Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Коронавирусний цар тахлын нөхцөл байдал, хөл хорионы үеэр авч хэрэгжүүлэх ажлуудтай танилц

2020-12-22
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Засгийн газрын хуралдаанаар энэ лхагва гараг буюу арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ны хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргав.

БАРИМТ 2

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр зөвхөн 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдах юм. Тодруулбал, Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшнээр хангах үйл ажиллагаа, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, улсын онц чухал болон стратегийн чухал объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт, нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага, банкны үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл,харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа, тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /10-15 хувийг оффисоос ажиллуулах зохицуулалттай/, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрах байрууд, буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд багтаж байна.

БАРИМТ 3

Сүүлийн халдвар батлагдсанаас хойш нууц үе илрэх хугацааг тооцож, 14 хоногийн хатуу хөл хориог тогтоожээ.

БАРИМТ 4

Баянзүрх дүүрэгт илэрсэн голомт цаашаа хэр цар хүрээтэй тархсаныг одоогоор хэлэх боломжгүй бөгөөд судалгаа явагдаж байна гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэв. Тиймээс халдварыг тогтоон барих чиглэлээр ажиллаж, 14 хоногийн дараа нөхцөл байдлаас шалтгаалан хатуу хөл хориог сунгах эсэх шийдвэрээ гаргах юм байна.

БАРИМТ 5

Коронавирусний халдвар аль улсаас орж ирсэн генийн дарааллыг манай улс тогтоох боломжгүй.

БАРИМТ 6

Хатуу хөл хорионы хугацаанд автомашиндаа QR зөвшөөрөл авсан салбарын ажилтан, албан хаагчид автомашинаар хөдөлгөөнд оролцох бөгөөд бусад автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй.

БАРИМТ 7

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 14 хоногийн хугацаанд нийтийн тээвэрт 900 автобус хэвийн горимоор үйлчлэхээс гадна 800 таксиг үйлчилгээнд гаргах юм байна.

БАРИМТ 8

Улаанбаатар хотод 416 мянган өрх байдгаас 205280 өрх автомашинтай. Арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн үйл ажиллагааг нь зөвшөөрсөн салбарын өмнөх QR зөвшөөрөлтэй автомашинуудын зорчих эрх сэргэнэ. 

БАРИМТ 9

Ингэснээр нийслэлд 40-50 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

БАРИМТ 10

Нэг автобусанд 12-оос дээш хүн суулгахгүй байхаар зохицуулалт хийх аж. 

БАРИМТ 11

Нийтийн тээврээр зорчихдоо иргэд картаа цэнэглүүлсэн байх шаардлагатай. Автобусны жолооч бэлэн мөнгө авах эрхгүй бөгөөд энэ нь халдвар дамжуулах эрсдэлтэй гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцлов. 

БАРИМТ 12

Шадар сайд Я.Содбаатар вакцины талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Бид гурван чиглэлээр вакцин хөөцөлдөж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайн чанартай вакцин оруулж ирж, иргэдээ вакцинжуулна.

БАРИМТ 13

Нэгдүгээрт, бид олон улсын байгууллагын шугамаар вакцин оруулж ирэх ажлын хөөцөлдөж байна. Үүнд НҮБ болон ДЭМБ голлож байна. ДЭМБ-ын дэргэд 180 гаруй орон нэгдэж байгуулсан COVAX механизм эхний ээлжинд дэлхийн хүн амын 20 хувийг вакцинжуулах зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын хүн амынхаа 20 хувь буюу 660 мянган иргэнийг вакцинд хамруулах боломж бүрдэнэ гэж харж байна. Өнөөдөр ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн хэлснээр нэгдүгээр улиралд багтаж COVAX-ийн шугамаар орж ирэх вакцины эхний ээлж ирнэ. Ирэх оны гуравдугаар сард багтаж гэсэн үг.  

БАРИМТ 14

Улс хооронд вакцины тусламж дэмжлэг авах, хамтарч ажиллах чиглэлээр яриа хэлцэл хийгдэж байгаа. Мөн ирэх оны нэгдүгээр улиралд багтаж тодорхой хэмжээний вакцин орж ирэх болов уу.  

БАРИМТ 15

Гуравдугаарт, Европын орнууд болон АНУ-д үйлдвэрлэж буй гурван ч вакцин байгаа. Хөрш хоёр орныхыг нэмбэл таван ч төрлийн вакцин яригдаж байна. Европ болон АНУ-д үйлдвэрлэж буй вакцины үйлдвэрлэгч нартай нь бид шууд харилцаж байгаа. Энэ чиглэлийн асуудал Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг дээр танилцуулагдаж байгаа. Ямарч байсан ирэх оны эхний улиралд багтаан вакцин оруулж ирэхээр ажиллаж байна.

БАРИМТ 16

Вакцинжуулалт хэзээ эхлэхийг хэлэх боломжгүй байна. Удахгүй вакцинжуулалтын Үндэсний хөтөлбөр төлөвлөгөө батлагдана. Энэ төлөвлөгөө батлагдангуут халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилчдаас эхлээд вакцинжуулалт эхлэх аж.

БАРИМТ 17

Манай улсад нийт 41 эмнэлгийн ажилтан халдвар аваад байгаагийн дийлэнх ХӨСҮТ-ийн ажилтнууд байна. ХӨСҮТ-ийн эм, эмнэлгийн хэрэгслийн устгал, бохир цэвэр усны шугамтай холбоотой асуудлууд байгаа аж. ЦЕГ-ын дарга С.Баатаржаваар ахлуулсан баг ХӨСҮТ-д орж ажилласан байна. 

БАРИМТ 18

Тус баг ХӨСҮТ-д зохион байгуулалтын чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналууд гаргажээ. ХӨСҮТ-ийн коронавирусний тасгийг суллан ариутгал хийж зохион байгуулалтыг өөрчлөхөөр болжээ. Тодруулбал, ХӨСҮТ-д коронавирусний эмчилгээ хийгдэж байгаа тасгийг бүрэн суллаад улаан, шар, ногоон бүсжилтийг дахин тогтоох, эмнэлгийн ажилчдын орчинг, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах арга хэмжээ авахаар  болжээ. 

БАРИМТ 19

Арванхоёрдугаар сарын 16-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг халдвартай хүн батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар 62 хүн халдвар авсан нь батлагдав.

БАРИМТ 20

Өвчилсөн хүний тоо олон байх эрсдэлтэй нь сүүлийн өдрүүдэд халдвар илэрсэн байдлаас харагдаж байна. Баянзүрх дүүргийн эмнэлэгт 248 эмч, үйлчлүүлэгч тусгаарлалтад байгаа. Баянзүрх дүүргийн эмнэлэгт тусгаарлагдаж буй эмч мэргэжилтэн, хэвтэн эмчлүүлэгчдийг ангилан ялгаж байгаа. Тухайлбал, халдвар аваагүй байх боломжтой Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүдийг өнөөдрөөс өөр эмнэлэгт шилжүүлсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд мэдээлэв. 

БАРИМТ 21

Нийслэлд  "Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээг хийх шаардлагагүй гэдгийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан онцлов. Тэрбээр "Улаанбаатарын хувьд "Нэг өрх-нэг иргэн" шинжилгээг  415 мянган өрхөд хийх нь утгагүй арга барил гэж харж байна. Учир нь халдварын тархалт нийтийг хамраагүй зөвхөн голомтлон гарч байгаа буюу ойрын болон хоёрдогч хавьтал нь тодорхой байна.

БАРИМТ 22

Харин ойрын болон хоёрдогч хавьтлыг тогтоогоод цаг алдалгүй тусгаарлан, арга хэмжээ авбал нийтийг хамарсан тархалт болгохгүйгээр шинээр үүссэн голомтыг хумьж чадна гэж бодож байна гэдгийг Эрүүл мэндийн сайд мэдээлэв.

БАРИМТ 23

Хүнсний импорт урд хил дээр долоон хоногийн турш саатсанаас нарийн ногооны хангамж саатаад байгаа аж. Гаалийн ерөнхий  газраас мэдээлснээр энэ сарын  7-ноос 13-ны хооронд ОХУ-аас 3.1 сая ширхэг өндгийг 259 сая ам.доллараар худалдан авчээ.

БАРИМТ 24

Коронавирусний халдвартай 73 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа аж. Тус эмнэлэгт 300 хүнийг авч эмчлэх боломжтой юм байна. Мөн цэргийн төв эмнэлэгт 194 хүн, цаашид 240 хүн эмчлэх боломжтой. Харин Яармагийн 300 орны багтаамжтэй эмнэлэгт 500 ор бэлдсэн ба энд 200 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогоор орны нөөц хангалттай байгаа юм байна.

image

Засгийн газрын хуралдаанаар коронавирусний цар тахлын улмаас арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ны хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл уг шийдвэртэй холбоотой онцлох 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Үзмэрч (66.181.184.86)
    1 өрхөөс 1 хүн шинжилгээгээ яаралтай ав !!!үгүй бол та нар бүгд унана шүү .
    2020 оны 12 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Гэрээсээ огт гарахгүй байгаа. АЙГААД түргэн ч дуудаж чадахгүй байхад шинжилгээ өгнө гэж олны дунд гадаа оочирлож зогсох хэцүү байна.
      2020 оны 12 сарын 24
  • Zochin (64.119.17.138)
    Hytadaas garsan uvchin shu
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Bolorhand (202.126.89.195)
    awtobusand zohzuulagch bh heregtei tegehgvi bol manaihan boognorol vvsdeg
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.89.201)
    ПӨӨХ, ЯАСАН ҮНЭТЭЙ ӨНДӨГ ВЭ... СЭТГҮҮЛЧ, РЕДАКТОР ХОЁР АЖЛАА ӨГӨӨД ДАЛД ОРНО УУ...
    2020 оны 12 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 25 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 29 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 35 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 38 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 47 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК