Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Коронавирусний цар тахлыг эсрэг авч хэрэгжүүлэх Улсын Онцгой комиссын шийдвэр

2021-3-23
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Бид гуравдугаар сарын 29-ний өдөр хүртэл шар түвшнээс улбар шар түвшинд шилжиж ажиллаж байгаа.Цаашид хатуу хөл хориог тогтоохгүйгээр дөрөвдүгээр сарын 5-н хүртэл одоо байгаа улбар шар түвшиндээ байхаар шийдлээ.​ Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд тусгайлсан зохицуулалт, зөвлөгөө гаргана. Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудад цаг болон үйл ажиллагаанд зарим зохицуулалтыг хийх, халдвар хамгааллын дэглэмийг баримталж биелүүлэх тал дээр хаа, хаанаа анхаарч ажиллах, 14 хоногийн хугацаанд халдварын эрсдэл гаргахгүй байхаар зөвлөмж, зөвлөгөөнүүдийг гаргахаар шийдвэрлэлээ.

БАРИМТ 2

Засгийн газар, УОК-ын зүгээс аль болох аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр ажиллаж байна. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч явуулын эмчилгээний багийг гаргах ажлууд зохион байгуулагдаж эхэлсэн учраас хатуу хөл хориог зохион байгуулахгүй гэж үзсэн.

БАРИМТ 3

Өнөөдрийн байдлаар 1,000 гаруй ор нөөцөд байна. Баянзүрх дүүргийн 26, 16, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо гэх мэт ер нь хороо дүүргээр голомтолсон. Иймд хэсэгчилсэн хязгаарлалт хийгдэж байгаа.

БАРИМТ 4

Гэрээр эмчлэх түр журам батлагдсан. Шинж тэмдэг багатай, хүндрэл өгөөгүй батлагдсан тохиолдлуудыг гэрээр тусгаарлана. Иргэн өөрөө гэрийнхэнтэйгээ байхгүй гэвэл тусгаарлах байранд байлгана. Вакцины нөөц дуусаагүй. Өнөөдрийн байдлаар 223 мянган хүнийг вакцинжуулаад байна. Одоо 240 гаруй мянган тун вакцины нөөц байна. Дараагийн татан авалтууд ирнэ. Дараагийн вакцины татан авалтууд дөрөвдүгээр сарын эхний 7 хоногт хийгдэнэ.

БАРИМТ 5

Хэсэгчилсэн хөл хориог тогтоохдоо түр журмын дагуу урьдчилж 24 цагийн өмнө иргэдэд мэдэгдэнэ. Зайлшгүй мэдэгдэж, мэдээллээр бүрэн хангана.

БАРИМТ 6

Дотоодод анхны халдвар бүртгэгдсэнээс хойш 132 өдөр өнгөрөөд байна. Энэ хугацаанд 12-21 хоногийн хугацаатай 3 удаа хөл хорио тогтоосон.

БАРИМТ 7

Хөл хорио тогтоогоогүй байсан бол халдварын тохиолдол 4,000, 5,000-аар яригдах байсан. Хөл хорио тогтоож байж халдварын эрчмийг бууруулдаг. Энэ бол цар тахлын үед авч хэрэгжүүлдэг арга хэмжээ. 

БАРИМТ 8

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хувьд сүүлийн гурван сарын турш тогтмол халдвар гардаг байсан. Сүүлийн 3 сарын хугацаанд 1,214 тохиолдол батлагдсаны 400 орчим нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос гарсан учраас хэсэгчилсэн хөл хорио тогтоож, өргөжүүлсэн тандалт хийсэн. 

БАРИМТ 9

Дараа нь Хан-Ууд дүүргийн 15 дугаар хороо мөн Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүргийн 12 дугаар хороонд тандалт судалгаа хийж байгаа. Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш 747 хүүхэд халдвар авсан.  

БАРИМТ 10

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ үр дүнтэй болсон. Энэ ажлын хүрээнд 36 голомт, 219 тохиолдлыг илрүүлсэн. Ингэснээр тархалтыг тодорхой хэмжээнд хумьж, вакцинжуулалтын ажлын бэлтгэлийг хангасан.

БАРИМТ 11

65-аас дээш насныхныг ирэх долоо хоногоос вакцинд хамруулна.  Халдварын тоо ихсэж байгаа. Цаашдаа ч ихсэх магадлал өндөр. Ер нь бол нөхцөл байдлыг бид урьдчилж харж тооцоолоогүй биш тооцоолсон. Эрсдэлийн түвшинд шилжүүлж, тусгайлсан дүрэм боловсруулж, голомт дагасан шинжилгээ хийсэн. Үүнтэй холбогдуулан гэрээр эмчлэх журмыг хоёрдугаар сарын 23-ны өдөр баталсан.

БАРИМТ 12

Ихэнх тохиолдлууд голомт даган бүртгэгдэж байна. Вакцинжуулалтын ажлаа ч эхлүүлсэн. Хөл хорио тогтоох амархан. Хаагаад нээх шиг амархан зүйл байхгүй. Зарим хариуцлагагүй зүйл, албан тушаалтнуудаас болж Энхсаран сувилал, Баянзүрх дүүргийн эмнэлэгт, халдвар  алдагдсан. Цаашид иймэрхүү зүйлтэй эвлэрэхгүй. Цэвэрлэж хариуцлага тооцно.

БАРИМТ 13

Шөнийн хориотой холбоотой хязгаарлалт 23:00 цаг хүртэл байгаа. Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын цагийн зохицуулалт 22:00 цаг байсныг 20:00 цаг болгож нааш нь татах асуудлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохицуулалт хийгдэнэ.

БАРИМТ 14

Цаашид 14 хоногийн хугацаанд шөнийн хязгаарлалт хийнэ. Улаанбаатар хотод шөнөдөө 200 гаруй мянган ажилчид ажилладаг. Тиймээс хяналт тавихаас өөр аргагүй.

БАРИМТ 15

Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын орлого энэ оны хоёрдугаар сарын байдлаар 421 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн 2020 оны түвшнээс 18 хувь, 2019 оныхтой харьцуулахад 10 хувь өссөн үзүүлэлт. 

БАРИМТ 16

Гуравдугаар сарын 1-н буюу 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжсэнээс хойших 14 хоногийн дотор 594 НӨАТ төлөгч шинээр бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, 2019 болон 2020 оны түвшнээс 2.5-3.5 дахин нэмэгдсэн. Тэгэхээр зах зээлд оролцогч ААН, иргэдийн эдийн засаг сэргэнэ гэсэн эерэг хүлээлт нэмэгдэж байгааг илтгэж байна. 

БАРИМТ 17

Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн хүрээнд 27.1 тэрбум төгрөгийн зээл гарсан. Үүнд 417 зээлдэгч хамрагдсаны 97 нь ААН, 320 нь бичил бизнес эрхлэгч иргэд.

БАРИМТ 18

Цаашдаа эдийн засаг тогтмолжихоор зээлийн гарц нэмэгдэх хандлагатай байгаа. Нийт 2 их наяд төгрөгийн ийм зээл гаргана гэж төлөвлөсний 2.7 хувь нь 400 гаруй зээлдэгчид очсон гэсэн үг. Тиймээс эдийн засгаа хүчирхэгжүүлсний үр дүнд эрүүл мэндээ хамгаална.

БАРИМТ 19

Өөр нэг сайн мэдээ гэвэл Moody's агентлаг Монгол Улсын "-В3, төлөв тогтворгүй" гэсэн зээлжих зэрэглэлийг "-В3, тогтвортой" болгон ахиулсан нь цар тахлын энэ хүнд үед чамлахааргүй үзүүлэлт. Гадаад орчны таатай нөхцөлүүд мөн боломж олгож байгаа. Тиймээс эдийн засгийн энэ циклийн үед хорио цээрийн дэглэмээ сайн сахиж, хүнд хөл хорионд шилжихгүйгээр эдийн засгаа ч аварч, хүн амын эрүүл мэндээ ч хамгаалъя гэж хичээнгүйлэн хүсэж байна. 

БАРИМТ 20

Гэрээр тусгаарлах журам гуравдугаар сарын 14-нд батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 214 батлагдсан тохиолдол гэрээр тусгаарлагдан, явуулын болон цахим хэлбэрийн хяналтанд байгаа. Цаашид ч энэ тоо нэмэгдэнэ. Дийлэнх хэсэг маань халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй хэсэг байгаа. Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл халдварын тоо буурахгүй, илүү эрсдэлтэй нөхцөл байдал үүсвэл "улаан түвшин" рүү шилжинэ. 

БАРИМТ 21

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг шинээр гарсан тохиолдлуудын тархвар зүйн судалгааг хийж явдаг. Ойрын хавьтлыг өдий зэрэгтэй тодруулж байгаа нь тандалтын баг чадавхтайг харуулж байна. 

БАРИМТ 22

ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа Б гэгч эмэгтэй гуравдугаар сарын 15-нд Синофарм үйлдвэрийн Вероссил вакциныг хийлгэсэн. Энэ хүн өмнө нь осолд орж байсан энгийнээр хэлбэл нурууны суулттай, өвчтэй хүн байна лээ. Өнөөдрөөс төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг рүү шилжиж байгаа. Эцсийн байдлаар онош тодорхой болсны дараа мэдээлэл өгье.

БАРИМТ 23

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр ХӨСҮТ-ийн лаборатори КОВИД-19-ийн үеийн лавлагаа лабораториор ажиллаж байгаа. Бусад газруудад хийгдэж байгаа шинжилгээний лавлагааг хийх зориулалтын лаборатори юм. Мөн дотоод хяналт хийгдэж явагддаг учраас шинжилгээний хариу баталгаатай гардаг. Шинжилгээний алдаа гарахад нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлж арилгах шаардлагатай. Энэ нь ХӨСҮТ-ийн тоног төхөөрөмжүүдэд цахимжуулалтын программ харьцангуй сул хөгжсөн. Мэдээллийг гараараа шивэх зэрэг алдаа байдаг. Тиймээс гараар шивэхтэй холбоотой алдааг засна. 

БАРИМТ 24

БНСУ болон БНХАУ-ын шинжилгээний аргуудыг ашигладаг. Хэчнээн өвөрмөц чанар өндөр байлаа гээд олон шинжилгээ хийхэд хуурамч эерэг, хуурамч сөрөг хариу гэж гардаг. Үүнтэй холбоотой алдаа гарч байхыг үгүйсгэхгүй. ХӨСҮТ-д хуурамч хариу үйлдсэн асуудал хууль хяналтынхнаар шалгагдаж байгаа. Бид энэ хугацаанд сахилга хариуцлагаа сайжруулах арга хэмжээ авч байна.

image

Коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч, өдөрт 200 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УОК хуралдаж, гаргасан шийвдэрийг танилцуулсан. Тус мэдээллийн онцлох 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (122.201.22.21)
    Хүн хүний амаанд орж шийдвэр гаргаад байх хэрэгүй нэг л шийдвэр гаргаж ягштал баримтал байгууллага ИРГЭН БҮР . Хууль дэглэм зөрчсөн бүхэнтэй ХАТУУ тэмц . хэдхээн хүн байгаа. Сэтгүүлч нар очерлож байгаа хүмүүсийн зургийг зайнаас бус дэглэм зөрчиж байгаа ганц нэг хүний зургийг нь авч нийтэл . бүгд бол буруугүй . Манайхан дан бие биенээсээ өрсөх гэдэг аминчхан зан байдаг ийм байдлыг нэг хоёр хүн л үүсгэдэг.
    2021 оны 03 сарын 24 | Хариулах
  • Баяр (202.9.46.130)
    Та нар зоригтой хэл амнаас айхгүй хөл хорио тогтоож ажлаа хийхгүй бол наад эргэж буцсан улиг болсон шийдвэрүүд чинь та нарт маш их гай болно шүү гол нь зоригтой хэл амнаас айхгүй ажлаа хий УОК хон минь
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.25.236)
    Хадгалаад байгаа хоёрдугаар тунгаа хий. Нийтээрээ хоёрдугаар тунгаа жоохон хоцорч л хийлгэнэ биз. Нэгдүгээр тунгаар овоо дархлаа тогтоно шүү дээ.
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 22 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 28 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 31 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК