Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн дэслэгч Б.Мөнхжаргал: Магадлан итгэмжлэлд орохоор бэлтгэж байна

2021-2-04
0
ЖИРГЭХ

Дотоод хэргийн их сургууль нь Дээд боловсролын тухай хуулийн 8.11 дүгээр заалтын дагуу гурав дахь удаагаа байгууллагын  магадлан итгэмжлэлд орохоор  бэлтгэл ажлаа хангаад байна.
Байгууллагын магадлан итгэмжлэл гэдэг нь Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлагыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, дүгнэлт гарган чанарыг баталгаажуулах үйл ажиллагаа юм.
Их сургуулийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/37 дугаар тушаалаар нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 10 баг өөрийн үнэлгээний тайлан боловсруулах болон бусад бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ ажлын явц ямар байгаа талаар тус ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Чанарын баталгаажуулалтын төвийн дотоод чанарын баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Мөнхжаргалаас тодрууллаа.
 
-Өнөөдрийн түвшинд ямар ажлуудыг хийж гүйцэтгэн бэлтгэл ажлуудыг хийгээд байна вэ?   
 
-Байгууллагын магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс 2019 онд батлагдсан 9 шалгуур, 54 шаардлагын хүрээнд ажлын хэсгийн 10 баг магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланг боловсруулж Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөс манай сургуулийг хариуцсан хоёр зохицуулагчаас өгсөн зөвлөмжийг дагуу хоёр удаа сайжируулалт хийж дуусган 5 хувь хэвлэх ажлыг хийж байна.  
Өнөөдрийн байдлаар шинжээч ажиллах бэлтгэл ажлын хүрээнд өөрийн үнэлгээний тайлангийн нотлох баримтуудыг бүрдүүлэх, хавстаслах, товъёогжуулах ажлыг  хийж дууслаа.  
 
-Магадлан итгэмжлэлээр ороход  гурван үе шаттай байгаа. Энэ процессын талаар тодруулвал ?
 
-Тийм тийм. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь өөрийн үнэлгээ хийж, тайлан бэлтгэх үе шат, хөндлөнгийн үе шат, магадлан итгэмжлэх эсэхийг шийдвэрлэх үе шат байдаг.
Хамгийн эхний шатанд манай байгууллага нь өөрийн үнэлгээний багийг Их сургуулийн захирлын тушаалаар томилон, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний  зөвлөлд 6 сарын өмнө хүсэлтээ гаргадаг. Үүний дараа тэндээс тогтоосон магадлан итгэмжлэлийн шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж буй эсэхэд үнэлгээ хийж, өөрийн үнэлгээний тайланг бэлтгэнэ. Хоёр дахь үе шат нь тус зөвлөлөөс томилогдсон шинжээчийн баг шалгуур, шаардлага тус бүрээр байгууллагад үнэлгээ хийж, шалгуурыг "бүрэн хангасан", "хэсэгчлэн хангасан", "хангаагүй" гэсэн дүгнэлт гаргадаг.
Гурав дахь үе шат нь Магадлан итгэмжлэлийн комисс, Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд шинжээчийн баг дүгнэлтээ танилцуулна. Комисс, Мэргэжлийн зөвлөл нь байгууллагыг "магадалан итгэмжилнэ", "нөхцөлтэйгээр магалан итгэмжилнэ", "магадлан итгэмжлэлийг түдгэлзэнэ" гэсэн шийдвэрийг гаргаж, сургалтын байгууллагад шаардлага, зөвлөмж өгнө. Шаардлага, зөвлөмж нь шигжээчийн багийн саналд үндэслэсэн байдаг. Удирдах зөвлөлийн хуралдаанаар комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл баталгаажуулж тогтоол гаргадаг. Өөрөөр хэлбэл нэг, хоёрдугаар үе шатад манай  сургуулийн оролцоо их чухал.
 
-Хоёр дахь том  ажил бол хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх ажил байдаг. Энэ ажил хэрхэн өрнөж байна вэ?
 
-Дээд боловсролын тухай хуулийн 8.12-д хөтөлбөрийг сургалтын байгууллага нь сайн дураараа  магадлан итгэмжлүүлнэ заасан байдаг. Иймд манай сургууль нь 2019 оноос хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаа их эрчимтэй явагдаж байна.
2019 онд Ахисан шатны боловсролын сургуулийн магистрын “Гэмт явдал судлал”, 2020 онд Цагдаагийн сургуулийн бакалаврын “Цагдаагийн ажил-эрх зүй”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй”, Хилийн албаны сургуулийн “Хилийн алба-эрх зүй”, Шинжлэн магадлахуйн институтийн  “Шүүхийн шинжилгээ-эрх зүй”, Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” хөтөлбөрүүд нь магадлан итгэмжлэгдсэн.
2021 онд  Ахисан шатны боловсролын сургуулийн магистрын “Гамшиг судлал”, “Хил судлал”, Удирдлагын академийн “Хууль сахиулах удирдлага”, бакалаврын Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн “Эрх зүй”, Хилийн албаны сургуулийн “Шалган нэвтрүүлэх алба-эрх зүй”-н сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэхээр ажлын хэсгийн томилон, өөрийн үнэлгээний тайлан боловсруулах ажлыг хийж байна.
Манай Дотоод хэргийн их сургууль нь бакалаврын 13, магистрын 14, докторын 6, нийт 33 хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг явуулж байгаа бөгөөд эдгээр хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх графикыг баталж мөрдөн ажиллаж байна.
Манай сургуулийн Хөгжлийн стратеги хөтөлбөрт үндэсний болон Олон улсын түвшинд хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэхээр төлөвлөсөн байдаг. Иймд чанарын баталгаажуулалтын төвөөс 2025 он гэхэд нийт хөтөлбөрийн 75,5  хувийг магадлан итгэмжлүүлэх зорилт тавин ажиллаж байна.  
           
-Байгууллага болон  хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэний ач холбогдол нь юу байдаг вэ?
 
-Байгууллага болон хөтөлбөр магадлан итгэмжлэгдснээр хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын байгууллагаар чанарын үнэлгээ хийлгэснээр сургууль, хөтөлбөрийн сургалтын чанар илүү сайжирна.
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд нь олон улсын хөтөлбөрүүдтэй хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Олон улсын чанарын баталгаажуулалтын байгууллагуудтай хамтран ажиллаж, шинжээчдийг сургалтуудад хамруулж, эрх олгоно. Шилжин суралцах, дотоод, гадаадын сургуулиудад ахисан шатны сургалтад хамрагдахад эзэмшсэн мэргэжлийг нь баталгаажуулах, кредит хөрвүүлэх, дүйцүүлэх, хүлээн зөвшөөрөх боломж бүрдэнэ. Суралцагчдад “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах боломж бүрдэх зэрэг ач холбогдолтой.
 


Баярлалаа
Таны ажилд амжилт хүсэж байна.
ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    12 цаг 40 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    12 цаг 45 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    12 цаг 50 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    12 цаг 57 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    12 цаг 58 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    13 цаг 0 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Уржигдар 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Уржигдар 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Уржигдар 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Уржигдар 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Уржигдар 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    2026-09-18
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    2026-09-18
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    2026-09-18
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    2026-09-18
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    2026-09-18
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    2026-09-18
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК