Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Нямхүү: Халдварыг эрт алдсанаа нуусан бол шоронд оръё

2020-12-09
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Цар тахал дэгдсэн өнгөрсөн арван сард ХӨСҮТ зөв арга хэмжээ авсан. Ажлаа зөв эхлүүлсэн  гэдэгтээ сэтгэл өндөр байдаг. Хүн дотроо айж эхэлбэл ялагдана. Айж эхэлбэл буруутаж байна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс бид буруутаагүй, алдаагүй.

ЭШЛЭЛ 2

Гуравдугаар эмнэлэгт уушгины өвчлөлтэй байсан хүн анхны  халдвар тээгч байсан юм биш үү гэдэг. Иргэн Д  халдварын анхны голомт гэдэгт би итгэлтэй байдаг. Тиймдээ ч баталгаатай шинжилгээгээр тодорхойлж,  Д-г хөөж эхэлсэн. Нэг халдвартай хүнийг мөчир гэвэл салбарлаад үржээд явчихдаг. Энэ бүхний зураглалыг гаргаад явна гэсэн үг л дээ.

ЭШЛЭЛ 3

Халдвар аль эрт тархсныг нуусан бол шоронд оръё. Юуг нь нуух юм бэ.  Нуугаад ямар ашиг байна вэ. Үнэхээр гайхаж байна. 

ЭШЛЭЛ 4

Сошиалаар яваад байсан шиг үнэхээр гадаадаас ирж тусгаарлалтад ороод халдвар авчихсан бол чин сэтгэлээсээ уучлалт гуйна. Бид уучлал гуйгаад үнэнээ хүлээх ёстой.

ЭШЛЭЛ 5

“Энхсаран”-гаас зураглал гаргаад мөрдөж, мөшгиж эхэлсэн. Нэг ёсоор бид эмнэлгийн цагдаа гэсэн үг. Энэ сувиллаас анх халдвар алдсан. Хариуцлагагүй байдлаас болж өнөөдөр аюул болж байгааг бүгд харж байна. Өмөөрөх шалтгаан байхгүй.

ЭШЛЭЛ 6

Тусгаарлах хоногийг 21 гэж дэлхийд байхгүй тоо хэллээ гэж их шүүмжилсэн. Гэтэл түүний хүчээр халдварыг дотооддоо алдаагүй арван сар болсон. Эхний 24 цагт тэр олон хүнээс шинжилгээ авахад заримд нь долоо, үгүй бол 12 дахь бүр 19 дэх хоногт халдвар илэрч байна. Тэгэхээр бидний авсан арга хэмжээ зөв байсныг өнөөдөр ч нотлон харуулж байна.  Хашир байсны ачаар аль эрт алдчих байсан халдварыг бид барьж авч чадсан.

ЭШЛЭЛ 7

“Энхсаран” сувилалд дэглэм алдагдсан нь үнэн. Өвчтэй хүнтэй эрүүлийг нь холиод халдвар аваад байна гэдэг нь ортой байж магадгүй. Энэ талаар дуулаад үнэхээр гутарсан. Дотроо холилдоод халдвар аваад байгаа юм биш үү гэсэн эргэлзээ байгаа учраас манайхаас баг гараад шүүж, хянаж байгаа.

ЭШЛЭЛ 8

Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа нь  цаг алдахгүй дохио авна гэсэн үг юм. 100 хүнийг шинжлэхэд 30 минутын дотор мэдээ өгнө. Энэ хооронд ганц нэг нь алдаж болно. Алдаатай заахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бүгд биш шүү. PCR шинжилгээ авахад цаг алдана. Тиймээс л наана нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах нь хамгийн зөв арга юм. 

ЭШЛЭЛ 9

Түргэвчилсэн оношлуур, PCR-ын аль нэгийг ашиглавал бид алдана. Тиймээс маш их хөрөнгө зарж, PCR шинжилгээг хийж байна. Мөнгөнд хавчигдаад байвал хэцүү л дээ. Мөн түргэвчилсэн оношлуураар сорьцыг зөв техникээр авахгүй бол алдана.  

ЭШЛЭЛ 10

Аргачлал буруу байна. Бусад улс оронд ийм арга хэмжээ авч байна гэж холоос хий хоосон шүүмжлээд байгаа хүмүүс бидэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Яг үнэндээ бол гадуур тархсан  орчуулгын аргачлалыг уншчихаад ярьж байгаа шүү дээ.

ЭШЛЭЛ 11

Өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах боломжгүй. Дэндүү үрэлгэн болно. Өнөөдөр энэ бүгдээс аваад давтанг хэд хоногийн дараа дахиад хийх үү. Бүх өрхийг шинжилгээнд хамруулна гээд хий хоосон хамаг мөнгөө шавхаад, хүн хүчээ унаж тустал ажиллуулбал хүн ядарна. Ядрах тусам алдаа гарна. Эмнэлэг дотроо халдвар алдаж буй нь хүн л юм чинь ядарч байна.

ЭШЛЭЛ 12

 “Бай”-гаа онож хийхгүй бол мөнгийг зүгээр цацах гээд байна. Онож хийхгүй бол хайран мөнгөө тийшээ тарамдуулчихаад ядарч сульдаж унасан хойно нөгөө вирус чинь тарвалзаад эхлэх юм биш үү.

ЭШЛЭЛ 13

Хөл хориогоо багаар бууруулахад ирэх ачааллаа тооцсон. ХӨСҮТ-д  300 ор ажиллаж байна. Яармагийн хүүхдийн эмнэлэг рүү хөнгөн өвчтөнөө шилжүүлнэ. Тэгэхээр манай эмнэлэг суларна, ачаа даах боломжтой болно. ХӨСҮТ  дагнаж байсан бол даахаа болиод тараан байрлуулах тал руугаа орж байна.

ЭШЛЭЛ 14

Бидний гол давуу тал нь гэнэт цохилтод ороогүй. Арван сар бэлдсэн зүйл байлгүй яах вэ. Зүгээр суугаагүй, бэлтгэлээ маш сайн хангасан.

ЭШЛЭЛ 15

2015 онд улаанбурханаар 50 мянган хүн өвдсөн. Урьдчилан хамгаалж, вакцин хийе гэж би олон удаа хэлсэн. Дараахан нь би хусагдсан юм. Гэтэл Г.Шийлэгдамба сайд намайг эргүүлэн дуудаад аварч чадах уу. Улаанбурханаас болж АСЕМ-ийг цуцлах гээд байна гэсэн. Би гуравдугаар сарын 12-нд ажилдаа ордог өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дуудаж уулзсан. Тэрбумаар вакцин захиалъя. Тэрбумаар үйл ажиллагааны зардал хийе гэхэд дор нь шийдээд, маш хурдан вакцин захиалан авч нам дарсан.  АСЕМ болдгоороо болсон.  

ЭШЛЭЛ 16

Миний хувьд коронагийн урамшуулал, илүү цагийн мөнгө аваагүй шүү. Авбал энэ хүн албан тушаалаараа далимдуулаад авчихлаа гэнэ. Харин эмч ажилчдынхаа ар гэрт 2-5 сая төгрөг өгсөн. Засгийн газар их арга хэмжээ авч байгаа. Гомдоод байх шалтгаан алга. 900 мянган төгрөгийн цалинтай эмч илүү цаг гээд хоёр сая гаргаад авч байна. Ядарч байгаа ч гэсэн төр, засгийн дэмжлэг хүртэж байгаадаа урамтай байгаа. Би хамт олноороо үнэхээр их бахархдаг.

ЭШЛЭЛ 17

“Ковид-19”-ийн  ач тус маш их. Өнөөдөр  бүх төрлийн халдварт өвчин маш ихээр буурлаа.  Энэ нь маск зүүж, гараа сайтар угааж, гэр орноо ариутгаж байгаатай холбоотой юм.

ЭШЛЭЛ 18

Нэг хүний аэмчилгээнд 7-8 сая төгрөгийн зардал гарч байна. Эмчилгээ тандалт болон эрдэмтийн баг, лабораторийн зөвлөх баг хамтран тооцоо хийгээд гаргасан дүн. Тэр олон хувцас, шинжилгээ үнэгүй юү. ХӨСҮТ орлого олдоггүй онцлогтой ганц эмнэлэг.

ЭШЛЭЛ 19

Поорчиг Нямхүү гэж галзуу солиотой нь мэдэгдэхгүй Л. Гүндалай яриад яваа. Л.Гүндалай надтай явж байхад нь би поорчигоор орсон юм уу даа. Хүмүүс асуугаад байгаа. Яагаад цагдаад өгөхгүй байгаа юм гэж. Би өгмөөр л байна, даанч зав алга. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн мод цэцэглэнэ гэгчээр эр хүний жудаг тэвчээрээр хүлээсэн. Гэхдээ  алсдаа өгсөн нь дээр гэж бодож байгаа.

ЭШЛЭЛ 20

Халдвар алдвал гээд хамгийн муугаар бодоод төсөөлчихсөн бэлдээд байгаа. Арван сар бидэнд хожоо өгсөн. Харин өнгөрсөн хоёр, гуравдугаар сард энэ цохилтод орсон бол сэхэхгүй байсан. Хөл хорио сунгалаа гэхэд төлөвлөсөн зүйлүүд мэдээж бий.

ЭШЛЭЛ 21

Олж, тусгаарласан иргэдээс халдвар олноор илэрч байгаад бид бол баярлаж байгаа.  “Бай”-гаа онож, зөв арга хэмжээ авчээ гэж. Хөл хориог барьчихвал бидний амжилт болно. Халдвар тархвал бид дарлуулна. Эмнэлэг дийлэхээ болино. Өндөр настан, архаг хууч  өвчтэй,  даралттай, зүрх судасны өвчтэй хүмүүсийн нас баралт ойрхон байна. Нуух юм байхгүй.

ЭШЛЭЛ 22

Хөл хориог ерөнхийдөө хумьсан. Гол нь өвчний голомтыг л таслах гээд байгаа юм. Голомтыг ерөнхийдөө мэдээд авлаа. Сэлэнгэ тодорхой болчихсон.  Улаанбаатар бас.

ЭШЛЭЛ 23

Вакцин дөнгөж төрсөн хүүхэд л гэсэн үг. Үйлдвэрээс нь гарангуут халамжилж аваад хадгалалтын горим сахин маш түргэн хугацаанд шууд эзэнд нь тарина. Багаж тоног төхөөрөмж, хөргөгч агуулахдаа зохицсоныг авахгүй бол бид дахиад л хөргөгч авна, байрлуулна гээд түмэн ажил болно. Мэдээж, дэлхий шүүгээд хйичихсэн вакциныг бид шүүгээд, хардаад яах юм бэ.

ЭШЛЭЛ 24

Иргэд вакциныг хийлгэх үгүй нь сайн дурынх юм.  Хийлгэхгүй гэвэл заавал хийнэ гэж дайраад байж болохгүй. Хамгийн түрүүнд эрсдэлт бүлэг болох эмнэлгийн ажилчид үйлчилгээнийхэн, цэрэг, гаалийнханд хийнэ. Цаашдаа өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүстээ хийнэ.

image

NTV телевизийн сэтгүүлч, хөтлөгч  Ч. Лодойсамбуугийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцсон ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүүгийн хэлсэн 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • кочин (66.181.161.28)
    14 хоног байх ёстой байсым гэв үү тэгвэл 19 дэх хоногтой илэрч байгааг юу гэх вэ бодит байдлыг харж байж яриа ч
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.108.47)
    Өөр юм хийж бүтээж чаддахгүй, хүнээс өө хайж муулж хоолоо олдог бичээчид олон болсон. Эдэнл өөр аргаар хоол олох чадваргүй болохоор уйдаад л ийм заваан юм хийдэг юм уудаа. Нямхүү эмчтэй чамайг жингийнхоёр талд тавьж үзэх юм сан.нямхүү эмчийн талд эрүүл саруул сэтгэдэгбүххүн зогсоно доо. Нойр хоолгүй ажиллаж байгаахүн мэрээд яахав. Чаддаг юм бол дэлхийн орон бүрд халдвар авсан тэрнээсээ болж нас барсан эмнэлэгийн ажилтнуулын буруутанг тэр улсаас нь олоод мэдээлээч. Лэлхий коронагийн өмнө чичирч байна. Би төр засаг ю энэ сайхан эмч нарын , энэ хүний буянаар гэртээ дулаан сууж байна.Амаа сайн угааж бай.
    2020 оны 12 сарын 13 | Хариулах
  • Эмээ (202.21.108.47)
    Гайгүй даруухан, үнэнч ёс суртахуунтай, өөрийгөө хайрлахгүй энэ аюултай ард түмэн бидний төлөө зүтгэж яваа хүнийг мэрээд , мөлжөөд байхаа больдоо. Заваан монгол зантай хоосон толгойтонгуудаа. Би энэ хүнийг танихгүй. Тэхдээ хүмүүсийн амь насыг аварсаар байгаад нь ухаан саруул хүний хувьд БАХАРХАЖ байгаа шүү. Бурхан ивээг.
    2020 оны 12 сарын 13 | Хариулах
  • зочин (192.82.77.76)
    ХӨСҮТ д 19 эмч ажилтнууд халдвар авч, халдварын голомт болсонг хэн хариуцах вэ
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.142.154)
    Больдоо наад эмч нар чинь ажиллахын дээдээр ажиллаж байна.Урам өгөх сэтгэл зүрх байхгүй бол дуугай байж хайрла
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Б.Батбаатар (103.9.90.130)
    Хийсэн юмтай хэлэх үгтэй хүн гэж ийм байдгийм шүү дээ хүн муулж амаа хөдөлгөхөөр гараа хөдөлгөж амиа тэжээ хүмүүс минь
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (90.188.54.82)
    Үсээ будах завгүй л болсон мөн харин ч коронагаас хойш таргалсан юм биш үү өнгө орж , эргүүтээд д бусад улс оронд дээд тал нь 14 хоног байна ээд байхад 21 хоног гэж ард түмэнээр их тоглосон доо.
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • зочин (203.91.117.8)
    Шодоогийн хажууд Нямхүү эмч БААТАР шүү бас долдой Гүнбалай гэж мэдрэл бна болих хэрэгтэй
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • зочин (203.91.117.8)
    Шодоогийн хажууд Нямхүү эмч БААТАР шүү бас долдой Гүнбалай гэж мэдрэл бна болих хэрэгтэй
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • 111 (202.179.26.141)
    ганц энэ ч биш ямар ч ач холбогдолгүй нэвтрүүлэг нэртэй цаг хороосон балай зүйл зөндөө болимоор юм
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.23.226)
    haldvar avsan humuusiin 50% n shinj temdeggui ilrehguigeer tussan bna,medehgui ongoorooh bolomjtoi,uund heniig ch buruutgah argagui
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.88.128)
    olohiin orond uram ogooch
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Z (150.129.142.241)
    Ene neg sonin nevtruuleg dandaa humuusiig odoon hatgasan,yund ch hamaagui buruutgah gesen ih ontsgui nevtruuleg.
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Лодой (202.126.89.37)
    сэтгүүлч дээд сургууль
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (183.13.10.104)
    нэвтруулэгч нэр зуусэн хоосон толгойтнууд олширчээ энэ эргуу дагзын хажууд наад эмч чинь жинхэн баатар
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Дэмжиж байна, муу эр дайнд хөөрнө гэж сэтгүүлч нэртэй түмний толгойг эргүүлэгчид ....
      2020 оны 12 сарын 09
  • vido (49.0.212.165)
    Лодойсамбуу бол үнэхэр Шодойсамбуу мөн юм даа чааваас, бас дотроо УИХ-ын сонгууль монгуульд нэр дэвшинэ ухааны юм мунхаглаж байгаа шдээ хөөрхийс
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Иргэн (66.181.188.72)
    Нямхүү захирал болон ХӨСҮТ-ийн нийт эмч ажилчидад их баярлаж байна. Сайн ажиллаж байгаа.
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • иргэн (192.82.67.206)
    энэ лодой хумуусийг хэрэг хийсэн хумуусу шиг байцаагаад юу вэ асуултаа ч зов асуучиж чадахгуй будуулэг залуу
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • иргэн (192.82.72.16)
    Улаан бал хөтлөгч энэ залуу боловсролоо дээшлүүл .Нямхүү эмч таны дэргэд "баатар"шүү дээ.Энэ эмч ярианы баялаг муу байж болно гардан тулааны баатар юм шүү.
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Энэ нэвтрүүлэгт оролцох хүмүүс минь Наад Шодойтойгоо аятайхан харьцаж мэдээлэл өгөх гэж хэрэггүй зүгээр л адилхан доромжил, гүтгэ , доош нь хий, мушиган гуйвуул,.Энэ бүдүүлэг бусдыг хүндэлдэггүй залуугийн өмнө гэм хийчихсэн хүн шиг байцаагдана гэж юу байхав яг адилхан доромжлоод өг. Хэлтэй амтай хэрүүлч хүмүүийн өмнө гөлөг болдог юм билээ харин даруухан шудрага үнэн зөв юм ярьж байгаа хүний үгний алдааг анаад сууж байгаа муур шиг нөхөр байна лээ яг адилхан зэрлэг балмад харьц
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
    • Яүёхши
      харин тиймээ. энэ Лодой үнэхээрийн Хэлтэй амтай хэрүүлч хүмүүсийн өмнө гөлөг болдог юм билээ харин даруухан шудрага үнэн зөв юм ярьж байгаа хүний үгний алдааг анаад сууж байдаг хулгана гэтсэн муур шиг нөхөр байна лээ
      2020 оны 12 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 58 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 2 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 8 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 11 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 20 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК