Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Нэг лайв хийгээд бүх зүйл орвонгоороо эргэчихлээ”

2021-9-15
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Есдүгээр сарын 10-нд саунд жингээ хасаад байж байтал хөөх шийдвэр гарсан байсан. Хөөгдөх мэдрэмж муухай байсан. Хоёр хоногийн дараа сорил тэмцээн болох байсан. “Чамайг ингээд хөөхөөр шийдвэр гарсан” гээд л хэлэхэд нь би энд яах гэж жингээ хасаж байгаа билээ гээд үнэхээр тэнэг санагдсан. Тэгээд шууд гэр рүүгээ харьсан.

БАРИМТ 2

Тухайн үед хаахан уур хүрсэн. Маргааш нь хэвлэлийн бага хурал хийхийг нь үзэхэд яг нүдэн дээр хүмүүс өөр болчихож байна лээ. Амжилт гаргаад ирэхээр ахын дүү, ахын дүү гээд тэвэрдэг атлаа жаахан буруу юм хийхэд шууд газартай нь дэвсдэг юм байна. Миний алдаа. Өөрийн болчимгүй явдлаас болж, буруу хүмүүстэй нийлсэн. Хамгийн гол нь архи уусан. Сахилга бат алдсанаас болоод намайг хөөсөн гэж бодож байгаа. Би гомдохгүй байна. Хөөсөн нь бол тэд нарын хувьд зөв шийдвэр.

БАРИМТ 3

Миний хувьд бол сүүлийн дэлхийн аварга байсан юм. Сая би олимпод орж Монголын ард түмнийг баярлуулж чадаагүй. Энэ дэлхийн аваргаар баярлуулахыг маш их хүссэн. Тэгээд л бэлтгэлээ хийж байсан. Би 60 кг-д дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Сая 57 кг-д жин их хассан. Ерөнхийдөө ядарсан. Дасгалжуулагч Төрбат багш “Зүүмээр хуралдах гэж байна. Чиний талаар ярилцана” гэж хэлсэн. Арай ч хөөчихгүй байлгүй дээ гэсэн тэгээд л хөөчхөж байна билээ. 19 хүн удирдах зөвлөлд байдаг гэсэн. Тэр 19 хүн нь хуралдаад 100 хувийн саналаар хөөсөн. Нэгэн нь ч намайг өмөөрч үг хэлээгүй гэсэн. 100 хувийн саналаар би хөөгдчих шиг байна билээ.

БАРИМТ 4

Надтай хамт олимпод явсан багийн ахлагч Чинзориг ах тэр хурал дээр “Э.Цэндбаатарын толгойг дандаа илсээр ирсэн” гэж хэлсэн гэсэн. Би уг нь ахаа гээд хүндэлдэг байсан. Миний нүд рүү харж гоё ярьчихаад, цаагуураа ингэж ярьсныг нь сонсоод эвгүй л санагдсан. Тэгээд истаграмаар би, өө ахаа баярлалаа гэж хэлээд л блоклосон. Харьцаад байх шаардлага байхгүй.

БАРИМТ 5

Би боксдоо хайртай учраас хэнийг ч үзэн ядахгүй. Надад харамсаад байх зүйл ч алга. Би зөвхөн урагшаагаа л харна. Хэн намайг юу гэж бодох, надад ямар ч хамаагүй. Надад хайртай хүмүүс минь байна. Гэр бүл минь байна. Бүх хүн байна. Юунд харамсах юм. Гэр бүлийнхэн миний хүү зүгээр чадна л гэж байна билээ. Би одоо урагшаагаа л харна. Мэргэжлийн бокс гэж сайхан юм байна шүү дээ.

БАРИМТ 6

Манай боксын холбоо ерөнхийлөгчөө сонгосон. Тухайн өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ерөнхийлөгчөөр сонгогдоод, Мөнхбаяр ерөнхийлөгч буугаад, би анх удаа тийм хуралд сууж үзсэн л дээ. Х.Нямбаатар сайд бид нарыг хоол идүүлсэн. Тэгэхэд бол янз бүрийн уулт болоогүй. Тэгээд бүгд тарцгаасан.

БАРИМТ 7

Харин боксын холбооны удирдах зөвлөлд байсан Чинзориг ах, Отгондалай ах, Сэрдамба ах, тэд нарын найзууд байсан баяраа тэмдэглэсэн. Өөр газар суусан л даа. Нью Йорк гээд газар орсон. Тэгээд тэндээ вино, виски энэ тэр уусан. Дүү нар бага уугаарай гээд Чинзориг ах бид хоёр вино уусан. Би ах нараа хүндлээд вискинээс хоёр л татсан. Цаашаа бол бүгд назгайрсан. Тэгээд ерөнхийдөө тарах болоод тэгээд гаднаас Мөнхчулуун гээд ах, том Идэрбат ах нар ороод ирсэн.  Тэгээд бид нар гар бариад тоглоом шоглоом хийгээд. Тэгээд би Идэрбат ахтай текний тэнд нэлээн их юм ярьсан. Тэгэхэд +91 кг жинд тоглодог байсан Мөнхчулуун ах цаана орилоод л, хүн амьтан алгадаж бариад байсан. Агсан тавиад байгааг нь би бол анзаараагүй. Ерөнхийдөө өшиглөж мөшиглөөд байсан юм. Оки ах болиочээ гээд намайг хэлэхэд, зүгээр ирээд унагаачихаж байгаа юм. Тэгээд би цохиод унагаахад нь бүр гайхаад. Та нар чинь яагаад байгаа юм бэ. За за би явлаа гээд гарсан. Тэгсэн араас +91 кг жинд тоглодог байсан Идэрбат ах бариад авсан. Тэгээд Идэрээ ахтай нэлээн их зууралдсан байхгүй юу. Бүр уур хүрээд болдоггүй. Тэгээд “За за би явлаа явлаа. Та нар бол новшийн юм байна” гээд жоохон хараал хэлсэн. Чи ах нарыгаа хараалаа гээд намайг зуурчхаад тавьдаггүй. Тэгээд миний уур хүрээд. За зүгээр байгаарай. Би муу үгүй гавьяат шүү гэсэн чинь чам шиг гавьяат байдаг юм уу гээд, миний гавьяатын тэмдгийг нүдэн дээр барьж байгаад хоёр тийшээ хуваачихсан. Үүнээс л бүх зүйл эхэлсэн. Тэгээд миний уур хүрээд нэлээн зодолдсон.

БАРИМТ 8

Идэрбат ахтай зодолдоод би доор нь ороод, тэр үед хэн ч намайг салгаагүй. Би зодуулсаар л байсан. Ах нар нэг нэгээрээ намайг цохиод л байсан. Мөнхчулуун ах хажуу талаас цохиод, Идэрээ ах зодоод л би хоёр гурван удаа ухаан алдсан байсан. Тэгээд хамгийн сүүлд цохиулахдаа нэг минут 30 секунд ухаан алдаж унасан байна лээ. Тухайн үед би лайв хийе гэж бодоогүй. Тэгэхдээ үнэхээр их гомдсоон. Цус гарчихсан. Нээх сүртэй биш санагдсан л даа надад. Хэн ч намайг өмөөрөөгүй, хэн ч намайг салгаагүй.

БАРИМТ 9

Би тэд нартай л уух ёсгүй байсан. Үүнд л өөрийгөө маш ихээр буруутгаж байгаа. ДАШТ болох гэж байхад ах нартай уудаг нь л миний буруу. Би өөртөө маш их харамсаж байна. Гол нь намайг зодож байхад яагаад салгаагүй юм болоо гэдэгт уур хүрсэн.

БАРИМТ 10

Би яг тэр лайвыг хийхийн өмнө “хууль гэж байдаг шүү, би бол та хоёртой цагдаа гэж ярихгүй” гэтэл өөдөөс цагдаагаа дууд л даа, хуулийн чинь дээр бид хоёр байдаг юм” гээд ус асгасан. Тэгээд л нэг нэгээрээ ирж алгадах юм. Өө ямар эвгүй юм бэ хоёр ах гэж хэлээд би цагдаа дуудсан. Цагдаа дуудаж байх хугацаанд дахиад л алгадаж байсан.

БАРИМТ 11

Хэн ч өмөөрөхгүй байхаар нь өөр рүүгээ харуулж байгаад 10 секундын лайв хийсэн. Би бүх юм аа санаж байгаа шүү дээ. Би Э.Цэндбаатар байна. Энэ хоёр намайг зодсон хоёр ах байна гэж хийнгүүтээ, би бодсон л доо. За лайваар ч яах вэ дээ. Угаасаа 2-3хан хүн үзэж байсан. Тэгээд л би устгачихсан. Хүн яаж татсан юм бүү мэд. Тэгээд нөгөө хоёр ахыг эрүүлжүүлэх рүү аваад явсан. Тэгээд би гэртээ харьсан. За за нээх сүртэй юм болоогүй байлгүй дээ гээд л унтаад сэрсэн. Маргааш нь аймар сонин сонин мэдээлэл цацагдсан байсан. Би шууд л үгүйсгэсэн. Хэзээний юм гаргаж ирээд байгаа юм ДАШТ болох гэж байхад гээд л. Би ч гомдоогүй л дээ хоёр ахад.

БАРИМТ 12

Би нэг юманд л аймар уур хүрсэн. Энэ гавьяатын тэмдгийг би 10 жил хөдөлмөрлөсний үр дүнд Монголын ард түмэн намайг шагнасан гэж ойлгодог. Гэтэл голоор нь таслаад хаянгуут нь уур хүрсэн. Надад гавьяатын тэмдэг хүнддээд байгаа юм байлгүй дээ. Би Идэрээ ахыг нэг л цохисон. Миний цохих няслах төдий байлгүй дээ. Хамгийн гол нь нэг нь зодож болно шүү дээ. Ингээд л цохингуут хажуу талаас ирээд л цохих юм. Нэг нь араас ирээд боох юм.

БАРИМТ 13

Зодолдох гэж байхад Сэрдамба ах надад бага уугаарай гэж хэлсэн. Би бага л уусан. Хамгийн гол нь би гурван удаа цохиулж, гурван удаа ухаан алдаж унасан. Цохиулахад толгой нэлээн манарсан. Ах нарынхаа өөдөөс хараад хоёр гурван удаа бол цохиулж чадна. Миний ах нар ухамсрын шанаа өгвөл баярлалаа гээд л авна. Нэг насаар ах байсан ч бүгдийг нь хүндэлнэ. Харин намайг арай хэтрүүлчхээд байдаг юм уу гэж санагддаг. Та нар энэ тэр гэж ерөөсөө тэгж хэлдэггүй. Би сайн байна уу ахаа, сайн байна уу ахаа гээд л хэлдэг. Би хэнд ч гомддоггүй. Намайг үхээсэй гэж бодож байгаа хүн байсан ч би ахаа гээд мэндлээд хүндлээд явж чадна. Хэнд гомдох юм бэ. Надад тийм хүмүүжил байхгүй. 

БАРИМТ 14

Нэг лайв хийгээд бүх зүйл орвонгоороо эргэчихлээ. Би нэг л юм ойлголоо.  Миний аав жаахан уудаг хүн байсан. Аав маань уухаа болиод л нүдэн дээр гоё болсон. Би одоо хоёр охинтой. Хоёр охин, Монголынхоо ард түмний төлөө энэ архи гэдэг новшийн зүйлээс татгалзана. Би хоёр охиныхоо төлөө архинаас гарна. Би тэнд архи уусан нь миний алдаа байхгүй юу. Миний буруу. Буруугаа бол өөртөө л өгье дөө. Би эрүүл байсан бол, тойроод л гарч байх байсан. ​

БАРИМТ 15

Би мансууруулах бодис, хар тамхи хэрэглэж байгаагүй. 14 хоногтоо нэг допингийн шинжилгээ өгдөг. Шалдан гүйсэн тухайд бол тухайн үед таньдаг найзууд дуудаад би очсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн л эмнэлэгт сэрсэн. Яг үнэндээ бол миний амьдралын хамгийн новшийн зүйл бол энэ. Би энэ явдлын дараа амиа хорломоор санагдсан. Хүмүүс намайг юу гэж бодох болоо гэхээс л амиа хорломоор санагдсан. Ахиж би тэнд байсан хүмүүстэй харьцаагүй.

БАРИМТ 16

Надаас мансууруулах бодис илрээд шүүхээс зохих хэмжээний шийтгэл аваад 20 хоног баривчилгаанд суусан. Би тэнд байхдаа их зүйл ойлгосон. Хүний эрх чөлөө гэж ямар гоё юм бэ. Хүн ер нь хутганы ирмэг дээр л алхаж байдаг юм байна. Жоохон хазайх юм бол асуудалд орчих гээд. Эсвэл зүгээр мөрөөрөө алхаж яваа хүн дээр хажуу талаас мөргөх ч юм уу. Гай гэж байдаг юм байна гээд их олон зүйл бодсон.

БАРИМТ 17

Намайг зодсон хоёр ах болохоор дүүгээ ингэчихлээ. ДАШТ-нд нь явуулаад өгөөч гээд бичгээр бас хүсэлт өгсөн юм билээ. Хоёр ах маргааш нь эрүүлжихээс гарч ирээд надаас уучлал гуйсан. Би яг үнэндээ тэр хоёр ахад гомдохгүй байна. Хамгийн гол нь би тэнд архи уусан нь миний л буруу. Гэхдээ миний арван жил хөдөлмөрлөсөн гавьяатын тэмдгийг хуваасанд л гомдоод байгаа юм. Одоо энэ дэлхийн аварга болохоор Монголын ард түмнийг баярлуулах сүүлийн боломж.

БАРИМТ 18

2016 оноос хойш мэргэжлийн боксоос санал ирсэн. Би яваагүй. Уг нь явсан бол, Н.Төгсцогт ах шиг амжилт үзүүлээд явж байх байсан. Гэтэл би Монголдоо амьдраад олимпын аварга болох зорилго тавьсан.

БАРИМТ 19

Одоо бол холбоо шинэчлэгдсэн. Намайг өмнө нь аймар их анхаардаг байсан. Батнасан ах ялангуяа дэлхийн аваргын медальтай болгосон. Гавьяат тамирчин болгосон. Би Батнасан ахад баярлаж явдаг. Бас гомдож ч явдаг. 2015 онд насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлж байсан байхгүй юу. Тэгээд би Ази, Дэлхийн аваргад явах байсан. Гэтэл би түрүүлчхээд байхад мөнгөн медаль авсан тамирчныг авч явсан. Би ах нарыгаа ринген дээр хожиж байж л цаашдын тэмцээнд орох эрхээ авдаг. Хэрвээ намайг дүү нар минь хожвол би маш их баярлана. Би Оки ахыг хожихдоо МУГТ, Азийн аварга, Дэлхийн аварга болох юм байна гэж өөрийгөө бодсон. Өөрөөсөө илүү тамирчинг хожихоор урам ордог юм билээ. Гэхдээ хоёрдугаар байранд орсон Идэрээ ахыг аваад явсан. Тэр үед би шантраад боксоо больё гэж бодсон. Угаасаа намайг дэмжихгүй юм байна гээд л. Миний оронд явсан Идэрээ ах хоёр тэмцээнээс хоёулангаас нь медаль аваагүй ирсэн.

БАРИМТ 20

Ёсзүйн алдаанаас болж намайг дэлхийн аваргад оролцуулахгүй гэсэн. Би олимпын тэтгэлэг авч үзэж байгаагүй. Тэтгэлэг авахыг хүсдэг байсан. Риогийн олимпоор орж байхад тэтгэлэг өгчих болов уу яах бол гээд их боддог байсан. Одоо олимпын хорооны дарга чинь Э.Бадар-Ууган ах шүү дээ. Миний хүндэлж явдаг ах. Би Э.Бадар-Ууган ах, Сэрдамба ах хоёр байгаа учраас би бокст орсон. Энэ хоёрыгоо насан туршдаа хүндэлж явах болно.

БАРИМТ 21

Би Монгол Улсын төрийн далбаа, төрийн дууллыг олон улсад эгшиглүүлэх зорилготой. Монголчууд ийм шүү гэдгийг харуулахыг хүсдэг юм. Би Мэргэжлийн бокс руу нэг алхам ойртох нь энэ дэлхийн аварга. Би дэлхийн аваргаар л Монголын ард түмнийг баярлуулна. Би АНУ-д очиод Цэндбаатар гэж яригдахгүй шүү дээ. Монгол Улс л гэж яригдана. Тиймээс Монгол Улс гэдэг нэрийг л өндөрт өргөмөөр байна.

БАРИМТ 22

Би сэтгэлзүйчтэй  уулзаж байсан. Гэхдээ надтай ойлголцож чадахгүй байсан. Мэдэхгүй ээ. Миний бодолтой санал нийлэхгүй байх шиг байсан. Миний багш намайг багаас бэлдэж гаргаж ирсэн. Миний багш Энхтайван гэж хүн байдаг. Талийгаач Банди багш маань өрсөлдөгч тамирчны алдааг хардаг, тамирчнаа мэдэрдэг. Аймар нервтээд амрах гээд буугаад ирэхээр эхлээд миний хүү тайвшир, багшийнхаа үгийг маш сайн сонсоорой гэдэг. Яг тэр хэлснээр нь тоглохоор хождог байсан. Би ринген дээр уурлаж байхад хажуу талаас багш нь хараал хэлээд загнаад байхаар тоглолт гардаггүй.

БАРИМТ 23

Азийн аваргаас өмнө шалдан гүйсний дараа л шигшээ багаас хасагдсан. Шигшээ багт байхад 670 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Түүнээс хойш цалин аваагүй. Харин ШШГЕГ-ын харьяа Сүлд спорт хороо миний алдааг уучлаад ажлуулж байгаа. ДАШТ-ний хүрэл медаль 450 мянган төгрөг байдаг. Ажнай корпорацийн Чанцал даргатай алалцаж байж 600 мянган төгрөг авдаг. Би нэхэж авдаг. Заримдаа гуйж байж авдаг.

БАРИМТ 24

Мэргэжлийн боксод тоглох эрх 2016 онд л надад нээлттэй байсан. Хүрээд ир байр, бүх зардлыг чинь даая, чи гарын үсэг зурахад л болоо гэж байсан. ДАШТ-ний өмнө АНУ-д очиж бэлтгэл хийж үзсэн. Надад маш их таалагдсан. Одоо ч эрх маань нээлттэй байгаа.

image

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Улаанбал” нэвтрүүлэгт оролцлоо. Энэ үеэр түүний өгүүлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • DR. UROLOGIST (197.210.8.213)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.195.224)
    энэ гөлөг одоо хэн юм бэ пизда монголоос зайлаад өгөөч лалараа
    2021 оны 09 сарын 23 | Хариулах
  • зочин (103.111.68.3)
    Мэргэжлийн рингрүү яваа. Тэнд хэн бэ гэдгээ харуулаад ир.
    2021 оны 09 сарын 21 | Хариулах
  • DR. UROLOGIST (197.210.44.14)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 09 сарын 20 | Хариулах
  • DR. UROLOGIST (197.210.44.14)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 09 сарын 20 | Хариулах
  • зочин (43.228.129.20)
    Нүдэндээ галтай нүүрэндээ цогтой төрсөн энэ залууд атаархаж алдаан дээр нь ажиллаж,аман дахь хоолыг нь булааж авах гэсэн хүн сүгнүүд боксын холбоонд маш их байгаа бололтой. Угаасаа төрчихсөн хүнийг хүмүүжүүлнэ гэж байхгүй харин энэ их эрч хүч гал цогыг нь ашиглаж өндөр амжилтанд ухаантай дасгалжуулагч боксын холбоонд байхгүй болоод л Цэндбаатар маань хүн сүгнүүдэд адлуулж амжилтаа даруулж,дарамтлуулж зодуулж гарынх нь шүүс болж яваа юм байна. Энэ нөхдүүд өөрийнхөө муу тамирчнаа Цэндбаатарын оронд чихэхийн тулд сүүлийн гурав дөрвөн жил хор найруулсан байна тэгээд тэр хор нь үйлчилж Цэндбаатарыг МБХ-оос хөөсөн байна.
    2021 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.143.87)
    Цэрэг спортод жаахан таарсан дэг диктатур хэрэгтэй юм билээ Энэ талаар Гавъяат тамирчин Н.Үйтүмэн хүлээн зөвшөөрөн ярьж байсан Дүү хүү намба алдан ах нартайгаа үеийн юм шиг архиддаг нь буруу л даа Үндэсний Бөхчүүл өндөр цолтой , ах зах бөхчүүлээ мундаг хүндэлдэг шүү дээ , тэднийхээ дэргэд архи уух нь бүү хэл уруулдаа ч хүргэдэггүй юм гэсэн
    2021 оны 09 сарын 17 | Хариулах
  • Angarag (202.126.89.85)
    Tsendbaatar bol niigmiin shaar, baas. Busad zaluuchuudad buruu ulger duurailj bolj baigaa adgiin archaagui bandi
    2021 оны 09 сарын 17 | Хариулах
    • за юу хэлнэ вэ? харин ч алдаага ойлгож ухаарч чадсан сайн хүү бн.
      2021 оны 09 сарын 17
  • Suvdaa (103.26.193.217)
    Tugstogtiind har tamhi hetruulj hergeleed shaldan gvigee biz dee?hereg huuchraagvi shv!!!
    2021 оны 09 сарын 16 | Хариулах
  • Амьсгаа (192.82.84.139)
    Одоо тэгээд Дэлхийн аварга болохгүй бол яаахуу болож үзсэнэ үү!!! Архи л уудаг чиний түмэн буруу!!!
    2021 оны 09 сарын 16 | Хариулах
    • Zochim
      delhiin avarga boloh muruudul bna.Chadlaaraa hicheegeed bolohgvi bol ter l biz. Muruudul bolgon bieldeggvi um. Zvtgel baival itgel irne.Dvvgee demjine
      2021 оны 09 сарын 16
  • Enh (202.126.89.2)
    Hariutslaga huleeh ni uurt ni l heregtei. Ene neg ih uruvddug ulsuud hudlaa shu! Tus bish us blhvii.
    2021 оны 09 сарын 16 | Хариулах
  • Zochin (202.126.89.63)
    Монголчууд бид зөвд зөөлөн бурууд хатуу гэдэг. Энэ залууг буруу байтал нэлээдгүй хүмүүс өмөөрөх юм. Бид зөв, бурууг ялгахаа больсон хүмүүс нь дүгнэх чадваргүй болсон нийгэмтэй л болж дээ хөөрхий.
    2021 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.186.57)
    Цэндбаатар Цэндбаатар энэ залуу харин маш хөөрхөн ёстой цагааханаараа хүү байнадаа монголчууд өөрөөсөө дээгүүр хүнд туйлын дургүй шүүдээ.Ямар муухай хүмүүс вэ сайхан залуухан жаахан цагаахан сэтгэлтэй ГАВЪЯАТАА ад үздэг юм бишүү.
    2021 оны 09 сарын 16 | Хариулах
    • Дашка
      Ёстой хайр хүрмээр хүү бна алдаа оноогүй амьдрал бдаг бол гайхая
      2021 оны 09 сарын 16
    • Зочин
      Ёстой эвдрээгүй залуу бна аа Цэндбаатар
      2021 оны 09 сарын 16
  • Зочин (64.119.16.193)
    АМЕРИК ЯВ ДҮҮ МИНЬ, ЧАМД САЙХАН ИРЭЭДҮЙ БАЙНА
    2021 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.80.66)
    тэгээд яваач дээ хэн чамайг гуйсан юм вэ
    2021 оны 09 сарын 15 | Хариулах
    • атаархуу юмуу даа
      2021 оны 09 сарын 15
    • Мөнхжаргал
      Новшнууд яваагүй байсан л юм байна шүү дээ.
      2021 оны 09 сарын 15
    • Мөнхжаргал
      Хуц
      2021 оны 09 сарын 15
  • монгол (64.119.26.96)
    за ер нь бол хохь чинь гэдэг үг байдаг, одоо цагт алхам бүрээ хянаж явахгүй бол инээсэн дайсан маш олон болсон
    2021 оны 09 сарын 15 | Хариулах
  • Иргэн (202.179.3.131)
    Залуу насан дээрээ өөрийнхөө алдааг мэдэж, хүлээн зөвшөөрч байгаад нь баярлаж байна. Өөрөө өөрийнхөө хийх ажил, зорилгооо зөв тодорхойлж өөрийнхөөрөө амьдраарай амжилт
    2021 оны 09 сарын 15 | Хариулах
  • Bi (192.82.85.82)
    Uruvdmuur ch yum da. Estoi l tsagaahnaaraa huuhdeeree bna da ene zaluu. Holbooniih ni deedsuud bodoj uzmeer yum da.
    2021 оны 09 сарын 15 | Хариулах
  • зочин (192.82.89.101)
    Ирээдүйгээ бодоод,зориг чадал залуу нас байхад явсан нь дээр шүү.Тэр ДАШТ ч яадаг юм бэ,бас л нэг бөөн булхай.
    2021 оны 09 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Яг үнэн хэллээ
      2021 оны 09 сарын 15
    • Зочин
      Тийм шүү. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэнэ.
      2021 оны 09 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 40 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК