Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд дуусгана

2020-12-08
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол Улсын 112 мянган км авто замын сүлжээний 14 мянган км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаардаг бөгөөд үүний 48.5 хувь буюу долоон мянган км нь хатуу хучилттай зам байна.

БАРИМТ 2

2020 оны аравдугаар сард Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбосон.

БАРИМТ 3

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэл 75 хувьтай яваа ба 2021 онд ашиглалтад оруулснаар бүх аймгийн төв Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох юм.

БАРИМТ 4

2020 онд гэхэд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 123 чиглэлийн 1,902.7 км авто зам болон 27 байршилд 1376.6 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэжээ.

БАРИМТ 5

Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Улаанбайшинт-Ховд-Ярант чиглэлийн нийт 756 км авто замын сүлжээг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

БАРИМТ 6

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ бүхий нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж, шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс авто замын үндсэн трассаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээгээд байна.

БАРИМТ 7

Олон улсын болон улсын чанартай авто замын урсгал засвар арчлалтын ажилд 2020 оны улсын төсөвт батлагдсан 52 тэрбумын санхүүжилтэд багтаан авто замын засвар арчлалтын 32 байгууллага авто замын бэлэн байдлыг ханган ажиллаж, гүйцэтгэл 97.8 хувьтай байна.

БАРИМТ 8

Монгол Улс нийт 1949.4 км төмөр замын сүлжээтэй бөгөөд эдгээр нь Булган, Орхон, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дорнод аймгийн нутгаар дамжин өнгөрдөг.

БАРИМТ 9

Төмөр замын салбарт ачааны 7380, зорчигчийн 334 вагон, зүтгүүр 205, өртөө, зөрлөг 86, нийт 16606 ажилчин ажилладаг.

БАРИМТ 10

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км төмөр замын төслийн барилгын ажлыг эхлүүлсэн бол газрын тосны үйлдвэрийн 27 км төмөр замын барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээж аваад байна.

БАРИМТ 11

Засгийн газрын 2019 оны 304 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах, ашиглахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлж, 2019 оны наймдугаар сарын 15-наас барилгын ажлыг үргэлжлүүлэх юм.

БАРИМТ 12

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Тавантолгой өртөөнөөс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг дайран хилийн Гашуунсухайт боомт хүртэл үргэлжлэх бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд дуусгахаар төлөвлөж байна.

БАРИМТ 13

Төмөр замыг барьснаар жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой болох бөгөөд 1300 орчим байнгын ажлын байрыг бий болгож, нүүрсний экспортыг нэмэгдүүлэн, БНХАУ-ын нутаг дэвсгэр, түүний далайн боомт болон гуравдагч орны зах зээл рүү тээвэрлэлт хийх боломж бүрдэх юм.

БАРИМТ 14

Засгийн газрын 2019 оны 232 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэлх төмөр замын шугамын чигийг баталж,  2019 оны зургаадугаар сараас барилгын ажлыг эхлүүлээд байна.

БАРИМТ 15

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2021 онд дуусгахаар төлөвлөсөн ба одоогоор газар шорооны болон хоолойн ажил 100 хувь, гүүрийн ажил 95 хувь, замын дэд бүтцийн барилгын ажил 33 хувийн гүйцэтгэлтэй байна.

БАРИМТ 16

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуунсухайт боомтод авто зогсоолын барилга байгууламж, Цогтцэций суманд авто замын дагуух үйлчилгээний барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2021 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

БАРИМТ 17

Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн хүрээнд Бичигт, Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Булган гэсэн авто замын зургаан боомтоор жилд дунджаар 32-34 сая тонн нүүрсийг БНХАУ руу тээвэрлэж байна.

БАРИМТ 18

Автотээврээр экспортолсон нийт нүүрсний 50 орчим хувийг Гашуунсухайт, 40 орчим хувийг Шивээхүрэн боомтоор тээвэрлэж, 337 аж ахуйн нэгж, байгууллагын 17746 жолооч ажиллаж байна.

БАРИМТ 19

Монгол Улс нийт агаарын 16 хаалгатай бөгөөд ОХУ-тай  агаарын арав, БНХАУ-тай агаарын зургаан хаалгаар хиллэдэг.

БАРИМТ 20

Агаарын тээврийн салбарт  агаарын тээврийн гэрчилгээ эзэмшигч 13 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

БАРИМТ 21

Олон улсын 21, орон нутгийн 12 нийт 33 чиглэлд дотоод, гадаадын агаарын 12 тээвэрлэгч нислэг үйлддэг. Эдгээрээс гадаадын  агаарын найман тээвэрлэгч үйл ажиллагаа явуулж байна.

БАРИМТ 22

Агаарын тээврийн салбарт Японы хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ”Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал”  төслийн барилгын ажлыг дуусган улсын комисс хүлээн авч, ”Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны долоодугаар сарын 5-ны өдөр концессын гэрээг байгуулсан бөгөөд үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

БАРИМТ 23

Увс аймгийн “Дэглий цагаан”, Говь-Алтай аймгийн “Алтай”, Завхан аймгийн “Доной” нисэх буудлыг шинэчлэн сайжруулах ажлыг хийж, ашиглалтад хүлээн авч байна.

БАРИМТ 24

Дорнод, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4С болгох, Баянхонгор, Хэнтий аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 3D болгох, мөн ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх дэд бүтцийг байгуулах чиглэлээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

image

Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхэлсэн. Энэ дагуу зам, тээврийн салбар дахь онцлох тоон мэдээлэл болон хийж, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын 24  баримтыг хүргэе.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • TENGER (202.9.40.27)
    mongol hvnii.ur chadwar yugch hij chadnaa gedgiig haruulj bain daa ene aijliig demjej hilgej baigaa hvmvvs bol X BAT TULAG EORHILOGCH HVRELCVH eoronhii said ZANDANSHATAR ih huralin darag eh zvtgel garagsandaa ulam uragshaa amjilt zaluusaa
    2020 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.88.128)
    buh art tymnees handiv avaad hurdan duusah yusan
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.88.128)
    amjilt22
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Бат (66.181.161.50)
    21 онд дуусга.200 км замыг 10 жил ярьж 5 жил барилаа
    2020 оны 12 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 56 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 0 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 6 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 9 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 19 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК