Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“NBA”-д хамгийн өндөр үнэтэй гэрээ байгуулж чадсан “Грек мангас”

2020-12-17
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Тэрээр 1994 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Грекийн нийслэл Афин хотод цагаач гэр бүлийн 3  дахь хүү болон мэндэлсэн. Гэвч түүний том ах болох Францис Антетокунмпо нь Нигери улсад өвөө эмээ дээрээ амьдардаг байжээ.

БАРИМТ 2

Түүний эцэг эх нь 1990 онд Нигери улсаас цагаачлан Грек улсад ирж суурьшсан тул Грекийн цагаачидтай холбоотой хуулийн дагуу Яннис Антетокунмпо нь 18 нас хүрсэн өдрөө тус улсын албан ёсны иргэн болсон.

БАРИМТ 3

Түүний гэр бүлийн нэр нь анхандаа Адетокунбо байсан ч Грект цагаачлан ирснээс хойш  Антетокунмпо болон өөрчлөгдсөн.

БАРИМТ 4

Ихэнх NBA-гийн тоглогчдын хувьд Коллежийн багаасаа шууд лигт ордог бол Яннисын хувьд мэргэжлийн тамирчны замналаа нутгийнхаа лигийн Филатлитикос гэх гуравдугаар дивизоны багт эхлүүлж 2011 оноос 2013 он хүртэл тоглож, сүүлийн улиралдаа  12.2 оноо 9 самбараас бөмбөг авалт дундчилж байжээ.

БАРИМТ 5

2013 оны Нью Йорк хотод болсон “NBA Draft”-д нэрээ өгснөөр эхний тойргийн 15 дахь сонголтоор Милоуки Бакс баг түүнийг сонгосноор түүний NBA-ийн замналаа эхэлсэн. Мөн тухайн үедээ түүнд NBA-д орохгүйгээр Испанийн лигт тоглох сонголт байсан.

БАРИМТ 6

NBA-ийн драфтаас өмнө өөрийн гэсэн хослолтой байж үзээгүй бөгөөд драфтын үйл ажиллагаа эхлэхийн өмнөхөн түүний агент нь түүнээс “Чиний хослол чинь ямар өнгөтэй вэ?” гэж асуухад “Заавал хослол өмсөх хэрэгтэй байдаг юм уу?” хэмээн хариулж драфтын үйл ажиллагаанаас хэдхэн цагийн өмнө өөрийн гэсэн анхны хослолоо худалдан авч байжээ.

БАРИМТ 7

Тэрээр Грект байхдаа тоглолтын дундуур төрсөн ах Танасис Антетокунмпотой пүүзээ ээлжлэн өмсөж тоглодог байсан. Улмаар түүний ах нь Яннисыг NBA-д орсоны дараа жил буюу 2014 оны драфтад нэрээ өгч хоёрдугаар тойргийн хорин нэг дэх сонголтоор “Нью Йорк Никс” багт сонгогдож байжээ. Одоо тэрээр өөрийн дүү Яннис Антетокунмпогийн хамтаар “Милоуки Бакс” багт харьяалагддаг.

БАРИМТ 8

Рүүки улиралдаа тэрээр зочид буудалд амьдардаг байсан бөгөөд Грект байгаа гэр лүүгээ бүх цалингаа явуулдаг байсан тул бэлтгэлийн бааз руугаа гүйж очдог байв. Ингэж гүйж явах үюдээ тоглолт үзэх гэж буй үзэгчтэй тааран ордон руу хүргүүлж байсан ч удаатай гэнэ. Улмаар түүний гэр бүл түүн рүү нүүж ирсний дараа л өөрийн гэсэн байшин худалдан авах боломжтой болсон бөгөөд  тус улиралдаа бүх рүүки нарын хоёрдугаар багт нэрлэгдэж байжээ.

БАРИМТ 9

2013 онд Грекийн шигшээ багтайгаа анхны тэмцээндээ оролцсон бөгөөд Европын 20 хүртэлх насны ангилалд өрсөлдөж 8-2 гэсэн амжилттайгаар тавдугаар байранд өндөрлүүлсэн. Арван тоглолтын туршид тэрээр 8 оноо, 7.6 самбараас бөмбөг авалт, 2.2 оновчтой дамжуулалт дундчилж байв. Дараа жилээс нь Грекийн насанд хүрэгчдийн шигшээ багт дуудагдаж эхэлсэн.

БАРИМТ 10

NBA-дэх анхны тоглолтдоо 2013 оны 10-р сарын 13-ны өдөр 18 нас 311 өдөртэй байхдаа оролцож байжээ. Тус улиралдаа сэлгээнээс 77 тоглолтод оролцохдоо  6.8 оноо, 1.9 оновчтой дамжуулалт, 0.8 бөмбөг таслалт, 0.8 хаалт гэсэн амжилттай дуусгасан.

БАРИМТ 11

Одоогийн биеийн өндөр нь 211 см бол биеийн жин нь 110 кг. Түүний биеийн өндөр, бөмбөг эзэмшилт, хамгаалалтын чадваруудаас шалтгаалан түүнийг сагсанбөмбөгийн бүх байрлалд тоглох боломжтой тоглогч хэмээн үздэг.

БАРИМТ 12

2016 оны хоёрдугаар сарын 23-нд тэрээр анх удаа Триплэ -Дабл хийсэн бөгөөд тус тоглолтод Грек мангас Яннисын хувьд 27 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт гэсэн гэсэн статистик үзүүлэлттэй тоглолтыг дуусгажээ. Тэр цагаас хойш тэрээр нийтдээ гучин нэгэн удаа Триплэ-Дабл өөрийн нэр дээрээ бичүүлээд байна

БАРИМТ 13

2017 онд амжилт нь ахисан тоглогчоор шалгарч, бүх оддын тоглолтод анх удаа сонгогдож, бүх NBA-ийн хоёрдугаар баг, хамгаалалтын нэгдүгээр багуудад нэрлэгдсэнээр сагсанбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд орж ирсэн. Харин одоо лигийн хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогч, дөрвөн удаагийн бүх одод, бүх NBA-гийн нэгдүгээр багт хоёр удаа, хоёрдугаар багт хоёр удаа, хамгаалалтын багт 1 удаа сонгогдсон амжилттай явна.

БАРИМТ 14

2019 онд улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарснаар MIP буюу амжилт нь ахисан тоглогч болон улирлын үнэ цэнэтэй тоглогч гэх шагналуудыг хүртсэн анхны тоглогч болсон.

БАРИМТ 15

Тэрээр Грекийн армид 2016 оны зун гадаадад амьдардаг иргэний хувиар багасгасан хугацаагаар төрсөн ах Танасисын хамтаар цэргийн албаа нэр төртэйгөөр хаасан.

БАРИМТ 16

Түүний гэр бүлийн гишүүд бүгд мэргэжлийн тамирчид бөгөөд аав Чарлэс нь мэргэжлийн хөлбөмбөгч байсан бол том ах Францис нь мэргэжлийн хөлбөмбөгч бөгөөд Грекийн багт хүчин зүтгэдэг. Ээж Вэроникагийн хувьд өндрийн харайлтын тамирчин байсан. Ах Танасис болон Костас Антетокунмпо нар нь NBA-д тоглодог. Мөн хамгийн бага дүү болох 2001 онд төрсөн Алекс Антетокунмпогийн хувьд ирээдүйд ах нартайгаа зэрэгцэн NBA-гийн тоглогч болох бүрэн боломжтой хэмээгддэг.

БАРИМТ 17

NBA-д тоглосон 11 дэх Грек тоглогч бөгөөд MVP буюу улирлын үнэ цэнэтэй тоглогч мөн бүх одод болсон анхны Грек тоглогч юм.

БАРИМТ 18

2019-2020 улирлын туршид түүхэн дэх хамгийн өндөр рейтингтэй тоглож дуусгасан тоглогч болж үлдсэн. (31.87).

БАРИМТ 19

Тэрээр Христийн шашинтай бөгөөд сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нэгэн юм.

БАРИМТ 20

2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Яннис Антетокунмпо нь аав болсон бөгөөд хүүгээ Лиам Чарльз Антетокунмпо гэж нэрлэсэн.

БАРИМТ 21

Түүний найз бүсгүйн нэрийг Мариа Риддлсприггер гэдэг. Хосууд ойролцоогоор гурван жил болзож байгаа юм. Яннисын гэр бүлийн адилаар түүний найз охин нь ч мэргэжлийн тамирчин бөгөөд волейболын спортоор хичээллэдэг.

БАРИМТ 22

2019 оны гуравдугаар сарын 17-нд “Филадельфи 76” багийн эсрэг өөрийн замналын нэг тоглолт дахь хамгийн өндөр оноо болох 52 оноог авсан. Гэвч тус тоглолтод 125-130 харьцаагаар түүний баг ялагдал хүлээсэн.

БАРИМТ 23

2019 болон 2020 оны бүх оддын тоглолтуудад үзэгчдээс хамгийн их санал авсан 2 тоглогчийн нэг болж өөрийн багаа бүрдүүлэн оролцсон.

БАРИМТ 24

NBA-д долоон улирлын турш тоглохдоо багаараа үзүүлсэн хамгийн том амжилт нь 2018-2019 оны улиралд бүсийн аваргын төлөөх цувралд гарч ирсэн байдаг. Гэвч тус цувралд тус оны аваргууд болох  “Торонто Рэпторс” багт 4:2-ын харьцаагаар ялагдсан.

image

Дэлхийн хамгийн том сагсан бөмбөгийн лиг буюу “NBA”-гийн улирлын хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогч, “Милоуки Бакс” багийн хүчний довтлогч  Яннис Антетокунмпо багтайгаа таван жилийн 228 сая ам долларын супер макс гэрээнд энэ сарын 16-ны өдөр албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулсанаар лигийн түүхэн дэх хамгийн үнэтэй гэрээг байгуулсан билээ. Тэгвэл та бүхэнд “Грек мангас” буюу Яннис Антетокунмпогийн тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 57 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 1 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 7 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 10 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 20 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК