Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын улс төр дэх бас нэгэн “13”

2021-5-07
0
ЖИРГЭХ

1.

Монголын улс төрийн хоржоонт нэгэн тоо байдаг нь 13. Анх удаа ардчилсан хүчнүүд олонх болсон 1996 оны парламентад тус эвслээс нэр дэвшин орон нутгаас голдуу сонгогдсон 13 гишүүн нийлж, нэгдэж эсрэг намынхантайгаа үгсдэг болсноос “Элсний 13” гэдэг нэр томъёо Монголын улс төрд орж ирсэн. Энэ нэрийн утгын талаар Баабар нийтлэлч “Элсний 13-ууд” гэдэг нийтлэл бичихдээ “Дээр үед Элсний 13 гэдэг Зөвлөлтийн кино гардаг байлаа. Юуны ч төлөө юм байлдсаар байгаад бүгд үхдэг 13 коммунистын тухай эл бүтээл урлагийн хувьд нойл, хүн сонирхохоор юм юу ч байхгүй.

1997 онд төрийн эрх барьж байсан Ардчилсан холбоо эвслийн дотор 13 эсэргүү гэнэт тодорсныг “Элсний 13” гэж нэрлэсэн нь ердөө л энэ киноны нэрийн тоо таарсантай холбоотой.

Түүнээс тэр 13-т ямар нэгэн үзэл суртал, ядахнаа коммунист ч болов чиг баримжаа байгаагүй юм” хэмээсэн байдаг. Үйл явдлын амьд гэрч, халуун цэгт нь байсан хүний дүгнэлт болохоор энэ үнэн байх. Ямартай ч анх удаа засгийн эрх барьсан Ардчилсан холбоо эвслийнхэн энэ 13-аасаа болоод байнгын барьцаанд ажилласан нь үнэн юм даг. Тухайн үеийн МАХН-тай үгсэж, хуйвалдаж барьцаалсныхаа хүчээр “Элсний 13”-ынхан Ерөнхий сайдад хүртэл нэгнээ нэр дэвшүүлж чадаж байлаа. Энэ бол улс төр дэх урвалт шарвалтын эхлэлийг ил тавьсан анти үзэгдэл байсан юм.

До.Ганболд, Т.Дашпүрэв тэргүүтэй энэ 13 гишүүн одоо бол Эгийн голын Усан цахилгаан станцыг гацаах эхлэлийг тавьсан гэдгээрээ улс төрийн түүхэнд бичигдэн үлдсэн.

Одоо энэ 13 хүнээс улс төрд хэн ч байхгүй. Ер нь тэр үеэс хойш дахин төрийн босго тэдэнд өндөр болсон юм. Энэ хэд бол Монголын улс төрийн эхний “Элсний 13” байлаа.

2.

Дараагийн “Элсний 13” МАН дотор 2007 онд мэндэлсэн. Эхний “Элсний 13” бужигнуулж, бусниулж байснаас хойш арван жилийн дараа Монголын улс төрд дахин 13 гишүүн намын бодлогоосоо зөрж улс төр хийж эхэллээ. Намаа шинэчлэх нэрээр нэгдсэн МАН-ын 13 гишүүнийг мөн л “Элсний 13” гэж байлаа.

МАН дотроо бол “Эсэргүү 13” гэж нэрлэгдэж байсан тэдгээр гишүүн нь Д.Арвин, Ч.Авдай, Ч.Улаан, Л.Пүрэвдорж, Т.Ганди, Д.Тэрбишдагва, Л.Одончимэд, Д.Одбаяр, Т.Очирхүү, Ц.Шаравдорж, А.Цанжид, Ц.Мөнх-Оргил, Р.Нямсүрэн нар байсан юм.

Өмнөх “Элсний 13”-тай харьцуулшгүй, мэргэшсэн парламентч нар байв.  Ерөнхийлөгч хийгээд Ерөнхий сайдын зөрчил дээр нэгдэцгээсэн гэгдэж байсан энэ гишүүд УИХ-ын намын бүлэг дотроо бүлэг үүсгэж байлаа.

Ардчиллын анхны “Элсний 13”-аас ялгаатай нь эдгээр хүмүүс өрсөлдөгч намтайгаа хуйвалдаагүй, харин нам дотроо “дайн” дэгдээж байсан юм.

Хардах өнцөг нь өмнөх дарга Н.Энхбаяр байсан болов ч МАН-ын “Элсний 13” намдаа салхи оруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Тэр үед Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч, М.Энхболд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд байв. Энэ 13 гишүүний тэмцлээр МАН даргаа сольж, Ерөнхий сайдыг ч огцруулж байлаа. Ардын намын “Элсний 13”-аас одоо Ц.Мөнх-Оргил гишүүн л улс төрийн амьдралаа идэвхтэй үргэлжлүүлж байгаа.

3.

Баабар нийтлэлч “Элсний 13” нийтлэлээ бичсэний нэлээд хожуу судлаач Д.Ганхуяг энэ киноны талаар, “Элсний 13” гэх улс төрийн эл үзэгдлийн талаар мөн л өөрийн байр сууриа илэрхийлж байлаа. Баабар нийтлэлчээс ялгаатай нь тэрээр эр зоригийн гайхамшиг болсон “Элсний 13” гэдэг киноны нэрээр улс төрийн “урвагчдыг” нэрлэлээ хэмээн эгдүүцэж байсан.

“Монголчууд соёл урлагийн мэдлэг тааруухан болохоороо тэднийг тэр дор нь “Элсний 13” гэж нэрлэсэн юм. Хамгийн түрүүнд Баабар дүгнэсэн юм даг.

Баабар үзсэн харсан орос кино болгоноо коммунист гэж ойлгох бөлгөө. Ийн сэтгэх ахул тэр “орос чихрийн цаас хаанаас олов” гэдэг “Сэрэлт” киноны ламаас ялгаа юун, урлагийн мөнхийн бүтээлийг дүгнэж үхсэнээ хийнэ” гэж нийтлэлдээ бичсэн байдаг юм.

Баабар нийтлэлч “Элсний 13” киног коммунизм нэвт үнэртсэн, үзэх зүйл огт байхгүй гэсэн бол судлаач Д.Ганхуяг энэ киног эр зориг, тэсвэр хатуужлын гайхамшгийг үзүүлсэн бүтээл болохоос коммунист суртал нэвтрүүлэг юу ч байхгүй хэмээсэн.

Тэгээд “Элсний 13” бол хүн төрөлхтөний мөнхийн сэдэв, баатарлаг үйлс, нийтийн үйл хэргийн төлөө амь хайргүй зүтгэхийн үлгэр дуурайл мөн... Хэрвээ одоо Монголын улс төрд жинхэнэ “ Элсний 13” төрвөл баярлахаас өөр яах билээ. Тэгэх цаг нь ч болсон гэж бичиж байв.

4.

Гуравхан хоногийн өмнө УИХ дахь АН-ын бүлэг хоёр гишүүнээр бүл нэмэв. Эрдэнэтээс бие даан нэр дэвшин сонгогдсон Н.Алтанхуяг, МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар нар АН-ын бүлэгт нэгдсэнээр УИХ дахь АН-ын бүлэг 13-уулаа боллоо. Монголын улс төрийн хоржоонт 13 гэсэн тоо АН-ын бүлэгт энэ удаа давтагдав.

Сүүлийн жил гаруй нэгдэж нийлж, дорвитай мэдээлэл ч хийгээгүй АН-ын бүлэг 13-уулаа болсон өдрөө Аудитын ерөнхий газар мэдэгдэл хүргүүлэв.

Хууль ёсны хийгээд хууль бусыг нь үл огоорон өгүүлэхэд энэ мэдэгдлээрээ АН-ын бүлгийнхэн нэгдэж чадсанаа нийгэмд зарласан юм. УИХ-ын сонгуулийн ялагдлаасаа хойш л тамга тэмдгийн дотоод тэмцлээсээ өөрөөр нийтэд гарч ирээгүй гишүүд нь нэгдээд улс төрийн акц анх удаа зохион байгууллаа.

Анх удаа сөрөг хүчний дуу хоолой сүүлийн жилд ингэж хүчтэй сонсогдож эхлэв. Магадгүй өмнө байгаа гурван жилд Монголын улс төр дэх бас нэгэн сонирхолтой дүр нь АН-ын бүлгийн эдгээр 13 гишүүн байх биз.

Гэхдээ АН-ын бүлгийн 13 гишүүн амин хувийн ашиг сонирхлоор нэгдэв үү, АН-ын эрх ашгийг дээдлэв үү гэдгээс шалтгаалаад Баабар нийтлэлчийн хэлсэн “Элсний 13” байх уу, Д.Ганхуяг судлаачийн хүсээд байсан “Элсний 13” байх уу гэдэг нь харагдана.

Б.Цэрэнлхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (649)

  • HfjNUlYZ (173.249.18.13)
    1
    2021 оны 07 сарын 23 | Хариулах
  • HfjNUlYZ (173.249.18.13)
    1
    2021 оны 07 сарын 23 | Хариулах
  • ama (217.172.251.135)
    Энд хишүү Ганбаа үнэндээ муухай харгдаж байна.Чи одоо болио.Попрохоо болио.
    2021 оны 05 сарын 08 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 08
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 08
  • Yg (192.82.72.18)
    Naad erguu ovgonoosoo arai domoghon hun devshuulchihgui dee Mongolchuud hen ni hen be gedgiig neg yum medne sh dee!
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
  • зочин (27.123.215.222)
    Одоо больдоо, тэр ярьж, хэлж байгааг нь хархад нүд нь гялалзаад, шүд хөмхийгөө зуугаад аймаар харагдах юм, ард иргэдэд ямар ч үлгэр дууриалал байхгүй муухай, муухай
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
  • Bold (66.181.188.27)
    Энэ хэдийг Холсний 13 гэж нэрлэе. Жич: русский усгийн фондтой учир 2 усгийг ойролцоо усгээр орлуулав.
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
  • Zailzgaa (49.0.137.164)
    kovidiin huuli togtoomj ene 5 d uilchildeggui busadad ni uilchildeg aan ? Huulia deedleegui humuust Tor bariallaa yu ? Estoi ZAILzgaa
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
  • Зочин (202.9.46.201)
    Энэ 13 ыг албан тушаалын төлөө цугласан морь унасан толгойгүй хүмүүс гэвэл болох байх, дундаа нэг чавганцтай нам дамжсан янханууд өлсөх дуртай юм бол намын байрандаа очиж өлс , ариун талбайг бүү бузарла та нар эх орон ард түмний төлөө өлсөөгүй
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
  • Зочин (103.212.117.185)
    Алтанхуя г нэр дэвшинэ гэж хэвтэж байгаа шүү дээ. Ан-ын байрны гадаа хэвтсэн бол арай л үнэтэй хүндтэй байх биш үү? Эс бол Эрдэнэ даргынхаа гэрийн гадаа ч бас зүгээр юм уу?
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
  • Зочин (124.158.86.12)
    Алтанхуяг нарын муу ёрын 13 н дөргүй үхэрүүд хууль зөрчиж талбай дээр хэвтчихээд халдашгүй байдал ярьж.бас ардын намаас боллоо гэж тоть шиг ярьдаг ропортууд болсон тэнэгүүд. Алтанхуягийн элгээр нь хэвтүүлсэн.өрөнд баригдуулсан улсыг Хүрэлсүх босгоод сүүлийн 30 жил хийгээгүй ажлыг хийчихсэн болохоор атаархаад.ичээд.хэлэх үггүй болчихоод одоо бүр галзуурчихсан. Хэлдэг үг нь алалцана.дүүжилнэ.ардын намын захиалга гэдэг хэдэн үгнээс өөр юм хэлж чадахгүй болсон. Алтанхуяг. Ганбат. Батсуурь. Адьяасүрэн. Ганибал. Туваан. Адьша нарын эргүү 13 эхнэр.нөхөртэйгөө эр эмийн ажил хийх гэсэн чинь өнөөх маань боссонгүй Хүрэлсүх. Ардын нам 2 оос боллоо гэхнээ. Та нарыг шуналынхаа төлөө хууль зөрчиж хэвтэж байгааг мэдэхгүй ард түмэн битгийхэл гудамжны нохой ч байхгүй. Ёстой ичмээр новшнууд
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
    • Ерөнхийлөгч болоогүй байж алалцан дүүжлэнэ гэж намынхаа хүнийг заналхийж байгаа хүн болчихбол яах байсан бол аймаар .албан тушаалын төлөө алалцан гэдэг л энэ байх даа .
      2021 оны 05 сарын 07
  • зочин (192.82.87.143)
    талбай дээр тэрийж тэвтчихээд майхан сав барьж өг ус цас дөхүүл хучлага дэвсгэр хэрэгтэй хүний эрхийнхэн ирж уулз ИХ хурлын танхимд сумын атаман шиг авирлаад Хөөрхий цагдаа нар нийтийн цар тахлаас элдэв халдлагаас тэднийг хамгаалж зогсоо юм шүү дээ. Энэ бүгд ИХ-ын гишүүн бүрэн эрх ээ хэрэгжүүлж байгаа хэрэг үү Хэний төлөө юуны төлөө гэж асуухаар тоймтой юу ч хэлэхгүй өөрснөө ч сайн мэдэхгүй
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
  • Зочин (192.82.67.240)
    Ёстой сэжиг хүрэм муухай харагдаж бн, хэдэн албан тушаал, эрх мэдлийн донтонгууд.
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
  • зочин (192.82.70.6)
    Элийрэлийн 13 болсон.
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
  • зочин (202.9.46.82)
    Адья гишүү гүнгэрваавд суусан дагина шиг Алтан хуягаар гар хөлөө дулаацуулсан шигээ тормойж суух заяа юм байжээ
    2021 оны 05 сарын 07 | Хариулах
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
    • HfjNUlYZ
      1
      2021 оны 05 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    34 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    15 цаг 57 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    18 цаг 21 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    20 цаг 21 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    21 цаг 3 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    21 цаг 15 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    21 цаг 16 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    21 цаг 28 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    21 цаг 35 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    21 цаг 49 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    22 цаг 41 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    22 цаг 52 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    23 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    23 цаг 35 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    23 цаг 52 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК