Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвөлжилт хүндэрсэн аймгийн зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламж хүргэлээ

2021-1-22
0
ЖИРГЭХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран  “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн 53 сумын зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд малын тэжээл, сувиллын багцыг буцалтгүй тусламжаар олгож байна. Энэхүү тусламжид хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр бүлийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлэгт багтдаг  малчин өрхийг хамруулснаараа онцлог юм.

Уг тусламжид Архангай аймгийн 7 сумын 112, Баянхонгор аймгийн 11 сумын 264, Говь-Алтай аймгийн 8 сумын 160, Дундговь аймгийн 9 сумын 144, Өвөрхангай аймгийн 10 сумын 200, Төв аймгийн 8 сумын 120 малчин өрх хамрагджээ.

Тусламжид  300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэлд явах бүл чадалгүй зорилтот бүлгийн 1000 малчин өрхийг сонгосон. Тэдгээр өрхийн мал сүргийн 30 хүртлэх хувийг 60 хүртлэх хоногт нэмэгдэл тэжээлтэй байлгахаар тооцсон уураг-амин дэм-эрдэс бодис-биологийн идэвхтэй бодисоор баяжуулсан бүрэн найрлагат сувиллын тэжээлийн багцыг олгож байгаа юм. Дунджаар нэг өрхөд 640 мянган төгрөгийн 460 кг сувиллын тэжээлийн тусламж хүрч байгаа юм. Тусламжид малын шархны тос, нүдний тос, хурганы уут, малыг сувилах энгийн жор бүхий зөвлөмж зэрэг юм. Нийслэлээс тусламжийг малчны хотонд хүргэх тээврийн бүх зардлыг 6 аймгийн ХХААГ-т олгожээ. Тусламжид хамрагдсан малчид малчны тамгаар тусламжийг авснаа нэг бүрчлэн баримтжуулахаас гадна тусламжийн талаар нэмж асуух, тодруулах, зөвлөгөө авах боломж олгох 5.0 мян. төгрөгийн утасны нэгжийг өгсөн байна.

No description available.

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, зорилтот бүлгийн малчдад өвс тэжээлийг хүргэх ажлыг зохион байгуулах, өвөлжилт хүндэрч байгаа аймаг, орон нутгийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг 2021 оны 1 дүгээр сарын 17-20-ны өдөр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Төв аймагт ажиллалаа. Өвөрхангай аймгийн Богд, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Төв аймгийн Лүн сумын зорилтот бүлгийн малчин өрхийн мал сүргийн өвөлжилтийн нөхцөл байдал, ахуй амьдралтай газар дээр нь танилцаж тэжээлийн тусламжийг хүргэсэн юм. Тухайлбал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын малчин Н.Базаррагчаагийнх 85 бог малтай. Сүүлийн жилүүдэд зуншлага, газрын гарц тааруу байсан учир амаргүй өвөл болж байгааг хэлж байлаа. Тэрээр өнгөрсөн намар 15 бог малыг зах зээлд нийлүүлсэн, энэ жил хуц ухнын нийлүүлэг хийгээгүй, өвөлжилт хүндэрсэн энэ үед малчдаа анхаарч дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж байв.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан байдал, зудын эрсдлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг үе шаттай авч ажиллаж байгаа талаар тухай орон нутгийн удирдлага, малчид иргэдтэй уулзахдаа танилцуулж ажилласан юм.

No description available.

Тухайлбал, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх шуурхай бүлэг зудын эрсдэлийн үнэлгээг гаргасан. Энэхүү мэргэжлийн байгууллагуудын үнэлгээг үндэслэн Монгол улсын Засгийн газраас зудын эрсдэлтэй 10 аймгийн өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхэд зориулж, 2160.0 сая төгрөг, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын 7 бүсэд тэжээл хивэг худалдан авахад зориулж 406.0 сая төгрөгийг шийдвэрлүүлж, зохицуулалтын арга хэмжээг авч ажилласан. Мөн аймаг, суманд оторлохоор ирсэн малчдын буцахыг шаардахгүй, татвар хураамжгүй оторлож буй малчдад бэлчээрийг ашиглуулж, тухайн бэлчээрийг 2021 оны 4 сарын 1-ний өдрийн дотор чөлөөлүүлэх, Улсын нөөцийн салбар цэгүүдэд хадгалагдаж байгаа 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох тогтоол шийдвэрийг гаргаж хэрэгжүүлээд байгаа юм.

No description available.

Түүнчлэн Засгийн газрын 2020 оны 213 тогтоол гарч Өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн бүх сум болон отроор явж буй малчин өрхөд хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дэмжлэгийг ХХААХҮЯ-ны дэргэд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс 5 аймгийн 40 гаруй мянган малчин өрхөд нийт 5 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн. Уг тусламжийн эхний хэсэг зорилтот аймагт хүргэгдэж, өнөөгийн байдлаар Өвөрхангай аймагт 272 тн, Баянхонгор аймагт 280 тн, Говь-Алтай аймагт 330 тн хүчит тэжээлийг хүргүүлээд байна. Ажлын хэсэг орон нутагт хүргэгдээд байгаа тэжээлийг малчдад хүргэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмж чиглэлийг өгч ажиллалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    15 цаг 24 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    15 цаг 28 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    15 цаг 33 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    15 цаг 40 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    15 цаг 41 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    15 цаг 43 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Уржигдар 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Уржигдар 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    2026-09-18
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    2026-09-18
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    2026-09-18
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    2026-09-18
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    2026-09-18
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    2026-09-18
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК