Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Ямайк

2022-2-03
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Ямайк нь хойд америк тивийн Карибын тэнгист орших 2.7 сая хүн амтай арлын улс бөгөөд нийт нутаг дэвсгэр нь 10,991 хавтгай дөрвөлжин километр. Иргэдийн ихэнх хувь нь (68.9%) христийн шашинтай бол 21.3% нь ямар нэгэн шашин шүтдэггүй өөрсдийн итгэл үнэмшлээрээ амьдардаг.

БАРИМТ 2

Анх Ямайк улсын газар нутаг дээр Тайно үндэстний хүмүүс амьдардаг байсан ч Христофер Колумб 1494 онд Ямайк улсад очсоноор тус улс Испани улсын мэдэлд орсон. Ихэнх уугуул иргэд өвчний улмаас мөн Испаничуудын эсрэг тулалдах үедээ үедээ нас барсан бөгөөд Испани улс африк тивээс олон тооны боолуудыг (одоогийн ямайкчууд) хар ажил хийлгэхээр Ямайк улс руу илгээсэн.

БАРИМТ 3

Испани улсын хүчин дор 150 гаруй жил оршин тогтносны дараа 1655 онд англичууд тус арлыг эзлэн авч Ямайк хэмээн нэрлэсэн. Англичуудын колон улс байх үедээ африк боолууд газар тариалангийн аж ахуйг тус нутагт ихээр хөгжүүлсэн ба дэлхийн элсэн чихрийн хамгийн том экспортлогч бүс нутаг болоод байсан. Ямайк улс нь 1962 оны наймдугаар сарын 6-нд Их Британи улсаас тусдаа гарч тусгаар тогтнолоо зарласан.

БАРИМТ 4

Ямайк улс нь дунджаас дээш орлоготой улсуудын эгнээнд бичигддэг. Улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол салбар нь аялал жуулчлал бөгөөд жилд дунджаар 4.3 сая жуулчдыг эх орондоо хүлээн авдаг. Мөн Карибын тэнгисийн бүсэд орших улсуудаас хамгийн аз жаргалтай нь Ямайк улс.

БАРИМТ 5

Тус улс нь хэдийгээр Их Британийн колончлолоос гарсан ч хамтын нөхөрлөлийн орнуудын эгнээнд үлдэж хатан хаан хоёрдугаар Элизабетийг улсынхаа хаан/хатнаар өргөмжилдөг улсуудын нэг юм. Тийм учраас парламентийн болон хаант засаглал хосолсон Ямайк улсын хатан хаан нь 2-р Элизабет бол, ерөнхий сайд нь Эндрю Холнесс.

БАРИМТ 6

Тус улсад ямайк хэл гэж байдаг хэдий ч Их Британийн колоничлолд олон зуун жилийн турш байсан тул Ямайк улсын албан ёсны хэл нь англи хэл. Энэ давуу тал нь тус улсын иргэдийг АНУ, Их Британи, Канад гэх мэт улсууд руу цагаачлан ажил хийх, очиж суралцах гэх мэт олон боломжуудыг улам хялбар болгож өгдөг. Мөн хүүхдүүдэд бага ангиас нь эхлэн испани хэлийг заан сургадаг.

БАРИМТ 7

Ямайк улсын төрийн далбаа нь хар, ногоон, шар гэсэн гурван өнгөнөөс бүрддэг. Ногоон өнгө нь итгэл найдвар болон хөдөө аж ахуйг, шар өнгө эд баялаг болон нарны гэрлийг, хар өнгө улсын хүнд хэцүү цаг үеүд болон ард иргэдийн хүч чадал, бүтээлч байдлуудыг тус тус бэлгэдэн харуулдаг. Мөн тус улсын төрийн далбаа нь АНУ-н төрийн далбаанд байдаг улаан, цагаан, цэнхэр өнгүүдийг агуулдаггүй цор ганц далбаа юм.

БАРИМТ 8

Уг улсын спортын салбарын тухай танилцуулахад крикет болон хөнгөн атлетикийн төрлүүд маш өндөр түвшинд хөгжсөн. Ялангуяа ямайкын ойрын зайн гүйлтийн тамирчид тив дэлхийн тэмцээнүүдэд өндөр амжилтыг үзүүлдэг бөгөөд дэлхийн хамгийн хурдан хүн болох Усайн Болт Ямайк улсын иргэн билээ. Эрэгтэйчүүдийн 100 метр, 200 метр, багийн 4х100 гэх төрлүүдээс нийт олимпын найман медальтай тэрээр 2017 онд зодог тайлсан. Мөн 2021 оны дэлхийн хамгийн хурдан таван эмэгтэй гүйгчид бүгд ямайкчууд байсан.

БАРИМТ 9

Ямайк улсад мэндэлдэг ихэр хүүхдүүдийн тоо дэлхий дээрх бусад орнуудынхтай харьцуулахад хамаагүй их. Тийм учраас та Ямайк улсад хоорондоо яг ижилхэн харагддаг хүмүүстэй нэлээд олон удаа тааралдах болно. Мөн тус улсад эрэгтэй хүн дөрөв хүртэлх тооны эхнэртэй байх боломжтой.

БАРИМТ 10

Цангис жимс ямайкчуудын дунд нэлээд алдартай. Уг жимс нь Ямайк улсад ургадаггүй тул гаднаас импортолж оруулдаг бөгөөд иргэд тус жимсийг дархлаа дэмжих, хоол боловсруулах, мөн аливаа өвчинд хэрэглэх нь элбэг. Ийм шалтгаануудын улмаас Ямайк улс нэг хүний хэрэглэдэг цангис жимсний тоогоороо дэлхийд тэргүүлдэг.

БАРИМТ 11

Их Британийн колон улс байхдаа Ямайк улс элсэн чихрийн борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг байсан тухай дурдсан. Тэгвэл 1872 онд тариалангийн талбайн хархуудыг устгахаар мангуус гэх хөхтөн махчин амьтанг олноор нь нутагшуулсан. Гэвч тэрхүү амьтан нь харх агнахын оронд нутгийн ихэнх могойг устгаснаар өнөө үед Ямайк улсад могой маш ховор амьтдын жагсаалтад багтдааг.

БАРИМТ 12

Ямайк улс нь дуу хөгжмийн маш том түүх, олон чадварлаг уран бүтээлчидтэй улс. Та бидний сайн таних 1960-д онд регги чиглэлийг үндэслэгч домогт дуучин Боб Марли нь Ямайк хүн байсан. Дэлхийн томоохон урлагийн компаниуд Ямайк уран бүтээлчидтэй хамтран ажиллахаасаа өмнө тэдний уран бүтээлийг шалгах шаардлагагүй бөгөөд хэрэв түүний бүтээлийг Ямайкчууд таашаадаг бол дэлхий нийт ч мөн адил түүнд дуртай байх болно гэж үздэг.

БАРИМТ 13

Тус улсад христийн шашны 100 гаруй урсгал байдгаас хамгийн алдартай нь Баптист, Католик, болон Англикан. Мөн Ямайк улс нь нэг хавтгай дөрвөлжин километрт байх сүмийн тоогоороо (2.5 хавтгай дөрвөлжин километр тутамд 2.75 сүм олдоно) дэлхийд тэргүүлдэг.

БАРИМТ 14

Ямайк улс нь худалдааны зорилгоор гадилыг бусад улсууд руу экспортолж эхэлсэн барууны анхны орон. Мөн тус улсын аялал жуулчлалын тухай  www.jamaicatravel.com нь 1994 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээр Карибын тэнгисийн орнуудын хамгийн анхны вебсайт болж байсан. 

БАРИМТ 15

“Blue Mountain Coffee” гэх дэлхийн хамгийн үнэтэй мөн хамгийн ховор кофенуудын нэгээр тооцогддог кофены үр Ямайк улсад ургадаг. Ямайк улсын өндөрлөг уул толгод болон тэдний налуу хэсгүүдээр кофег тариалан хурааж авахад маш удаан хугацааг зарцуулдаг тул уг кофе маш үнэтэй мөн ховор. Тус кофены үрний 1.7 грам нь 42 америк доллараар үнэлэгддэг.

БАРИМТ 16

Ямайк улсын үндсэн мөнгөн тэмдэгт нь “Ямайк доллар” бөгөөд өнөөдрийн байдлаар 156.2 ямайк доллар нэг ам.доллартай тэнцэж байна. Мөн Ямайк улс нь хар шуурганы идэвхтэй бүсэд оршдог тул тэд томоохон шуурганы хохирогчид болох нь энгийн үзэгдэл. 

БАРИМТ 17

1962 онд тусгаар тогтнолоо зарлах үедээ тус улсын аллагын хувь нь 100,000 иргэнд 3.9 буюу дэлхийн хамгийн тайван аюулгүй улсуудын нэг байсан ч нутгийн гэмт хэргийн томоохон бүлэглэлүүд үүссэнээр аллага болон хүн амины хэргүүд огцом өссөн. Мөн ихэнх ямайкчууд ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрдөггүй тул тэдэн рүү чиглэсэн халдлага болон гэмт хэргүүд элбэг тохиолддог.

БАРИМТ 18

Ямайкчуудын хамгийн ихээр чухалчлан үздэг зүйл нь гэр бүлийн дотно харилцаа. Тэд холын хамаатнуудтайгаа хүртэл үргэлж холбоотой байж нэгнийхээ амьдралд тусалцгаадаг. Харин тус улсын албан ёсны уриг орчуулбал “Олон хүн нэг хүнийг бүтээдэг” гэсэн утгатай

БАРИМТ 19

Тус улсын үндэсний жимсийг “Акки” гэдэг ба зөвхөн Ямайк улсад уг жимсийг хүмүүс иддэг. Мөн уг жимс нь ямайкчуудын үндэсний хоолны чухал орц бөгөөд тэд давсалсан загас болон акки жимсийг хослуулан иддэг уламжлалтай.

БАРИМТ 20

Ямайк улсад 200 гаруй төрлийн ховор амьтад амьдардаг бөгөөд тус улсын үндэсний шувуу нь улаан хошуут хулин шувуу. Эмч шувуу ч гэж нэрлэгддэг энэхүү шувуу нь зөвхөн Ямайк улсад л амьдардаг. Мөн Ямайкын төрийн дуулал нь яг үнэндээ эх орныхоо төлөөх залбирал бөгөөд нэрийг нь орчуулбал “Ямайк, бидний хайртай орон” гэх утгыг агуулдаг.

БАРИМТ 21

Хэдийгээр халуун орны улс боловч Ямайк улс нь өвлийн олимптой нарийн нандин холбоотой. Учир нь 1988 оны өвлийн олимпын наадамд Ямайк улсын эрэгтэй бобслейн баг тамирчид эрхээ албан ёсоор авч олимпын наадамд оролцох болсноор дэлхий нийтээрээ гайхшралд орж байсан. Тэдний түүхээс сэдэвлэсэн “Cool Runnings” гэх баримтат кино байдаг ба хэдхэн хоногийн дараа эхлэх Бээжингийн өвлийн олимпын наадамд ч Ямайкчууд энэхүү төрлөөрөө оролцоно.

БАРИМТ 22

Ямайк эрчүүд дунджаар 72.7 насалдаг бол эмэгтэйчүүд нь 76.5 насалдаг. Энэ нь тийм ч муу үзүүлэлт биш боловч хүн амын дундаж наслалтаараа Ямайк улс дэлхийд 123-р байранд бичигддэг. Харин нийт иргэдийн 87 хувь нь бичиг үсэг тайлагдсан байдаг.

БАРИМТ 23

Ямайк улсын хүний хөгжлийн индекс нь 0.734 ба энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд 101-р байранд жагсдаг. Энэ нь хөрш зэргэлдээх улсуудаасаа хамаагүй өндөр үзүүлэлт бөгөөд Ямайкчууд дэлхийн хамгийн аз жаргалтай ард иргэдийн нэгээр тооцогддог.

БАРИМТ 24

Их Британи болон Испани улсуудын мэдэлд олон зуун жил оршиж африкийн өмнөд хэсгийн улсуудаас ирсэн боолуудын шинэ эх орон болсон Ямайк улс нь үзэсгэлэнт далайн эргээрээ жуулчдыг ихээр татдаг ба жуулчдын өгсөн судалгаагаар тэдний очихыг хүсэж буй орнуудын гуравдугаар байранд эрэмбэлэгдсэн байдаг.

image

“Өдөрт нэг улс” цувралаараа сүүлийн хэдэн хоногийн турш цагаан сарын баяртай холбоотойгоор ази тивийн орнуудыг онцолж байсан билээ. Тэгвэл энэ удаа ази тивээс холдож Ямайк улсыг танилцуулахаар боллоо. Та бүхэн Ямайк улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Батжаргал (202.55.188.81)
    Маш их таалагадаг танин мэдэхүй маш ач холбогдолтой пост шүү
    2022 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.107.95)
    БАС ТҮҮХИЙН ОЛОН ЧИГЛЭЛЭЭР ГОЛ ОНЦЛОГУУДЫГ ТОДОРХОЙ БИЧЭЭРЭЙ...УТГА АГУУЛЛАГУУДАА ДАВХАРУУЛАН БИЧСЭН БАЙХ ЮМАА..
    2022 оны 02 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 36 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 39 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 46 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 49 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 58 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК