Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бусдад үргэлж үнэ цэнийг мэдрүүлдэг Б.Батжин ЮНИТЕЛ групптэй “хүч хавсарна”

2021-4-06
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Томүжин академи, Томүжин Альтернатив сургууль, Elf Education, Tomujin Digital-ийн үүсгэн байгуулагч Болдбатын Батжин жирийн дундаж амьдралтай айлд төрж, өссөн нэгэн. Аав нь цагдаа, ээж нь их сургууль төгсөөгүй хэдий ч түүний хувьд хамгийн супер энтрепренер. 

БАРИМТ 2

Тэрбээр айлын том хүү. Хоёр дүүтэй. Аав ээж 2 нь хоёр дүүгийнх нь боловсролд анхаарч АНУ-д ажиллаж, амьдардаг. Тэдний гэр бүл боловсролыг ихэд дээдэлдэг хүмүүс. Түүний өвөө нь тэдэнд гурван өрөө байр авч өгөхөд ээж нь тэр байраа зараад, адилхан гурван өрөө хэрнээ хямд орон сууц хуралдан авч зөрүүгээр нь Б.Батжинг хувийн сургуульд оруулж байсан гэдэг. 

БАРИМТ 3

Түүнийг 3-р ангид байхад тэднийх гэр бүлээрээ Англи явж хоёр жил, зургаан сар тус улсад амьдарч, Б.Батжин бага ангиа Англид төгсчээ. Харин эх орондоо буцаж ирээд “Хобби” сургуульд орсон байна. Энэ нь түүний амьдралыг өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан найзтайгаа танилцах үүд хаалгыг нээжээ. 

БАРИМТ 4

Тэрхүү найз нь болох У.Билгүүн нь олимпиадад оролцоод Алтан медаль авч “Хобби” сургуульд элсэн орж байсан байна. Түүнд АНУ-ын том их, дээд сургуулиудаас урилга ирж байсан нь нэг ангид сурдаг найз Б.Батжинд боломж ойрхон байдаг гэдгийг харуулж чаджээ. Энэ талаар тэрээр “Найзад маань урилга ирсэн нь АНУ-ын тэр том сургуулиудад элсэх ойрхон, биелэх боломжтой мөрөөдөл мэт санагдсан” хэмээн ярьсан байдаг. У.Билгүүн бол түүний эрхэм хүмүүсийн нэг. 

БАРИМТ 5

Дунд сургуулийн төгсөх жилдээ Б.Батжин ээждээ монголд их сургуульд ормооргүй байна, гадагшаа явж сурах бодолтой байгаагаа хэлжээ.Тодруулбал "Gap year"-ийн тухай интернэтээс олж мэдээд ахлах сургуулиа төгсөөд шууд их, дээд сургуульд оролгүйгээр нэг жил өнжиж, өөрийгөө бэлдмээр санагдсан учир ээждээ хэлсэн аж. Харин ээж нь түүнд “Миний хүү өөрөө зөв гэж бодоод, итгэлтэй байвал тэгээд үз” гэж зөвлөжээ. Энэ нь түүний хувьд хамгийн том итгэл байсан гэдэг.

БАРИМТ 6

Арван жилийн сургуулиа төгсөөд нэг жил өнжих хугацаандаа тэрбээр МҮОНТ-д ажиллаж, “Хобби” сургуульдаа доод ангийнхныхаа хичээлд хамт суудаг байсан байна.

БАРИМТ 7

Сонирхолтой нь тэрээр суралцаж байхдаа номын сандаа орж үзээгүй атлаа жил өнжиж дахин доод ангидаа суралцаж байх хугацаандаа сургуулийнхаа номын санд орж үзсэн гэдэг. Ер нь тэрээр шалгалтууддаа бэлдэж, эсээгээ бичих зуураа өмнө нь хийж үзээгүй олон зүйлдээ цаг гаргасан тухайгаа хуучлах дуртай байдаг.

БАРИМТ 8

Томүжин академийн үүсгэн байгуулагч Болдбатын Батжин нь 17 настайдаа Хобби сургуулийг төгсч, АНУ-ын “Виллямс либерал артс коллеж”-ийг төгссөн байна. Тэрбээр АНУ-ын Норт-Адамс хотын гарааны бизнесийг хөгжүүлэх төсөл дээр ажиллаж байсан ч улс эх орныхоо төлөө ямар нэг зүйлийг хийж, бүтээе гэсэн сэтгэл нь Монгол руу хөтөлжээ. 

БАРИМТ 9

Б.Батжин багаасаа л бусдад мэддэг чаддагаа хуваалцах дуртай нэгэн байсан. Үүгээр ч зогсохгүй ойр хавийн хүмүүсээ үргэлж хөгжүүлэхийг хүсдэг нэгэн байжээ. Тиймээс ч 2015 онд Томүжин академийг үүсгэн байгуулав. 

БАРИМТ 10

Б.Батжин хийж буйгаасаа хэзээ ч том байхгүй гэж боддог бөгөөд Батжингийн “Томүжин” биш, “Томүжин”-гийн Батжин гэж хэлүүлэхийг хүсдэг. Энэ систем үргэлж түүнээс том байх ёстой гэж үздэг. 

БАРИМТ 11

Юнител группийн Дараа төлбөрт үйлчилгээний энэ хаврын нүүр царай болох санал түүнд гурван долоо хоногийн өмнө иржээ. Урд өмнө нь модель болох тухай зүүдэлж яваагүй түүнд энэхүү санал нь ихэд гайхширлыг төрүүлсэн байна. Гэсэн ч тэрээр аль болох олон хүнд үнэ цэнийг мэдрүүлэх түүний үзэл баримтлал, зорилготой Юнителийн нийгэмд өгдөг мессэж, зорилго нь зөрчилдөөгүй, нэгдэн нийлж байсан учраас эергээр хүлээж авсан байна. 

БАРИМТ 12

Монгол Улсын эдийн засаг, Мэдээлэл Технологийн салбарт өөрийн бодитой хувь нэмрээ оруулсан “ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ГРУПП” компанийн Дараа төлбөрт үйлчилгээний энэ хаврын нүүр царай болох нь түүний хувьд маш үнэ цэнтэй санал гэж хүлээж авчээ. 

БАРИМТ 13

Хүнд боловсрол хэрэгтэй, энэ чамд өөрийн үнэ цэнээ дээшлүүлэхэд тусална, үнэ цэнтэй хүн хүссэн зүйлээ хийж сайхан амьдарна гэдгийг түүнд маш багаас нь ойлгуулсан гэдэг. 

БАРИМТ 14

Тэрээр “Их сургуульд шууд элсэлгүй нэг жил өнжиж, Gap year авч өөрийгөө бэлдэхдээ, өмнө нь цаг гаргаж хийж байгаагүйгээрээ өөрийгөө 100 хувь дайчлан зүтгэсэн байна. Юу хүсч байгаа, дараа нь юу хийх гэдгээ хараахан шийдээгүй, өөрийгөө болсон гэж бодоогүй үед завсарлага аваад илүү сайн хичээх нь илүү амжилтад хөтөлдөг байна.

БАРИМТ 15

Багшлах сонирхолдоо хөтлөгдсөн тэрээр зуны амралтаараа Монголд ирээд “BEST” сургалтын төвд дадлагын ажил хийж байсан байна. 18 настай хүүхэд “Зориг сан”-гийн хөтөлбөрт сонгогдсон хүүхдүүдтэй хамт Найрамдал руу 10 хоногийн сургалт орж байсан.

БАРИМТ 16

Ийнхүү багшлах гараагаа эхлээд 2015 онд А.Хулан найзтайгаа “Томүжин академи”-ийг хамтран үүсгэн байгуулхад нь сурагчаас нь ирсэн “Тантай ярилцсан 15 минут миний амьдралыг өөрчлөхөд нэмэр болсон шүү” гэсэн зурвас хөшүүрэг болсон гэдэг.

БАРИМТ 17

Өргөн цар хүрээг хамарсан, хэтийн том зорилготой сургууль болно хэмээн тэрээр Том, Үжин (алсын хараатай, мяндсан ухаантай хатдыг үжин гэдэг билээ) гэсэн хоёр үгийг нийлүүлэн сургуулиа нэрлэжээ. 

БАРИМТ 18

Тус Академийн гадаад зорилго нь дэлхийн топ их сургуулиудад монгол хүүхдүүдийг бэлтгэж оруулах. Харин дотоод зорилго бол мөрөөдөлтэй, чадвартай, зүрхтэй, санаачлагатай, нийгэмдээ тустай зүйл хийхийг хүсдэг хүмүүсийг бэлтгэх аж.

БАРИМТ 19

Б.Батжин өглөө 06.00-08.00 цагийн хооронд фитнест бэлтгэл хийдэг. Сүүлийн хоёр жил гаруй өдөрт 1 цаг 30 минут дасгал хийж, 20 минут саунд орж өглөөг эхэлдэг хэвшилтэй болжээ. 

БАРИМТ 20

Б.Батжин Америкт суралцаж байхдаа Америк дахь Монгол Оюутны Холбооны тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд сургуулийнхаа хөлбөмбөгийн багт тоглож байв.

БАРИМТ 21

Тэрээр хөлбөмбөгт дуртай гэдгээс илүү танихгүй газар, танихгүй хүрээлэлд очсон учир ганцаардахгүйн тулд, хамт олонтой байхын тулд тус багт орсон гэдэг. 

БАРИМТ 22

Мөн АНУ-аас Монголд ирэх болсон шалтгааны нэг нь түүний гэр бүл, хүүхэдтэй нь холбоотой. Учир нь АНУ-ын нийгэм маш ганцаардмал, их хүйтэн нийгэм тул хүүгээ Монголдоо өсгөж, Монголынхоо соёл, уламжлалаар хүмүүжүүлэхийн тулд эх орондоо ирсэн байна.      

БАРИМТ 23

Ээж нь түүнд итгэдэг байсан нь хамгийн том дэмжлэг болжээ. Хичээл зүтгэл, хөдөлмөрч зантай нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн нь тодорхой.  

БАРИМТ 24

Томүжингийн Б.Батжин нийгэмд үргэлж эерэг хандлагыг төрүүлдэг, үлгэр жишээ болсон залуусын төлөөлөл учраас түүнийг тус группийн нүүр царай болоход хөшүүрэг болсон нь дамжиггүй. Сурч мэдсэн, туулсан амьдралынхаа үнэ цэнийг бусадтай хуваалцаж, олон мянган залуусын үлгэр дууриалал болон эерэг нөлөө үзүүлж яваа тэрээр хамгийн шилдэг шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг Юнителтэй төгс зохицол болох нь. 

image

“Томүжин” академийн үүсгэн байгуулагч Болдбатын Батжин гэдгээр танигдсан тэрбээр “Юнител” группийн Дараа төлбөрт үйлчилгээний энэ хаврын нүүр царайгаар ажиллахаар болжээ. Залуусын үлгэр дууриалал болон гялалзаж яваа Б.Батжингийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • tatvar 60 (66.181.182.107)
    untell kompani ulsad toldog tavariig 60 huv bolgoh
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • бө (59.153.112.243)
    бүсдад үнэ цэнэ үргэлж мэдрүүлэх гэж хуүрмаг зүйл сүрталчилах гэж ойлгох үү
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (118.70.170.139)
    Хэлбэр хөөцөлдөх аюултай. Өнгөцхөн мэдлэгээр хүн хол явдаггүй юм шүү. Бусдыг ийм гүехэн дүгнэж болохгүй.
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (139.5.218.236)
    Монголоор ярьж сур даа..
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • Hehe (192.82.72.94)
    Hudlaa sda
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.72.94)
    мундаг залуу
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Мангар БАЦААН.
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Ккк (150.129.143.203)
    Бас л 150 жил амьдарчихсан хүн шиг гуцдаг бацаан байна лээ. Цэрэгт явуулчихмаар
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (192.82.72.94)
    Ваав, юнител ямар гоё нүүр царайтай болсог юм бэ.
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 57 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 1 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 7 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 10 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 20 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК