Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн аудитын байгууллагын онцлох 24 баримт

2021-7-08
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Төрийн аудитын байгууллага 2020 оныг “Төрийн аудитын байгууллагын эрх зүйн орчин, стандартын шинэтгэлийн жил” болгосон. Энэ хүрээнд УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн аудитын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь дэмжиж баталснаар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Үндэсний аудитын газар Үндсэн хуулийн буюу хараат бус төрийн аудитын байгууллага болох эрх зүйн шинэ орчин бий болсон байна.

БАРИМТ 2

Төрийн аудитын байгууллага чиг үүргээ гүйцэтгэхдээ ИНТОСАИ-н Мэргэжлийн стандартын хорооноос баталсан Аудитын дээд байгууллагын олон улсын стандартыг баримталж байна. Хуулийн шаардлагад нийцүүлэн “Төрийн аудит MNS 6817: 2020” стандартыг батлуулсан нь аудитын бодлого, арга зүйг боловсронгуй болгох, чанар, үр нөлөөг дээшлүүлэх нэг алхам болжээ.

БАРИМТ 3

Төрийн аудитын байгууллага 2020 онд 4141 аудитын дүгнэлт, тайлан гаргаснаас бүх шатны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн 3825 дүгнэлт гаргасан бол гүйцэтгэлийн 160 аудитад 6889, нийцлийн 156 аудитад 14660 шалгагдагч болон аудитад холбоотой хуулийн этгээдийг хамруулан төрийн хяналтыг хэрэгжүүллээ.

БАРИМТ 4

Тайлант хугацааны аудитын гүйцэтгэлийн статистик мэдээллээр 12.8 их наяд төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн бол түүнээс 4.6 их наяд төгрөгийн алдааг шалгалтын явцад залруулан цаашид даамжирч үр дагавар үүсгэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөн тусаллаа.

БАРИМТ 5

Нийт 43.1 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 2.3 их наяд төгрөгийн албан шаардлага, 3.8 их наяд төгрөгийн зөрчлийг арилгахад чиглүүлэн үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцэлтэй байдлыг хангуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж зорилтот үр дүнд хүрч ажиллахыг үүрэгжүүлэн шалгагдагч болон хамрагдагч байгууллагын холбогдох албан тушаалтанд нийт 9890 зөвлөмж өглөө.

БАРИМТ 6

Тайлант хугацаанд улс, орон нутгийн төсөвт 40.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, аудитад хамрагдсан байгууллагаас 359.6 тэрбум төгрөгийн үр өгөөжийг хүлээн зөвшөөрсөн нь төсвөөс авсан “Нэг” төгрөгийн санхүүжилт тутамд 18.6 төгрөгийн үр өгөөжийг бий болгосон байна.

БАРИМТ 7

Төлбөрийн акт: Тайлант онд 43.1 тэрбум төгрөгийн 1934 төлбөрийн акт тогтоосноос 17.9 тэрбум төгрөгийг, өмнөх оны үлдэгдлээс 3.5 тэрбум төгрөгийн төлбөрийн актыг тус тус барагдуулж, тайлант хугацааны эцэст 34.0 тэрбум төгрөгийн 518 төлбөрийн актын үлдэгдэлтэй байна.

БАРИМТ 8

Албан шаардлага: Тайлант онд 2,297.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 3313 албан шаардлага хүргүүлснээс 421.9 тэрбум төгрөгийн 2851, өмнөх оны үлдэгдлээс 764.0 тэрбум төгрөгийн 497 албан шаардлага хэрэгжиж, тайлант хугацааны эцэст 2,987.0 тэрбум төгрөгийн 609 албан шаардлага дараа онд шилжиж байна.

БАРИМТ 9

Зөвлөмж: Гүйцэтгэсэн аудитын дүнд үндэслэн шалгагдагч этгээд болон хамрагдагч талуудад 9890 зөвлөмж хүргүүлснээс хэрэгжилт 87.5 хувь буюу 8652, өмнөх оноос шилжиж ирсэн зөвлөмж 88.1 хувь буюу 1507 зөвлөмж хэрэгжиж, 2021 онд 1434 зөвлөмжийн хэрэгжилтэд аудитын мөрөөр гүйцэтгэх үе шатны ажлыг гүйцэтгэнэ.

БАРИМТ 10

Төрийн хяналтыг гүйцэтгэх явцад илэрсэн нийт илрүүлэлтийг бүлэглэн авч үзвэл 58.1 хувь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналтай холбогдож байгаа бол улс, орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтэй холбоотой зөрчил 19.2 хувь, харин дотоод хяналтын тогтолцоо сул, хяналтгүй байдалтай холбогдох 8.1 хувь, хууль тогтоомжийн хэрэгжилт илтэд хангалтгүй байгаа асуудал 9.2 хувийг тус тус эзэлж байгааг үйл ажиллагааны тайландаа тусгажээ.

БАРИМТ 11

Үндэсний аудитын газрын санаачилгаар “Төрийн аудитын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах 2020-2023 оны стратеги”-ийг Европын холбооны итгэлцлийн сангийн санхүүжилтээр Дэлхийн банкны хэрэгжүүлж буй засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд боловсруулан батлуулж, хэрэгжүүлж байна.

БАРИМТ 12

Улсын хэмжээнд гүйцэтгэж буй хөрөнгө оруулалтын шинж чанартай томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт болох газрын тос боловсруулах, нисэх буудал, цахилгаан станц, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын “барих-шилжүүлэх” төрлөөр гэрээ байгуулсан арга хэмжээний хүрээнд цахилгааны дэд станц, цэцэрлэг, авто замын нийт 7 төслийн хэрэгжилтэд аудит хийж, гүйцэтгэл, гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, төслийг цаг хугацаанд нь үр нөлөөтэй хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад зөвлөмж болголоо.

БАРИМТ 13

Үндэсний аудитын газраас “Тавантолгойн цахилгаан станц” барих төсөл болон төслийн нэгжийн үйл ажиллагаанд зориулан Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн сэдэвт гүйцэтгэлийн аудитыг хийжээ. Аудитын дүнд үндэслэн “Тавантолгойн цахилгаан станц” төслийн үйл ажиллагаанд хууль тогтоомж, гэрээний хэрэгжилт хангалтгүй, зээлийн зарцуулалт үр дүнгүй болох эрсдэл байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

БАРИМТ 14

Нийслэл дэх Төрийн аудитын газраас Нийслэлийн төсвийн 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт гүйцэтгэлийн аудит хийжээ. Аудитаар нийт 113.3 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс нийслэлийн ЗДТГ-ын даргад 99.3 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлж холбогдох байгууллагаар хүлээн зөвшөөрүүлж ажилласан байна.

БАРИМТ 15

ИНТОСАИ, АСОСАИ-тай хамтран Аудитын дээд байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Аудитын дээд байгууллагын гүйцэтгэлийн хэмжүүрийн тогтолцоонд үнэлгээ хийх чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрт хамрагдаж, Төрийн аудитын байгууллагын гүйцэтгэлийн хэмжүүрийн тогтолцоонд үнэлгээ хийлээ.

БАРИМТ 16

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу сонгууль зохион байгуулахтай холбогдуулан улсын төсвөөс санхүүжүүлсэн зардлын гүйцэтгэлд аудит хийжээ. Аудитад СЕХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод, УБЕГ, ЦЕГ, ОБЕГ, ТЕГ, ТТХГ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын улсын төсвөөс санхүүжсэн сонгуулийн зардлын төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналын үйл ажиллагааг хамруулан нийт 744.8 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, улсын төсөвт төвлөрүүлжээ.

БАРИМТ 17

Аудитын төлөвлөгөөний дагуу улсын төсвийн 32 ерөнхийлөн захирагч (ТЕЗ), тэдгээрт хамаарах 265 байгууллага, аймаг нийслэлийн 22 ТЕЗ, тэдгээрт хамаарах 4087 байгууллага нийт 4352 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийжээ. Аудитын явцад залруулах боломжтой зөрчлийг тухай бүр арилгуулж, зөвлөмж өгч ажилласнаас гадна нийт 332 зөвлөмж өгч, 128 байгууллага, албан тушаалтанд зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

БАРИМТ 18

Төрийн аудитын байгууллагын хувьд 2020 онд цахим сургалт, хөгжлийн нэгдсэн системийг боловсруулан хөгжүүлэлт хийн бэлтгэл ажлыг хангаснаар сургалтын тогтолцоог шинэ шатанд гаргах ажлын эхлэл болжээ. Үүний үр  дүнд бусад төрийн байгууллагуудад жишиг болох цахим сургалтын систем буюу http://surgalt.audit.mn/pages/login сайтыг хөгжүүлж, цогц мэдлэгийг системтэй олгох цахим хичээлийг нэвтрүүлснээр сургалтад нийт албан хаагчид хамрагдаж, 94 хувийн амжилттай дүгнэгджээ.

БАРИМТ 19

Үндэсний аудитын газраас Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчдийн 2017-2018 оны нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөх зардлыг баталгаажуулах нийцлийн аудитыг хийжээ. Аудитад АМГТГ-аар батлуулсан төлөвлөгөө, төсвийн дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулсан 8 гэрээлэгчийн 9 хайгуулын талбайн хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлыг хамруулж, 7 гэрээлэгчийн 8 талбайн Өртөг нөхөх зардлын тайланд зарим зардлыг Газрын тосны тухай хууль болон бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үнэн зөв бүртгэж, тайлагнаагүй байсан тул өртөг нөхөгдөх зардлаас нийт 1.8 сая ам.долларын зардлыг хасаж баталгаажуулсан.

БАРИМТ 20

Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн хөгжлийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд ИНТОСАИ-н “Аудитад үзүүлэх шинжлэх ухаан, технологийн нөлөөллийн ажлын хэсэг”-ийн ажиглагч гишүүн болов.

БАРИМТ 21

www.audit.mn сайтын баруун дээд өнцөгт байрлах АУДИТЫН ТАЙЛАН гэсэн баннер дээр дарж шууд tailan.audit.mn хуудсыг гарган хайлт хэсэгт үзэхийг хүссэн тайлангийн нэрийг бичиж болно. www.audit.mn сайтын баруун дээд өнцөгт байрлах ИЛ ТОД БАЙДАЛ цэсийн АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА гэсэн хэсгийг сонгож АУДИТЫН ТАЙЛАН-аас хүссэн тайлангаа үзэж, татан авах боломжтой.

БАРИМТ 22

“Дижитал аудит 2025” төслийн хөгжүүлж буй http://open.audit.mn Аудитын тайлангийн нэгдсэн системийг ажиллуулах сервер компьютерыг шинээр тохируулж, шаардлагатай сүлжээний, домэйн хаягийн болон хэрэглэгчийн тохируулгыг хийж гүйцэтгэжээ.

БАРИМТ 23

Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газраас Хүнс, хөдөө аж ахуйн газрын төсвийн зарцуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийжээ. Аудитаар 126.8 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, зөрчил дутагдлыг арилгах 252.7 сая төгрөгийн албан шаардлага өгч, хөтөлбөрийн үр нөлөөг дээшлүүлэх, хэрэгжилтийг хангах, удирдлага зохион байгуулалт, дотоод хяналтыг сайжруулах, бодлогын төлөвлөлтийг үр дүнтэй хийх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зэрэг 9 зөвлөмжийг хүргүүлсэн байна.

БАРИМТ 24

Төрийн аудитын байгууллага 2021 оны үндсэн зорилтыг “Аудитыг цахимжуулж нэгтгэн удирдах тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэх” жил болгож үндсэн чиглэлээ тодорхойллоо.

image

Төрийн аудитын байгууллага 2020 оны үйл ажиллагааны тайлангаа холбогдох хуульд заасны дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Энэхүү танилцуулгаас онцлох 24 баримтыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (197.210.28.160)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 07 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 41 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    14 цаг 45 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    14 цаг 51 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    14 цаг 54 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 3 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК