Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МҮХАҮТ-ын О.Амартүвшин бизнес эрхлэгчдийн зовлонг Т.Энхсайханаас муу мэдрэв

2021-1-12
0
ЖИРГЭХ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим сүржин мэдэгдэл гаргасан болчихоод дуугүй суусаар байна гэдгийг бизнес эрхлэгчид хэлж, шүүмжилж эхлэв. Өнгөрсөн амралтын өдөр буюу нэгдүгээр сарын 9-ны өдөр тус танхимаас сүржин мэдэгдэл гаргаж, цахим орчинд “сэвсэн”.

Тус мэдэгдлийн гол агуулга нь “Цар тахлын хөлийн хорионы үеийн удаа дараагийн тодорхойгүй шийдвэрүүд нь бизнес эрхлэгчид, ААН-үүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр зээлд оруулж, ажилчдаа цомхотгохоос аргагүй байдалд хүргэж байна. Тиймээс тодорхой хугацаанд зээлийн хүүг 100 хувь төрөөс санхүүжүүлэх”-ийг хүссэн явдал байв.

Мөн хилийн боомтуудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн дор хэвийн явуулах, үйл ажиллагаа нь зогссон үйлчилгээний салбаруудыг үл хөдлөх хөрөнгийн болон газрын төлбөрөөс чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах зэргийг Засгийн газраас хүссэн юм.

Харин бизнес эрхлэгчид “Коронавирусний цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоогоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч, бизнес эрхлэгчид эхнээсээ дампуурлаа зарлаж, өр ширний асуудлаасаа болж, цагдаа, шүүхийн хаалга татах дээрээ тулчихаад байхад бизнесийн гол төлөөллийн байгууллага болох Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим мэдэгдэл гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн болчихоод сууж байна.

Тус танхим бизнес эрхлэгчидээ дэмжсэн ямар ч дорвитой арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. Тэдний дуу хоолой болж, эрх ашгийнх нь төлөө тэмцэхгүй, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж ажиллахгүй байна гэдгийг хэлж шүүмжилж байна.  

Мөн Улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг нэг шат бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээсэн ч бизнесийн ихэнх салбарыг нээсэнгүй. Ийм атал МҮХАҮТ дуугүй суусаар байх уу.

Ер нь сүүлийн үед тус танхимтай холбоотой таагүй мэдээлэл хөврөх болсон. Тодотговол, МҮХАҮТ нь энэ хүнд үед иргэд, бизнес эрхлэгчдээс мөнгө хурааж байна гэдэг асуудал гаргаж байна гэдгийг хүртэл Шадар сайд Я.Содбаатар нуулгүй хэлсэн байдаг.

Тэрбээр “Цар тахлын үеийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай холбоотой гомдол иргэдээс их ирж байгаа. Энэ байгууллага нь тусдаа хуультай байгууллага. Танхимын дарга нь улс төрийн намын хурал дээр очоод суучихаж байгаа юм. Танхим нь энэ хүнд үед иргэд, бизнес эрхлэгчдээс мөнгө хурааж байна гэдэг асуудал гаргаж байна. Тиймээс энэ танхимын асуудлыг холбогдох байгууллага нь анхааралдаа авч, үүнд анхаарал хандуулах ёстой гэж бодож байна. Танхим уг нь бизнес эрхлэгчдээ, тэдний эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага. Тиймээс энэ хүнд үед бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр ажиллах байх гэж найдаж байна. Нөгөө талаас энэ байгууллага нь төрийн бус байгууллага. Манай улсад хуультай гурван л төрийн бус байгууллага байдаг. Үүнийг нэг нь Худалдаа аж үйлдвэрийн танхим” гэдгийг онцолж байсан.

Үнэхээр ч тус танхим чухам ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь түмний нүдэнд үзэгдэхгүй байгаа нь нууц биш.

Угтаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “МҮХАҮТ нь бизнесийн гол төлөөллийн байгууллагын хувьд бизнесийн хууль эрх зүй ба бодлогын орчныг сайжруулахад түлхүү анхаарч ажиллана” хэмээсэн байх аж. Үнэхээр тэрбээр бизнес эрхлэгчдийнхээ төлөө, тэдний зовлон бэрхшээлийг мэдэрч, мэдэгдэл гарав уу эсвэл арьсаа хамгаалахаар дүр эсгэж, Засгийн газарт хандав уу гэх эргэлзээ ч олны дунд хөвөрч байна.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд худалдаа эрхлэгчдийн төлөө дуугарсан ганцхан хүн нь Т.Энхсайхан.

Тэрбээр арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Наратнтуул ОУХТ-ийн гадна жагсаал зохион байгуулж, “Худалдаа эрхлэгчдийн амьдрал хүнд байна” гэдгийг төр засаг олон нийтийн анхааралд аваачсан. Бизнес эрхлэгчдийн төлөө гэсэн түүний хандлага зөв байсан ч арга зам нь буруу байв. Тиймээс ч өнөөдөр шүүхийн хаалга татаад зогсож буй. Гэхдээ “Огтоны дуу тэнгэрт хүрдэггүй” гэгчлэнгээр тэр дэмий л сүржигнээд өнгөрсөн. 

Харин цаашид худалдаа эрхлэгчид хаалганы гадна үлдсээр байх уу гэдэг нь бизнес эрхлэгчдийн гол төлөөллийн байгууллага болсон Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаа, санаачлагаас шалтгаалах нь.

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (192.82.72.7)
    AMARTUVSHING TER HUJAA AVGAITAI YAAJ ZUIRLEH VEEDEE HOSHNOGO ULAILAA
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.109)
    ENNER NUHER 2 BOLBOL TARSAN 2
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • zochin (202.179.25.7)
    orlogui ,tsalingui udaj bna. Deeguuree bugd tsalin uramschuulalt avdag, duulgavartai olon sar chol choriioond baisan, tegeed odor bolgon chaldvar gardag !!!! tanar ajillaa chiij chadachgui bna!!! ,bid nar ulam zovj ydardag !!!
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • hyatad (192.82.68.75)
    Za bitgii hudlaa uls turjuuleed bai erguu huvalzaa ene tanhim harinch sain ajillaj baigaa hul horionii ueer kompaniudaa hamgaalaad jagsaal hurtel hiij baisan yam shuu olonch udaa sudalgaa gargaj zasgiin gazart sanal gargaj baisan shiidver gargadag ni zasag bolohoos amartuvshin bish erih barigchid ni sanaliig ni avch heltsehgui baihad tanhim yu hiih yam bas hudaldaa erhilegchdiin holboonii terguuniig uls turduu tatan oroltsuulahaar shiidjee heseg hugatsaanii daraa holboonii terguun MAN d elssen baihad gaihah zuilgui tanil uls turjilt, tanhimiin dargiig shuumjleh hun olon ch geh shig heden hun hen shuumjleed bn bitgii hudal yam bicheed bai ezdeesee daalgavar avsan doldoi shig l sanagdaj bn
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    17 цаг 58 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    18 цаг 3 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    18 цаг 8 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    18 цаг 14 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    18 цаг 15 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    18 цаг 17 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Уржигдар 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Уржигдар 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    2026-09-18
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    2026-09-18
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    2026-09-18
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    2026-09-18
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    2026-09-18
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    2026-09-18
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК