
ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг цахим системээр 30 хоногийн турш хүлээн авсан. Бичиг баримт, төслөө илгээсэн бүрдүүлэлтийн эхний шатанд Төв аймгаас 68 төсөл тэнцсэнээс 10 нь Батсүмбэр сумын бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид байв.
Батсүмбэр сумын хүн ам албан бус тоогоор 12 мянга гаруй болсон. Байнгын бус оршин суугчдын тоог тооцвол үүнээс ч олон хүн амтай болжээ гэж тус сумын хоршоо, ЖДҮ хариуцсан мэргэжилтэн С.Хосбаяр дурдлаа.


Төв аймгийн Батсүмбэр сум нийслэл хоттой ойрхон, газар тариалан, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, өргөжин тэлсээр байгаа суурин ажээ. Иймээс ч жижиг, дунд үйлдвэрлэл, тэр дундаа Улаанбаатар хотыг сүүгээр хангадаг сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, жимс, хүнсний ногоо, малын тэжээл, мах, махан бүтээгдэхүүн гэх зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр голлон амжилттай хөгжиж байна. Үржил шимт хөрс нь, байгалийн үзэсгэлэнт тогтоц нь энэ бүхний үндэс болж байдаг.

Бид Батсүмбэр сумаас ЖДҮХС-ийн хөнгөлэлттэй зээл хүсэж, эхний шатанд тэнцсэн 10 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Ажилсаг, хөдөлмөрч, хийж бүтээхээр зүтгэж яваа хүмүүст санхүүгийн дэмжлэг, урт хугацаатай, хүү багатай зээл эрэлттэй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Төв аймаг Батсүмбэр сум/Tuv aimag Batsumber sum




























































