Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шагайгаар наадахуй: Алаг мэлхий өрөх

2021-2-11
0
ЖИРГЭХ

Тоглоомын тухай:

Монголчууд түүхэн урт удаан хугацааны туршид өөрсдийн ахуй амьдралд зохицсон олон төрлийн тоглоом наадгайг бий болгож, үр хүүхэддээ сурган, хойч үедээ өвлүүлсээр иржээ. Үүний нэг нь шагайн наадгай юм. Монголчууд шагааг “Эрхийн чинээ биетэй, эрхэм дөрвөн нэртэй” гэх буюу алт мөнгөн шагаа гэх мэтээр оньсого таавар үлгэр домогтоо оруулан хүндэтгэж, өсөхөөсөө эхлэн өтөлтлөө  тоглосоор ирсэн сайхан уламжлалтай ард түмэн юм.

Монголчууд мал аж ахуй эрхлэх болсоор түүний зарим яс, шагааг хүндэтгэх, оршуулгын ёслолд оролцуулан хэрэглэх болсон олдвор манай орны нутаг дэвсгэрээс нэлээд олдсон байна. Тухайлбал Архангай аймгийн  Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасан тал дахь Хүннүгийн язгууртны нэгдүгээр булшны гуравдугаар дагуул булшнаас олдсон богийн шагаан дээр төрөл бүрийн тамга, дүрс зураас гаргажээ. Булган аймгийн Хутаг- Өндөр сумын Хантай багийн нутаг Баянзүрх уулын энгэр дэх хоёрдох дөрвөлжин булшнаас богийн 22 шагаа олдсоны 12-ыг морь байдлаар босгож өрсөн байсан зэрэг археологийн маш олон олдворууд малын зарим яс, ялангуяа шагааг хүндэтгэн оршуулгын ёслолд хэрэглэх, тоглоом наадгайд ашиглах болсон нь маш эрт үеэс улбаатай болохыг баталж байна.

Тоглоомын түүх:

Монголын нууц товчоонд “.... Анх урьд анд бололцоход Тэмүүжэн 11 настай байсан билээ. Тэр цагт Жамух нэгэн гурын шагааг Тэмүүжинд өгч, Тэмүүжин нэгэн цутгамал шагааг Жамухад өгч Онон голын мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ” гэжээ. Энэ нь мөсөн шагайн үүсэл хөгжилтэй холбоотой төдийгүй ёрөөс монголчуудын шагаа наадгай аль эрт үеэс 13-р зууны үед уламжлагдан ирсэний баримт юм. Монголчууд шагаагаар 60,108,200 янзаар тоглодог байсан гэсэн мэдээ бий.  Бидний өвөг дээдэс шагаагаар ийм олон янзаар тоглож байсан учраас тэдгээрийг бүрэн олж, бүртгэж, судалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний эрхэм үүрэг билээ.  

Бидний өвөг дээдэс малын шаант чөмгийг чанаж идсэний дараа шагааг салган мөлчийтэл мөлжиж цэвэрлээд заавал хаяж /орхиж/ үздэг. Ингэхэд аль болох морь түргэн буувал ихээхэн билэгшээн азтайд  тооцож, хөрөнгөө арвижуулах, сүргээ өсгөе гээд шагаандаа нийлүүлдэг. Айл бүр ихээхэн хэмжээний шагаатай байсан бөгөөд түүнийгээ хөрөнгө, сүрэг, бэл гэх зэргээр нутаг нутагт арай өөр өөрөөр нэрлэдэг. Шагайг даавуу, эсгий болон илгэн уутанд хийгээд ханын толгойноос зүүх буюу ор дэрний авдар хоёрын завсар тавьдаг байлаа.  Ихэнх айлд шүүргийн / шагаа шүүрэх, атгах,/ буюу тоглоомын гэж ялган хоёр уутанд хийж тавдаг байсан. Зарим айл эсгий уутаа гоёмсогоор ширж, улаан цэмбээр эмжин зээглэж түүнээсээ оосор гарган ханын толгойд өлгөсөн байдаг. “Эртний ном сударт шагаагаар 200 янзаар тонлож болдог тухай дурьдсан байдгаас гадна, ахмад хүмүүсээс асууж сураглахад шагаагаар 60 шахам төрлийн тоглоом тоглож болдог нь мэдэгдэж ...”/Ц. Үдэрпил, 1978, стр-10/ байгааг  тэмдэглэжээ. Түүнчлэн Б. Сарантуяа,   В. Түмэнөлзий нарын бичсэнээр 60-80 гаруй төрлийн тоглоомыг шагаагаар тоглож болдог байна.

Шагаа наадгайн гол хэрэгсэл бол шагаа юм.  Энэ хэрэгслэлийг хүмүүс ямар ч үнэ өртөг гаргахгүй, үйлдвэр эрхлэхгүйгээр зөвхөн тодорхой хугацаанд шагааг цуглуулан арчилж, тордож хуритлуулдаг. Түүнийг мөлжиж цэвэрлэх, өнгийн будаг/ ихэнхдээ улаан/-д оруулах нь түүнийг хичнээн их хүндэтгэж, эрхэмлэж байсных юм. “Шагаа гэдэг товгор ясны дөрвөн талын анатомын нэр нь Монгол хэлнээ алц, таа, бөг, цэг, гэж тусгай байх атал зориуд сурган хүмүүжүүлэхийн үүднээс морь, тэмээ, хонь, ямаа гэж малын нэр өгч, багаас нь түүнээр тоглуулж малд дуртай болгон хүмүүжүүлэх арга болдог байна” гэж ахмад сурган хүмүүжүүлэгч Ж. Лувсандорж онцлон тэмдэглэсэн байдаг. Шагаа наадгай нь тусгай орон байр, анги танхим, цаг зав болон багш шаарддаггүй зөвхөн гэрийн нөхцөлд орчноосоо сурч, намар тэнгэр дуугарахаа больсон үеэс дараа жилийн тэнгэр дуугарах хүртэл хугацаанд тоглодог уламжлалт наадгай юм. Монголын уламжлалт энэ наадгайн бас нэг онцлог нь уг тоглоомыг эхлэх буюу суух суудал юм. Гэрийн хоймор хэсэгт тоглоомоо тойрон сууж, хойд талд суусан хүнээс тоглолт эхэлж , заавал нар зөв тойрон, ээлж дарааллаар шоо буюу шагаагаа хаяж /орхиж/ тоглодог.  Энэ нь Монголчууд маш эрт үеэс хойд зүг буюу цагаан өнгийг эхлэлийн зүг, өнгө гэж билэгдэж ирсэн, нарыг галтайгаа адилтган бишрэн шүтэж, наранд мөргөх болсноос хүмүүст нар үзэгдэх нэг өдрийн хөдөлгөөнийг  “нар зөв эргэх” хэмээн билэгдэж ирсэн уламжлалтай холбоотой.

Монголын уламжлалт шагаа наадгай нь сурган хүмүүжүүлэх асар их ач холбогдолтой юм. Өвөг дээдсийн бүтээсэн соёлын өвийн нэг хэсэг болсон энэ тоглоом хүүхэд багачуудад хөдөлмөрийн хүмүүжил олгох дадлага суулгаж, танин мэдэхүйг хөгжүүлж, хүрээлэн буй орчин ахуй, байгалийн юмс үзэгдлийн тухай мэдлэг ойлголт өгч байдаг. Тоглох явцад хүүхдүүд багаар ажиллах, манлайлах, тэвчээртэй байх,  авхаалжтай байх, зорьсондоо хүрэх, авъяас чадвараа нээж илрүүлэхэд нь тусалдаг юм. Шагайн наадгайн тоглоом бүр өөрийн дүрэм журамтай байдаг. Энэхүү дүрэм нь биеэ жолоодож удирдах, анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэлийн хөдөлгөөний барих, хүчээ зөв хуваарилан, эв дүйтэй болгоход сургадаг зэрэг олон давуу талуудтай билээ.

Бараг бүх аймгийн төлөөлөл болсон ахмадуудтай  уулзаж, хуучилж байхад бидний багад их л тоглодог байлаа. Одоо бараг мартагдаж байна, арга ч үгүй биз, шагаа цуглуулдаг айл ховорджээ гэх болсон байна. Зан үйлээ мартвал Монгол төрхөө ч алдах аюултай тул өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс заншлын нэгэн чухал хэсэг, томоохон соёл болсон шагаан наадгайг сэргээн хөгжүүлэхэд айл өрх, сургууль, цэцэрлэг, амралт, сувилал, аялал жуулчны бааз бүр чухал үүрэг гүйцэтгэж шагаан наадам цэнгээн, бооцоот уралдаан тэмцээнийг зохион байгуулан тогтмолжуулах хэрэгтэй байна.Энэ чиглэлээр радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр өргөн зааж сурталчилах, манай ахмадууд өөрсдийн чадах чинээгээр айл саахалт, ач зээ нартаа нандин сайхан энэ уламжлалаа өвлүүлэн үлдээх нь чухал юм.

Тоглоомын дүрэм: 

Алаг мэлхийг өрж тоглох нь маш эртний уламжлалтай ажээ. Үүнийг тоглоход нутаг нутагт шагааг ялимгүй өөр тоотойгоор өрж тоглодог боловч ихэнх тохиолдолд хоёр янзаар тоглож ирсэн нь энгийн ба хүндэтгэлийн өрөг юм.  Энгийн өрөг нь хэдийд ч, хэдэн ч хүн тоглох боломжтой юм. 

Энгийн өрөг нь 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг. Мэлхийний нурууг хааш хааш 6 үелсэн бүгд 36 шагайгаар бүрдүүлж өрнө. Нурууны дөрвөн үзүүрт тус бүр 4 шагайнаас бүрдэх 4 шилбэ буюу нийт 16 шагайг өрнө. Шилбэний доод талд дөрвөн тавхай тус бүрт 5 буюу нийт 20 шагай өрнө. Нурууны дээд талд нь хүзүү болгож 6 шагайг хоёр эгнээгээр өрнө. Хүзүүний дээд талд нь толгой болгож 3 шагайг өрөөд хоёр талд нь нүд 2, чих 2 болгож өрнө. Нурууны доод талд нь сүүл болгож гурван шагай өрнө. Нурууны 36 шагайн дээр давхардуулж бөөрний хоёр, зүрх ба давсагны нэг нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсагийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлнэ.Тоглогчид тохиролцсоны дагуу нэг нь эхэлж шоо хаяхад / орхиход/ дээш харж буусан шооны нүхний тоотой тэнцүү шагааг мэлхийн эрхтнүүдээс нэрлэн авна. Шоо хаяхад 1 нүд буувал толгой, зүрх, давсагны аль нэгийг, 6 нүд буувал хүзүү, нуруунаас авах зэргээр тоглоно. Шоогоо эхэлж хаясан хүнээс нар зөв тойруулан хаяж тоглох бөгөөд тоглолтын явцад шооны буусан нүдэнд тохирох тоотой эрхтэн дууссан байвал тэр тооны шагаа буцааж тавина. Нүд, чих, бөөр тус тус 2 байх тул эдгээрийг авч дууссаны дараа 2 нүд буувал уг тоглогч 2 шагаа буцааж тавих бөгөөд ингэж тоглосоор өрсөн мэлхийг авч дуусахад хэн олон шагаа авсан нь хожно. Тоглож дуусаад дараагийн тоглолт эхлэхэд эхлээд шоо хаясан тоглогчийн дараагийн тоглогч шоогоо эхлэн хаяж мөн нар зөв тойруулан тоглогч бүр шоогоо хаяж, буусан нүдний тоогоор мэлхийгээ буцаан өрж дуусгана. Ингэхэд хамгийн түрүүнд шагаагаа өрж дуусгасан нь хождог. Харин түрүүчийн хамгийн олон шагаа авч хожсон тоглогч хожигдож хамгийн цөөн шагаа авч хожигдсон тоглогч энэ тоглолтонд хождог тал бий.

Алаг мэлхий наадгайн хүндэтгэлийн өрөг нь зөвхөн хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд томчуулын хамтаар  хоймортоо бурхан тахилынхаа өмнө алаг мэлхийг тусгай олбог буюу ширээн дээр өрж хонуулаад шинийн нэгний өглөө золгосныхоо дараа тоглодог билээ. Өрөх, тоглох журам нь энгийн өрөг тоглохтой адилхан боловч нийт 108 шагаагаар тоглодог. Мэлхийн толгой талд нь улаан будагтай дөрвөн шагайг дугуйлан өрж “гал”, зүүн бөөрөн талд 5 хөх  будагтай шагайг нум сумны, сумны хэлбэртэй өрөөд “мод”, баруун хажуугаас нь тухайн сумны үзүүр цухуйсан шинжтэй 3 цагаан будагтай шагай өрөөд “төмөр” гэж нэрлэнэ. Мөн дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг. Шинийн нэгэнд арван хоёр жилийн тоолол ёсоор учран золгож буй жилтэй ижил жилтэй хүн, эсвэл түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаар шоо хаяж тоглодог. Нэг нүх буувал алаг мэлхийн 4 сарвуун дээр нэг нэгээр нь тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагааны аль нэгийг, эсвэл зүрх ба давсагны аль нэгийг· Хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг· Гурван нүх буувал толгой ба сүүлний аль нэгийг, эсвэл “төмөр” хэмээн нэрлэгдсэн шагайг· Дөрвөн нүхээр буувал дөрвөн шилбэний аль нэгийг·Таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэг, эсвэл “мод” хэмээгдсэн шагайг· Зургаан нүх буувал хүзүү буюу нурууны аль нэгийг тус тус авч тоглодог ажээ.Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг. Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгодог байна.

Эх сурвалж: Naadgai.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
"Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Улаанбаатарт 21 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
    11 цаг 26 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
    11 цаг 30 мин
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
    11 цаг 35 мин
  • "Намрын ногоон өдрүүд" өргөтгөсөн худалдаа даваа гарагт эхэлнэ
    11 цаг 42 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    11 цаг 43 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    11 цаг 45 мин
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • ЗҮРХ СУДАСНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ҮЕИЙН СУУРЬ ТАВИГДЛАА
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК