Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Я.Содбаатар: Хамгийн бага хэмжээтэй буюу 350 мянган төгрөгийн тэтгэврийг 197 мянган ахмад настан авч байна

2022-1-29
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцлоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР:

“Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, холбогдох сайд нартай уулзаж, КОВИД-19 цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааг хамгаалах талаар цогц арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх асуудлаар тодорхой санал, чиглэлийг өгсөн. Энэ дагуу Монгол Улсын Их Хурал, Засгийн газар санаачилгатай ажиллаж, ээлжит бус чуулган зарлаж, төсөвт тодотгол хийх байдлаар нэн бага орлоготой, тэтгэвэр, тэтгэмж авч буй иргэдэд чиглэсэн томоохон арга хэмжээ авч байгаад талархал илэрхийлж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас бараа, үйлчилгээний нийлүүлэлт доголдох, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавх буурах, тээвэр ложистикийн саатал үүсэх, шатахууны үнийн өсөлт, бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх зэрэг хүндрэлүүд гарч, 2021 онд инфляц улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн. Энэ бүхэн иргэдийн орлогод шууд дарамт болж, нөхцөл байдал амаргүй байна. Иргэдийн зүгээс ч тулгамдаж буй эдгээр асуудал, амьжиргаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж байсан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, Улсын Их Хурал, Засгийн газар дэмжиж, нийгмийн чиглэлийн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болж байна.

Сүүлийн хоёр жилд төр, засгийн зүгээс цар тахлын иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд багагүй дэмжлэгийг үзүүлж ирсэн. Гэвч инфляцын түвшин, бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь эмзэг, бага орлоготой иргэд, ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн амьжиргаа, худалдан авах чадварт ноцтой нөлөө үзүүлж байна.

Өнөөдөр Монгол Улсад Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч буй 461 мянган ахмад настан байна. Дундаж тэтгэврийн хэмжээ 421 мянган төгрөг байсан. Хамгийн бага хэмжээтэй буюу 350 мянган төгрөгийн тэтгэврийг 197 мянган ахмад настан авч байна. Иймд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох, мөн бусад тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар болж байна. Мөн Нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг сар бүр 288 мянган төгрөг болгож, 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болж байна. Үүнд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Энэ бол цаг үеэ олсон шийдвэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч буй 71 мянган иргэн, бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч буй 461 мянган иргэн, нийлээд 500 мянга гаруй иргэний амьдралд шууд нөлөөлөх шийдвэр болж байна.

Цаашид дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал, дэлхийн улс орон бүрт тохиолдож байгаа нийлүүлэлтийн доголдол, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавх, тээвэр ложистиктой холбоотой хүндрэлүүдийг даван туулах чиглэлд Засгийн газрын түвшинд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Иргэдийн амьжиргааг хамгаалах, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, зах зээлийн бус зохиомол үнийн өсөлтөд хяналт тавих зэрэг ажилд анхаарал хандуулан ажиллах ёстой гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нэг бодлого, нэгдсэн ойлголтоор асуудалд хандаж байгаа учраас орлого багатай иргэдэд чиглэсэн, тодруулбал, 500 гаруй мянган иргэний амьжиргааг дэмжих шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү шийдлийг дэмжиж байгааг тодотгож хэлье” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    9 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    14 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    20 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    30 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    1 цаг 4 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 16 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    1 цаг 42 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 43 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    16 цаг 33 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    16 цаг 37 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    18 цаг 22 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    18 цаг 55 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    19 цаг 0 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    19 цаг 56 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    20 цаг 2 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    20 цаг 3 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    20 цаг 28 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    20 цаг 50 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    21 цаг 43 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    21 цаг 59 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК