Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“КОВИД-19”-ийн хуулийг сунгах эсэх талаар хэн юу хэлэв

2021-6-26
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Шадар сайд С.Амарсайхан: "КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг анх 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд яаралтай горимоор хэлэлцэн баталж байсан. Монгол Улсад одоогоор 101263 хүн халдвар авсан нь батлагдаж 479 иргэн нас бараад байна. Бүх нийтийн бэлэн байдалд таван удаа шилжиж, хоёр удаа сунгасан.

БАРИМТ 2

Бид бүхий л бололцоогоо дайчлан цар тахалтай тэмцэж буй энэ үед нөхцөл байдал, эдийн засгийн байдал хангалтгүй байна. Тиймээс хуулийн үйлчлэлийг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна. Халдварын тохиолдол ихсэхийн хэрээр оношлуур, эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний нөөц дуусаж байна.

БАРИМТ 3

КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар 40 тэрбум төгрөг төсөвлөсөн ч зарцуулах дүн 52 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь санхүүгийн хүндрэл үүсэхээр байх тул хоёрдугаар заалтыг шинэчлэн оруулж байна. ЭМД-ын сангаас 1,2 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөн ч 34,2 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь хангалтгүй байна. Тиймээс хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

БАРИМТ 4

ЭМД-ын сангийн тухай хуульдаа ЭМД-ын хуулийн заалтыг тусгаагүйн улмаас эмнэлгийн тусламж авч хэвтэн эмчлүүлэх, эмнэлэгт хандахдаа хөнгөлөлт авахад  хүндрэл чирэгдэл учруулж байна.

БАРИМТ 5

Өнөөдөр Засгийн газар үндсэн хуулиар олгогдсон үүргийнхээ дагуу иргэдийнхээ амийг авран хамгаалахаар ажиллаж байна. Хүний эрхийг зөрчиж байгаа мэт зүйл огт ярьж болохгүй. НҮБ-аас өгч байгаа зөвлөмжүүд ч бий. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа үед улс бүр бүх нөөц боломжоо дайчлахыг зөвлөж байгаа жишгийн дагуу бид ажиллаж байна.

БАРИМТ 6

Цар тахлыг хэзээ хэвийн нөхцөлд оруулах нь тодорхойгүй байна. Хэрэв энэ хуулийг сунгахгүй бол иргэдийнхээ амь насыг аврахгүй гэж байгаагаас өөрцгүй юм.

БАРИМТ 7

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнөөдрийн чуулган 479 хүн нас барсан гэсэн мэдээтэйгээр эхэлж байна. Үүний цаана олон хүүхэд өнчирч, олон хүн аав ээжээ алдсан маш ноцтой байдал үүсээд байна. Манай засаглал, эдийн засаг өөрөө тэр чигээрээ ковид туссан байна. Коронагийн хуулиар дамжуулж маш олон хүнийг халсан.

БАРИМТ 8

Коронавирустай тэмц гэж өгсөн мөнгийг сонгуульдаа зарцуулсан. УИХ-ын хурлын үе үеийн гишүүд нийгмийн даатгалын сангаа цөлмөөд дууссан, одоо ЭМД-ын сангаа цөлмөх гэж байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн эм, шинжилгээний мөнгийг ЭМД-ын сангаас гарахад хуультайгаа зөрчилдөхгүй. Үүнийг яаралтай хийгээч ээ. Харин тэр хууль зөрчөөд батлуулсан хуулиа хүчингүй болго.

БАРИМТ 9

ЭМД-ын мөнгөөр тоног төхөөрөмж аваад баймааргүй байна.  201,5 тэрбум төгрөгөө ЭМД-ын сандаа яаралтай төвлөрүүл. Менежментээс шалтгаалж байна гэж харж байна. Би өөрөө ЭМД-ын ажлын хэсгийг ахалж байсны хувьд гэрээр эмчлэх, амбулаториор эмчлүүлэх гэсэн заалтуудыг оруулах боломжтой гэж бодож байна. Үүнийг нэмэлт өөрчлөлтөөр оруулахад асуудал байхгүй.

БАРИМТ 10

Сангийн сайд Б. Жавхлан: ЭМД-д 1,4 их наяд төгрөг байгаагаас 1,2 их наяд нь ЭМД-ын сан юм. Энэ жилийн 1,2 их наядаас 370 тэрбум нь даатгуулагчдын шимтгэл, 500 тэрбум нь төсвөөс татаас өгч байгаа юм. 250 тэрбум нь өнгөрсөн жилийн үлдэгдэл.

БАРИМТ 11

Өрхийн эмчилгээнд ЭМД-ын сангаас зайнаас зөвлөгөө өгөх, өрхийн эмчилгээнд тарифаараа зарцуулагдаад явж байна. Үүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хийж байгаа ч санхүүжилт нь хоцроод байгаа юм. Тиймээс урьдчилаад өгдөг, дараа нь гүйцэтгэлээр нь зөрүүг нь олгох гэх мэтээр зохицуулах шаардлагатай байна. ЭМД-ын сангаас тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг зогсоож болно. Яаралтай худалдан авалтад зориулсан төсөв гаргахаар ярилцаж байна.

БАРИМТ 12

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хуулийг сунгах нь Үндсэн хуулийн 19.2-ыг зөрчиж байна. Энэ нь иргэдийн зорчих хөдөлгөөн, эх орондоо ирэх, бизнес эрхлэх, орлого олох, боловсрох эрхийг зөрчөөд байгаа юм. Нэг бол онц байдал зарлаад, гамшгийн тухай хуулиараа явъя. Орлого олох нөхцөлийг хязгаарлаж байгаа бол нөхөн олговрыг заавал өгөх ёстой. Нэг хуулийг нөгөө хуулиар нь зогсоож болохгүй шүү дээ.

БАРИМТ 13

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Энэ нөхцөлд эрүүл мэндийн асуудал, төсөв санхүүгийн тодорхой хуульд өөрчлөлт оруулаад хүндрэлтэй байдлаа даваад гарах юм уу. Эсвэл хууль яриад мөнгө төгрөггүй гээд халдвараа нэмээд суух уу. Хариуцлагын асуудал дараа нь болох байх. Жилдээ зарцуулагдаад дуусах ЭМД-ын сангийн мөнгийг эрүүл мэндийнхээ даатгал төлдөг эрүүл мэндэд нь зарцуулахгүй бол өөр юунд зарцуулах гээд дараад байгаа юм. 1.2 их наядын сан байгаа юм байна. Энийг эрүүл мэндэд зарцуулахгүй юм бол иргэдийнхээ амь насаар тоглож дууслаа. Хуулийн өөрчлөлт нь оруулаад явах нь зөв. Цаг хугацаа биднийг хүлээхгүй.

БАРИМТ 14

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ерөнхий сайд ковидод ялагдчихлаа шүү дээ. Үүнд 4.8 их наяд төгрөг зарцуулж, салхинд хийсгэчхээд одоо бид ковидод ялагдаж, иргэд олноороо амиа алдаж байна. Даатгалын мөнгө бол шимтгэл, иргэд өөрсдийнх нь эрүүл мэнд эрсдэлд орсон үед өөрөө захиран зарцуулахаар төвлөрүүлсэн төсөв. Энэ бол татвар биш. Хэрэв энэ хууль орж ирэх юм бол ТЕГ-ын харьяа Эрүүл мэндийн татварын хэлтэс гэж байгуулаарай.  Монголын төр ниймгийн даатгалын 11 их наяд төгрөгийн өртэй. Үе үеийн ЗГ, төр нь даатгуулагчдын мөнгөнөөс хулгай хийдэг. Графикийн дагуу эргүүлж өгнө гэж амлаж байсан, тэр хаана байна вэ.

БАРИМТ 15

Бид УИХ-ын, Ерөнхийлөгчийн сонгууль гээд "шоудчихаад" одоо "шартаж" модоо барин татварын мөнгөө гөвчихөөд, ЭМД-ын мөнгө рүүгээ орж байна. ЭМД-ын сангаас мөнгө зарцуулах гэж байгаагаа нийт даатгуулагчдаасаа асуусан уу, бизнес эрхлэгчдээсээ асуусан уу. Хэрэв асуугаагүй бол энэ бол дээрэм.

БАРИМТ 16

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ковидын хуулийг сунгахыг дэмжихгүй. Энэ хууль үндсэн хууль зөрчиж байна. Төрийн албанд маш олон хүнийг томилсон. Тэр хүмүүсийн ажлыг л сунгах гэж байна. Түр томилгоотой дарга нар, Төрийн албаны шалгалт өгөхгүй томлогдсон. Засгийн газар журам гаргаж, хууль тогтоож болохгүй. Засгийн газар хууль зөрчиж, хууль тогтоох зарчмыг зөрчих гэж байна. 

БАРИМТ 17

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа хүн бүхэн энэ амаргүй цаг үед хүртэх ёстой. Коронагаар өвчилсөн энэ цаг үед Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт гаргах шаардлагатай гэдэгт санал нэг байна. Энэ мөнгийг жилийн эцэс гэхэд тэг  хүртэл зарцуулсан байх ёстой гэж байна Б.Жавхлан сайд хэллээ.. Энэ үнэн. Гэхдээ тэг хүртэл зарцуулсан байх ёстой гээд зүгээр буруу замаар урсгалаар, ямар ч хяналтгүй байгаад гишүүд бухимдаад байна. УИХ-ын гишүүд өрхийн бүх эмнэлгээр явж байна. Нөхцөл байдал амаргүй байна. УИХ-аас бүх арга хэмжээг тултал авч байгааг та бүхэн мэдэж байгаа.

БАРИМТ 18

УИХ-д орж ирсэн асуудлыг гишүүд маш хурдан шийдэж байгаа. Гэтэл шийдвэрүүд дунд шатандаа очоод гацах, буруу замаар ороод байна. Нэг хоногийн дотор нэг тэрбум төгрөгийн тендер зарлаад явж байна. Дөрөв хоногийн дотор 3.6 тэрбум төгрөгийн тендер зарлаад явчихаад байна. Тэгээд хэлэхээр хугацаа байхгүй гэх юм. Ингэж болохгүй. Хяналтгүй зүйлийг л гишүүд хэлээд байна. Бүх зүйл зөв зарчмаараа явбал энэ олон хүн нас барж, коронагаар хүмүүс өвчлөөд байхгүй. Шуурхай ажиллахын тулд энэ хуулийг сунгах ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ өмнөх мөнгөний зарцуулалтаа тайлагнаад дараагийн санхүүжилт рүү ордог байх ёстой.

БАРИМТ 19

НББХ-нд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тайланг сонслоо. Хариуцлагагүй зүйл маш их байна. Л.Бямбасүрэн даргыг өөрөө ажлаа хийгээч гэж хэлсэн. Тэгэхгүй бол доогуур чинь дэд дарга тэргүүтэй хэсэг хүмүүс энэ мөнгийг өөрөөр урсгаад байгааг хүмүүс баримттай гаргаж тавиад байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ЭМДЕГ-т шалгалт хийх ажлын хэсэг гаргаж байгаа юм билээ. Гаргаж байгаа мөнгө огт эзэндээ хүрэхгүй байгаа учраас яриад байна. Тайлангаа тавь.

БАРИМТ 20

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэл, Эрүүл мэндийн тухай хуулийн 9.1.1 дээр нийтийг хамарсан цар тахлын үед санхүүжүүлэх эх үүсвэр болохгүй гэдэг заалттай зөрчилдөөд байгаа юм.

БАРИМТ 21

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Иргэд АИ-92 шатахуун түлхүү хэрэглэдэг. Тус шатахууны үнийг сүүлийн жил гаруй хугацаанд 1450 төгрөгт барьж ирсэн. Өнгөрсөн нэг сараас олон улсад шатахууны үнэ нэмэгдэж, манай улсын шатахуун тээвэрлэлтийн компаниуд  алдагдалтай ажиллаж өнөөдрийг хүрлээ.

БАРИМТ 22

Энэ хугацаанд шатахуун тээвэрлэлтийн компаниудтай хэд хэдэн удаагийн хэлэлцээр хийж, иргэдийн амьжиргааны түвшин хүнд байгаа цаг үед шатахууны үнэ нэмэхгүй байхаар тохирсон. Тус хэлэлцээрт коронавирусийн дархлаажуулалт 60 хувьд хүрээд, халдвар аажим аажмаар багасах үед буюу долдугаар сарын 1-ний өдрөөс шатахууны үнээ үе шаттай нэмэхээр тусгасан.  Өнөөдөр дархлаажуулалт 60 хувьд хүрсэн болохоор шатахуун тээвэрлэлтийн компаниуд шатахууны үнээ нэмэхийг шаардаж байна.

БАРИМТ 23

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: УИХ-ын даргаа 482 Монгол Улсын иргэн коронавирусний халдвараар нас барлаа. Та хүндэтгэл үзүүлэхгүй юм уу. Иргэд эмээ авч чадахгүй хүнд байна.

БАРИМТ 24

Би энэ хуулийн хугацааг дэмжихгүй байна. Үндсэн хууль зөрчиж байгаа нь үнэн. УИХ энэ хуулиар амаа боомилуулчихсан байгаа. Сүүлийн гурван сард Засгийн газрын стратеги, менежмент бүтэлгүйтсэн. 50 сая хүнтэй Солонгос 200 гаруйхан халдвартай байна. Зохион байгуулж чадахгүй байгааг бид хэлэх ёстой. Хуулийг хугацаагүй сунгаж болохгүй. Засгийн газар шинээр оруулж ир.

image

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “КОВИД-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч уг хуулийн үйлчлэх хугацаа долоодугаар сарын 1-нд дуусах учир УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгөөд буй. Тэгвэл тус хуулийн талаар хэн юу хэлснийг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.3.45)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 28 | Хариулах
  • зочин (192.82.77.118)
    6-р сар 30 хоногтой шүү,31-нд хүчингүй болно гээд байх юм
    2021 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 38 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    14 цаг 42 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    14 цаг 48 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    14 цаг 51 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 1 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК