Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Прокурорт хаягласан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүсэлт юу байв?

2020-12-16
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Төрөөс намайг шалгах ажил өндөрлөж байгаа бололтой. Төрд алба хаших миний бүрэн эрх дуусгавар болсоны дараа удалгүй намайг шалгах, мөрдөх ажиллагаа албан ёсоор эхэлсэн. Намайг шалгаж мөрдөж, байцаалт тодруулга авч ажилласанд би талархалтай байна.

БАРИМТ 2

Миний бие надад тулгаж байгаа, намайг үйлдсэн гэх эрүүгийн хэрэг, түүнийг үүсгэх болсон учир шалтгаан, иж бүрдэл, үйл явцтай огт санал нийлэхгүй байна.

БАРИМТ 3

Нэр бүхий нэг дунд сургуулийн миний өөрийн эзэмшдэг 10 хувийн хувьцаа болон Оросын Холбооны улсын эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдуулан надад ял тулгаж, яллах дүгнэлт үйлдлээ.

БАРИМТ 4

Намайг буруутгаж байгаа хэрэг хууль эрх зүйн талаасаа үндэслэлгүй, гэмт хэргийн обьектив болон субьектив бүрэлдэхүүнгүй, нотлох баримт гэх зүйлд өрөөсгөлөөр хандсан. Зөвхөн яллах буруутгах талыг барьж ажилласан хуулийн мэргэжлийн болон түүхэн цаг хугацааны шалгуур үл даах элдэв цаас, үг өгүүлбэр, түүврийн эмх журамгүй, цоохор цуглуулга гэж би харж үнэлж байна.

БАРИМТ 5

Намайг буруутгаж байгаа асуудлын талаар “Эй Эс Юу” гэх дунд сургуулийн 10 хувийн хувьцааг миний бие эзэмших болсон үйлдлийг хууль зөрчсөн, авлига авсан гэж буруутгаж байгаа юм.

БАРИМТ 6

Цаг хугацааны хувьд: Тус сургуулийн 10 хувийг би 2007 оны арваннэгдүгээр сараас албан ёсоор эзэмшдэг. Энэ тухай гэрээ, тогтоол, зохих шийдвэр бичгийг би АТГ-т гаргаж өгсөн. Мөн тодорхой гэрчүүд энэ талаар мэдүүлэг, зохих баримт, тайлбарыг өгсөн байгаа.

БАРИМТ 7

Гэмт хэрэг үйлдсэн гэх миний хувьд: Би 2007 оны дурдсан хугацаанд төрийн болон, төрд улс төрийн ямар нэг ажил албан тушаал эрхэлж байгаагүй. Иймээс уг хувьцааг хахууль, авлига хэлбэрээр надад өгөх, би тийм хэлбэрээр түүнийг олж авах боломжгүй юм. Энэ нь эрх зүйн талаасаа цэвэр иргэний хуулийн харилцаанд багтах бөгөөд эрүүгийн ямар нэгэн шинж байдал агуулаагүй. Агуулах ч аргагүй юм.

БАРИМТ 8

Бодит байдал. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2007 оны арваннэгдүгээр сард уг сургуулийн надад ноогдох хувьцаа баталгаажиж миний нэр дээр ирсэн. Уг хувьцааны шилжилтэд гэмт үйлдлийн шинж байна гэж үзэж намайг буруутгах гэж оролдож байгааг аль ч утгаар хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энд ямар нэг хууль бус үйлдэл, санаархал, оролдлого байхгүй болно. Байх ч боломжгүй.

БАРИМТ 9

Уг сургуулийг бий болгох, байгуулахад иргэний хувиар миний гаргасан санаа, оролцоог зохих оролцогчид 10 хувь гэж үнэлсэн. Оролцоо үнэлгээнд тухайн үед намайг төлөөлж байсан хүн миний тэр хувьцааг надад шилжүүлсэн, иргэд хооронд хийгдсэн хэлцэл юм. Уг хэлцлийн талаар аль нэг талаас, хэн нэг хүн, байгууллагаас гаргасан санал гомдол, эрх зүйн маргаан байхгүй болно.

БАРИМТ 10

Дахиж хэлье. Хэн ч энэ талаар гомдол хүсэлт, маргаан үүсгээгүй. Хаана ч хандаагүй. Гайг газар доороос гэгчээр ухаж шалгаж, мөрдөж мөшгиж, олны хэл ам, зохион байгуулалттай намайг онилсон түмэн гүжир гүтгэлгийг шалгасаар, ухсаар байгаад хэрэг болж магадгүй гэж дээрх “өвс”-ийг олсон бололтой. Төрийн шалгалт (их хүч, их анхаарал тавьж, дуулиан шуугиан болж хийсэн)-аас ийм дүнтэй гарч байгаадаа нэг талаар баярламаар, нөгөө талаар яаж ч хамаагүй яллаж, шийтгэх гээд байгааг нь харахаар гомдмоор ч юм шиг. Ийм байна, товчхондоо.

БАРИМТ 11

Эй Эс Юу ХХК-ийн, олны мэддэгээр “Америк сургууль”-ийн 10 хувийг эзэмшдэгээ би 2008 оны намраас мөн 2009 оны зунаас төрийн улс төрийн тодорхой албанд орсон цагаасаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хууль номын дагуу, уг мэдүүлгийг бөглөх хуулийн шаардлагыг ханган мэдүүлсээр ирсэн. Надад энэ хөрөнгөтэй холбоотой Монгол Улсаас завшсан, зувчуулсан олны нэрлэдгээр “идэж уусан” зүйл байхгүй.

БАРИМТ 12

“Эрдэнэт” үйлдвэр болон “МонРосцветмет” нэгтгэлийн Оросын талын 49 хувийг Монгол улсад авч ирсэн гэх үйлдэлд намайг буруутгаж яллаж байгаа юм. Би уг үйл ажиллагааг хэзээ ч буруу зүйл гэж үзэж байгаагүй. Одоо ч уг хувийг Монгол улсад оруулж ирсэн нь шүүхээр шүүгдэх биш, нийтээр алга ташиж баяр хүргэх ёстой үйл ажиллагаа гэдэгт эргэлздэггүй.

БАРИМТ 13

Харь орны эзэмшилд байсан Монгол Улсын баялаг, газар шороо, үйлдвэр уурхайн хувь Монголдоо ирсэн. Улс төр, атаархал мөчөөрхөл, олны хардлага сэрдлэг байгаа бол шалгаж нягтлах нь зөв. Хэрэв буруу зөрүү, солиу гажуу зүйл байвал засаж залруулж Монгол улсын нийтлэг эрх ашиг, хууль журамд нийцүүлэх бол хийгдэх ёстой ажил. Хийгдээд ч явж байгаа.

БАРИМТ 14

Хөрөнгийн тухайд: Хавтас хэрэгт шинжээчдийн гэх дүгнэлтээр зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ыг эзэмшилд байсан хувийг 9.609.022.917.440.00 буюу сийрүүлбэл есөн их наяд, зургаан зуун есөн тэрбум, хорин хоёр сая, есөн зуун арван долоон мянга, дөрвөн зуун дөчин төгрөг гэж үнэлсэн байсан. Дээр нь “Монголросцветмет” нэгтгэлд хамаарах үйлдвэр уурхай, эзэмшдэг байсан тусгай зөвшөөрлийн зах зээлийн үнэ үнэлгээг нэмэх. Лав Эрдэнэтийн 49 хувийн талаас дутахгүй, цаашид эдийн засгийн эргэлт, ашиглалтад ороход ямар үнэлгээтэй болохыг зөвхөн эрэлт хэрэгцээ, тухайн үеийн үнэ ханш мэдэх асуудал. Монгол улсад шилжиж ирсэн хөрөнгөний хувьд ийм юм.

БАРИМТ 15

Хохирогч, нэхэмжлэгчийн тухайд: Дээрх хөрөнгө, баялаг ОХУ-аас Монгол улсын мэдэлд ирснээр хэн нэг хүн, байгууллага, аль нэг субьект тэр дотроо Монгол улсад “би” гэж нэхэмжлэх хохирогч байхгүй. Ямар ч хохирогчгүй хэлцэл гэсэн үг. Уг хувийг авч ирэхэд шаардагдсан төлбөр тооцоо нь гэрээ хэлцлийнхээ дагуу хийгдээд цэгцэрч байгааг хавтаст хэргээс харж болно.

БАРИМТ 16

Асуудал бол уг хөрөнгийн удирдлага, эзэмшил, хувьцаа хаана, хэнд байх цаашид хэрхэн оновчтой шийдвэрлэх тухай гээд үргэлжилж байна. Үргэлжилж байгаа үйл хэргийг дундаас нь тасалж эрүүжүүлж болохгүй. Эдийн засгийн шийдэл харилцаа өрнөж байна. Энд төгс шийдэл байхгүй ч, арай дээр, боломжит, гарлага шамшигдал багатай, илүү үр ашиг бүхий хувилбар руу цаг хугацааны эрхээр очиж л таараа.

БАРИМТ 17

Миний хувьд. Эрдэнэтийн гэх асуудлаар намайг зүсэн зүйлээр буруутгасан. Террорист, толгойлогч, эзэн, авлигач, завшигч аль болох муугаар яллах гэж оролдлоо. Эрүүгийн хуулийн хатуу зүйл анги бүрийг шүүрдэж наах гэж хичээлээ. Эцэст нь үйлдвэрийн дээрхи хувийг авч ирэхдээ хэргийг үгсэж тохиролцож, бүлэглэж, зохион байгуулсан эзнээр тодруулж Монгол төрийн нэрийн өмнөөс намайг яллаж байгаа юм байна.

БАРИМТ 18

Үгсэж тохиролцсон гэхийн тухайд: Дээрх хоёр үйлдвэр, аж ахуйн нэгжийн гадаад улсын эзэмшлийг Монгол улсад авч ирэх тухай надтай Монгол улсын иргэн хэн нэг хүн, аль нэг байгууллага, аж ахуйн нэгжийг төлөөлөн ярьж, хэлэлцэж, төлөвлөж байгаагүй. Иймээс дээрх ажлыг хийхийн тулд тохиролцож бүлэглэх, зохион байгуулах боломжгүй юм.

БАРИМТ 19

Надад “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг хувь манай улсад ирж байгаа тухай нэг л хүн хэлсэн. Өөрийн санаачилгаар, олон улсын хурлын завсарлагаар албан бус уулзалтын үеэр. Тэр хүн бол одоо ч ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Владимир Владимирович Путин юм. “Танайхыг үйлдвэрээ эзэмшээд аваад явж чадна гэдэгт итгэж байна” гэж Путин Ерөнхийлөгч лавласан байдалтай хэлсэн. Миний бие түүнд “чадна” гэж хариу илэрхийлсэн. “Эрдэнэт” болон “МонРосцветмет”-ийн эзэмшил, хувьцаа Монгол улсад ирэхэд оролцсон миний оролцоо, үйлдэл энэ хүрээнээс хэтрээгүй.

БАРИМТ 20

Тэр тусмаа уг асуудлыг хаалттай журмаар хэлэлцсэн Монгол улсын Засгийн газрын хурлын тухай, тэнд яригдсан зүйл, шийдвэрийн талаар хожим нийтэд ил тод болох үеэр би мэдсэн. Дашрамд Засгийн газрын шийдвэрт Ерөнхийлөгчөөс нөлөөлөх, хориг тавих эрх үүрэг, боломж хуулиар байдаггүйг энд онцлон дурдья. Уг үйл ажиллагааг би Монгол улсын эрх ашгийг хохироосон, улс орон, ард түмэнд хортой, хохиролтой зүйл болсон гэж аль ч тохиолдолд үзэж байгаагүй.

БАРИМТ 21

Монголын талын эзэмшил болсон уг үйлдвэрийн эзэмшлийг “төрд 34 хувь, хувийн хэвшилд 33 хувь, иргэдэд хувьцааг нь арилжих байдлаар 33 хувиар тус тус эзэмшүүлбэл боломжит хувилбар” энэ болох бус уу гэдэг санаагаа хүртэл ил тод хэлсэн.

БАРИМТ 22

Миний хувьд “Эрдэнэт” үйлдвэр, “МонРосцветмет” нэгтгэлийн хөрөнгөөс хувьдаа авсан нэг хадаас ч байхгүй. Эзэмшдэг нэг ч хувь надад байхгүй. Гаднаас олж ирсэн 49 хувийн эзэмшлээс завшсан, тэр талаар бодсон хуйвалдсан, бусадтай үгсэн тохирсон, зохион байгуулсан нэг ч үйлдэл, санаа, оролдлого надад байгаагүй. Одоо ч байхгүй. Тийм үйлдэл, үйл ажиллагаа надаас гарах боломжгүй.

БАРИМТ 23

Монгол улсдаа гавьяа байгуулсан иргэдийг буруутгаж байгаа буруутгалтай би санал нийлдэггүй. Одоо болтол дээрх хувь хувьцаа, шилжилт эзэмшил тойрсон асуудал бол манай иргэд, төр, аж ахуйн нэгж байгууллага хооронд л өрнөж байна. Шийдлийн эрэл хайгуул, улс төр, атаархал жөтөөрхөл дуусаагүй байна. Бүх юм тогоон дотроо болж байна. Түүнийг алдаж асгах хэрэггүй юм. Тэр тусмаа энэ асуудлаар хэн нэг Монгол хүн, өөр нэг Монгол хүнийг гайтуулах, яллах, шүүх шаардлага байхгүй. Ёстой сайн нь ч, муу нь ч бидэнд сургамж болж үлдэхэд л хангалттай.

БАРИМТ 24

Миний гэх хэрэг улс төрийн ус давс дэндүү их холилдсон, ханасан уусмал төдий юм. Бүр тодруулж хэлбэл тодорхой сонирхол бүхий, өөрийн тань томилгоо, халаанд хамаатай этгээдийн ажил. Ил тод шаардаад, өдөр шөнөгүй шахаад, чичрээд байгааг олон түмэн мэдэж байгаа. Би ч бас мэднэ.

image

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хүсэлт гаргажээ. Түүний хүсэлтийн онцлох 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (41)

  • Зочин (66.181.190.191)
    Нэгэн эрхэм бямбад таалал төгсөнө. Түүний нөхөд замхарна
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.46.53)
    Ерөнхийлөгч байхдаа телевизээр Эрдэнэт үйлдвэрт хаалтын гэрээ хийх хэрэгтэй, нөөц нь дууссан гэж ярьж байхад нь би гайхаж байсан. Ийм учиртай урьдаас төлөвлөж байжээ гэж ойлгогддог. Эрдэнэтийг монголд авчирсан гэж яриад байх юм ХХБ р дамжуулж сингад зарах гэж байсан байхад гавъяа байгуулсан юм шиг л ярих юм энэ АН хан Прокурор минь тархиа, ходоодтойгоо бүү угаалгаарай
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (178.176.76.218)
    Их хурлын гишүүдийг загнаад уухилаад байсан нь зүүдээ ярих гээд хулгайгаа яридагтай адил болсон бхаа.
    2020 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.88.189)
    Энэ хүнийг Эрдэнэт үйлдвэрийг Оросоос оруулж ирэхэд нөлөөлсөн эсэх,тэр нь зөв буруу байсан талаар хүмүүсийн санаа өөр өөр байдаг.Гэхдээ энэ үйлдвэр монголынх болсноор ямар их ашигтай ажиллах болсоныг яримаар санагддаг.Эт үйлдвэр 2018онд 40жилийн ойг хийх үед 49%г авчирсан тэр хүмүүстэй хамтарч үйлдвэрийг удирдаж байсан бөгөөд 40 жилийнхээ түүхэнд гараагүй их ашигтай ажилласан.Юм эзэнтэй болохоор өөр болох юм гэж ярьж байлаа.Тэрнээс хойш 2жил дараалан энэ амжилт уламжлагдан улам нэмэгдэж байна.Тэгэхээр ер энэ ашиггүй ажилдаг төрийн өмчит компаниудыг хувьчлах юм уу эсвэл хувийн удирдлагын багаар удирдуулмаар юм.
    2020 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (139.5.217.185)
    tarvaga oroh gazartaaa orson n deereee, uuriinhuuu bui bolgoson 30 jiliin bodit unentei nuur tulah tsag n bolsoon,
    2020 оны 12 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.19.165)
    Би Ерөнхийлөгчийн 2 срнгуульд түүний төлөө саналаа өгсөн яагаад гэвэл хуулийн өмнө хүн бүр тэгш байхын төлөө. Би гурван удаа түүний хууль зөрчсөн талаар мэдээлэл авсан эхнийх нь Цахар Минжид хулгайн ан хийсэн гэж дараа нь Хөвсгөлийн Улаан тайга, дараагийнх нь Нөмрөгт 43 гахай алсан гэж эхнийхийг би тоогоогүй бол дараагийн 2 нь үнэхээр үнэн байсан. Ерөнхийлөгч хүн өөрөө хууль зөрчөөд байгаа бол бид тэгээд хэнд итгэх гэж тэр тусмаа хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй түүний дотроос гахай илүү тэгш эрхтэй гэж
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
    • nisdeg tergeer l an hiigeed baidag sht.hiliin tsergiihen bugd l medej baigaa sht
      2020 оны 12 сарын 17
  • Sulde (202.126.90.81)
    Enhbayariig ene hun yls toriin zolios bolgoson.shuuh huchniihentei niilj hiigeegui hergiin toloo yalalsan.odoo oort irj dee.hergiin guitsetgesen hunee altan gadasaar shagnaad bsan deer ni alban tyshaal devshuuld ard tumenii nuden deer ilt bsan.asim gej byjignyylsan bsan ter humuus sygaraad ner tsever uldeh wum.enhbayar dargaas os honzon sanaj yavdag myy er hun medleg bolovsrolooroo enhbayar dargiin haana ch hurehgui shuu elbegee.mongoliin nomer neg yls torch lider delhiid tanigdsan hun de.ene hunii yr chadvar yhaan mongold heregtei bsan wum.daan ch elbegee zoliond hiisen.haramsaj yavdag
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.190.22)
    Элбэгдорж хэлмэгдүүлэлтийг өөрөө эхлүүлсэн хүн
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.73.213)
    naad hun teer yum bgai duu bildbaatar har otgoo har deer bgai
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.19.99)
    10%-гэдэг бол цэвэр АВЛИГАЛ шүү энэ хүнээс иймхэн юм гарлаа гэжүү дутуул байна
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • зочин (103.212.118.177)
    монголчууд эвтэй байхдаа л хүчтэй гэдэг
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.124)
    Бусдыг нь мэдэх юм алга. Ганцхан Энхбаярыг яаж хэлмэгдүүлж, хуулийнханыг их багагүй бүгдийг нь захирч зандарч байгаад хөөрхийг алахаас наагуур тамалж зовоож байсныг нь сайн санаж байна. Ямар буруутай байлаа ч адилхан л улс орноо хамт удирдалцаж явсан нэгнээ арай ч ингэмээргүй юм даа гэж Элбэгдоржийн хийж буй харгислалыг хараад нүд чихэндээ ч итгэхгүй шахам байсан даа жирийн иргэн хүний хувьд. Яасан их хонзон хорсол тээж байдаг байнаа ийм атигар жаахан биед гэж хүртэл боддог байлаа. Прокуроруудын зөвлөлгөөн дээр хэлж байгаа үг, бас Энхбаярыг өлсгөлөн зарлаад үхлийн ирмэгт тулсан байхад анд явлаа гээд Аргалант руу алга болсон зэргийг нь сонсоод Элбэгдоржийн эрүүл эсэхэд эргэлзэж л байлаа. Одоо өөрийнх нь зөв бурууг мэдэх юм алга. Буруугүй бол цагаадна биз. Олон олон монголчууд Элбэгдоржийг учрыг нь сайн олоогүй мухраар муулж суудаг гэж үзвэл түүний Энхбаярыг яргалсаны буруу биз. Бөхийн өргөөнд Энхбаярыг харж байгаа энэ тэрийг нь бодохоор тэс хөндлөнгийн мань мэт нь хүртэл Элбэгээд уур хүрээд байгаа юм чинь. Улсын маань удирдагч байсан хүн шоронд битгий ороосой. Хичнээн муу хонзогнуур байлаа ч төрийн тэргүүн байсан хүн. Атийгаад хаа нэгтээ шогшиж л байг.
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
    • Иргэн
      Энэ новш байсан газарт балаг тасрахгүй..Элбэгдоржийн гахайн шиир шиг богино гар оролцоогүй хэрэг хутгаагүй бантан байна уу.Ялыг нь заавал өгч эдлүүлэх ёстой.Энэ ховдог шунарай гахай царайтаас болж ард олон, ирээдүй хойч маань нөхөж болшгүйгээр хохирсон.
      2020 оны 12 сарын 17
  • За (202.9.46.171)
    Монголчууд нэн нэгэндээ атаархаад шоронд хийгээд дууслаа. Угаасөа тийм хүмүүс ш дээ. Мөнгөтэй хүнд дургүй, гуйлгачин хүн л төр баривал баярлана.
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
    • хууль бусаар баяжигчдийг үл дэмжигч
      Тэр их мөнгийг хаанаас ямар аргаар олсон үндсэн эх үүсвэр. аргыг нь мэдэж байгаа ард олон тэр мөн чанарт нь дургүйцээд байна л даа.
      2020 оны 12 сарын 17
    • хууль бусаар баяжигчдийг үл дэмжигч
      Тэр их мөнгийг хаанаас ямар аргаар олсон үндсэн эх үүсвэр. аргыг нь мэдэж байгаа ард олон тэр мөн чанарт нь дургүйцээд байна л даа.
      2020 оны 12 сарын 17
  • Зочин (75.159.156.205)
    ХУУЛЬ ИРЖЭЭ
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • TRADING (154.66.132.133)
    12-Р САР / Зул сарын баярын санал Шуурхай сурталчилгаа !!! 6 цагийн дараа: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог 3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог 10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог 20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог Бүрэн ашиг баталгаатай !!! Телеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!! whatsapp: +33 7 52 43 26 19
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Хүсэлтийн баримт??? (203.91.115.51)
    Санал нийлэхгүй, ингэсэн, тэгсэн гэсэн нь одоо баримт уу? Хаха
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • tor (202.9.40.30)
    ur chadwartai iltegch ta uran zuragaa yasnaa yarach ene nohoriig hurdan shorond hii nvdnii bulai
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.108.25)
    ЭНЭ НӨХРИЙГ ХҮҮХДҮҮДИЙН ХӨРӨНГИЙГ ШАЛГАЖ ХУРАА..
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Иргэн (66.181.188.99)
    Эрдэнэтийн нөөц доошоогоо ч хажуугаасаа ч өснө. Санаа зовох асуудал байхгүй. Өөрийгөө өмгөөлөх аргаа хайж л байна даа. Ардыгаа өмгөөлсөн бол арай дээр байхсан даа.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.21.71)
    erdenetiig avsan hudaldaa hugjiliin banknii TAVANTOLGOIN HUVITSAANAAS EZEMSHDEG GEE BIZDEE TEGEHEER ERDENETIIN IHENH HUVIIG AVTOMATAAR EZEMSHIJ BAIGAA SHUUDEEEE
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Элбэгдөрж 5 жилийн өмөнө хэлэхдээ: Хэргээ хүлээдэг ДЭЭРЭМЧИН, ХУЛГАЙЧ гэж байдаггүй юмаа. ХУЛГАЙЧ болгон л хэлмэгдэж байна гэж ярьдаг. Гэлээ ч гэсэн ХУЛГАЙЧ нар ялааа үүрэх ёстой!!!!! (66.181.183.160)
    Элбэгдөрж 5 жилийн өмөнө хэлэхдээ: Хэргээ хүлээдэг ДЭЭРЭМЧИН, ХУЛГАЙЧ гэж байдаггүй юмаа. ХУЛГАЙЧ болгон л хэлмэгдэж байна гэж ярьдаг. Гэлээ ч гэсэн ХУЛГАЙЧ нар ялааа үүрэх ёстой!!!!!
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • chi hurtstai niilj olon biznesmenuudiig dampuuruulsan, hiisen goriinhoo haruig amsana daa, hutsaj uli (66.181.176.65)
    zochin
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
    • Элбэгдорж 6 жилийн өмөн хэлхдээ: Хуулиас зайлсхийсэн ХУЛГАЙЧ чам дээр Хууль өөрөө очно гэсэн!!!!!
      Элбэгдорж 6 жилийн өмөн хэлхдээ: Хуулиас зайлсхийсэн ХУЛГАЙЧ чам дээр Хууль өөрөө очно гэсэн!!!!!
      2020 оны 12 сарын 16
  • Зочин (66.181.177.99)
    Эвтэй байвал монголчууд минь нэн сайнсандаа.Та нар маань эвтэйхэн байж болдоггүй юмуу яасан ч хэцүү юмбэдээ.Төрийн минь сүлд өршөө
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
    • Эрдэнэтээс авах юм байхгүй. Эмчилгээ тэжээлийн цэгт очих цаг болсон үнээ!!!
      Эрдэнэтээс авах юм байхгүй. Эмчилгээ тэжээлийн цэгт очих цаг болсон үнээ!!!
      2020 оны 12 сарын 16
  • Зочин (202.179.25.71)
    ezendee borgoson nohoig zodoj hashraa muu muuhain uur bolson nobsh ene mochoos tuuhend chi batuul erdene ta bugd aluurchin hulgaichaaraa l bichigdeh bolno.jinhene ardchilagchaa aljihaad bas baatar . hulgaichidiin baatar l baih. uter turgen uhej daldar.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.177.138)
    HUNI GARAR HUN ALULDAG
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • иргэн (43.242.242.6)
    хар пяхлуу монголчуудыг мал гэж бодсон хэвээр л байна, худлаа гар дэлхийн том том гаруудын нэрийг дурьдаад л шааж өгөх юм аа. тарвагыг Путин дуудаад л байна гэнэ хар хулгайч айсандаа бүүр солиорч өгөх юм аа
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • иргэн (43.242.242.6)
    эрдэнэт бол наад захын жишээ, цагаантай нийлж хулгай хийгээд байгаа тэр Их ачитыг хуртэл улсынх болгох хэрэгтэй наад тарвага чинь "Эрдэнэт бол хөгшин үнээ, одоо хаах хэрэгтэй" гэж хуцаж байсан тэр бичлэгийг нь олон нийтэд дахин дахин үзүүлэх хэрэгтэй
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Сэр (202.9.46.131)
    Алтны уурхайтай байсан л гэнэ. Гэртээ хүүхдүүдээр алт угаалагадаг, Төв банкны эрдэнэсийн санг цөлөмсөн л гэнэ Энэ бүгд байцаалтанд байхгүй байсан юм уу. Тэгвэл гүтгэлэг болохнээ. Тэр гүтгэсэн нөхдийг одоо ил болго. Сэтгүүлчид үү, аль эсвэл хан нэгэн гүтгэгч иргэн үү гэдгийг олон нийт мэдэхийг хүсч байна. Аюурсайхан гишүүн л лав Эрдэнэсийн санг ярьсан. Худлаа хүн гүжирдсэн бол шууд гишүүнээс нь эргүүлэн тат.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
    • Элбэгдорж 6 жилийн өмөн хэлхдээ: Хуулиас зайлсхийсэн ХУЛГАЙЧ чам дээр Хууль өөрөө очно гэсэн!!!!!
      Элбэгдөрж 5 жилийн өмөнө хэлэхдээ: Хэргээ хүлээдэг ДЭЭРЭМЧИН, ХУЛГАЙЧ гэж байдаггүй юмаа. ХУЛГАЙЧ болгон л хэлмэгдэж байна гэж ярьдаг. Гэлээ ч гэсэн ХУЛГАЙЧ нар ялааа үүрэх ёстой!!!!!
      2020 оны 12 сарын 16
  • Зочин (202.5.206.167)
    Эрдэнэтийн 49 хувийг хэдэн олигархи эзэмшсэнээр Монголын ард түмэнд хохирно. Та нар хувьаа авсан бол ядаж цахилгаан дулаан ч тэглэхгүй. юу үнэн. энэ үнэн
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.218.142)
    Монгол овогт маань С.Зориг агсаны хэрэгтэй холбоотой бүү байгаасай даа. Бусад нь яахав хэрэг хийсэн бол үүрэхээс яахав дээ
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Уран зургийн хэрэг юу болсон бэ? Эрдэнэт хөгширсөн ҮНЭЭ биш байна шүү...
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Элбэгдорж уран цэцэн ярьж, илтгэж, бичиж чадна энэ нь түүний гол зэвсэг үнэхээр гоё бичиж даанч ард түмэн чамайг луйварчин хулгайч , маш аюултай хүн гэдгийг мэдэх юм даа. Сүүлийн үед байнга шудрага хүн болох гэж хэлмэгдэх гэж байгаа тухай бичих болж чи дотроо маш их айдастай байгаа яагаад гэвэл хийсэн муухай үйлдэлүүд хорон санаагаа мэдэж байгаа учираас удахгүй ямар нэгэн өнгийн оймс гозойно гэдгийг маш сайн мэдэж байгаа.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
    • Элбэгдөрж 5 жилийн өмөнө хэлэхдээ: Хэргээ хүлээдэг ДЭЭРЭМЧИН, ХУЛГАЙЧ гэж байдаггүй юмаа. ХУЛГАЙЧ болгон л хэлмэгдэж байна гэж ярьдаг. Гэлээ ч гэсэн ХУЛГАЙЧ нар ялааа үүрэх ёстой!!!!!
      Элбэгдөрж 5 жилийн өмөнө хэлэхдээ: Хэргээ хүлээдэг ДЭЭРЭМЧИН, ХУЛГАЙЧ гэж байдаггүй юмаа. ХУЛГАЙЧ болгон л хэлмэгдэж байна гэж ярьдаг. Гэлээ ч гэсэн ХУЛГАЙЧ нар ялааа үүрэх ёстой!!!!!
      2020 оны 12 сарын 16
  • bat (66.181.189.10)
    taniig mash hudalch mun asar shunaltai hulgaich hun gedgiig chin medsen.zugeer l nudnees zailj uz.
    2020 оны 12 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 57 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 1 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 7 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 10 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 19 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК