Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэр эргэн ирлээ

2021-8-30
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

2003 оны 8-р сарын 12-ны өдөр дөнгөж 18 настай байхдаа Португалийн Спортинг Лисбон клубээс 12.24 сая еврогоор Английн алдарт Манчестер Юнайтед клубд нэгдсэн.

БАРИМТ 2

Тэрбээр Манчестер Юнайтед клубын түүхэн дэх анхны Португали тоглогч болж байсан.

БАРИМТ 3

2003 оны 12.24 сая евро гэх үнэ нь түүнийг тухайн үедээ Английн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй өсвөр насны тоглогч болгож байсан.

БАРИМТ 4

Анх Манчестер хотын багт нэгдээд 28 дугаарыг (Спортинг клубд эзэмшдэг байсан дугаар нь) авахыг хүссэн ч клубын зүгээс түүнд Дэвид Бекхэм, Эрик Кантона, Жорж Бест зэрэг домгуудын эзэмшдэг байсан 7 дугаарыг өгсөн.

БАРИМТ 5

Манчестерт өнгөрүүлсэн цаг хугацаандаа дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг дасгалжуулагчдын нэг болох Сир Алекс Фергусоны удирдлага дор тоглож байсан бөгөөд хожим түүний тухай дурсахдаа “Тэр бол миний спортын амидралын аав минь” хэмээж байсан.

БАРИМТ 6

Премьер лигийн анхныхаа тоглолтод клубд нэгдсэнээсээ дөрвөн хоногийн дараа буюу 8-р сарын 16-нд Болтон Уондерерсын эсрэг оролцсон. Тус тоглолтод улаан чөтгөрүүд 4:0 харьцаатай ялалт байгуулсан ба Кристиано Роналдо сэлгээгээр талбайд орж ирсэн.

БАРИМТ 7

Харин Премьер лигийн анхныхаа гоолыг 11-р сарын 1-нд Портсмут клубийг 3:0-ээр хожсон тоглолтод чөлөөт цохилтоос оруулсан.

БАРИМТ 8

Мөн тус улирлын хаалтын тоглолтыг Астон Вилла клубийн эсрэг хийх үедээ Премьер лигийн анхныхаа улаан хуудсыг авч талбайгаас хөөгдсөн.

БАРИМТ 9

Английн лиг дэх эхний улирлаа Миллвалл клубийн эсрэг ФА капын финалд тоглосноор дуусгасан бөгөөд тэрээр тус тоглолтын нээлтийн гоолыг оруулсан бөгөөд Английн хөлбөмбөг дахь анхныхаа цомыг өрсөлдөгчөө 3:0 харьцаатай буулган авсанаар өргөсөн.

БАРИМТ 10

Манчестер Юнайтедын Премьер лиг дахь 1000 дахь гоолыг өөрийн нэр дээрээ бичүүлсэн.

БАРИМТ 11

2006-2007 оны улиралд анх удаагаа Английн лигт 20-иос олон тооны гоол оруулж мөн Премьер лигийн аварга болж чадсан.

БАРИМТ 12

Түүний энэхүү амжилтыг хамт бүтээлцсэн хүн бол Манчестер Юнайтедын 1-р  багийн дасгалжуулагчдын нэг Рене Мёленстен байв. Тэд хувийн бэлтгэл их хийдэг байсан бөгөөд Роналдогийн багийн тоглолтыг сайжруулах, түүний тоглолтыг улам тааварлашгүй олон талт болгох, гоолын боломжийг хүлээн зогсохоос илүүтэйгээр өөрийг нь гоолын боломж үүсгэдэг нэгэн болгох зэрэг одоогийн Роналдогийн бусдаас ялгарах чадварууд дээр төвлөрөн ажилладаг байсан.

БАРИМТ 13

Мөн тус улиралдаа Премьер лигийн сарын шилдэг тоглогчийн шагналыг хоёр сар дараалан (11 болон 12-р сар) хүртсэн бөгөөд тус шагналыг дараалан авсан гурав дахь тоглогч болсон.

БАРИМТ 14

Аваргуудын лигийн анхныхаа гоолыг 2006-2007 оны улиралд Италын Рома клубийн эсрэг оруулж байсан бөгөөд өдгөө тус лигийн бүх цаг үеийн мэргэн бууч болоод байна.

БАРИМТ 15

Лигийн аварга болсон жилдээ түүний цалин долоо хоногийн 120,000 евро болж огцом өссөн. Мөн алтан бөмбөг буюу Баллон’Дор шагналын санал хураалтад Бразил тоглогч Какагийн ард бичигдэж байсан.

БАРИМТ 16

Манчестер Юнайтедын төлөө 2008 оны 1-р сарын 12-нд Ньюкасл Юнайтедын эсрэг анхныхаа хэт-трик буюу гурван гоолыг нэг тоглолтод оруулсан.  

БАРИМТ 17

Харин тус оныхоо 3-р сарын 19-нд Болтоны эсрэг тоглолтод улаан чөтгөрүүдийн багийн ахлагчийн хувиар анх удаа талбайд гарсан.

БАРИМТ 18

Манчестерт байх хугацаандаа нутаг нэгт Луйс Нани болон адилхан Португали хэлээр ярьдаг Бразил тоглогч Андерсон нартай дотно нөхөрлөдөг байв.

БАРИМТ 19

2008 онд улаан чөтгөрүүдийн хамтаар аваргуудын лигт түрүүлсэн. Тус тоглолтод Челси клубийн эсрэг тоглолтыг тэнцүүлсэн гоолыг оруулж байв.

БАРИМТ 20

Тус улиралдаа 31 гоолтойгоор Премьер лигийн болон Европын лигүүдийн мэргэн бууч болсон. Ийнхүү амжилттай улирлыг Манчестерт өнгөрөөсний дараа Реал Мадрид руу явах хүсэлтээ клубийн удирдлагуудад мэдэгдсэн ч дахин нэг жил Англид үлдэхээр болсон.

БАРИМТ 21

2008-2009 оны эхлэлийг шагайны гэмтлээс болж өнжсөн бөгөөд арван долоо хоног талбайд гараагүй нь Манчестерт байх хугацаандаа ч бэртэл гэмтэлтэй нүүр тулж явсныг нь илтгэнэ.

БАРИМТ 22

Тус жилдээ Баллон’Дор шагналыг анх удаагаа хүртсэн бөгөөд Манчестер Юнайтедын Жорж Бестээс хойш тус шагналыг хүртсэн анхны тоглогч болсноос гадна ФИФА-ийн оны шилдэг тоглогч болсон анхны Премьер лигийн тамирчин болсон.

БАРИМТ 23

Манчестер Юнайтедын төлөө сүүлийн гоолоо Манчестер хотын дэрби тоглолтын үеэр оруулсан.

БАРИМТ 24

Кристиано Роналдо нь Англи дахь хугацаандаа улаан чөтгөрүүдийн хамтаар нийт есөн цомын эзэн болсон амжилттайгаар 2009 оны зун Испаний эзэн хааны баг Реал Мадридтай нэгдсэн. 

image

Европын хөлбөмбөгийн лигүүдийн 2021-2022 оны улирлын өмнөх зуны солилцоо наймааны цонх хаагдахад хоёрхон хоног үлдээд байна. Тэгвэл энэхүү солилцооны цонхыг түүхэн дэх хамгийн тааварлашгүй наймааны цонх хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Учир нь дэлхийн шилдэгт олгогддог Баллон’Дор шагналыг нийтдээ 11 удаа хуваан хүртсэн хөлбөмбөгийн амьд бурхад болох Лионель Месси болон Кристиано Роналдо нар энэ зуны наймааны цонхоор аль хэдийнээ буйр сэлгээд байна. Тэгвэл та бүхэнд анх дэлхийн шилдэг болох гараагаа эхлүүлсэн багтаа буцан ирж буй Кристиано Роналдогийн Манчестер Юнайтедтай холбоотой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.70.4)
    jinhene domog
    2021 оны 09 сарын 11 | Хариулах
  • DR. UROLOGIST (197.210.65.24)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
    2021 оны 09 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 42 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    14 цаг 46 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    14 цаг 52 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    14 цаг 55 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 4 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК