Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурлагаараа “сүүл мушгидаг” байсан АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены талаарх 24 баримт

2020-11-09
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Жозеф Робинетт Байден Жуниор 1942 оны арваннэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Пенсильван мужийн Скрантон хотод Жозеф Робинетт Байден Сениор болон Кэтрин Евгения Байден нарын том хүү болон мэндэлсэн байна.

БАРИМТ 2

Тэрбээр ээж, дүү нарынхаа хамт амьдардаг. 

БАРИМТ 3

Өдгөө тэрээр 77 настай бөгөөд АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад насандаа Ерөнхийлөгчөөр сонгогдож буй эрхэм юм. Түүнээс өмнө 2016 онд Доналд Трамп 70 нас 220 өдөртэйдөө АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь тус улсын түүхэн дэх хамгийн хөгшин Ерөнхийлөгчид тооцогдож байв.

БАРИМТ 4

Түүний аав Жозеф Байден Сениорын эцэг, эх Англи, Франц болон Ирланд гаралтай, Мэриленд мужийн Балтимор хотод газрын тосны бизнес эрхэлдэг чинээлэг хүмүүс байжээ. Харин түүний ээж Кэтрин Байден Ирланд гаралтай, дундаж давхаргын гэр бүлд өссөн нэгэн байсан аж.

БАРИМТ 5

Жозеф Байден Сениор чинээлэг нэгэн байсан ч Жой Байденыг төрсний дараа санхүүгийн хувьд хэд хэдэн удаа уналтад орж, тэдний гэр бүл Кэтриний эцэг, эхтэй хамт амьдрах болсон байна. Жой Байдены төрж, өссөн Скрантон хот 1950-аад онд эдийн засгийн уналтад орж, түүний эцэг тогтвортой ажил олж чадахгүй болж иржээ. Тиймээс Байдены гэр бүл 1953 онд Делавэр мужийн Уэлмингтон хот руу нүүсэн байна. Удалгүй

БАРИМТ 6

Жозеф Байден Сениорын гэр бүл эдийн засгийн уналтад орсон үед тэрбээр хуучин автомашины борлуулагч хийж байсан гэдэг. 

БАРИМТ 7

Жозеф Байден өнөөдрийг хүртэл Уэлмингтон дахь эцэг эхийнхээ байшинд амьдардаг аж. 

БАРИМТ 8

Тэрбээр Делавэр мужийн Клэймонт дахь Католик шашны хатуу дэгтэй хөвгүүдийн сургуулийг төгссөн.

БАРИМТ 9

Жозеф Байден тийм ч онц сурлагатай нэгэн байгаагүй юм. Харин төрөлхийн удирдан, манлайлах чадвартай нэгэн байсан байна. Тэрбээр бага, ахлах ангидаа ангийн дарга байсан аж.

БАРИМТ 10

Харин тэрбээр спортын авьяастай нэгэн. Ахлах ангидаа сургуулийнхаа хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин, мөн сургуулийнхаа бейсболын багт давхар тоглодог байжээ.

БАРИМТ 11

Жозеф Байден 1961 онд Делавэрын их сургуульд элсэн орж 1965 онд түүх, улс төрийн шинжлэх ухааны гол мэргэжил, англи хэлний бага мэргэжлээр бакалаврын давхар зэрэгтэй төгссөн байна. Тэрээр ангидаа 688 оюутнаас 506-д бичигдэж байжээ. Түүнчлэн 1968 онд Сиракузын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд тэрбээр ангидаа 85 оюутнаас 76-д бичигдэж байсан гэдэг.

БАРИМТ 12

Байден согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй бөгөөд “Манай гэр бүлд архичид хангалттай байсан” гэж байжээ.

БАРИМТ 13

Тэрбээр их сургуулиа төгсөөд 1966 оны наймдугаар сарын 27-нд Сиракузын их сургуулийн оюутан Нейлиа Хантертай гэрлэсэн байна. 

БАРИМТ 14

Нейлиа Хантерын гэр бүл түүнийг Католик шашинтай хүнтэй гэрлэхийг эсэргүүцэж байсан ч тэрээр эцэг эхээсээ зөрж Жой Байдентай гэрлэжээ.

БАРИМТ 15

Тэрбээр Делавэр мужийн Бүгд найрамдах намын Уильям Прикеттийн хуулийн фирмд бичиг цаасны ажил хийж ажлын гараагаа эхлүүлж байсан аж. Улмаар хуульч мэргэжил эзэмшиж,  1969 оноос Делавэр мужийн өмгөөлөгчдийн холбоонд элсэж, өмгөөлөгчөөр ажиллах болсон байна.

БАРИМТ 16

Бүгд найрамдах намыг дэмжигч байсан тэрбээр 1969 онд Делавэр мужийн Ардчилсан намын нөлөө бүхий гишүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус намын гишүүнээр элссэн байна.

БАРИМТ 17

Улмаар тус онд Бүгд найрамдах намын олонхоос бүрдэх Делавэр мужийн Нью Кастл тойргийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноор түүний улс төрийн замнал эхэлжээ.

БАРИМТ 18

Байден 30 өрсөлдөгчөө ялж, тухайн үеийн хамгийн залуу, АНУ-ын түүхэн дэх тав дахь хамгийн залуу Сенатор болж байсан байна.

БАРИМТ 19

Тэрбээр амьдралын хатуу ширүүнийг ч туулсан нэгэн. Түүнийг сенатор болсноос нь нэг сарын дараа гэр бүлд нь эмгэнэлтэй явдал тохиолдож,  гэргий Нейлиа болон дөнгөж нэг ойтой тэдний охин Эми Байден нар Делавэр мужийн Хоксессин хотод автомашины ослоор амь насаа алдсан юм.

БАРИМТ 20

Улмаар Байден 1975 онд Жилл Трейси Жейкобс гэх англи хэлний багш эмэгтэйтэй дүүгээнхээ зохион байгуулсан “сохор болзоон” дээр анх танилцаж,  1977 онд гэр бүл болсон байна. Хоёрдахь амьдралаа ийнхүү эхлүүлсэн тэрбээр  1981 онд Эшли Байден гэх охинтой болсон юм.

БАРИМТ 21

Байден 1972-2009 оныг хүртэл Делавэр мужаас зургаан удаа дараалан Сенатын гишүүнээр сонгогдохдоо 1972 оноос бусад сонгуульд үргэлж 60-аас дээш хувийн саналаар ялалт байгуулж байв. Тэрээр энэ хугацаанд Сенатын хамгийн бага орлоготой гишүүдийн нэг байсаар ирсэн байдаг. Гэсэн ч 2017-2018 онд түүний жилийн орлого 15.6 сая ам.доллар болж нэмэгдсэн бөгөөд 2019 онд эхнэрийн хамт 17.8 сая ам.долларын орлого олсон гэж мэдүүлжээ.

БАРИМТ 22

Алдарт “Time” сэтгүүл 1974 онд түүнийг “Ирээдүйг тодорхойлох 200 нүүр царай”-ны нэгээр нэрлэж байжээ.

БАРИМТ 23

Байден 1988 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн анх нэр дэвшиж байв. Тэрбээр 1987 оны зургадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөхөө мэдэгдэж байв. Гэхдээ Ардчилсан намын сунгааны үеэр намын нөхөр нь түүнийг илтгэл тавихдаа бусдын илтгэлийг хуулсан болохыг нотлох бичлэг задруулж, Сиракузын их сургуульд хуулийн мэргэжлээр сурч байхдаа нэгдүгээр курсийн ажилдаа “Fordham Law Review” сэтгүүлд нийтлүүлсэн ишлэл, материалуудыг зөвшөөрөлгүй ашигласан гэх асуудал ил болж өрсөлдөөнөөс хасагдсан юм. 

БАРИМТ 24

Тэрбээр 2007 онд хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөөх Ардчилсан намын сунгаанд өрсөлдөхөө зарласан. Жой Байден тухайн үед сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Иракийн дайныг эсэргүүцэхэд чиглүүлсэн юм. Харамсалтай нь тэрээр сонгуулийн кампанит ажлын санхүүжүүлэлт болгох ажилд асуудалтай тулгарсны дээр Барак Обама болон Хилари Клинтон гэх хүчтэй хоёр өрсөлдөгчдийн дэргэд илт ялагдаж эхэлсэн байдаг. Ингээд 2008 оны нэгдүгээр сард болсон Айова мужийн сунгаанд тавдугаар байрт орсноор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татсан юм.

image

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден 290 сонгогчийн санал авснаар ялалт байгуулав. АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад настай Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр тангараг өргөх ёслолын үеэр 78 настай байх юм байна. Дэлхий дахины анхаарлын төвд буй АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены талаарх 24 баримтыг дэлгэж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.179.23)
    МАНАЙ АНГИД МУУ,ДУНД СУРЧ БАЙСАН ХҮҮХЭД МАШ АМЖИЛТТАЙ БҮР БҮХЭЛ БҮТЭН ХОРООЛОЛ БАРИАД ЯВЖ БАЙНА ХАРИН УЛААН ОНЦ БАЙСАН ХҮМҮҮС АРХИЧИН БОЛЖЭЭ.
    2020 оны 11 сарын 11 | Хариулах
  • Kenchbish (66.181.161.115)
    Делавэрийн их сургууль Америктаа чансаагаараа хэдэд ордог юм бол доо (бас дэлхийд)
    2020 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 57 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 1 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 7 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 10 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 20 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК