсэн аж. Эл үйлдлийн хариуд гадныхан АТГ-д гомдол гаргаж, улмаар мэдээлэл нь хэвлэлээр цацагдаж байв.

Баримт 16.

Үүнээс гадна Бөхийн холбоотой асуудал багагүй шуугиан дэгдээсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Сүхбат “Б.Бат-Эрдэнэ аварга нэгдэх асуудлыг наадмын дараа болгох санал гаргаж шийдэхээс татгалзсан” гэдгийг хэлээд энэ асуудлаар гурван дархан аварга, улсын гарьд, заан цолнуудын төлөөлөл, хоёр талын удирдлага уулзсан. Бөхчүүд эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурахаар тохирсон. Гэтэл дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын гарьд Д.Рагчаа тэргүүтэй бөхчүүд зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй. Дархан аварга нүүрэн дээрээ эвлэрэх асуудал ярьсан ч үйлдэл нь өөр байна” гэдгийг мэдэгдсэн юм. Үүнтэй зэрэгцээд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг Бөхийн өргөөг хууль бусаар авсан гэх дуулиан мөн өрнөсөн юм.

Баримт 17.

Улсын баяр наадмаар зодоглосон бөхчүүд допинг хэрэглэсэн гэх асуудалд удаа дараа нэр холбогдсон. Үүнээс болж цөөнгүй бөх барилдах эрхээ хасуулж, цолоо хураалгасан. Допингийн асуудалд Бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг хариуцлага хүлээх ёстой гэж зарим бөхчүүд Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан удаатай.

Баримт 18. 

Монгол Бөхийн өргөөний хувьд 1.6 тэрбум төгрөгөөр иргэдийн хандив дэмжлэгээр боссон. Гэтэл тайлангаа огт тавьж байгаагүй гэдгийг мөн л А.Сүхбат мэдэгдэж байлаа. Үүнд Р.Нямдорж, Г.Данзан, Б.Бат-Эрдэнэ “буруутай” гэж байв.

Баримт 19.

Тэрбээр Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших үеэр “Тужийн нарсыг үгүй хийсэн”, “Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг шахсан” гэх дуулиан дэгдсэн.

Баримт 20.

Харин үүнийг тэрбээр эрс үгүйсгэсэн байдаг. Ингэхдээ “Хүн андуураад байна уу. Эсвэл зориуд ингэж мушгиж байна уу, мэдэхгүй. Би Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг ог нийлүүлж байгаагүй. Харин ДЦС-III нийлүүлсэн нь үнэн. Гавьяат Г.Эрдэнэбат, О.Балжинням бид нийлж “ББ” компани байгуудж ган бөмбөлөг, ноолуурын бизнес хийсэн. Гэхдээ ноолуураа худалдаж аваад “Говь” компанид худалддаг байсан. Олсон орлогоороо “Буудайн цацал” компанийн хувьцааг худалдан авсан. Гэхдээ би ганцаараа биш, Д.Тэрбишдагва, “Алтан тариа”-гийн Цэвэвтэй нийлж авсан” гэжээ.

Баримт 21.

УИХ-ын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлого огцом нэмэгдэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар нэр бүхий иргэд АТГ болон Б.Бат-Эрдэнэ гишүүний тэргүүлдэг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан. Эл асуудлаар Б.Бат-Эрдэнэ гишүүн дэд хорооны даргын хувьд удаа дараа асуудал дэвшүүлсэн. Гэвч хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэх Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын гишүүдийн асуудал шийдэгдэлгүй өнгөрсөн.

Баримт 22.

Харин М.Оюунчимэг гишүүн “АТГ-ынхан “ЦЭГ, ТАСЛАЛ” андуурсан байна” гэж өөрийгөө өмгөөлсөн бол Б.Бат-Эрдэнэ гишүүн “Энэ асуудлыг шалгах эрх нь УИХ-ын Ёс зүйн дэд хороонд алга” гэснээр асуудал замхарсан.

Баримт 23.

Тэрбээр парламентад олон жил суусан туршлагатай улстөрчийн хувьд УИХ-ын залуу гишүүдийн хэлсэн үг, үйл хөдөлгөөнд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Жишээлбэл, цар тахлын үед чуулганыг цахимаар хуралдуулахаар болохдоо гишүүдийг амны хаалт зүүж, хувийн ариун цэврийг сайтар сахихыг Тамгын газраас анхааруулсан юм. Гэвч С.Бямбацогт, Л.Болд тэгүүтэй гишүүд амны хаалт зүүхдээ хойрго хандаж байгааг байнга шүүмжилж, аашлах үедээ аашилж байв. Энэ ч үүднээс түүнийг хэтэрхий үгэлж байна гэж ангийн нөхөд нь дургүйцсэн удаатай.

Баримт 24.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд төрөлх Хэнтий аймгаасаа дахин нэр дэвшихээр болсон. Ингэснээр тойргоо сольдоггүй, урваж шарвадаггүй гэдгээ батлан харууллаа. Түүнтэй хамт нэг тойрогт МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар нэр дэвших бол АН-аас хотын дарга асан Э.Бат-Үүл, Ж.Оюунбаатар, П.Пүрэвхатан нар нэр дэвшинэ. Ийнхүү дархан аварга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын сонгуульд дөрөв дэх удаагаа өрсөлдөх гэж байна. Хэнтийчүүд түүнд итгэл найдвараа дахин хүлээлгэх нь тодорхойгүй. Гэхдээ МАН-аас хийсэн судалгаагаар рейтингээрээ нэгдүгээрт жагссан гэх юм билээ.

image

24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 40 дүгээр тойрог буюу Хэнтий аймгаас сонгогдсон Б.Бат-Эрдэнийг танилцуулж байна. Тэрбээр 2004 оноос дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Иргэн (64.119.23.242)
    Сайхан аварга шүү, УИХ-д байж байх л хүний нэг, дэмжиж бна, Хэнтий нутгийнхан аваргаа гаргана байхаа.
    2020 оны 05 сарын 23 | Хариулах
  • MGL (192.82.78.182)
    Монголын ард түмний их аварга. Тэхдээ ИХ-д бол хэрэггүй аварга.Сайн зүйлд толгой нь хөдөлөхдөө муу, амин хувийн ашиг хонжоондоо толгой сайтай. Эрдэнэтэд ган бөмбөлөг шахаагүй гэж аль амаараа хэлж чадаж бнаа!!!
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • хайяаа (103.111.68.3)
    Иймэрхүү боловсролгүй мангайсан хар сданууд Монгол улсын хөгжилд саад тотгор болж байгаа..Ми овогт хятад данжаадын бөхөнцөр..
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • сда (103.111.68.3)
    Говийн ард түмнээс Хэрлэнгийн усыг харамлаж Хятад Оросын эрх ашгийн төлөө ажилласан идэж баахаас өөр шидгүй маанаг хар сда.
    2020 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.46.97)
    Аварга нэр цэвэр жудагтай эр улс төрд олон жил ажиллаж төрийн жинхэнэ туршилгажсан түшиг тулгуур зүтгэлтэн хүн.
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (49.0.149.20)
    МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХӨД ГАРГАСАН АМЖИЛТЫГ ЧИНЬ ДАВТАХ БОЛОМЖ БАЙХГҮЙ УЛС ТӨРӨӨ ЗӨВ ХИЙГЭЭД МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭЭД БАЙДАА АВАРГАА
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
  • zochin (66.181.161.29)
    Энэ аварга сэтэртэй энэ хүн чинь яагаад ОНОН голоо хамгаалж чадаагүй билээ Одоо больж үз
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Zorig (202.55.188.44)
    Baagii avarga banhaigaad dunhiigeed duingeteed uneniig helehed Mongol ulsiin Ih hurald suuj yarij baigaa ni tun zohimjgui haragdaj baina shuu. Odoo bolno oo Ba avargaa odoo biden shig tolgoi muutai humuus olon yum yarival Onigoonii onigoo bolno shuu.zaigaa tavij og oo ho
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Монголын төлөө цохилох зүрх. (66.181.178.217)
    АН-ынхан Бат-Эрдэнэ аваргын оронд Бат-Үүл гэдэг зөнөсөн өвгөнийг гаргах гэнэ. Инээд хүргээд элэг бөөр унагаачих юм. Бат-Үүл "Ичсэн хүн хүн алж, айсан хүн адуу үргээнэ" гэгч болж явнадаа зайлуул.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (49.0.218.212)
    УИХ-д хэн хэрэггүй вэ гэвэл бөхчүүд дуучид шүү дээ. Жишээ нь энэ батэрдэнэ гэдэг бөх юуч хийгээгүй байж , дахиад гишүүн болно гээд муйхарлаад байх юм. Ичээчдээ. Тэртээ тэргүй энэ удаа гарч чадахгүй, хэнтийгээс бөх биш бандааш биш сайн хүмүүс олон байгаа шүү.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
    • хайяаа
      Махан толгойт мангар аваргад хонь хариулж хог түүх нь яг таарсан ажил.Говийн ард түмнээс хэрлэн голын усыг харамлаж Монгол улсын хөгжлийг хойш татаж гацаасан мангуу толгойлсон хар сда.
      2020 оны 05 сарын 19
    • Монголын төлөө цохилох зүрх.
      УИХ-д аварга маань УИХ-ын гишүүнээс эхлээд Ёс зүйн дэд хорооны дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга хүртэл хийж Монголынхоо төлөө хэдэн жил чөмгөө дундартал зүтгэж сэтгэлээ чилээсэн. Мэдэх нэг нь мэдэнэ дээ. Харин чи Баагий аваргаар минь хонь хариулгаж, хог түүлгэхгээ юу? Юу хийлгэх гэсэн гөлөг вэ? Чи.
      2020 оны 05 сарын 19
  • Зочин (64.119.22.213)
    Сайхан Монгол эр ИхХуралд хэрэггүй.Хууль санаачлагч боловсролтой залуучууддаа блломж олго.Бөхийн холбоондоо очиж суу.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • зочин (43.228.131.42)
    Сайн сайхан нэртэй их аварга байлаа гээд энэ олон жилд юу хийв. Одоо болноо. Оронд нь оюунлаг эрдэмтэн залуусаа дэмжие
    2020 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (192.82.78.43)
    ХАЛХЫН ИХ АВРАГА УИХ-даа СУУЖАЛ БАЙГ ХОР НАЙРУУЛЖ ХУЛГАЙ ХИЙХ БИШ
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
    • үхсэний халхын их аварга.Хэнтийд Чингийг булшийг мануулаахаар энд тэндээс баахан боолчуудыг тууж аваачсан байдаг юм.Тэдгээр боолуудын угсаа шдээ.
      2020 оны 05 сарын 18
  • зочин (192.82.75.215)
    Аварга бавайчихаад байж л байг. Нэр сүр дүр төрх нь сайхан ш дээ.Шоучин, Попрогчдын дэргэд наран мэт аварга минь налайж байхад сиймхийгээр шургалсан хулгаруудын сүнс нь далийна даа.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Ч (202.126.88.67)
    Халхын их аварга даа.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.46.160)
    Жалга довны үзэлгүй жинхэнэ аварагаа. Ёсто жудаггүй харчин хорчин хүн чинь Баямүнк дөө
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Zochin (150.129.142.50)
    Yostoi judaggui uudgui er gj oiriin humuus n heldegiin bnle
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.46.230)
    За болио өөрийнхөө оронд оюунлаг эрдэмтэн инженер хүмүүсийг дэмжиж гаргах бсан юм одоо болно чи ялагдана даа
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • ББ (202.126.89.132)
    Аварга асуудалгүй гарнаа
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.143.189)
    Ер нь сайхан Монгол эр дээ
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (202.179.24.243)
    аварга маань үнэхээр жудагтай сайхан хүн, тулхтай улс төрч. Баянмөнх, Сүхбат мэтийн овилгогүй бөхчүүдээс болж хэл аманд орж байсан ч энэ бол асуудал биш. Энэ олон жил идсэн уусан, хулгай ждү-д холбогдоогүй нэр цэвэр шударга ажилласан. Би дэмжинэ, хэд дахин дэмжинэ
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 38 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 48 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 51 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 0 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК