Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Төрсөн өдөр” нь тохиож буй Улаанбаатар хотын түүхийг өгүүлэх 24 баримт

2021-10-29
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Нүүдлийн өргөө /1639-1778/ 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.

БАРИМТ 2

1640-1778 оны хооронд Өргөө хот өргөжин тэлж Их хүрээ болсон байна.

БАРИМТ 3

Нийслэл Хүрээнд Хотын Түр Захиргаа байгуулагдахаас өмнө тусгайлан тогтоож өгсөн  нутаг дэвсгэр, үндсэн харьяат иргэд байгаагүй юм.  Судлаач Ч.Жамбал “1925 онд Улаанбаатарын хүн ам 61,0 мянга орчим байсны 14750 буюу 24 хувь нь ард иргэд, 20,0 мянга буюу 33 хувь нь шавилан суух данстай лам нар, 26276 буюу 43 хувь нь гадаадын харьяат, худалдаа-мөнгө хүүлэгчид...”, харинсудлаач Х.Мэндсайхан Улаанбаатар хотын жинхэнэ харьяат“1925 онд... 15 мянга болж, цаашид улам өссөөр байжээ” гэж  тус тус тэмдэглэжээ.

БАРИМТ 4

1924 оны 6 дугаар сарын 27-нд Засгийн газрын хурлаар хотод газар нутаг олгох асуудлыг хэлэлцэж,  “хотын төв хэсгээс гадагш эргэн тойрон найман зүгт арван таван газраар” хэмжээлэн тусгай газар нутгийг эзэмшүүлэн өгчээ. 1  газар нь 360 алд буюу 576 метртэй тэнцэх бөгөөд  дунд насны эрэгтэй хүний алдыг 1 метр 50 см-ээр тооцдог байжээ. Тэгвэл тухайн үеийн хэмжээсээр Нийслэл Хүрээний эзэмшил нутаг нь  234,4 км2 байжээ гэж тооцож болохоор байна.

БАРИМТ 5

Газар нутгийн хэмжээ мөн тэлсээр  байсан хэдий ч 1996 оноос хойш нэмэгдээгүй,  одоог хүртэл  470444 га /47044,4 км2/ хэвээр байна.

БАРИМТ 6

1924 онд тухайн үеийн Нийслэл хүрээнд хөтлөгдөж буй бүхий л албан хэрэгт одоогийн бидний хөтлөж буй аргын улирлын он тооллыг хэрэглэж эхэлжээ.

БАРИМТ 7

1924 онд Өнөөгийн нийслэлд буй ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газар анх нийслэл хүрээнд үүсгэж байжээ.

БАРИМТ 8

Өнөө үед ч нийслэлийн хэмжээнд тулгамдаад байгаа нийтийн бие засах газрын асуудал 1920-иод оны үед хөндөгдөж байсан бөгөөд хэрхэн барьж байгуулах, хаана байрлуулах, ил задгай бие засах явдлыг хориглох зэргээр харилцсан нугалбар бичиг 1924 онд гарч байжээ.

БАРИМТ 9

1925 оны 5-р сарын 25 нд /Агаарын тээвэр/ Улаан-Үдээс Улаанбаатар хотод “Ю13” гурван нисэх онгоц анх нисэн ирж манай улсад хүлээлгэн өгснөөр Монгол ардын цэргийн нисэхийн үйл ажиллагаа эхэлжээ. Өөрөөр хэлбэл нисэх онгоцны анги байгуулагдсан буюу одоогийн иргэний агаарын тээврийн эхлэл нь энэ юм.

БАРИМТ 10

1926 оны байдлаар Улаанбаатар хотод гандан хүрээ, орд сүмийн орон сууц оролцохгүйгээр монголчуудын суух хашаа 2368, оросын харъяат нарын суух хашаа байшин 227, хятадын харъяат нарын 748, бусад улсын харъяат нарын 34 байсны дээр албан сангийн хашаатай бүгд 3402 орон хашаа, 3500 орчим гэр байсан тухай гэр, орон сууцны бүртгэлийн баримтад өгүүлсэн байна.

БАРИМТ 11

1934 оны байдлаар Улаанбаатар хотын Гандан хүрээ, хойд хоѐр сүм, Амгаланбаатарын дацангийн хамт 52 орон дацан, сүм дуган 122, жас 103, бүх лам нар 6020 байжээ. Эдгээр лам нарын дотор мяндагтан 75, хутагт хувилгаад мөн ямбатан 16 байсан байна.

БАРИМТ 12

1937 онд хотын хүрээ хийдэд 5317 лам нар сууж байжээ. Тэдний дотор 18-45 насны цэргийн насны лам нар 3429, насанд хүрээгүй хүүхэд 807 байв.

БАРИМТ 13

1958 оны 5-р сарын 21 нд Сайд нарын зөвлөлийн 142-р тогтоолоор аймаг, хотын хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хүндэт дэвтэр бий болгожээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын захиргааны хүндэт дэвтэрт гадаад дотоодын 30 гаруй хүндэт иргэдийг бүртгэсэн байдаг.

БАРИМТ 14

Мөн 1974 он оны 5 сарын 24 нд Сайд нарын Зөвлөлийн 191-р тогтоолоор Улаанбаатар хотын /эмблеим/ болох загварыг баталжээ. Улаанбаатар хотын сүлд нь Сүхбаатарын талбай дахь Сүхбаатарын хөшөө /суурийн оройг хагас цухайлгасан/ байна. Тус сүлдний голын дэвсгэр нь улаан, гадна талын хүрээ болон Сүхбаатарын хөшөө нь алтан шаргал өнгөтэй байна. Хүрээний дээд хэсэгт тойрсон алтан шаргал алхан хээ байна. сүлдний гадна хүрээний радиус 7 см, голын хүрээний радиус 5 см байна. Үсгийн босоо нь 5 см, өргөн нь 4 см байна.

БАРИМТ 15

1974 оны 5-р сарын 18 нд Сайд нарын Зөвлөлийн 166-р тогтоолоор Улаанбаатар хотын захиргаанаас олгож байх, “Улаанбаатар хотын хүндэт тэмдэг” бий болгож загварыг баталсан гэх мэт аливаа улсын нийслэл хотод байх сүлд, дэвтэр, тэмдэг зэрэг хүндэтгэлийн зүйлсийг анх үүсгэсэн тухай баримт сэлт агуулагдаж байна

БАРИМТ 16

1976 оны 6-р сарын 12 нд БНМАУ-ыг тунхагласны 55 жилийн ойн баяраар ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежнов манай эх оронд айлчлах үеэрээ монголын ард түмэнд гэрлэх ёслолын ордонг бэлгэлсэн билээ. Тус ордонг барьж байгуулсан зөвлөлтийн барилгын II-р трестийн дарга В.В.Шоринков баяр хүргэн үг хэлж, гэрлэх ѐслолын ордоны түлхүүрийг Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга О.Цэнд /тухайн үеийн хотын дарга/-д гардуулсан байна. Монголын ард түмний аз жаргалт амьдралын нэгэн бэлэг тэмдэг болон сүндэрлэсэн энэ сайхан ордонд ариун гэр бүл болох ѐслолыг Сэлэнгэ аймгийн Баян тэжээлийн аж ахуй тракторч Л.Жаргалсайхан, Д.Тунгалаг нарын залуу хосууд БНМАУ-ын иргэний гэр бүлийн баталгаа хүлээн авсны дараа нам засгийн удирдлагууд баяр хүргэж, МАХН-ын Төв Хорооны I-р нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал хосуудад сургаал хайрлаж, аз жаргалыг ерөөж бэлэг гардуулжээ.

БАРИМТ 17

Сүхбаатарын талбайн түүх: Оросын эрдэмтэн А. Позднеев 1892 онд Их хүрээгээр дайрч явсан замын тэмдэглэлдээ “Богд гэгээний ордноос урагш хүрээний төвд өргөн талбай байжээ. Тэр талбайг тойрон аймгуудад сүм, дуган, лам нарын хашаа байрласан байна” гэжээ. Дээр өгүүлсэнчлэн хувьсгалын өмнө “Их чөлөө”, “Зарлах зам” гэх мэтээр нэрлэгдэж байсан бөгөөд энэ тайлбайн хойд зах нь Богдын Шар ордон, баруун зүүн тал нь ноѐд, лам нарын хашаа, өмнө зах нь Чойжин ламын сүмээр хязгаарлагдаг байжээ. Улмаар 1911 оны 12-р сарын 16 нд Монголын тусгаар тогтнолыг сэргээснийг зарлаж Богдыг Монголын эзэн хаанаар өргөмжлөн ширээнд суулгах төрийн ѐслол их чөлөөнд болж, Их хүрээг “Нийслэл хүрээ” гэж нэрлэхээр тогтсон байна. Мөн 1921 оны 7-р сарын 8 нд Монгол ардын журамт цэрэг Зөвлөлтийн улаан цэргийн ангиуд ирж хүрээг чөлөөлөхийн хамт 7-р сарын 11 нд Их чөлөөнд модон индэр босгож хөдөлмөрчдийн өргөн цуглаан болж Д.Сүхбаатарын хувьсгалын ялалт, түүний утга учир гадаадын түрэмгийлэгчийг хөөн цэвэрлэсэн тухай яруу сайхан илтгэл хийсэн тэр үеэс эхлэн “Их чөлөөг”-г “Индэрийн талбай” хэмээн нэрлэх болж хожим нь “Сүхбаатарын талбай” хэмээн нэрлэжээ.

БАРИМТ 18

1945 онд Сайд нарын Зөвлөл, Намын төв хорооны хуралдааны 31/27-р тогтоолоор Улаанбаатар хотын төв хэсгийн зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 1946 оны 6-р сарын 15 нд Сүхбаатарын талбайг шинэчлэн байгуулах ажлыг нийслэлийн хөдөлмөрчдийн өргөн субботникоор эхлэж төв талбайг цардаж түүний дунд Их жанжин Сүхбаатарын хөшөөг босгосон бөгөөд хөшөөний суурийн чулууг Х.Чойбалсан тавьжээ.

БАРИМТ 19

ХХ зууны эхээр нийслэл нь Гандан, Зүүн хүрээ, Баруун хүрээ, баруун, зүүн Дамнуурчин, Харчуулын хороо, Наймаа хот, Консулын дэнж зэрэг үндсэн хэсэгт хуваагдаж том, жижиг 100 гаруй сүм дуган, гадаад дотоодын 360 гаруй гар урлалын газар, 600 шахам пүүс, дэлгүүр, 10 орчим зах зээл, хэдэн арван томоохон гудамжтай байжээ. Түүхийн тодорхой үе шатанд зарим гудамж, чөлөө нь нэрд гардаг. Тухайлаад ХХ зууны эхээр Хятадын өргөн чөлөө, баруун Дамнуурчын 9 гудамж, Худалдааны гудамж, 1925-1940 оны үед Усны гудамж, өнөө үед Энх тайвны өргөн чөлөө гэх мэт гудамж бий. Хувьсгалын өмнөх хүрээний гудамжууд нь тэнд оршин байгаа сүм дуган, лам ноѐд, пүүс дэлгүүрийн нэрээр нэрлэгдсэн муруй тахир, давчуу нарийн байжээ.

БАРИМТ 20

1923 оны 4-р сард Засгийн газраар шийдвэрээр хүрээний зээлийн 10 хэсэг их хогийг нийтийн хүчээр цэвэрлүүлснээс гадна 1924 онд хотын түр захиргаанаас хашаа, хаалтыг бүртгэн нэр, дугаар тогтоон, гудамж чөлөөг журамлах ажил эхэлжээ. Улмаар 1930-иад оноос хотын хөдөлгөөн ихтэй гудамж, чөлөөг засаж янзлах, мод тарих ажил эхлэсэн бана. Мөн 1938-1939 онд төв гудамжийг цардаж, Сайд нарын Зөвлөлийн 32-р тогтоолоор нийслэл хотын төв хэсгийн 113 гудамжны нэрийг шинэчлэн тогтоожээ.

БАРИМТ 21

1929 оны хоёрдугаар сарын 31-нд Монголтрансын ерөнхий хороо байгуулагджээ. Улаанбаатар, Амгаланбаатар хотын хооронд автобус явуулахаар болж, автобусны хоёр буудал байгуулж өдөрт таван удаа нийтийн тээврийн үйлчилгээ явуулахаар болсон байна. Улмаар 1931 оны арван нэгдүгээр сард Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хот дотор автобус явах дүрэм батлаж, явах зам, цагийн график, зорчигчдоос хураах хөлсний хэмжээг тогтоосон байна. 1933 оноос Их дэлгүүрээс Амгалан, Гандангаас Зүүн дэнжийн нисэх онгоцны буудал хүртэл хоёр чиглэлийг тогтмол явуулах болжээ. Мөн тус онд өртөө буудлын харьяанд Улаанбаатар хотын автобусны гражийг 14 автобустайгаар байгуулсан аж.

БАРИМТ 22

1936 оноос 14 автобусны хоёрыг нь Улаанбаатар, Улаан-үдийн замд, арван хоёрыг нь Улаанбаатар хотод явуулж, 1937 онд 98.3 мянган зорчигч тээвэрлэж, 14.0 сая км гүйцэтгэж байсан бол 1940 онд 872 мянган зорчигч тээвэрлэж, 215 сая км-ийн үүрэг гүйцэтгэх болсон байна. 1969 оны тавдугаар сард Сайд нарын зөвлөлийн хурлаар такси баазад чиглэлийн ба дуудлагын, ачааны таксын байнгын үйлчилгээг бий болгожээ. 1959 оны үед такси бааз 12 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, ГАЗ-67, москавич 401, М-1 баржав маркын машинууд ажиллаж үйлчил­гээний төрөл нь цөөн, үйлчлэх цагийн тоо хоногт гурван цаг байв. 1959 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Сайд нарын зөвлөлийн 332 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автобус, такси, моторын баазыг автобусны бааз, такси бааз болгон салгаж аж ахуйн тоо­цооны үндсэн дээр ажиллуулахаар тогтоожээ.

БАРИМТ 23

Нийслэл хүрээний Дарьгангын хороонд Дарьганга нутгийн Маа бээс ноён гурван гэр барьж суурьшсан цагаас хойш айл өрх нэмэгдэн Дарьгангын хороо хэмээгдэх болж. Тус хороо нь одоогийн Төмөр замын төв буудлын орчны газрыг хамарч байжээ. Оршин суугчид нь морь, тэмээний наймаачин, гуталчин, малгайчин зэрэг хувийн жижиг гар урчуудаар бүрдсэн байсан аж.  1949 оноос тус хорооны айл өрхүүд нүүн баруун, зүүн Нарангийн орчимд суурьшсан байна. Улмаар хуучин Дарьгангын хорооны нутаг дэвсгэрт 1948-1949 онд ган зам тавигдан орчин цагийн төмөр замын шинэ хот сүндэрлэн байгуулагджээ.

БАРИМТ 24

1925 оны тавдугаар сарын 25-нд Лапин даргатай нисэгчид Улаан-Үдээс Улаан­баатар хотод “Ю-13” нисэх онгоцоор анх нисэн ирж тэрхүү онгоцоо манай улсад хүлээлгэн өгч байжээ. 1963 оны хоёрдугаар сард Москва-Улаанбаатарын нисэх онгоцны шууд аялал нээсэн нь хоёр орны агаарын тээврийн харилцаанд шинэчлэл болжээ. Хоёр орны хооронд нисч байгаа ИЛ-18, АН-12, ТУ-124, ТУ134, ТУ-154, АН-24 зэрэг орчин үеийн олон хүний суудалтай хүнд даацын онгоцыг өдөр, шөнө, цаг агаарын хүнд нөхцөлд хүлээн авдаг болсон байна. ЗХУ өөрийн хүч хөрөнгөөр барьж байгуулсан Улаанбаатар хотын Байн-Хандын нисэх онгоцны буудал, мөн ИЛ-14 гэдэг таван нисэх онгоц бүгд 20 сая гаруй рублийн үнэ бүхий эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр манай улсад шилжүүлсэн байна.

image

Өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэн байгуулагдсаны  382 жилийн ойн баярын өдөр. Тус өдрийг тохиолдуулан 24tsag.mn сайт хотын түүхийг өгүүлсэн сонирхолтой 24 баримтыг танилцуулж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • DR. UROLOGIST (197.211.63.47)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 07 | Хариулах
  • DR. UROLOGIST (197.211.63.47)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 07 | Хариулах
  • DR. UROLOGIST (197.211.63.47)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (192.82.89.22)
    юм хум бичих гэж байгаа бол үнэнийг бич.бёрёжнёв гуай 1974 оны 11-р сарын 24 буюу улс тунхагласаны 50 жилээр ирсэн. үүнээс хойш худал битгий хуцаж бай
    2021 оны 11 сарын 10 | Хариулах
    • Брежнев дарга 1966 онд анх ирсэн дараа нь 1974 онд ирж "хүндэт иргэн" болсон нэр усыг нь зөв бичиж бай .
      2021 оны 11 сарын 10
  • Зочин (103.20.152.50)
    ТӨРСӨН ӨДӨР " ГЭДЭГ ҮГИЙГ АМЬГҮЙ ЗҮЙЛД ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ....МОНГОЛ ХЭЛЭЭ ЗӨВ ХЭРЭГЛЭЖ ЗӨВ БИЧИЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА.....
    2020 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК