Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Гангамөрөн: Жижиг, дунд үйлдвэрлэгч бүр үл хөдлөхтэй байх албагүй. Хөдөлдөг хөрөнгийг нь барьцаалаад зээл олгож яагаад болохгүй гэж?

2022-1-26
0
ЖИРГЭХ

Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ийн дарга Г.Гангамөрөнтэй ярилцлаа. Тус газар Богд банктай хамтран жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсноо оны дараахан зарлаад байгаа билээ.


-Саяхан жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвөөс нэгэн сайхан мэдээг дуулгасан.  Нийслэлд үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг дамжих 100 тэрбум төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байна. Энэ тухай яриагаа эхэлье?

-Манай байгууллага оны эхэнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр үйлчилгээ, бизнес эрхлэгчдээ таатай сайхан мэдээгээр ажлаа эхлүүлж байна. Үүний нэг нь Богд банктай хамтарсан 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хөтөлбөрийг зарлалаа. Бид өнгөрсөн оны есдүгээр сард санамж бичгээ байгуулаад оны дараа нийтэд зарласан.

-100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахын тулд жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд ямар нэг санхүүгийн хэрэгцээ гараад, зээл авах гээд банк болон банк бус санхүүгийн байгууллагад очиход хамгийн эхлээд нөхцөл шаардлага дээр хүндрэл учирдаг. Тухайлбал, барьцаа хөрөнгө чинь юу байгаа вэ, үл хөдлөх хөрөнгө үү, сүүлийн хоёр жилийн тайлан баланс чинь нэмэхтэй байгаа юу зэргийг асуудаг. Энэ нь үндсэн шаардлага нь юм билээ. Эдгээр асуултуудад жижиг дундын салбарынхан бүрэн дүүрэн хариулт өгөхөд хэцүү болчихоод байгаа юм. Нөхцөл дээрээ уначихдаг. Хүү бол дараагийн асуудал болчихоод байгаа юм. Тэгэхээр хамгийн эхэнд тулгардаг энэ асуудлыг шийдье гэж Богд банктай ярилцаж, шийдэлд хүрсэн. Бүх жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд үл хөдлөх хөрөнгө байхгүй. Харин хөдөлдөг хөрөнгө байна. Хөдөлдөг хөрөнгө гэдэг нь бараа материал, түүхий эд, цех зэрэг нь байж болно. Гэтэл яагаад хөдөлдөг хөрөнгийг нь барьцаа хөрөнгөнд авч болохгүй байгаа юм бэ. Жишээлбэл, ямар нэг газартай борлуулалт хийх гэрээ байгуулсан байж болно. Энэ гэрээг яагаад барьцаа хөрөнгөнд авч болохгүй гэж. Өөрөөр хэлбэл, таны бараа бүтээгдэхүүн, гэрээг барьцаа хөрөнгөнд аваад түүнд чинь таарсан санхүүжилт олгоё гэж байгаа юм. Үүгээрээ давуу талтай юм.

-Жижиг дунд бизнесийг дэмжих энэ зээлийн хүү ямар байх бол ?

- Энэ байдаг л хүү байна, хөнгөлөлттэй зээл мөн юм уу гэж хүмүүс их асууж байна. Энэ зээл уян хатан нөхцөлтэй зээл юм. Хөнгөлөлттэй зээл гэдэг нь одоогийн байгаа нөхцөлөөр хүү нь тогтоогдож байгаа. Мөн  энэ төрийн мөнгө биш. Энэ Богд банкны эх үүсвэр байгаа юм. Тиймээс хүүгээ Богд банк өөрөө тогтоож байгаа. Үүнд бид зөвшилцөл хийсэн. Дунджаар сард 1,3 хувийн хүүтэй. Гэхдээ тухайн хүн үйл ажиллагаагаа сайн танилцуулаад, өсөн дэмжих боломжоо тайлбарлах юм бол магадгүй нэг хувийн хүүтэй ч зээл авах боломж байгаа.

-Богд банктай хамтарч энэ зээл олгоно гэлээ. Яагаад Богд банкийг сонгох болсон юм бэ?

- Энэ нь жилийн турш хийгдсэн ажил л даа. Бид өнгөрсөн жил бүх банкнуудтай уулзаж үзсэн. Тухайлбал, Хаан банк жижиг дундын салбарынханд зориулсан зээлийг олгодог. Худалдаа хөгжлийн банк, Голомт банк жижиг дундын газар байгуулж байгаа юм билээ. Харин Богд банктай уулзахад “Танай байгуулгатай хамтраад 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоё” гэдгээ илэрхийлээд хамтарч ажиллахаар болсон. Үүнийг оны өмнө шийдээд, он гараад олон нийтэд зарласан.

-Ер нь Улаанбаатар хотод хэчнээн жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид байдаг вэ? Цар тахлын үед тэдний хэчнээн нь үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй учирсан талаар тооцоо судалгаа бий юу?

-Байлгүй яах вэ. Нийслэлийн хэмжээнд 43 мянга гаруй аж ахуйн нэгж жижиг дунд үйлдвэр үйлчилгээний салбарт ажилладаг. Энэ 43,236 аж ахуйн нэгжид 675 мянган хүмүүс ажилладаг. Нийслэлд хөдөлмөр эрхлэх боломжтой нэг сая иргэн бий. Энэ нэг сая иргэний 675 мянга буюу 67,5 хувь нь жижиг дунд үйлдвэр үйлчилгээний салбарынхан байдаг. Энд нэг Ү буюу үйлчилгээний салбар ороод ирсэн. Ингэснээр үсчин, гоо сайханч, хими цэвэрлэгээ, таксины жолооч гээд манай салбарт багтдаг. Иймээс хөдөлмөрийн зах зээлийн багтаамж ихтэй салбар болчихоод байгаа юм.

-Судалгааны үр дүнгээс хуваалцана уу?

- Цар тахал гарснаас хойш нийт таван удаа судалгаа хийсэн. Энэ судалгаагаар жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 94 хувь нь цар тахлын нөлөөнд өртсөн гэсэн дүн гарсан. Тухайн 94 хувь дотроо санхүүгийн эрсдэлд орсон нь 96 хувь байна. Тухайлбал, борлуулалт зогссоны улмаас хөрөнгийн эргэлт, эх үүсгэвэргүй болсон. Мөн борлуулалт таг зогссон гэх асуудлууд тулгарсан. Ийнхүү нэгэнт ковидын нөлөөнд өртсөн учраас бид гурван чиглэлд ажиллах хэрэгтэй болсон. Улсын төсөв жижиг дунд үйлдвэрлэлийн хэрэгцээг хангаж чадахгүй байсаар 30-аад жил болсон. Тиймээс гаднын үүсгэврээс олохгүй бол болохгүй байсан л даа. Мөн бид маркетинг борлуулалтыг нь хийж өгөх хэрэгтэй. Тиймээс Япон, БНХАУ зэрэг гаднын улсууд руу олон удаагийн цахим үзэсгэлэн хийсэн. Ингэснээр жилдээ олдог байсан орлогыг нэг  сард, 20 хоногт олсон тохиолдол бий.

-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид томоохон нэгжийн худалдан авалтад өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж байдаг уу?

-Манай байгууллагын зүгээс төрийн болон томоохон нэгжийн худалдан авалт руу жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг оруулж өгөх талаар ажиллаж байгаа. Харин нэг хүндрэлтэй зүйл байдаг нь их худалдан авалтаар их хэмжээтэй үйлдвэрлэж чадахгүй байгаа. Тус тусдаа тав, арав, зуугаар хийгээд байдаг. Хэрэв төрийн болон томоохон худалдан авалт руу ороход их тоотой үйлдвэрлэлийг хүсдэг. Их тоотой үйлдвэрлэлийг хэн хийх вэ гэхээр нэг жижиг дунд үйлдвэрлэл хийж чадахгүй. Харин нэгдэл болсон хүмүүс үүнийг хийж чадна. Бид үүнийг шийдэж байж томоохон худалдан авалт руу орох хэрэгтэй байгааг салбарынхандаа ойлгуулж байна. Энэ тухай өнгөрсөн онд есөн дүүргийн хэмжээнд нийт гурав тойроод ажилласан байна.

-Хамгийн их бэрхшээл зээл хөөцөлдөх үед гардаг. Маш их бичиг баримт шаарддаг. Энэ зээлийн хувьд ямархуу байх вэ?

-Зээл олгоход хурдан шуурхай ажиллана. Тухайн хүн материалаа хэр хурдан бүрдүүлэхээс мөн хамаарч байгаа. Бидний зүгээс болохгүй нөхцөлтэй зээлийн хүсэлтийн хариуг хурдан өгнө. Харин болох нөхцөлтэй зээлийн хүсэлтийг хурдан шийдвэрлэнэ.  Мөн юунаас болоод болоогүй байгааг тайлбарлаж, дүн шинжилгээгээ хийж өгнө. Ингэснээр дараагийн удаа бэрхшээл саад тулгарахгүй байх давуу талтай.

-Жилд тэдэн төгрөгийн борлуулалт хийсэн энэ тэр гэсэн босго байгаа юу?

- Байхгүй. Ерөөсөө л тухайн хүнд хамгийн уян хатан нөхцөлийг ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Хуулинд жилдээ 2,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч гэж үзнэ гээд байгаа юм. Дотроо гурав салж байгаа юм л даа. Тухайлбал, 300 хүртэлх сая төгрөгийн борлуулалттай, арав хүртэлх ажилтантай бол бичил үйлдвэр үйлчилгээ эрхлэгч, нэг тэрбум төгрөгийн борлуулалттай, 50 хүртэлх ажилтантай бол жижиг үйлдвэр үйлчилгээ эрхлэгч, 2,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж бий. Тэгэхээр хуулийн заалтын дагуу явна.

-Зээлийн эргэн төлөлтийн хугацааг яаж тооцож байна вэ?

-Уян хатан. Тухайлбал, 50 сая төгрөгийн санхүүжилт аваад хоёр жилийн дараа ковидийн нөхцөлөөс гараад, гурав дахь жилээсээ хөл дээрээ босно гэвэл 36 сарын зээл авч болно. Үүнийгээ л банктайгаа сайн ойлголцож, уян хатан нөхцөлөө ойлгох хэрэгтэй. Арилжааны банкнууд бизнесийн зээл 24 сар, автомашин барьцаалсан бол 36 сар гээд заагаад өгчихсөн байдаг. Энэ хатуу нөхцөлийг уян хатан болгож байгаа юм. Тиймээс иргэд банктайгаа харилцан ойлголцох хэрэгтэй. Мэдээж таны хэлснээр шууд зөвшөөрөхгүй шүү дээ. Санхүүгийн бага гарчихсан байгаа учир судалж үзэж байж шийдвэрлэнэ.

-Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сангийн зээлийн гашуун туршлага байгаа. Энэ зээлийг эрх мэдэлтэй хэдхэн хүн хуваагаад авчихсан байсан. Танайх энэ эрсдэлээ яаж хамгаалах вэ?

- Энэ бол төсвийн мөнгө биш гэдгийг иргэдэд дахин хэлмээр байна. Төсвөөс мянган төгрөг ч байхгүй. Энэ бол цэвэр Богд банкны эх үүсвэр. Нөгөө л өмнөх гашуун туршлагаас хүмүүс хардаж байна л даа. Жижиг дундын сан гэж  нийслэлд одоо байхгүй.  Харин нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, нэгжийн тухай хуулиар нийслэл өөрөө хөрөнгө оруулалтын сантай байж болно, энэ санг сэргээх ёстой юм аа гэх яриа хэлэлцээр бол явж байгаа. Энэ зээлд Богд банк 100 хувь өөрсдийн мөнгийг гаргаж байгаа. Богд банк нээлттэй хувьцаат банк болоод гадна дотноос хөрөнгө оруулалт татсан юм билээ. тэгэхээр энэ төвлөрсөн байгаа мөнгөө жижиг дундын салбарынханд зориулаач хэмээн нийслэл хүсэлт тавьсан хэрэг л дээ. Тэгэхээр Богд банк эрсдэлээ өөрөө үнэлж явна гэсэн үг.

-Зээлд хамрагдах хүсэлтийг авч эхэлсэн үү?

-Хүсэлтүүдийг Богд банк дээр болон Жижиг дунд үйлдвэр үйлчилгээний газруудад авч байгаа. Зээлийн тухай зарласнаас хоёр хоногийн дотор л маш ихээр Богд банкинд хандсан юм билээ. Учир утгаа мэдэхгүй хандалт их үүсэн юм байна. Богд банк тийм том банк биш шүү дээ. Мөн бид энэ даваа гарагт өргөтгөсөн хурал хийлээ. Богд банкны зүгээс манай дата дээр эхний хүсэлтүүдийг зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байна. Зохион байгуулалтад оруулахгүй бол даац замбараагүй орж ирэх төлөвтэй байна гэсэн. Тиймээс бид зохион байгуулалтын ажлуудыг хийж байна.

Ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа, та бүхэнд.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (64.119.27.192)
    Энэ хүний ярилцлагыг үл ойшоогчидыг ойлгосонгүй. Ойлгоод ч байх хэрэггүй. Үнэхээр ЖДҮ-г хөгжүүлхэд нааштай ганц ч бол алхам хийгдэж, олон ЖДҮ-д нэгдэн хоршоо хэлбэрт шилжин төрийн томоохон захиалагт үйлдвэрлэл л явуулмаар байгаа юм. Зөв л ярилцлага байна.
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Bat. (64.119.26.143)
    orgil ganbaag dagsan diildeshgui pop avgai daa
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
  • Иргэн (202.131.235.242)
    Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд гаалийн хүнд суртал маш их садаа болдог. Учир нь бүх түүхий эдээ гадаадаас авдаг тул.
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
  • Бат (124.158.70.177)
    Энэ нэг эргүү авгай сарын 1,3 хувийн хүү гэдэг арилжааны банкны зээлийн хүү гэдгийг мэдэхгүй байгаа юм уу, Тэгээд бас жижиг дунд үйлдвэрлэл дэмжих хүү гэчихжээ. Хэнийг хуурч худлаа ярьж.өөрийгээ рекламдаж.сүржигнээд байнаа. Юу ярьж байгаагаа мэдэхгүй ийм тэнэгүүдийг төрөөс зайлуулж.иргэдээ үнэн үгээр тэтгэсэн. МАН одийгийнх шигээ байвал энэ тэнэгүүд явуулахгүй бол 2024 онд үсгүй хусуулна
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 50 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    17 цаг 54 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    18 цаг 0 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    18 цаг 3 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК