Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Халдвартай 18 иргэн 1-11 хоног олны дунд явжээ

2021-1-02
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал н.Наранзул, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн албаны дарга, тархвар судлаач н.Сувд нар сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэдний сэтгүүлчдийн асуултад хэрхэн  хариулсныг хүргэе.


-Сүүлийн хоёр хоногт массын дундаас шинэ голомтууд илэрч байгаатай холбоотой хавьтлын тоо ч нэмэгдэх боллоо. Хаанаас ямар голомт илрэв. Авч буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт голомт үүссэнтэй холбоотойгоор эрүүл мэнд болон бусад салбар цаг наргүй ажиллаж байна. Эмнэлэгт гарсан голомттой холбоотой өргөжүүлсэн тандалт шинжилгээг байнга хийж байна. Баянзүрхийн нийт 85 мянган өрхөөс шинжилгээ авсан. Харин өчигдөр, өнөөдөр хоёр хоногт дөрвөн голомт илрээд байна. “Мөнххада” компанийн ажилчид, Баянзүрх дүүрэгт сайн дураараа шинжилгээ өгсөн гэр бүлийн хоёр, мөн тус дүүргийн эмнэлгээс, Баянгол дүүрэгт ганцаараа амьдардаг дархлаа султай иргэн юм. Хамгийн гол нь хаанаас халдвар авсан голомт нь тодорхойгүй байна. Тиймээс нийтийн дунд халдвартай хүн явж байх магадлал тун өндөр гэсэн үг юм. Тодруулбал, өнгөрсөн хоёр хоногт ард иргэдийн дунд 1-11 хоног явж байсан 18 тохиолдлыг бүртгэсэн.

ВАКЦИНЫГ ОРУУЛЖ ИРЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА ГУРАВДУГААР САРЫН 1 ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО

-Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр вакцины асуудлыг сөхөхөөс аргагүй. Эцсийн хугацааг тооцсон уу. Хэдийгээр оруулж ирэх вэ?

-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Манай улсын хувьд олон улс вакциныг үйлдвэрлэж эхэлсэн цагаас л судалгааг хийж эхэлсэн. Долоодугаар сарын 24-нд бүртгүүлэх хүсэлтээ өгч, арванхоёрдугаар сард Монгол Улс албан ёсоор бүртгэлд хамрагдсан. Эхний ээлжийнхийг гуравдугаар  сардаа багтаан хүргэнэ гэсэн мэдэгдэл өгсөн. Цаадах хугацаа гуравдугаар сарын 1 гэж ойлгож болно. Бидний хувьд вакцинд маш хянамгай хандаж байгаа. Вакцинжуулалтын дараа гарах хор хөнөөл, эрсдэлээс сэргийлэхийн тулд ихэд хянамгай байж, бусад орны иргэдэд үзүүлж байгаа гаж нөлөө, эрсдэлийг судалж байж хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Жирийн бараа таваар шиг мөнгөө өгөөд захиалчихдаг зүйл биш гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй.

-Хөл хориог 14 хоногоор сунгаагүй байсан бол нөхцөл байдал одоогийнхоос хүндрэх байсан гэх юм. Мөн өвчтөнүүдийг гэрт нь эмчилж болохгүй гэдэг асуултыг олон хүн асууж байна?

-Хөл хорио тогтоохын чухал нь халдварын тархалтын хүрээг бага байлгах зорилготой. Гэхдээ хөл хорио тогтоосноор халдвар  дахин илрэхгүй, бүрмөсөн устгаж байгаа юм биш. Өнгөрсөн хугацаанд халдвар авсан хүний тоог 10 дахин бууруулж чадлаа. Цааш тандалт судалгааг эрчимтэй хийгээд явбал ачааллаа даахгүй хэмжээнд хүрэхгүйгээр, иргэдийн амь нас эрсдэхгүйгээр тусламж үйлчилгээг үзүүлээд явах боломжтой. Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийг гэрт нь эмчилж болохгүй юү гэж олон хүн асууж байна. Халдвартайг нь тогтоосон хүмүүсийг гэрт нь эмчлэх хэмжээний өндөр ачаалал эмнэлгүүд аваагүй. Тэгээд ч гэрт нь эмчлэхэд ар гэрийнхэн нь халдвар авах магадлалтай, гэр орноор нь хүн орж гарна. Их эрсдэлтэй. Гаднын улсад эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй болсон учраас хүнд, хөнгөн ч бай гэрт нь тусламж үзүүлж байгаа. Манай улсын хувьд ийм хэмжээнд хүрээгүй байна. Тиймдээ ч бид эмчилгээний заавраа өөрчилсөн. Хуучин 28 хоног байсан бол одоо хөнгөн шинж тэмдэгтэй, уушгин дахь өөрчлөлт арилсан хүмүүсийг 14 хоног хэвтүүлээд дараагийн шат руу шилжүүлж байгаа.

ХӨЛ ХОРИОГ СУНГАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА

-Хөл хориог цаашид сунгах уу. УОК Эрүүл мэндийн яамны саналыг чухалчлан авч үздэг?

-ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Наранзул: Хөл хориог нэгдүгээр сарын 6-ныг хүртэл тогтоосон. Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Бидний таамаглаж, төсөөлж байснаас өөрөөр үргэлжилж байна. Маргааш 11 байгууллагын эрсдэлийн үнэлгээг хийнэ. Цаашдаа сунгах санал гарах магадлал илүү өндөр байгаа.

-Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд халдварт олноор өртөж буй нь юутай холбоотой вэ?

-ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал  Наранзул: Эрүүл мэндийн ажилчид хамгийн ихээр өртөж нас барж буй нь олон улсад ч гарч байна. Монгол Улсад 1200 тохиолдол  баталсны дотор  эрүүл мэндийн 85 ажилтан байна. Тодруулбал, нийт халдвар авагсдын 6,9 хувийг эзэлж байна. Яагаад гэхээр эмнэлэг эрүүл мэндийн байгууллага хамгийн өндөр эрсдэлтэй орчин байдаг. Ялангуяа халдвартай өвчтөнг хүлээн авч, тусгаарлан эмчилж буй учраас тэр юм. Өнөөдрийн байдлаар, Цэргийн төв эмнэлэгт 13, ХӨСҮТ-д 19, Сэлэнгэ аймагт 19, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн 27, Говьсүмбэрт хоёр гээд эмч, ажилтнуудыг тусгаарлан эмчилж байгаа. Сүүлийн үед шинэ халдвар Монгол Улсын хүн амын дотор гарч ирсэн. Лабораторийн оношилгооноос харахад халдварлалт маш их өндөр түвшинд байна. Тиймээс тулж ажиллаж байгаа ажилтнууд халдвар авах, өвчлөх явдал их гарч байна. Мэргэжлээр нь авч үзвэл, их эмч 23, сувилагч 33, ариутгагч долоо, асрагч 11, лаборант дөрөв байна. Гэхдээ зарим нь эдгэрч гараад өнөөдөр ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа.

-PCR шинжилгээний хариу худлаа гараад байгаа юм биш үү. Мөн ЭМЯ халаа сэлгээ хийн, сайд нь өөрийн хамаарал бүхий хүнээ тавьж байна гэх шүүмжлэл байна. Бас “Энхсаран” шиг  “Амар” зочид буудал халдварын голомт болчихов уу. Энэ бүхэнд хариулт өгөөч?

-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: ЭМЯ халаа сэлгээ хийж, намайг өөрийн хүнээ тавьсан гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. ЭМДЕГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг өргөжүүлж байгаатай холбоотойгоор ЭМЯ-наас бүтцийг шинээр баталсан. Шинэ агентлаг байгуулж байгаа учраас өөрчлөлт хйисэн. Миний хувьд өөрийн хүнээ тавьсан, халаа сэлгээ хийсэн асуудал байхгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байж болно. Харин ч ямар өөрчлөлт  шинэчлэл хийх үү, ямар баг хамт олонтой ажиллавал амжилтад хүрэх вэ гэдэгт анхаарлаа хандуулан ажиллаж байна. Өнгөрсөн оны 7-8 дугаар сард PCR шинжилгээний хариу буруу гарсан гэж ярьсан. Халдваргүй хүнийг халдвартай гэж эмчилж байсан бол долоодугаар сараас хойш арваннэгдүгээр сар хүртэл дотооддоо халдварыг яаж алдахгүй барьж ирэх билээ. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш шинжилгээ нэг журмаар, нэг зарчмаар яваа. Эргэлзэх зүйл байхгүй гэдгийг шинжилгээний үр дүн өнөөдөр харуулж байна. Харлуулахыг оролдсон ганц нэг хүн байна уу гэж харж байгаа. “Амар” зочид буудалд Франкфуртээс ирээд тусгаарлалтад байсан долоон хүн халдвар авсныг тогтоосон. Тиймээс өөр буудал руу нүүлгэн шилжүүлж, тусгаарласан. Франкфуртаас нисэх онгоц 18-нд ирсэн. Гэтэл 14 хоногийн дараа долоон хүнд зэрэг илэрч байгаа нь тусгаарлах явцад халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн учраас шилжүүлсэн. Тэр дотор халдвар хамгааллын дэглэм зөрчив үү гэдгийг тогтооно. Камер шүүнэ. Дэглэм алдагдаагүй бол цаанаас ирэхдээ халдвартай байсан уу, зочид буудлын нөхцөл байдалтай холбоотой байна уу гэдгийг  судлан дүгнэлт гарах ёстой.

-Зургаан аймаг, есөн суманд шинээр голомт илрээгүй. Бүгдийнх нь голомтыг хумьсан. Гэтэл Баянзүрх дүүрэгт массын дундаас халдвар илэрлээ?

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн албаны дарга, тархвар судлаач Сувд: Өнөөдрийн байдлаар дөрвөн голомтыг судалж байгаа. Яагаад гарав гэхээр нэгдүгээрт, баяр боллоо, хоёрдугаарт, иргэд халдвар авчихна гэж ер бодохгүй байна. Мөн гадуур шинж тэмдэггүй тохиолдол их байна. Хөл хориогоо барьж чадав уу гэдгээ иргэд бодох хэрэгтэй байна. Нэг өрх, нэг иргэн шинжилгээнд бүрэн хамрагдаж чадав уу. Үнэхээр маш удаан явцтай хамрагдлаа. Урьдчилан сэргийлэх шинжилгээг эмийн сан, банк, нийтийн тээвэр, түгээлт, такси үйлчилгээнд яваа жолооч нарт хийж байгаа. Маргааш гэхэд шинэ жилээр ажилласан томоохон зах дэлгүүрийн ажилтнуудаас шинжилгээг үргэлжлүүлэн аваад явна. Хамгийн гол нь, Баянзүрх дүүргийн 85 мянган өрхөөс шинжилгээ авахад тохиолдол илэрсэн. Үүний цаана халдвар байгаад байна шүү гэдгийг ойлгоорой. Халдвар хаанаас авсан байршлыг тогтоочихвол иргэддээ шуурхай хэлнэ.

-Тэг зогсолт хийн, нийт массаас шинжилгээ авч болохгүй юү?

-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар болон бусад аймаг тус бүрийнх нь онцлогт таарсан арга хэмжээ авч ажилласан. Үр дүнтэй байсан гэдгийг бусад аймагт халдвар илрэхгүй байгаа хугацаагаар харж болно. Хамгийн том голомт болох Сэлэнгэ аймаг халдвар гараагүй 14 хонох гэж байна. Төмөр зам дагасан голомтуудаа илрүүлээд зөв авч чадсаны илрэл юм. Зарим нэг аймагт тэг зогсолт хийсэн, массын шинжилгээ хийсэн. Улаанбаатарт тэг зогсолт хийнэ гэдэг боломж муу. Өнөөдрийн нөхцөл байдал тэг зогсолт ярих хэмжээний хүнд байдалд ороогүй. Эцэст нь, нийт иргэд маань дор бүрдээ хариуцлагатай байж, хүн хоорондын зайгаа барьж, амны хаалтаа зүүхийг хичээнгүйлэн хүсч байна. Ингэвэл хохирол багатай даван туулах боломж байна. Эрүүл мэндийн салбар чадах хэрээрээ ажиллаж байна. Бодлого зөв зүйтэй явж байгааг олон аймаг сумдад голомтыг хумьснаас харж болно. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар бариарай.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • ЗОЧИН (43.228.129.246)
    САЙД ТА ЭРДЭМТЭН ЭМЧ НАРАА ДЭМЖИЖ АЖИЛЛАНА УУ ЗӨВ Ч БАЙ БУРУУ Ч БАЙ ӨЧНӨӨН /7/ТЭРБУМААР ГАДНААС ОНОШЛУУР АВСНААС ӨӨРИЙН ОРНЫ ЭРДЭМТДЭЭ АЖИЛЛУУЛЖ ХӨГЖИЛД НЭМЭР ОРУУЛААРАЙ ОНОШЛУУР ХИЙХ АЖЛЫГ ГАЦААН БАЙЖ ТЕНДЕР ЗАРЛАЖ ЛУЙВАРДСАН БАЙДАЛД ҮНЭХЭЭР ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА ИДЭЖ УУСАН ЧИНЬ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ ЭМЯ БОЛОН САЙДАА
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
  • иргэн (64.119.23.245)
    Сайн ажиллаж байгаа сайдад баяр хүргэж, амжилт хүсье.
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Demchig (64.119.18.76)
    Ene balai yum bisnui yariug sonsson chin erguu teneg pizda bna sndee eniig zailuulaach haanaas iim gajigtai pizda olj ireed eruul mendiin said bolgochihovooo pizda ene hunii ajilaa muu hiisenees bolj uls oron ard irgediin amidaral suircj bna sdeee pizdaag puudmaar har llr bna ene vakktsin sudlah gej yu yriad bgaa mangar ve vakktsiniig chini heden zuun emch erdemdetd snuugeed hyunaad zuvlulduud tursnaad nayugtlaad gargaj ircheed bna sndee ene muu mal ymar bagajaar yamar labotorpor sudalgiin psr iin onsnluuraa gadaadaas guij avch baij ene odoo soliotoi pizdaaagaaaaaa avaacheee hurelsuheee
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • АРД (202.9.46.208)
    Энэ хүмүүс халдвар авснаа ч мэдээгүй явсан байх мэдэгдээгүй өөр хичнээн хүн байгааг хэн ч мэдэхгүй 2 концертонд дор хаяж 600 гаруй хүн орсон байж таарана шөнийн цэнгээний бааранд хэдэн хүн байсан байх уу гээд үзхээр цаашаа тарсан л байж таараа, тэгээд бас урдаас орж ирсэн хятад иргэд хаана юу хийж байгаа тухай ерөөсөө ярьдаггүй нам дарсан яриулахыг ч хүсдэггүй энэ хүмүүс монголоос гарлаа л гэж лав сонсогдоогүй харин урдаас орж ирсэн зарим нэг нь халуунтай байсан гэж яриа гараад дараа нт нам дарагдсан одоо учир битүүлэг голомт хаанаас гарч байгаагаа ч УОК олохоо байсан ш дээ.
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Zochin (66.181.161.53)
    odoo hul horiogo uurchluud bvren teg zogsolt hii tegj baiz bvren humj chadah baih
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.161.14)
    Каранти гэж дээ. Өчнөөнөөрөө л. Гадуур яваад бөөгнөрөөд бгаан блээ ш дээ. Нэг хэсэг нь гарахгүй сар боллоо.
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • zochin (192.82.65.173)
    Hul horio hih n hamgin zuw huwilbar. Hul horiog tsutsal bid uursduu hariutslagatai bj chadna geseer bgad 11 sarin svvleer hul horiog tawiulsan. Hvn bvr hariutslagatai bj chadahgu gedgig ch say bid medej awlaa. Timees hul horiog tsutsal gej shaardaad bga hvmvvst handahad tim yum bhgu geydee
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (192.82.70.236)
    анхны 14 хоногийн хориондоо тэг зогсоож сайн шинжлэх ёстой байв
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.177.114)
    Ogtsor muu pizsda
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • zochin (66.181.176.91)
    hun bur mask zuuged garaa ugaagad bas tenehgui ail hesehgui bval haldvar avahguishde
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Иргэн (124.60.114.164)
    Гадаадаас ирж бгаа иргэдээ хүн бүр ирсэн газраасаа шинжилгээтэй тэгээд дэлхийн улсын жишгээр гэрээр нь тусгаарлар хэрэгтэй.Тэгвэл өөрсдөө гэр бүлдээ хэн ч халдв.ар тараахыг хүсэхгүй бас буудлаас халдвар авахгүй тэгээд уок эмя ны ажил хөнгөрнө.хаягаар нь хороодын эмнэлэгийн хяналтанд өгөх хэрэгтэй
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Иргэн (124.60.114.164)
    Энэ янзаар бол хөл хорио тогтоогоод ннэмэргүй боллоошдээ.давхар ард иргэд мөнгөгүй ажилгүй бүр дордлоо.монгол хүний ихэнх нь угаасаа ядуу одоо бүр дордлоо. Яамаар ч юм дээ.
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (192.82.73.5)
    Гадаа хүйтэн байна зохион байгуулалтаа сайн хийгээд өрх бүрээс 1 гэдэг зарчмаар хурдан шуурхай шинжилгээгээ олон хүнээс авах л шаардлагатай байна тэрнээс хорио гээд зах дэлгүүр нь багшралдсан хачин л юм боллоо ш дээ өнгөрсөн хугацаанд
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.55.188.106)
    Одоо дасан зохицож амьдрах цаг болсон бусад оронд тэгж амьдарч байна хорьж хаах бол шийдэл сая ил тод харагдлаа бүтэн сар хорьлоо юу ч хийж чадсангүй нөхцөл байдал бүүр дордлоо
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
    • Монгол
      Тэр дуурайх дуртай бусад орондоо л очиж амьдраач дээ. Манайхаас хүнд нөхцөлд орчихсон яахаа мэдэхгүй сандралдаж байгаа.
      2021 оны 01 сарын 03
  • Zochin (66.181.161.49)
    Ug n horiogoo urgejluuleh n zow l baih .hen owchin tusahiig hen hushewde ...ene huwiin hewshild ajillaj bga humuus unendee hetsuu bn .11 n sard horiond orsnoos hoish neg ch togrogiin tsalingui bn .yun darhalaagaa demjih honogiin hooloo yaanaa gej bn .deerees n ene ajilgui bga humuust tsahilgaanii tolbor gej mash tom daramt irj bn .heden zuugaar n tolbor gargaj, hooloo awahuu tolboroo yaj tolohuu gedeg deer tulchihaad bn.enend stertstsen humuus ulam l darhlaa n unj bnshuu de.
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.69.75)
    Үнэндээ ноён Сайд Т.Мөнхсайхан Та "Covid-19"-ийг алдчихсан шүү дээ
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Нэргүйн Энхээ (66.181.178.90)
    "Тэг зогсолт" хийх нь хамгийн зөв алхам болох болов уу ? Ер нь асуудалд нухацтай хандах цаг нэгэнт болжээ.. Өнөөдөр жаахан хэмнэх гээд маргааш хэд дахин нугалсан хохирол, олон хүн хохирсон эрсдэл үүсгэж болохгүй шүү дээ !!!!
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.31.199)
    Та нар хүн амын дунд өвчин аль хэдийн тархсан, далд хэлбэрээр тархаад байгааг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ? За тэгээд тархаагүй байлаа гэхэд халдвар авсан хүн 18 хоног хүн амын дунд байсан, хаанаас халдвар авснаа сэдэх боломжгүй гэдэг нь л дээрхийг илтгээд байна шүү дээ. Шинээр илэрсэн халдвар бүр аль нэг голомттой хамааралтай гээд зарлаад байгаа нь шал үнэмшилгүй байгаа. Та нар яагаад мэдрэг чанар, өвөрмөц чанар нь ялгаатай qRT-PCR-ын өөр өөр китүүдийг хэрэглээд байдаг юм бэ? Яагаад нэг китээр нэг арга зүйгээр хийхгүй бна вэ? Манайд SARS-COV2-ын ямар хэвшил нь тархсан бэ? үүнийг яагаад судлахгүй байна вэ? Үүнийгээ тогтоогоогүй байж Англид гарсан В1.1.7 хэвшил тархсан гэж ямар нотолгоотой хэлж чадаж байна аа. Амьсгалын замаар хэт хурдтай тархдаг энэ өвчинтэй хатуу хөл хориогоор тэмцэж буй та нарын арга зөв үү? Улсын эдийн засаг, хүмүүсийн амьдралд хэт нөлөөлөл үүсгээд байгаад эмзэглэхгүй байна уу? Энэ өвчний үхлийн хувь хэд байгааг мэдэж л байгаа биз дээ? Халдварлалтын хурд багатай ч үхлийн хувь нь КОВИД-оос өндөр байгаа олон өвчнүүд Монголд байдаг биз дээ. Та нарын эмчилгээнд хамарсан өвчтөнүүд хэд нь хөнгөн, хэд нь уушгины хэлбэрт шилжиж байгаа, хэд нь хүнд хэлбэрт буюу ARDS, MODS хэлбэрт шилжиж байгаад дүгнэлт хийж байна уу? Эцэст нь өвчинтэй тэмцэж байгаа стратегиа өөрчилөх хэрэгтэй санагдана.
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
    • Зөв.яг л хэллээ нэг загвараар ажиллаж болохгүя ээ
      2021 оны 01 сарын 03
    • Зочин
      Зөв санаа хэлж байгаач мэдээллийг гүйцэд уншиж бай!!!
      2021 оны 01 сарын 03
  • Солиот эх (202.21.107.69)
    Хүн амын бөөгнөрлөө багасгаж хөдөөнөөс хот руу шилжиж ирдгийг нэгмөсөн зогсоо. Тэгээд хар ус гударч, гадуур тэнэхэээ зогсоо. Тэгвэл энэ өвчин багасна.
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.68.140)
    УОК ажлаа хийж чадаагүйн л илрэл шүү пээ.
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.40.96)
    Над нэг санал байна.1-рт зарим иргэдээс хүсэх юм : хууль дүрэм зөрчихгүй хэдэн сар тэвчиж өгөөч / хүчирхийлэл,согтуугаар жолоо барихгүй,хуурамч баримт үйлдэж ийш тийш явах гэх мэт/ тэгвэл цагдаа зэрэг байгууллага хөдөлгөөнд орох нь бага ковид тарах нөхцөл хумигдана,2рт ухамсартайгаар онц шаардлаггүй бол гэрээсээ гарахгүй / төрсөн өдөр ,баяр гэх мэт тэидэглэхгүй/ байж өгөөч тэгвэл бас тахал хумигдах боломжтой бөгөөд эмч онцгой гийнхан гол ажилдаа анхаарал хандуулна, бид нар биднийг хамгаалж байгаа алба хаагч нартаа ажилд нь саад болоод байна гэдгийг ойлгох цаг болжээ,саад болох хэрээр зардал гарад мөнгө санхүү хэрэггүй зүйлд зарцуулагдах нь ойлгомжтой,ӨӨРИЙХӨӨ ТӨЛӨӨ САНАА ЗОВЖ БАЙГАА БОЛ ХЭДХЭН САР ГЭРТЭЭ БАЙх хэрэгтэй байна , дээр үед гадаа гарч байлдаж эх орноо хамгаалсан харин одоо бол гэрээсээ гарахгүй байж дэглэм сахиж эх орноо хамгаалах цаг ирж,энэ чинь тийм хэцүү зүйл биш шүү дэ
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.72.2)
    Хөл хориогоо сунгах хэрэгтэй. Олонхийн эрх ашигт нийцүүлсэн нь дээр дээ.
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.22.193)
    Яг үнэндээ бол ковидыг гадуур иргэдийн дунд алдчихсан байна шдээ!! Коммунист засаг сурсан зангаараа тас гүрийгээд нуугаад байх юм. Ийм нөхцөлд хөл хориог сунгахаас өөр арга байхгүй, гэхдээ иргэддээ улсаас тэтгэмж олгох хэрэгтэй байна!!! Зарим айл өрх үнэхээр хэцүүдлээ шүү! Улсын төсвөөс элдэв барилга байгуулажмийн зардлаа хасаад өгөөчээ!! Хаашдаа МАН дахин сонгогдохгүй нь тодорхой болцсон учраас сонгуулийн пиарт зориулсан мөнгөө иргэддээ өг л дөө!! Күүк та нар чинь гадны хорлогч нар биш л юм бол?
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
    • энэ хүн ямар их улс төрждөг хүн вэ . зүгээр нөхцөл байдлыг сайн ажиглаж та өөрөө ч дэглэм сахиж тус болоочээ
      2021 оны 01 сарын 03
  • zochin (202.55.188.34)
    манай иргэд өөрсдийнх нь төлөө гэдгийг хэзээ ухамсарлах юм бол доо.
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.40.32)
    xyanaltaa sain tawi ariun tseweree deeshlvvl ard irged bol oor shv
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.40.32)
    waktsin yarij taiwshirax bish ervvl mendiin gazaruudaa xatuu xyanalt xariutslaga l taiwi ter ni ilvv shvv waktsind naidaad xereggvi
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
  • Уншигч (202.9.40.35)
    Уг нь иргэдийнхээ амьжиргааг дэмжээд 0 зогсолт багадаа сар зогсвол энэ өвчин намдана.даанч манай дарга нар хүсэхгүй бгаа мэт...Манайхаас өчнөөн олон арван сая хүнтэй Ухань 0 зогсолтоор даван дийлж бхад сая гаруй иргэдтэй УБ яагаад болохгүй гэж.
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
    • зарим нь тэг зогсолт хийгээч гэнэ зарим нь хийх хэрэггүй гэнэ . энэ журамд иргэд биднээс шалтгаалах юм их бий .
      2021 оны 01 сарын 02
    • Uhani chin ter tom ulsiin jijigheen hot ub chin ene jijig ulsiin hamgiin tom hot tsaash ni yaribal zunduu l yum bn bvh yum hoorondoo uyaldaatai mash blgoomjtoi handhgui bol ediin zasag oiriin 10 jildee serghgui shu jijig bvh biznesvvd barag dampuurch bn
      2021 оны 01 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    20 цаг 9 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    20 цаг 13 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    20 цаг 19 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    20 цаг 25 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    20 цаг 26 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    20 цаг 28 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Уржигдар 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Уржигдар 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    2026-09-18
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    2026-09-18
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    2026-09-18
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    2026-09-18
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    2026-09-18
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    2026-09-18
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК