Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Афганистан (Исламын Эмирт Афганистан)

2022-1-26
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Афганистан улс нь 652,864 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай төв азийн орон. Уг үзүүлэлтээрээ дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ 40-р байранд жагсдаг. Харин хүн амын хувьд 40 сая бөгөөд албан ёсны Исламын шашинтай улс.

БАРИМТ 2

Далайд гарцгүй орнуудын нэг бөгөөд улсын зүүн болон урд хэсгээрээ Пакистан, баруун хэсгээрээ Иран, хойд хэсгээрээ Узбекистан болон Туркменистан, зүүн хойд хэсгээрээ БНХАУ болон Тажикстан гэх орнуудтай хиллэдэг. Улсын газар нутгийн ихэнх хэсгийг өндөрлөг уулс бүрдүүлдэг тул афганчуудыг уулын ард түмэн хэмээн нэрлэж болно.

БАРИМТ 3

Афганистан улсын 40 сая хүн ам олон төрлийн үндэстэнг багтаадаг бөгөөд 42 хувийг паштун буюу афган, 27 хувийг тажик, 9 хувийг хазара, 9 хувийг узбек үндэстэн бүрдүүлдэг. Мөн бидний өвөг дээдэс 13-р зуунд дэлхийг байлдан дагуулж байх үед Афганистан улсын нутаг дэвсгэрт хэсэг монголчууд тархан суурьшсан бөгөөд тэдний үр удам нь одоогийн хазара монголчууд гэх үзэл ч байдаг. Гэвч хазарачууд ялгаварлан гадуурхалт болон олон төрлийн гэмт хэргийн золиос болох нь тус улсад элбэг тохиолддог.

БАРИМТ 4

Тус улсын мөнгөн тэмдэгтийг “Афгани” гэх бөгөөд өнөөдрийн байдлаар 104 афгани нэг ам.доллартай тэнцэж байна. Нутгийн хүмүүс болох афганчууд болон тэдэнтэй төстэй нэртэй мөнгөн тэмдэгт нь гаднынхныг нэлээдгүй төөрөгдүүлдэг байна.

БАРИМТ 5

Афганистан улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол салбар нь хөдөө аж ахуй. Жилд ойролцоогоор 1.5 сая тонн жимс ургуулдаг. Мөн тус улс нь байгалийн баялаг маш ихтэй бөгөөд газрын тосны нөөх ихтэй. Гэвч Афганистан улс нь өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн ядуу, терроризм их тархсан орнуудын нэгээр нэрлэгддэг.

БАРИМТ 6

1919 оны наймдугаар сарын 19-нд Их Британи улсын эсрэг гурван удаа дайн зарлаж байлдсаны эцэст үр дүнд хүрч улсынхаа тусгаар тогтнолыг албан ёсоор зарласан. Хэдийгээр тэд тухайн үед Их Британи улсад бүрэн колончлогдоогүй байсан ч улсыг удирдах бүх хүч нь Их Британийн гарт ороод байсан.

БАРИМТ 7

Тусгаар тогтнолынхоо баярыг жил бүр тэмдэглэхийнхээ хажуугаар гуравдугаар сарын 21-нд исламын шашны шинэ жил буюу Наурызын баярыг уламжлал болгон тэмдэглэж шинэ оноо угтдаг. Уг баярын үеэр жуулчид их бага хэмжээгээр тус улсыг зорих тохиолдол өмнөх жилүүдэд ажиглагддаг байсан.

БАРИМТ 8

Манай эриний өмнөх 650 онд дэлхийн хамгийн анхны тосон зураг Афганистан улсын Бамиан гэх аймгийн нутаг дахь агуйд зурагдсан гэж шинжээчид тогтоосон. Мөн тус улс нь опиум гэх эмчилгээний зориулалтаар ашигладаг ургамлын нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Тус ургамлыг хар тамхины найрлагад ч оруулах тохиолдол байдаг.

БАРИМТ 9

Сүүлийн арван жилийн хугацаанд олон улсын мэдээгээр Афганистан улс нь хамгийн их дурдагдсан улсаар тодорсон. Үүний учир нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тус улсад өрнөсөн иргэний дайнтай холбоотой. Мөн манай улсын энхийг сахиулагчид тус улсад олон жилийн туршид очиж үүрэг даалгавар биелүүлдэг байсан билээ.

БАРИМТ 10

Афганистан улс нь “Пашто” болон “Дари” гэх хоёр албан ёсны хэлтэй. Хүн амын 35 хувь нь пашто хэлийг 50 хувь нь дари хэлийг өдөр тутмын амьдралдаа ашигладаг. Дари хэл нь бидний мэдэхээр Перс хэл бөгөөд ихэнх улс төр, бизнесийн бичиг баримт болон гэрээнүүд тус хэл дээр бичигддэг.

БАРИМТ 11

Исламын шашинтай улс тул ихэнх үйлчилгээний газрууд баасан гарагт амардаг. Баасан гараг нь исламын шашинд амралтын өдөр гэж тооцогддог билээ. Үүнээс гадна исламын шашны хууль дүрмүүд тус улсын эдийн засаг, хууль, болон хувийн амьдралд бусад улсуудад нөлөөлдгөөс хамаагүй их нөлөө үзүүлдэг. Хэрэв та Афганистан улсыг зоривол исламын шашны хууль дүрмийг чанд дагах ёстой гэсэн үг.

БАРИМТ 12

Афганистан улсын соёлд эрэгтэй хүн гэр бүлийнхээ төлөө зүтгэж мөнгө олох ёстой бол эмэгтэй хүн гэртээ үлдэж үр хүүхдээ асрах ёстой байдаг байна. Ийм учраас ажил эрхэлж гэр бүлээ тэжээдэг афган эмэгтэйтэй та маш ховор таарах болно. Мөн хуримаа хийх нь тус үндэстний соёлд амьдралын хамгийн чухал үйл явдлуудын нэгээр тооцогддог тул нэгэнт хуримаа хийсэн бол тус хосуудыг салах үед нийгэм нь хүлээж авдаггүй. Энэхүү соёлтой холбоотойгоор тус улсад гэр бүлийн салалт бараг л тохиолддоггүй.

БАРИМТ 13

Исламын шашны Шариат гэх хуулинд “Эрэгтэй хүн дөрвөн эхнэртэй байх боломжтой гэхдээ бүх эхнэрээ тэнцүү хайрлах ёстой” гэж бичсэн байдаг байна. Үүний дагуу Афганистан улс нь эрчүүдийг нэгээс олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг.

БАРИМТ 14

Хэн нэгэнд бэлэг өгөх нь тухайн хүмүүсийн хоорондын харилцааг улам сайжруулна гэдэгт афганчууд итгэдэг тул хэн нэгний гэрт зочлох үедээ заавал ямар нэгэн бэлэг барьж очдог. Харин гэртээ зочин хүлээж авсан гэр бүл зочдоо байгаа бүхнээрээ дайлдаг уламжлалтай. Хэрвээ зочны аяга хоосон харагдвал тэр даруйд нь идэх юмаар дүүргэж үйлчилдэг найрсаг ард түмэн.

БАРИМТ 15

Афган хүмүүс ихэвчлэн хоорондоо гар барин мэндэлдэг. Харин хоорондоо дотно бус эсрэг хүйстний хүмүүс хоорондоо гар барих битгий хэл өөд өөдөөсөө ширтэлцэхийг ч цээрлэдэг байна. Мөн тус улсыг сүүлийн хэдэн жилийн хугацаанд 2.6 сая афганчууд орхиж гадаад орон руу цагаачилжээ. Афганистан улс иргэд нь бусад улсад цагаачилсан тоогоороо дэлхийд тэргүүлдэг.

БАРИМТ 16

Хэдийгээр хүүхдүүд нь өсөж том болж өөрийн гэр бүлийг зохиосон ч тусдаа гаралгүйгээр эцэг эхтэйгээ амьдрах нь тус улсад хэвийн үзэгдэл. Хувь хүмүүсийн үзэл бодол болон санхүүгийн асуудлаас шалтгаалан эцэг эх болон тэдний амьдарч буй нийгэм нь тэднийг тусдаа гарахыг шаарддаггүй байна.

БАРИМТ 17

Ядуурал болон дайны хажуугаар тус улсын хамгийн том асуудлын нэг нь яах аргагүй боловсрол. Афганистан улсын нийт хүн амын дөнгөж 43 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Энэ нь дэлхийн дунджаас 41 хувиар бага үзүүлэлт юм. Мөн дээд боловсрол эзэмшиж буй афганчуудын 80 хувь нь эрэгтэй байдаг бөгөөд энэ нь мөн л афганчуудын эрчүүд ажил хийж мөнгө олох ёстой гэх үзэл бодолтой шууд хамааралтай.

БАРИМТ 18

Афганистан улсын хүн амын дундаж наслалт нь 53.25 байдаг ба уг үзүүлэлт нь дэлхийд араасаа хоёрдугаар байранд бичигддэг. Харин дэлхийн дундаж наслалт 72.81 байдаг ажээ. Уг үзүүлэлтээс афганчуудыг маш богино насалдаг ард түмэн гэдгийг харж болно. Үүний гол шалтгаанууд нь дайны үеэр нас бардаг олон мянган бага насны хүүхдүүд болон хүн амын дунд өргөн тархсан Туберкулёз гэх уушгины өвчин юм. Мөн сонирхуулахад Афганистан улс нь хүн амын өсөлтийн хувиараа дэлхийд тэргүүлдэг.

БАРИМТ 19

Тус улсын төрийн далбааны гол хэсэгт үндэсний бэлгэ тэмдэг нь байрладаг бөгөөд босоо байрлалтай хар, улаан, ногоон өнгөнүүд далбааг бүрдүүлдэг. Хар өнгө нь өнгөрсөнд үлдсэн айдас хүйдсээр дүүрэн цаг хугацааг, улаан өнгө нь эрх чөлөөнийхөө төлөө тулалдсан дайчдын цусыг, ногоон өнгө нь ирээдүйн итгэл найдвар болон амжилтыг бэлгэддэг.

БАРИМТ 20

Афганистан улсын гар урлалын хивс нь дэлхийд алдартай. Мөн хивснээс гадна тус улс нь ноолуурын борлуулалтаараа дэлхийд гуравдугаар байранд бичигддэг. Өөр нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд Афганистан улс нь гахайн фермгүй бөгөөд тус улсад Канзир гэх нэртэй цор ганц гахай амьдардаг.

БАРИМТ 21

Талибанууд нь шашны хэт тулгуур үзэлтэй Афганууд. Энэ үзэлтнүүд 1994 онд өөрсдийгөө тунхагласан. 1996 онд Кандахар нийслэлтэй, Афганстаны Исламын Эмират улсыг байгуулж байсан. 2001 онд АНУ Афганистанд дайн эхлүлэх хүртэл газар нутгийн дөрөвний гуравд эрх мэдэлтэй байсан тэднийг Пакистан, Саудын Араб, АНЭУ гэсэн гурьан улс хүлээн зөшөөрсөн байдаг юм. 2001 онд АНУ-ын зэвсэгт хүчин Афганистан улсад нэвтэрснээр тэдний ноёрхол үгүй болоод байсан билээ.

БАРИМТ 22

Дэлхийн хамгийн өндөр Буддагийн хөшөөнүүд Афганистан улсад харьяалагддаг байсан удаатай. Эхнийх нь 53 метрийн өндөртэй бол хоёр дахь нь 37 метрийн өндөртэй байсан. 2001 онд Талибанчууд уг хөшөөнүүдийг нурааснаар тус улсын дэлхийд танигдсан өвүүд устсан.

БАРИМТ 23

Олон афганчууд төрсөн өдрөө оны эхэнд тэмдэглэдэг. Учир нь 1980-1990 онуудын хооронд өрнөсөн дайны үеэр Афганистан улс нь шинээр төрсөн иргэдийнхээ төрсөн өдрүүдийг бүртгэн авах боломжгүй байжээ. Тийм учраас эдгээр онуудад төрсөн афганчуудыг бүгдийг нь нэндүгээр сарын 1-нд төрсөн болгож сүүлд бүртгэсэн байна.

БАРИМТ 24

Дэлхийн хамгийн сул дорой гадаад пасспорт Афганистан улсынх. Тус үнэмлэхийг эзэмшдэг хүмүүс дэлхийн дөнгөж 36 орон руу визанд хамрагдахгүйгээр тодорхой хугацаанд зорчих боломжтой байдаг.

image

24tsag.mn-ий бэлтгэн хүргэдэг “Өдөрт нэг улс” цувралын зургаа дахь дугаараар Афганистаныг онцолж байна. Өнгөрсөн 2021 оны наймдугаар сард Засгийн эрхийг эзэлсэн Талибанууд улсаа Исламын Эмирт Афганистан хэмээн нэрлээд буй. Та бүхэн Афганистан улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 36 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 39 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 46 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 49 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 58 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК