Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Дэлгэрсайхан: ШХАБ-т нэгдвэл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засаг гээд бүх талын асуудал хөндөгдөнө

2021-10-28
0
ЖИРГЭХ

Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайван хоёр хөршөөс ШХАБ-т элсэхийг санал болгосон талаар өмнө нь ярьж байсан. Тэгвэл уг байгууллагад элсэх талаар улс төрийн түвшинд дахин яригдаад эхэллээ. ШХАБ-д элссэнээр манай улсад эдийн засаг болон гадаад харилцаанд ямар эрсдэл бий болж болзошгүй талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай 2020 оны арваннэгдүгээр сарын 5-нд ярилцаж байсныг дахин хүргэе.


-Гадаад харилцааны сайд хэд хоногийн өмнө хийсэн мэдээллийнхээ үеэр хоёр хөрш ШХАБ-т элсэх санал тавьсан талаар онцолсон. Хоёр хөршөөс ШХАБ-т нэгдэхийг шахамдуулж байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-ШХАБ бол дэлхийн том байгууллагуудын нэг мөн. Хамтын ажиллагааны хүрээг харахад дэлхийн хүн ам, эдийн засаг, цэрэг, улстөрийн томоохон хүчин, бүлэглэл гэж хэлж болно. Тэгэх тусмаа бидний хувьд ШХАБ-т алсыг харж байж элсэх эсэхээ шийдэх нь чухлыг илэрхийлж байна би хувьдаа үзэж байгаа. Учир нь энэ нь Монгол Улсын алс ирээдүй, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засаг гээд бүх талын үйл ажиллагаанд холбоотой асуудал. Учир нь өнөөдөр дэлхий геополитикийн хувьд эргэлзээтэй байдалд байна. 1990-ээд онд социалист систем задран унасанаас хойш дэлхийн эдийн засаг, улстөрийн гол тоглогч нь АНУ байсан.

Энэ нэг тулгуурт нөхцөл байдал цааш хэвээр үргэлжлэхгүй гэдэг нь бараг тодорхой болчихлоо. Үүний нөгөө талд алдсан гоеполитикийн нөлөөллөө сэргээх сонирхолтой ОХУ, сүүлийн жилүүдэд эдийн засаг, цэргийн хүчирхэг гүрэн болсон БНХАУ зогсож байна. 

Манай хоёр хөршийн хувьд олон улсын тавцанд өөр өөрийн сонирхолтой нь тодорхой.

Социалист систем задран унасанаар ЗХУ олон улсын тавцанд нөлөөллөө алдсан ч цэргийн хүчирхэг гүрэн хэвээр үлдсэн. ОХУ-ын хувьд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахын зэрэгцээ дэлхийн тавцан дахь өөрийн нөлөөллийг эргүүлэн сэргээхийг хичээж байна. БНХАУ-ын хувьд эдийн засгийн өсөлт сайжирсан, дэлхийн голлох цэрэг, эдийн засгийн гүрэн болсон, түүнийгээ улам бэхжүүлэхийг хичээж байгаа. Үүнд суурилаад манай хоёр хөрш улс төр, цэрэг, эдийн засгийн томоохон хүчийг өөртөө бий болгож түүнийгээ өргөжүүлэхийг хичээж байгаа нь дэлхийг шинэ хуваагдал, геополитикийн шинэ тэнцвэр рүү бий болох нөхцөл байдлыг үүсгэж байна  гэж харж болохоор байгаа юм.

Иймээс Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд геополитикийн томоохон тоглогчдын тоглолт цаашид хэрхэн үргэлжлэх, үр дагавар нь юу байхыг харж байж бид үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ Монгол Улсын язгуур эрх ашигт үндэслэн шийдвэрлэх нь чухал. 

Хоёр хөршийн хувьд геополитикийн хоёр том тоглогч учраас бүс нутаг, дэлхийн тавцанд өөрсдийн нөлөөллийг бий болгох гэж хичээж байгаа нь зүйн хэрэг. Тэр ч үүднээс олон улс орныг нэгтгэх санаа зорилго агуулж байгааг буруутгах аргагүй. Их гүрнүүдийн ашиг сонирхол ийм л байдаг. Цаашид ч ийм байсаар байна.

-ШХАБ-ыг эсэргүүцдэг олон хүн бий. Хэрэв энэ байгууллагад нэгдлээ гэхэд эдийн засгийн хувьд яг ямар үр дагавар, болгоомжлол бий болох бол?

-Дээр дурдсанчлан 1990-ээд оны эхээр социалист систем задран унасантай холбогдуулан ОХУ-ын дэлхийн тавцан дахь байр суурь алдагдаж, эдийн засаг нь доройтсон. Гэсэн ч цэргийн асар том хүчирхэг гүрэн хэвээр байсан учраас эдийн засгаа сэргээх, дэлхийн хэмжээний тоглогч болохын тулд тодорхой эрсдэл гаргаж БРИКС-ыг бий болгосон юм. Энэ нь ОХУ-н хувьд социалист системийн үеийн ЭЗХТЗөвлөлийг орлох зорилготой бол ШХАБ нь бүс нутаг, цаашилбал дэлхийд улс төрийн нөлөөллөө нэмэгдүүлэх боломжийг бий болгох тулгуур нь юм. Манай улсын хувьд уг байгууллагад элсвэл өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, гадаад бодлогоо эргэн харах шаардлагатай болно.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаад бодлогынхоо тулгуур зарчимд хоёр хөрштэйгөө эвтэй найртай хамтын ажиллагаатай байх нь нэн тэргүүний зорилго гэдгээ тусгаж өгөхөөс гадна дэлхийн улс орнуудтай тэгш харилцах ёстой гэж заасан. ШХАБ-т элссэнээр олон тулгуурт гадаад бодлого, ҮАБ-ын үзэл санаа зэргийг эргэж харах шаардлага гарна.

Нэг талаар бусад орны интеграцид нэгдэн орж эдийн засгаа хөгжүүлэх боломж байгаа гэж харж байгаа нь буруутгах аргагүй мэт боловч ШХАБ-н анхны үндсэн зорилго, одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд эдийн засгийн томоохон төслүүд тэр бүр байдаггүй нь харагдаж байгаа.

Мөн эдийн засгийн ашиг хонжоо хайж ШХАБ-т элсэх нь маш гэнэн хэрэг болно гэж би хувьдаа үзэж байгаа. Тодруулбал ШХАБ-т элсэх гол шалгуур нь дээр дурдсан Монгол Улсын урт хугацааны язгаар эрх ашиг байх ёстой. Энэ нь богино дунд хугацааны эдийн засгийн ашиг хонжооноос дэндүү том зүйл.

Нөгөөтээгүүр, дэлхийн бусад улс оронтой харилцах, хамтын ажиллагаанд сул тал бий болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, дэлхийд өрсөлдөж байгаа хоёр талын нэгд нь илүү их хамааралтай болно гэж ойлгож байна.  Бид үүнийг одоо хөнгөн хуумгай шийдэх нь дэлхийн геополитикийн чиг хандлага хэрхэх нь тодорхойгүй байгаа үед засаж болохгүй алдаанд хүргэж болзошгүй. Угтаа бол бид ирээдүй хойчдоо гадаад бодлогынх нь орон зай, сонголтыг үлдээх ёстой. Үүний тулд Монгол Улсын хувьд олон тулгуурт гадаад харилцаа, төвийг сахих зэрэг одоо хэрэгжүүлж байгаа бодлого илүү зохимжтой байх. Учир нь бид хөгжиж байгаа, цөөн хүн амтай, буурай улс шүү дээ. Ийм улсын хувьд өөрийгөө урт удаан хугацаанд тусгаар, бие даасан, өөрийн гэсэн онцлогтой Монгол Улсыг авч үлдэх нь геополитикийн гол зорилго байх ёстой.

-Тусгаар тогтнол, бие даасан байдлаа хадгалах нь манай улсын геополитикийн гол зорилго байх ёстой-

-Геополитик, гадаад бодлого гэж их ярилаа. ШХАБ-т элсвэл манай улсын хувьд гадаад бодлого нь хязгаарлагдмал, магадгүй хараат болохыг үгүйсгэхгүй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байгаа. Мөн АНУ хийгээд Европын холбооны улсуудаас тодорхой шахалтууд ирэх байх?

-Олон тулгуурт гадаад бодлого, гуравдагч хөрш гэж ярьж байгаа энэ үед тодорхой хэмжээний хязгаарлалт үүснэ гэж харж байгаа. Энэ талаар манай улсын гадаад бодлогын талын мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлэх нь зөв байх.

Ер нь дэлхий нийтийн томоохон өрсөлдөөн, хуваагдлын нэг талд нь багтах юм байна. Ингэснээр нөгөө талаас биднийг харах харц өөрчлөгдөж, хязгаарлагдана гэсэн болгоомжлол байна. Гэхдээ заавал ШХАБ-т элсэх ёстой гэхээс илүү хоёр хөрштэйгөө тэртэй тэргүй урт хугацааны найрсаг хамтын ажиллагаатай шүү дээ. Хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд харилцаж байгаа. Энэ бүгд нь хоёр хөрштэйгөө харилцах харилцааны дээд шат учраас хангалттай гэж үзэж байна. Энэ түвшиндээ үргэлжлүүлэн харилцаад явахад болохгүй зүйл байхгүй. 

-ШХАБ-д нэгдсэн улсуудын хувьд эдийн засаг, гадаад бодлогод нь ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Геополитикийн гэх тодотголтой ярьж байгаа учраас энэ нөхцөл байдлаар нь харвал ШХАБ одоо ч хүчирхэг, ирээдүйд ч хүчирхэг байх нь тодорхой. Энэ байгууллагад дэлхийн хүн ам, эдийн засгийн хүчин чадлын дийлэнх нь хамрагдаж байна. Дээр нь эрчтэй хөгжиж байгаа гол орнууд энэ байгууллагад байдаг. Тухайлбал, Энэтхэг, Хятад, Орос улсууд байгаа нь энэ байгууллагын хүчин чадлыг илэрхийлж байгаа хэрэг.

Мэдээж тодорхой хугацааны дараа БНХАУ дэлхийн тэргүүлэх гүрэн болно гэдэг нь тодорхой. Энэ нь зөвхөн цаг хугацааны л асуудал юм. Түүнчлэн Өмнөд, хойд хөрш цэргийн хүчээр дэлхийд эхний гуравт багтдаг ийм л том байгууллага. Эдийн засгийн хөгжлийн хувьд БНХАУ, ОХУ, Энэтхэг зэрэг томоохон улсууд өөрийнхөө эдийн засгийг улам бэхжүүлэх, бүс нутгийн нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд ялангуяа Хятад улс далай болон их газрын чиглэлээр өөрийнхөө нөлөөллийг нэмэгдүүлэхийг хичээж байгаагаас харвал эдийн засгийн дам нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ШХАБ тэр улсад ийм эдийн засгийн дэмжлэг үзүүлээд хөгжсөн гэсэн томоохон зүйл миний мэдэхээр одоогоор байхгүй. Үүнээс гадна тухайн улс орнуудын хувьд цэрэг, улстөр, эдийн засгийн шийдвэр гаргалтууд нь зөвшилцлийн түвшинд байдаг. Тодорхой улс орон эсэргүүцвэл шийдвэр гаргадаггүй зарчмаар хурал нь явагддаггүй гэж ойлгосон. Сая ШХАБ-ын яриа хэлэлцээрийн түнш гэсэн тодотгол бүхий хоёр улсын хооронд үл ойлголцол, дайн байдлааны нөхцөл байдал үүссэн шүү дээ. Үүнд ШХАБ ямар хариу үйлдэл хийх вэ гэдгийг харах нь чухал.

-Ямар зорилгоор үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-ШХАБ-ын зорилго нь бүс нутгийн аюулгүй байдал, хил хоорондын маргаан, салан тусгаарлах үзэл, терроризмын эсрэг байгуулагдсан эвсэл гэж ойлгодог. Гэвч сүүлдээ үйл ажиллагаа нь өргөжиж, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй яригдаж байгаа нь үнэн.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.126.92.18)
    Энэ байгууллагад хэзээч элсэн орж болохгүй.Учир нь энэ хамтын байгууллага нь ОХУ болон БНХАУ-ын шууд оролцоогоор байгууллагдсан. Энэ байгууллагын гишүүн орнууд хоорондоо визгүй зорчих эсвэл хил хязгааргүй болох тухай заалтыг 20-30 жилийн дараа гаргаж ирэх магадлалтай. Тэгвэл Монгол улсын тусгаар тогтнол шууд утгаараа алга болно. Яаж ч шахсан энэ байгууллагын жинхэнэ гишүүн болох нь хамгийн аюултай шүү. Энэ байгууллагад элсүүлэх шахалт, дарамт одооноос эхэлчихсэн байгаа шүү. Монголчууд минь бүгдээрээ бодолтой л байгаараа даа
    2021 оны 10 сарын 28 | Хариулах
  • Есүхэй (202.126.89.57)
    Яагаад ч элсэж болохгүй
    2021 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Женко Баттулга элсэх сонирхолтой байж билээ. Дээр нь төрийн хутгуур Зика вирус дэмжээд л
    2021 оны 10 сарын 28 | Хариулах
  • иргэн (49.0.156.21)
    Элсэх шаардлага байхгүй. Эрх зүйн актууд нь зөвхөн урд, хойд 2 том гүрний эрх ашигт нийцсэн, жижиг орнуудыг улс төрийн тоглоом болгож ашиглах далд санаатай, тэдний тусгаар тогтнол, бие даан үйл ажиллагаа явуулах байдлыг хязгаарласан, дотоод хэрэгт нөгөө 2 нь хөндлөнгөөс оролцох боломжтой. Мөн нөгөө өмхий хятадууд нь чөлөөтэй орж ирэх боломжтой болно гэсэн үг.
    2021 оны 10 сарын 28 | Хариулах
    • Яг үнэн
      2021 оны 10 сарын 28
  • Иргэн (66.181.161.105)
    Баттулга шорон ерөнийлөгч элсэж, олон монголын гадаад явах визэнд хор учруулах байсан шүү
    2021 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin (202.131.240.147)
    mash buruu. hezee ch negdej bolohgui.
    2021 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    23 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    1 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    1 цаг 26 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    1 цаг 41 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 47 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    19 цаг 50 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    19 цаг 57 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 0 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК