Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Вьетнам

2022-1-29
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Социалист Бүгд Найрамдах Вьетнам улс нь Ази тивийн зүүн урд хэсэгт оршдог. Дэлхийн II дайны өмнө Франц улсын колон байсан бөгөөд 1945 оны есдүгээр сарын 2-нд тус үеийн Вьетнамын удирдагч Хо Ши Мин (Вьетнамчуудын хүндлэлийг хамгийн ихээр хүлээдэг тус улсын бүх цаг үеийн хамгийн шилдэг удирдагч) улсынхаа тусгаар тогтнолыг зарласан.

БАРИМТ 2

Тус улсын газар нутгийн хэмжээ нь 311,699 хавтгай дөрвөлжин километр ба хүн ам нь 96 сая (дэлхийд 15 дугаар байранд жагсдаг). Тэдгээр хүмүүсийн 85.32 хувь нь Вьетнам үндэстэн бол үлдсэн хэсэг нь өөр улсаас очиж суурьшсан иргэд. Харин иргэдийн 45.3 хувь нь уламжлалт вьетнам ардын шашинтай, 28.4 хувь нь ямар нэгэн шашингүй бол 14.9 хувь нь буддын шашинтай.

БАРИМТ 3

1804 онд албан ёсоор Вьетнам гэх нэртэй болсон бөгөөд энэхүү нэр нь хоёр утгатай. Эхний утга нь эртний Хятад хэлний “Вьет” буюу гаднын улсын хүмүүс мөн “Нам” буюу урд зүгийн гэх үгсийн нийлбэр юм. Вьетнам улс нь БНХАУ-ын урд зүгт оршдог тул энэхүү нэрний тайлбар бодит байдалтай нэлээд зохицдог. Харин хоёр дахь нэрний тайлбарын хувьд “Вьет” гэх үг нь эртний Вьетнам хэлэнд луу болон дагина гэсэн утгатай. Вьетнамын домогт тэд өөрсдийгөө дагина болон луунуудын үр сад хэмээн үздэг.

БАРИМТ 4

Вьетнам улсыг арлын орон хэмээн олон тооны хүмүүс андуурдаг ч улсынхаа хойд хэсгээр БНХАУ-тай, баруун хэсгээр Лаос болон Камбож улсуудтай, зүүн хэсгийн усан хилээрээ Тайланд улстай, Өмнөд Хятадын далайгаар Малайз, Индонез, болон Филиппин улсуудтай тус тус хиллэдэг. Вьетнам улсад харьяалагддаг 5,800 гаруй арал гаднын иргэдийг төөрөгдүүлдэг байж магадгүй.

БАРИМТ 5

Тус улсын уламжлал болгон тэмдэглэдэг цагаан сарын баярыг “Тет” гэдэг. Ойролцоогоор 90 саяас олон хүнийг хамардаг энэхүү баяр нь жил бүр сарны байрлалаас шалтгаалан хоёрдугаар сарын дундуур өөр өдрүүдэд тохиолддог. Гудамжаар нь луугийн болон арслангийн өмсгөлтэй бүжигчид бүжиглэн хөгждөг, хүүхдүүдэд улаан дугтуйнд мөнгөн тэмдэгт бэлэглэдэг гээд Вьетнамын цагаан сар нь БНХАУ-ын цагаан сартай тун төстэй.

БАРИМТ 6

96 сая хүн амтай тус улсад бүртгэлтэй 70 гаран сая мотоцикл байдаг гэх баримтаас үзэхэд Вьетнам улсын гэр бүл болгон мотоцикл эзэмшдэг. Хотын хөдөлгөөнд иргэд ихэвчлэн мотоциклтой оролцдог тул тус улсад анх очсон хүмүүсийн хувьд зам тээврийн хөдөлгөөнд оролцоход нэлээд хүндрэл учирдаг. Мотоциклын тоо хэт их олширсон тул нийслэл Ханой хотдоо мотоциклыг хориглохоор тус улсын Засгийн газар төлөвлөж байгаа.

БАРИМТ 7

Сая дурдсанчлан тус улсын нийслэл нь Ханой. Харин Вьетнам улсын хамгийн том хот нь Хо Ши Мин. Вьетнам нь дэлхий дээрх цөөхөн социалист улсын нэг бөгөөд одоогийн удирдагчдын нэрсийг Нгуен Фу Чонг (Ерөнхий нарийн бичгийн дарга), Нгуен Суан Фук (Ерөнхийлөгч), Фам Минь Тинь (Ерөнхий сайд) гэдэг. Улсын мөнгөн тэмдэгтийг “Донг” гэдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 22,600 донг нэг ам.доллартай тэнцэж байна.

БАРИМТ 8

Вьетнам улсын уламжлалт спорт нь “Сепак Такрав”. Уг спортыг олон улсад хөлний волейбол ч гэж мөн нэрлэдэг. Сепак Такрав нь дүрмийн хувьд волейболтой тун төстэй боловч гарны оронд хөлөө ашиглан тоглодог. Бадминтоны торноос үл ялиг намхан торон дээгүүр бөмбөгөө давуулан эсрэг багийн талбайд унагахын төлөө өрсөлддөг. Нэг баг хоёр гишүүдээс бүрдэх бөгөөд өөрийн талдаа унагахгүйгээр бөмбөгөнд гурван удаа толгой эсвэл хөлөө ашиглан хүрэх боломжтой. Бөмбөгөнд хүрэхдээ волеойболын спортын адилаар нэг тамирчин хоёр дараалан хүрж болохгүй. Уг спорт нь Вьетнам улсаас гадна хөрш зэргэлдээх Тайланд, Лаос, Камбож, Мьянмар гэх орнуудад өндөр хөгжсөн. Гэхдээ Вьетнам улсад хамгийн алдартай спорт нь хөлбөмбөг.

БАРИМТ 9

Вьетнам улс нь могойтой дарс үйлдвэрлэгч орон гэдгээрээ нэлээд алдартай. Уг дарс нь амьд могойг шилтэй дарсанд хийж таглан живүүлж алснаар бэлэн болдог. Могой үхэх үедээ хамгаалалтын байрлал болох мушгирсан хэлбэрт шилждэг нь уг дарсны үзэмжийг улам бүр нэмэгдүүлж могойг амьд мэт харагдуулдаг. Хэдийгээр албан ёсоор батлагдаагүй байгаа ч энэхүү вино нь хүний эрүүл мэндэд сайн бөгөөд эрч хүчийг нэмэгдүүлдэг гэнэ.

БАРИМТ 10

Мөн Вьетнам улсад дэлхийн хамгийн том агуй оршдог. Ханг Сон Дүүнг гэх 4.8 км урт үргэлжлэх агуйн хэд хэдэн дээвэр нурж олон тооны ургамлуудыг агуйн гүн рүү аваачснаар тус агуйд жижиг хэлбэрийн ширэнгэн ой үүссэн байдаг. Мөн “Дэлхийн гүн хүрэх аялал” гэх киног энэхүү агуйгаас анхны санаагаа аван бүтээж байсан гэдэг.

БАРИМТ 11

Хоанкьем гэх нууранд дэлхийн хамгийн ховордсон амьтдын нэг болох Хоанкьем яст мэлхий амьдардаг. 2016 онд Хоанкьем яст мэлхий үхсэн байхад нь олсон бөгөөд эрдэмтэд хоёр метрийн урт 200 кг жинтэй тус аварга яст мэлхийний биед судалгаа хийсний үр дүнд Янцзы зөөлөн хуягт яст мэлхийтэй нэг төрөл зүйлийнх байсан гэдгийг нь олж тогтоосон. Энэхүү төрөл зүйл нь одоо дэлхий дээр ердөө гурван ширхэг байдаг бөгөөд хоёр нь БНХАУ-д нэг нь Вьетнам улсад амьдардаг.

БАРИМТ 12

19 жилийн турш үргэлжилсэн Вьетнамын дайн нь тус улсын хамгийн хар бараан дурсамжуудын нэг. Тус дайны үр дүнд гурван сая гаруй вьетнамчууд нас барж байгаль орчны сүйрэл болон ард иргэдийн эрүүл мэнд гэх мэт дахин нөхөх боломжгүй олон мянган хохирлыг Вьетнам улс амссан. Дайны үеэр устсан Вьетнамын ширэнгэн ойнууд дайн дуусаад тавин жил өнгөрч байгаа ч өнөөдрийг хүртэл дахин сэргээгүй байна. Мөн АНУ-ын дайны сүүлийн жилүүдэд ашиглаж байсан химийн хорноос болж хордсон иргэд эрүүл мэндээрээ үүрд хохирон үлдсэн.

БАРИМТ 13

Төрийн тэргүүнүүдийг нэрлэхэд хоёр нь Нгуен гэх адилхан овогтой байсныг та анзаарсан байх. Тэд хоорондоо ямар нэгэн төрөл саднын холбоогүй хүмүүс бөгөөд Нгуен гэх нэр нь тус улсын хамгийн түгээмэл нэр юм. Нийт хүн амын ойролцоогоор 40 хувь нь уг овгийг эзэмшдэг. Нгуен гэх нэр нь ялалт гэсэн утгатай.

БАРИМТ 14

Вьетнам улсын төрийн далбааны улаан дэвсгэр дээрх шар өнгийн таван хошууг дүрслэн харуулсан байдаг. Таван хошуу нь нийгмийн таван гол бүлгийг бэлгэддэг (ажилчин анги, залуучууд, цэргийн хүчнийхэн, фермэрүүд, болон сэхээтнүүд) бол улаан өнгө нь олон жилийн түүхэнд эх орныхоо төлөө амиа алдсан дайчдынхаа цусыг бэлгэддэг. Харин шар өнгө Вьетнам хүмүүсийн арьсны өнгийг бэлгэддэг.

БАРИМТ 15

Кофены соёл Вьетнам улсад нэлээд өргөн хүрээнд тархсан бөгөөд тэд дэлхийн кофений үрний 14 хувийг боловсруулан экспортолдог гэх үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг (нэгдүгээр байранд Бразил улс 40 хувь). Олон төрлийн алдартай кофены төрлүүд дундаас нь хамгийн содон нь өндөгтэй кофе. Уг кофег 1940 оноос эхлэн Вьетнамчууд хэрэглэсэн бөгөөд чанасан кофен дээрээ өндөгний шарыг өтгөрүүлсэн сүүтэй холин нэмснээр өндөгтэй кофе бэлэн болдог.

БАРИМТ 16

Кофеноос гадна Вьетнам улс кешью буюу тожилын самарцгийн борлуулалтаараа дэлхийг тэргүүлдэг. Дэлхийн нийт кешьюны хэрэглээний 37 хувийг тус улс дангаараа хангадаг байна. Мөн Вьетнам улс нь хар перц болон цагаан будааны борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг.

БАРИМТ 17

Хэрвээ та ховор төрлийн жимснүүдийг амталж үзэх дуртай бол Вьетнам улс таны хувьд диваажин байх болно. Учир нь тус улсын жимсний захаар орох үед таны урьд өмнө нь харж байгаагүй олон төрлийн ховор жимснүүд таныг угтаж авна. Вьетнам улсад ургадаг ховор жимснүүдээс танилцуулбал тэнд “Хөхний сүүн жимс” байдаг. Энэхүү жимсийг идэх үед шүүслэг мөн чихэрлэг амтагдах бөгөөд хөхний сүүтэй адил өнгөтэй шүүс тус жимснээс гоождог байна. Тус жимсний үндсэн нэр нь “Star apple” бөгөөд алимны нэгэн төрөл зүйл гэсэн үг.

БАРИМТ 18

Ихэнх Вьетнам хүмүүс бор өнгийн арьстай байдаг бөгөөд тус улсад цагаан өнгийн арьстай хүнийг төгс нүүртэй гэж үздэг байна. Тус улсад хүмүүсийн хийлгэдэг хамгийн түгээмэл гоо сайхны мэс заслын нэгээр арьс цайруулах мэс ажилбар нэрлэгддэг. Мөн Вьетнамчууд гадуур явах үедээ нүүрээ борлуулахгүйн тулд малгай ороолт гэх зэргийг зүүж ихэд хичээдэг.

БАРИМТ 19

Вьетнамчууд гилийн тамгыг үхэлтэй холбон тус хөзрөөс цээрлэдэг. Учир нь Вьетнамын дайны үеэр Америк цэргүүд хүмүүсийн цогцос дээр тухайн үед дайсных нь соёлд үхэл хэмээгддэг байсан гилийн тамгыг байрлуулан орхидог байсан. Түүнээс гадна Америк цэргүүд гилийн тамгын дүрстэй дуулгыг хүртэл өмсөж өрсөлдөгчдөө сэтгэл зүй болон ёс суртахууны дайралт хийдэг байжээ. Дайны өмнө гилийн тамганаас цээрлэх нь Вьетнамчуудын дунд бага байсан ч дайны дараа Америкчуудын нөлөөгөөр нөхцөл байдал өөрчлөгдсөн.

БАРИМТ 20

Вьетнам улсад Онг Тао гэх гал тогооны бурхны тухай домог байдаг бөгөөд тус бурхныг айл болгон гэрийнхээ аль нэг буланд залсан байдаг. Тус бурхан нь зөвхөн нэг л хувцастай тул үргэлж уранхай муу хувцастай явдаг гэж домогт өгүүлсэн байдаг. Харин Вьетнамчууд тус бурхандаа залбирч хайртай дотнынхоо хүмүүсийн эрүүл мэнд болон амар амгалан байдлыг даатгадаг. Тус улсын төрийн дууллын нэр нь армийн марш гэх утгатай.

БАРИМТ 21

Вьетнам хүмүүс анх танилцсан хүнийхээ нас, санхүүгийн байдал, гэрлэсэн эсэх гэх мэт хувийн мэдээллүүдийг нь асуудаг. Дэлхийн ихэнх улс оронд уг үйлдэл бүдүүлэг мэт санагдаж болох ч Вьетнам улсад энэ нь хэвийн явдал. Учир нь хүний нас болон хүйснээс нь шалтгаалж тухайн хүнийг дуудах нэршлүүд Вьетнам хэлэнд өөр өөр байдаг ба хүний санхүүгийн байдал болон бусад хувийн мэдээллүүдийг мэдэж авснаар цаашид ямар сэдвээр ярилцахаа цуглуулсан мэдээлэл дээрээ үндэслэн шийддэг байна.

БАРИМТ 22

Ихэнх Вьетнамчууд тогтсон ажил эрхэлдэг. Тус улсын насанд хүрсэн иргэдийн дөнгөж 2.2 хувь нь л ямар нэгэн хөдөлмөр эрхэлдэггүй. Энэхүү үзүүлэлт ийм бага байгаагийн гол шалтгаан нь дэлхийн ихэнх том брэндүүд бараагаа Вьетнам улсад үйлдвэрлүүлэхээр хөрөнгө оруулсан байдаг. Мөн тус улсын хүний хөдөлмөрийг үнэлэх цалингийн хэмжээ нь дэлхийд доогуур үнэлэгддэг нь дахин нэг том шалтгаан.

БАРИМТ 23

Вьетнам улсын үндэсний бэлгэдэл болсон амьтан нь усны одос үхэр. Уг амьтныг та Вьетнамын хөдөө нутгаас төвөггүй олох боломжтой. Мөн тус улсын хотын бүсэд амьдардаг иргэдийн хүн ам хэтэрхий их тул хүн амаа багтаахын тулд ихэвчлэн олон давхар үргэлжилсэн шоргоолжны үүр мэт барилгыг барьдаг.

БАРИМТ 24

Тус улсад багш нар маш ихээр хүндлэл хүлээдэг. Хөрш зэргэлдээх орнуудынх нь хувьд багшийн мэргэжлийг үл тоох үзэгдэл ихээр ажиглагддаг ч Вьетнам улсад уг нөхцөл байдал эсрэгээрээ. Багш нар олон нийтийн газар ихэд хүндлүүлдгээс гадна арваннэгдүгээр сарын 20-нд тус улсын багш нарын баяр тохиолдож сурагчид багш нартаа баярласан талархсанаа илэрхийлж сургууль даяараа спортын болон урлагийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж бүтэн өдрийн турш хөгжилддөг. Мөн сургуулиа төгссөн сурагчид ч багш нар дээрээ бэлэг барин очиж хүндлэл үзүүлэх нь элбэг тохиолддог.

image

Сар шинийн баяр хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд “Өдөрт нэг улс” цувралаараа бидэнтэй адил цагаан сарын баярыг өөрсдийн өвөрмөц шинж чанараараа тэмдэглэдэг улсуудыг онцлохоор боллоо. Өнөөдрийн та бүхэн танилцуулах улс бол Вьетнам. Та бүхэн Вьетнам улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу. Вьетнам бол Өдөрт нэг улс цувралаар онцолж байгаа ес дэх улс.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 36 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 39 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 46 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 49 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 58 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК