Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын даргад дэмжигдсэн Д.Сумъяабазарын талаарх 24 баримт

2020-10-22
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол Улсын заан Долгорсүрэнгийн хүү Сумъяабазар нь 1974 оны нэгдүгээр сарын 7-нд Өвөрхангай аймагт айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Тэрбээр тус аймгийн Хужирт сумын уугуул иргэн юм байна.

БАРИМТ 2

Д.Сумъяабазар нь 1991 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй.

БАРИМТ 3

Тэрбээр 2003-2006 онд “Эй Би Си Девелопмент” ХХК-ийн Ерөнхий захирал, 2003 оноос ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн, 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2009 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, 2013 оноос ”Рояал Плаза” ХХК-ийн зөвлөх, Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн. 

БАРИМТ 4

2013 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа.

БАРИМТ 5

Түүний хөдөлмөр, зүтгэл, спортын амжилтыг үнэлж төр засгаас 1996 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, 2006 онд Монгол Улсын аварга цол, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар тус тус шагнажээ.

БАРИМТ 6

Гадаад хэлний мэдлэгийн хувьд чамлахааргүй бөгөөд англи болон орос хэлээр чөлөөтэй харилцдаг байна.

БАРИМТ 7

Тэрбээр үндэсний бөхийн хүчтэнгүүдийн нэг, уран мэхийг уралдуулан барилдаж, ард түмнээ баясгадаг байсан билээ. 

БАРИМТ 8

Тэрбээр 1994 оны Ардын хувьсгалын их баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн. Удаах жил нь начин цолоо баталсан юм. Харин 1996 онд цолоо ахиулж наадмаар долоо давж улсын заан болов. 1998, 1999 онд дарааллан найм давж, төрийн их баяр наадамдаа үзүүрлэсэн. 2003 болон 2005 онд мөн найм давж үзүүрлэн гарьд цол авсан билээ. 2006 онд 10 давж түрүүлэн түмэн олныхоо хайр, хүндэтгэлийг хүлээсэн Монгол Улсын аварга цол хүртсэн юм.

БАРИМТ 9

Үндэснийхээ бөхөөр барилдахаас гадна чөлөөт бөхөөр хичээллэн тив дэлхий, олимпод улсынхаа нэрийн өмнөөс барилдаж байсан түүхтэй.

БАРИМТ 10

Тэрбээр Атланта, Сиднейн олимпуудад оролцож байжээ. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийг 1996, Зүүн Азийн наадмаас 1997 онд алт, Азийн наадмын мөнгөн медалийг 1998 онд хүртэж байсан нь өдгөө түүхийн шаргал хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ.

БАРИМТ 11

Их спортоо орхиж, улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэхээр улстөрч болсон Д.Сумъяабазар 2008 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн төлөөлөгчөөр сонгогдож улс төрд хөл тавьсан. Энэ цагаас хойш иргэдийнхээ төлөө ажиллаж, улс төрийн хүн болсон юм.

БАРИМТ 12

Нийслэлийн СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр нэг, УИХ-ын гишүүнээр хоёр удаагаа сонгогдож байсан тэрбээр УУХҮ-ийн сайдын албыг хашисан.

БАРИМТ 13

2012-2018 оныг хүртэл Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргаар ажилласан Д.Сумъяабазар 2018 онд нийслэлийн МАН-ын даргаар сонгогдож байв.

БАРИМТ 14

Нийслэлийн МАН-ын хороо хэмээх их айлыг удирдахаар болсныхоо дараа тэрбээр "2016 оны улс төрийн намын сонгуулийн үр дүнгээс хойш нийслэлийн намын хороо шинэчлэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоогоос жил гаруйн өмнө намын хорооны дарга ажлаа хүлээлгэж өгч, түр орлон гүйцэтгэгчтэй байж байгаад албан ёсны ээлжит 34 дүгээр Бага хурлаа хийж, нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгодлоо.

БАРИМТ 15

Энэ удаагийн сонгууль дотоод ардчилалтай өрсөлдөөний зарчмаар болсон. Хийх ажил маш их байна. Ялангуяа 2016-2020 оны намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, биелүүлэхэд анхаарч ажиллана. Эхний ээлжид улс төрийн хэд хэдэн шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Нийгэмд үүсээд байгаа зарим асуудлын талаар намын удирдлагуудтай санал солилцож, шийдвэр гаргана" гэж байв.

БАРИМТ 16

Улмаар Нийслэлийн Намын хорооны анхан шат, үүрт тулгарч буй асуудлыг богино хугацаанд ажлын төлөвлөгөө гарган шийдвэрлэж эхэлсэн юм. 

БАРИМТ 17

Тэрбээр 2016-2020 оны хооронд тойрогтоо 380 тэрбум төгрөг буюу сүүлийн 30 жилд хийж байгаагүй хөрөнгө оруулалтыг татаж чадсан нэгэн.

БАРИМТ 18

Д.Сумъяабазар сайдаар очсоныхоо дараа сүүлийн 30 жилийн хугацаанд хийгээгүй нэгэн дүрмийг гаргасан байдаг. Тэр нь уул уурхайн салбарт мөрдөгдөж буй хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах зорилго бүхий аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмүүдийг цогцоор нь шинэчлэн баталж, нийтээр дагаж мөрдөх боломжийг бүрдүүлсэн байдаг юм.

БАРИМТ 19

Д.Сумъяабазарын удирдсан Нийслэлийн МАН-ын хороо 2020 оны орон нутгийн сонгуульд намаа ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. 

БАРИМТ 20

МАН нийслэлд 34 суудал авч, олонх болов. Олонх болсон нам Хотын захирагчаа сонгодог уламжлалтай. Энэ дагуу МАН Хотын даргад Д.Сумъяабазарыг томилох шийдвэр гаргаад байна. 

БАРИМТ 21

Д.Сумъяабазар сайдаар очсоныхоо дараа сүүлийн 30 жилийн хугацаанд хийгээгүй нэгэн дүрмийг гаргасан байдаг. Тэр нь уул уурхайн салбарт мөрдөгдөж буй хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах зорилго бүхий аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмүүдийг цогцоор нь шинэчлэн баталж, нийтээр дагаж мөрдөх боломжийг бүрдүүлсэн байдаг юм.

БАРИМТ 22

Эрдэс баялгийн  салбараас улсын төсөвт сүүлийн дөрвөн жилд нийтдээ 8.0 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн бол 2019 оны жилийн эцсийн байдлаар Уул уурхай, газрын тос, олборлох үйлдвэрлэлийн салбарын орлогын хэмжээ 2.9 их наяд төгрөгөөс давж Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 25 хувь буюу 1/4-ийг дангаараа бүрдүүлжээ. Энэ нь Д.Сумъяабазарыг сайдаар томилогдсоноос хойш хугацаанд ажилласан үр дүнгийн илрэл юм.

БАРИМТ 23

Сайд Д.Сумъяабазарын тэргүүлж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас жилд сая тн зэсийн баяжмал боловсруулах металлургийн аж үйлдвэрийн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулснаар Монгол Улс дотооддоо үйлдвэрлэсэн зэс, түүгээр хийсэн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно. Дан ганц зэсийн баяжмал гаргаад зогсохгүй 50 тн алт, 25 тн мөнгө  үйлдвэрлэж гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой.

БАРИМТ 24

Мөн зэсийн баяжмалын үнэд гадаад зах зээлийн үнийн нөлөөлөл их байдаг бөгөөд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бий болсноор Ашигт малтмалын гадаад зах зээлийн үнийн нөлөөллийг багасгана хэмээн үзэж байгаа юм. Үйлдвэрт орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлснээр нийгэмд шинэ ажлын байр бий болж эрүүл мэнд аюулгүй ажиллагааны стандартуудыг эзэмшсэн дадлага туршлагатай ажиллах хүчин бий болох юм.  

image

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг томилохыг дэмжлээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжигдсэн Д.Сумъяабазарыг томилох эсэхийг НИТХ-ын хурлаар хэлэлцэж, Ерөнхий сайд баталгаажуулах юм. Хотын даргад дэмжигдсэн Д.Сумъяабазарын талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (32)

  • ЗОЧИН (202.70.34.98)
    БАС НЭГ ХУЛИГААН
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • ЗОЧИН (202.70.34.98)
    МАНАЙХАН ШИГ ИЙМ ЭРГҮҮ МАЛНУУД БААХАН БӨХЧҮҮДИЙГ СОНГООД ДАРАА НЬ ХОТЫНХОО ДАРГА БОЛГООД ЯВЖ ӨГЧ БАЙНА ДАА ТЭНЭГҮҮД ЯДАХНАА 4 ЖИЛ НОМЫН ДУУГ СУУЖ СУУСАН БОЛ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • Банхар (43.242.243.223)
    Улсын цолтой бөх хүн тэмцээнд байнга бэлтгэсээр байгаад хичээлээ сайн мэдэхгүй болж дараа нь шалгалтаа оролцсон тэмцээнийхээ амжилтаар давдаг нь нууц биш шүү дээ.
    2020 оны 10 сарын 30 | Хариулах
  • Унш (66.181.167.138)
    Их л юм хийсэн юм байна. Мэдээгүй явжээ
    2020 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.228.130.89)
    24 bolgoh geed ydchihiimaa,kompanii zuvluh bsan ch geh shig,buhuuruu ard tumnee baysgaj bsan ch geh shig tsetserlegiin huuhded medeelel ugch bgaamuu.ard tumniig doromjilj bah tavaa hangah yumdaa...Ene mundag huniig chin odoo l harii.Yu hiij giiguuleh yum boldoo chaavaas.Dolgorsuren guanhan yu dutaj gachigdlaa gej ulsiinhaa gants tsirked shunaj uheh geed baidgiin.Hotiin dargiin honshooriig odoo l harii.Uneheer hotiin tuluu yum hiie gej bodson uu,huviin biznesee tsetsegluulie gej bodson uu odoo l harii.
    2020 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.27.107.106)
    КТМС-ийг төгссөн гэж шаажээ. Хичээлдээ суусан уу?
    2020 оны 10 сарын 27 | Хариулах
  • Иргэн (202.9.46.248)
    Ухаан муутай Сумъяабазар СХД -д гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болж,цэцэрлэг,сургуулийн өргөтгөл,зам харгуй их барьж,бас хоггүй дүүрэг болсон,ухаан сайтай АН-н гишүүд БЗДүүргийг хогонд нь даруулж,ямарч сургууль цэцэрлэгийн өргөтгөл бариагүй хоорондоо хэмлэлдэж БАТЗАНДАН мэт шинэ нам бхйгуулж тусдаа гарсан ийм ухаантангууд АН-д л хэрэгтэй байх.
    2020 оны 10 сарын 25 | Хариулах
  • Sonin (122.201.24.172)
    Angli OROS heltei gedeg estoi hudlaa
    2020 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.74.98)
    Англи орос за битгий солиоройроо өөрөө ч ичнэ шүү ёстоы таг шүү
    2020 оны 10 сарын 25 | Хариулах
    • Харин гайхаад байсан юмаа. Тэгж л таарна.
      2020 оны 10 сарын 25
  • Зочин (192.82.74.98)
    Нялх амраг Уянгаа нь гэртээ харьчихсан уу
    2020 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.222.163.98)
    Англи , Оросоор чолоотэй ярьдаг гэнэ, Харагдаач КККК
    2020 оны 10 сарын 24 | Хариулах
  • з (66.181.166.32)
    Сэржбүдээ нь МАХН, Давагдорж АН,Сумяабазар МАН ,энийг юу гэж ойлгох вэ новш оо
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Боловролоо бодоод саналаараа татгазах хэрэгтэй! Бас юун Орос, Англи хэлээр чөлөөтэй ярих. Ичиж үхмээр юм. Сайхан бөбах хэвээрээ байгаач! Бат-Эрдэнэ аварга шиг албан тушаалд шунахгүй намбайгаад байж байгаач!йгаач! (202.131.251.149)
    Зочин
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
    • Батэрдэнэ бас сайд хийгээд авсаан
      2020 оны 10 сарын 23
  • Зочин (202.126.90.109)
    Хот удирдах амархан юм болов уу эсвэл сайн зөвлөх аваарай даа. Угаараар аордоод байхад нүүрс түлдэг соёл ярьдагийг ядаж уб хотодьболиулмаар. Автобус таксигаамцэгцэлж тэн зогсолтоос гарах, нус цэрээс салах гээд л
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • Z (98.169.33.79)
    Ehneree zoddog gesen barimt ni bichigdeegui bna sh dee
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.9.46.68)
    За тэр аюулгүй ажиллагааны дүрэм мэт бол сайдынч юу байхав яам, мэрэгжлийн хяналтынханы мэргэжлийн хүмүүсийн л хийдэг ажил шүү дээ. Манайд нэг гэм биш зан болсон заншил бол Яамдын мэргэжлтнүүдийн хийж боловсруулсан санаачилсан ажлыг сайд нь хийсэн юм шиг нэг ёсондоо хүний хийсэн ажлыг өөрийн болгодог бүр соц нийгмээс өнөөг хүртэл мөнхрөн үлдсэн нэг ийм хөгийн ч гэмээр юм байдаг. Ганц боловсруулах үйлдвэр барих асуудлыг шийдэх хөрөнгө, Тавантолгойд хөрөнгө оруулалтыг шийдсэн бол энэ ёстой Сумъяабазар сайн ажиллсан гэж нүүр бадам хэлэх үг хийсэн ажил байх ёстой байхоо.
    2020 оны 10 сарын 23 | Хариулах
  • лхам........... (103.212.116.204)
    Томоотой жудагтай сайн бөх байсны хувьд арслан алгасалж ,аврага болсон ,сестимтэй баклаварын боловсролгүй хүн шүү дээ. Сайд болоход урьдаас нь ичдэг хүн олон байсан.Ман ингэтлээ б/х-ний хомсдолд орсон юм бол 70 -д насны ахмадуудаасаа тавиач.Дээд боловсролын нэр хүнд хөөрхийлэлтэй боллоо.Соёл,боловсрол хэрэггүй гэж үү? Чулуун сайд аа.?Эрхэм гишүүд ээ? 1,5 сая хүнтэй уб хотоо бодох бус нэг хүний томилолт чухал гэж үү?Түргэн сэтгэж,зөв шийдвэр гаргах,асуудлыг өргөн утгаар нь ойлгодог шинжлэх ухаан ч шинэлэг хүн байгаасай????
    2020 оны 10 сарын 22 | Хариулах
  • Уруудлаа (61.69.249.170)
    Нударгаар асуудлыг шийддэг гудамжны ёс суртахуунтай бөх хотыг удирдана гэхээр доромжлуулсандаа гутарч бна
    2020 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.17.90)
    ZA BATUULES ARAI DER BAIHDA ALBAM TUSHALIN NAIMA
    2020 оны 10 сарын 22 | Хариулах
  • зочин (122.201.19.99)
    10-жилээ арайл гэж төгөссөн шүү хэл бол худлааа ккккк
    2020 оны 10 сарын 22 | Хариулах
  • Иргэн: (64.119.21.236)
    Эцсэн ямаанд хатсан ухна гээч л болох байхдаа. МАН үнэхээр боловсон хүчний "тураалд" орсон шиг байна.
    2020 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.177.253)
    МАН тэнэгтэж бна даа өөр хүн олдохгүй бгаа юумуу.дараа сонгуулиар дүнгээ тавиулнаа та нар. ядаж наад хүн чин ямар боловсролтой хүн билээ.
    2020 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.40.51)
    amargvi ve gsnvv odoo amar bolgoo yu deerdsen ym yuch bxgvi
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • Нам битий хар мундаг сайд (202.70.38.18)
    Салбарынх нь хүмүүс хэлэх байлгүй дээ ямар мундаг ажилласныг нь
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • зочин (122.201.19.99)
    Хөлдүү толгойтой бөх
    2020 оны 07 сарын 01 | Хариулах
  • Иргэн (202.179.16.93)
    УБ хотын хамгийн оюун ухааны хоцрогдолтой иргэд СХД-т амьдардаг юм байна гэдгийг энэхүү сонгуулиас харлаа.Түүнийг нь мэддэг учраас энэ мэтийн нөхдүүд дэвшиж сонгогддог юм байна гэдгийг хатуу ойлгов.
    2020 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.25.90)
    мөнгө байхад яваад л бх юм. Мөд ерөнхий сайд болно гэнэ дээ.
    2020 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.88.57)
    Mэргэжлийн бус хүн харанхуй л байдаг юм байна лээ баахан тойрон хүрээлэгч цуглуулчихсан
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.90.226.68)
    За даа, мулгуу бөх ч уул уурхайг Хөгжүүлнэ гэж юу байхав дээ. Бараг л булшилчих шиг боллоо. Энэ нөхрийн үед ажиллаж эхэлсэн уурхай гэж байхгүй
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
    • Салбарынх нь харин ч ам сайтай байдаг юм билээ
      2020 оны 06 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 56 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 0 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 6 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 10 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 19 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК