Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Норвеги

2022-2-05
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Норвегийн Вант Улс нь Скандинавын хойгийн хамгийн баруун болон хойд хэсгүүдээр сунасан 385,207 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Хүн амын хувьд 5.5 сая бөгөөд тэдний 75.6 хувь нь христийн шашинтай бол 20 хувь нь шашингүй.

БАРИМТ 2

Бусад улсын үндэсний бэлэг тэмдэг нь тус бүс нутагт амьдардаг ямар нэгэн ховор амьтад байдаг бол Норвеги улсын бэлгэ тэмдэг нь арслан. Мэдээж аль нэг төрөл зүйлийн арслан Норвеги улсын хүйтэн уур амьсгалд дасан зохицож амьдрах боломжгүй. Харин тус улсын хойд хэсгийн зэрлэг байгальд цагаан баавгайтай тааралдах боломжтой.

БАРИМТ 3

Цанын спорт Норвеги улсад 4,000 жилийн өмнө үүссэн. Мөн өвлийн олимпод маш өндөр амжилтыг үзүүлдэг уг улс нь 1924 онд анхны өвлийн олимп зохиогдсоноос хойш өдийг хүртэл 368 медалийг (132 алтан медаль) хүртсэн амжилтаараа дэлхийн бусад бүх улсыг тэргүүлдэг. Нэмж хэлэхэд дөрвөн жилийн өмнөх Пёнчангийн олимпын наадамд Норвеги улсын баг тамирчид 14 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаараа бусад 92 улсуудыг тэргүүлсэн.

БАРИМТ 4

Норвеги улс нь дэлхийн хамгийн аз жаргалтай мөн амьдрахад хамгийн тааламжтай орнуудын жагсаалтад үргэлж дээгүүр бичигддэг. Дэлхийн энх тайвны индексийн үр дүнг харвал Норвеги улсыг аюулгүй амар амгалан орон гэдгийг харж болно. Мөн Нобелийн энх тайвны шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа жил бүр Норвеги улсын нийслэл Осло хотод зохиогддог.

БАРИМТ 5

Норвеги улсад зуны цагт нар жаргадаггүй. Өдрийн 24 цагийн турш үргэлж нартай хамт байна гэдэг та бидний төсөөлөлд буухгүй байгаа байх. Гэвч энэхүү үзэгдэл нь Норвеги улсын хойд бүс нутгаар зургадугаар сард жинхэнээсээ тохиолддог. Харин тав болон долдугаар сард нар зөвхөн 3-5 цагийн хугацаатай жаргадаг.

БАРИМТ 6

Та Норвеги улсад туйлын туяаг харах боломжтой. Ихэнх хүмүүсийн амьд байх цаг хугацаандаа үзэхийг нууцхан мөрөөдөж явдаг зүйлсийг нэг бол яах аргагүй хойд туйлын үзэсгэлэнт туяа. Тэгвэл Норвеги улс нь туйлын туяа гардаг бүс нутгийн яг дунд нь оршдог. Туйлын туяаг харахын тулд та Норвегийн хойд нутгийг зорих ёстой ба агаарын бохирдолгүй хүний хөлөөс хол газар байрлахыг зөвлөж байна. Уг олон өнгийн үзэсгэлэнт туяа нь ихэвчлэн шөнийн 23:00 цагаас 02:00 цагийн хооронд хүний нүдэнд үзэгддэг.

БАРИМТ 7

Норвеги улсаас гаралтай дэлхий нийтэд алдартай хоол хүнсийг та бүхэн мэдэхгүй байх. Хойд туйлтай ойрхон орших сэрүүн цаг ууртай уг улсын иргэд ихэвчлэн эрч хүч, болон дархлаагаа дэмжихийн тулд махан төрлийн хоол хүнсийг хэрэглэх нь элбэг. Мөн салмон сүшиг Норвеги улс дэлхий дахинд анх танилцуулж байсан. Салмон сүшинээс гадна бусад үндэсний хоолнууд танд таалагдах нь гарцаагүй ба норвегийн шар сүүний бор бяслагийг амсаж үзэхийг танд зөвлөж байна.

БАРИМТ 8

Скандивын улсуудын үзэсгэлэнт байгалийг үзэж сонирхоход хамгийн тохиромжтой тээврийн хэрэгсэл бол галт тэрэг. Харин Европ тивийн оршин суугчдын өгсөн судалгаанаас үзэхэд Норвеги улсын галт тэрэгний систем нь тивдээ хамгийн шилдэг нь. Нийслэл хот Ослогоос Берген гэх хот хүртэлх гал тэргээр Норвеги улсын байгалийн үзэсгэлэнг бүрэн утгаар нь мэдрэх боломжтой. Мөн тус улсын Флам гэх тосгон орох төмөр зам нь дэлхийд хамгийн үзэсгэлэнтэй байгалиар явдаг галт тэрэгний замаар нэрлэгддэг.

БАРИМТ 9

Норвеги улс нь норвеги болон сами гэх албан ёсны хоёр өөр хэлтэй. Сами хэл нь хойд европын орнуудаар тархан амьдардаг Сами хүмүүсийн (Норвеги улсын газар нутагт суурьшсан анхны үндэстэн) хэл бол норвеги хэл нь тус улсын бүх иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг хэл юм. Мөн норвеги хэлийг бокмал болон нинорск гэх хоёр өөр төрлийн цагаан толгой ашиглан бичдэг. Бокмалыг ихэнх иргэд ашигладаг бол 1850-иад онд үүссэн нинорск цагаан толгойг харьцангуй цөөн тохиолдолд ашигладаг. Үүнээс гадна Швед, Дани, болон Норвеги улсын иргэд хоорондоо өөрсдийн төрөлх хэлээрээ энгийн харилцан яриаг ямар ч асуудалгүй үүсгэх боломжтой.

БАРИМТ 10

Тус улс нь хаант болон парламентийн хосолсон засаглалтай. Одоогийн хааныг нь 5-р Харалд гэдэг бол Норвегийн анхны хаан нь Викинг хүн байсан. Ерөнхийдөө одоогийн норвегичууд эртний викингчүүдийн үр удам гэсэн үг. Харин улсын ерөнхий сайдыг нь Йонас Гар Стёре гэдэг.

БАРИМТ 11

Хэдийгээр улсын иргэд эртний викингчүүдтэй генийн салшгүй холбоотой байсан боловч 21-р зуунд Норвеги улс руу цагаачилж олон тооны иргэд цагаачилж тус улсын иргэншлийг авснаар өнөөдрийн байдлаар Норвегийн 5.5 сая хүн амын ихэнх хэсгийг цагаачид бүрдүүлж байна. Ихэнх цагаачид Польш, Литв, Сомали, Пакистан, болон Швед улсуудаас ирсэн.

БАРИМТ 12

Зул сарын баяр болохтой зэрэгцэн Норвеги улс Их Британи руу Лондон хотын төв талбайд сүндэрлэн босох гацуур модыг хандивладаг уламжлалтай. Дэлхийн 2-р дайны үеэр Их Британийн Норвеги улсад үзүүлсэн дэмжлэгийн хариуд ач санан 1947 оноос уг уламжлалыг эхлүүлж өнөөдрийг хүртэл хамгийн сүрлэг үзэсгэлэнтэй гацуур модоо Лондон руу илгээх болсон.

БАРИМТ 13

Дани улсын харьяалалд байдаг хойд туйлын бүсэд байрладаг Гренланд гэх аварга том үзэсгэлэнт арлыг та бүхэн өмнө нь нэлээд сонсож байсан байх. Тэгвэл 10-р зуунд Норвегийн викингчүүд тус арал дээр очиж анх нээж байсан. Харин Гренланд өөрсдийн гэсэн оршин суугчид болон иргэдтэй бөгөөд удахгүй тусгаар тогтнохын тулд тэмцлээ эхлүүлэх магадлалтай.

БАРИМТ 14

Анх 872 онд байгуулагдаж байсан Норвеги улс н түүхийн явцад Швед, Дани гэх улсуудтай нэгдэж оршин тогтнож байсан ч 1524 онд Дани-Норвегийн холбоо, 1905 оны зургадугаар сарын 7-нд Швед болон Норвеги улсуудын холбоо тус тус татан буугдсанаар одоогийн Норвеги улс үүссэн. Эдгээр үйл явдлууд тохиолдсон өдрүүдэд тусгаар тогтнолын баярыг тэмдэглэдэг тул Норвеги улс энэхүү баярыг жилд хоёр удаа тэмдэглэдэг. Мөн тус улс нь хүний хөгжлийн индексээрээ дэлхийд тэргүүлдэг.

БАРИМТ 15

Өмнө нь дурдсанчлан амьдрахад хамгийн тохиромжтой уг улс маань ижил хүйстнүүдэд маш ээлтэй орон юм. Ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг хуулийг 1993 он баталснаар дэлхийн хамгийн анхны энэ төрлийн хуулийг баталсан орон болж байсан. Мөн дэлхийн хоёр дахь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулийн дагуу зөвшөөрсөн орон юм.

БАРИМТ 16

Норвеги улсын газар нутагт манай эриний өмнөх 11000-8000 жилийн өмнө хүн төрөлхтөн амьдарч байсныг батлах олон төрлийн олдворууд олдсон байдаг. Мөн өөр нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд зуны улиралд нар жаргадаггүй бол өвлийн улиралд Норвеги улсын нутагт нар манддаггүй. Тиймээс өвлийн улирал Норвеги улсыг зориход тааламжтай цаг үе биш байх болно.

БАРИМТ 17

Норвегийн хойд бүсийн Свалбард гэх газар дэлхийн 2-р дайны үеэр хамгийн сүүлчийн Герман цэргүүд бууж өгч байсан. Харин тус улсын үндэсний өдөр нь тавдугаар сарын 17-нд тохиолддог бөгөөд 1814 оны уг өдөр норвегичууд үндсэн хуулиа баталж байсан. Энэхүү өдөр хүн бүр үндэснийхээ хувцсыг өмсөж хотын гудамжаар баярын ёслолд оролцож нэг өдрийг Норвеги хүн гэдгээрээ бахархан өнгөрүүлдэг.

БАРИМТ 18

Нийт газар нутгийн гуравны хоёр хувийг нь өнөр уулс бүрдүүлдгээс гадна Норвеги улсад 400,000 гаруй нуур (газар нутгийн 5%) байдаг. Их хэмжээний нуурууд нь Норвеги улсын цэвэр усны хэрэглээг бүрэн ханадаг бол өндөр уулс нь адал явдал эрэлхийлэгчид болон олон улсын уулчдын сонирхлыг ихээр татдаг. Ойролцоогоор 300 гаруй далайн түвшнээс дээш 2,000 метрээс өндөрт орших оргилтой уулс Норвеги улсад бий.

БАРИМТ 19

Тус улсад 12-с доош насны хүүхдэд ямар нэгэн төрлийн бараа бүтээгдэхүүн сурталчлахыг хориглодог. Ийм учраас Норвеги улсад гарч буй хүүхдийн киноны дундуур зар сурталчилгаа байхгүй гэсэн үг. Мөн маш тайван улс тул цагдаагийн алба хаагчид аюулгүй орчинд ажилладаг. Дэлхийн 2-р дайнаас хойш нийт арван цагдаа үүрэг биелүүлэн явж байх үедээ амь насаа алдсан байдаг.

БАРИМТ 20

Норвеги улсын бүх иргэдийн жилийн орлого, төлсөн татварын хэмжээ, нийт хөрөнгө гэх мэт мэдээллүүд олон нийтэд нээлттэй байдаг. Хүн болгон дуртай хүнийхээ тухай мэдээллийг хялбархан олох боломжтой. Харин 2013 оноос хойш бага зэрэг шинэчлэл хийж өөрийнх нь хувийн мэдээллийг хэн харсан тухай мэдэгдэл иргэдэд очдог болсон байна. Ийм тул Норвеги улс дахь хахуулын тоо маш бага бөгөөд тус улсын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргахад хялбар байдаг байна.

БАРИМТ 21

Улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол салбарууд нь газрын тос болон газ. Гэвч Норвеги улс тэдгээрийг зөвхөн экспортлоход ашигладаг ба улсын нийт цахилгааныхаа 98% нь усан цахилгаан станцуудаас гаргаж авдаг. Байгальд маш ээлтэй орон.

БАРИМТ 22

Норвеги улсын пасспорт маш хүчтэй. Уг пасспортыг эзэмшигчид дэлхийн 154 орон руу визанд оролгүйгээр тодорхой хугацаанд зорчих эрхтэй. Харин виза шаарддаг орнууд нь БНХАУ болон ОХУ-г эс тооцвол бүгд буурай хөгжилтэй ази болон африк тивийн орнууд юм.

БАРИМТ 23

Өвлийн спортоос гадна хөлбөмбөг болон гандбол Норвеги улсад өндөр хөгжсөн. Тус улсын эмэгтэй гандболын шигшээ баг олимпын наадамд хоёр удаа, ДАШТ-д гурван удаа, ЕАШТ-д зургаан удаа тус тус түрүүлсэн. Харин эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг нь ЕАШТ-д хоёр удаа түрүүлж эрэгтэй шигшээ баг нь ДАШТ-д гурван удаа оролцож байсан. Тус улсаас төрөн гарсан шилдэг тоглогчдыг нэрлэвэл Манчестер Юнайтед клубын довтлогч мөн дасгалжуулагч асан Оле Гуннар Сульшер, болон шинээр хүч түрэн гарч ирж буй Боруссиа Дортмунд клубын довтлогч Эрлинг Холанд нар байна.

БАРИМТ 24

Норвеги улсын үндсэн мөнгөн тэмдэгт нь “Норвеги крон” бөгөөд өнөөдрийн байдлаар 8.7 норвегийн крон нэг ам.доллартай тэнцэж байна. Эцэст нь тус улсын төрийн далбааны утгыг тайлбарлахад Скандинавын орнуудын загалмайн дүрс байдаг ба улаан, цэнхэр, болон цагаан өнгөнүүдээс бүрддэг. Загалмай христийн шашинг, цэнхэр өнгө Швед-Норвегийн харилцаа холбоог, улаан өнгө Дани-Норвегийн харилцаа холбоог, харин цагаан өнгө нь Норвеги улсын түүхийг тоймлон бэлгэддэг. Мөн энэхүү далбааны загвар нь Дани улсын далбаанаас харин өнгөнүүд нь Франц, АНУ, болон Их Британи улсуудаас санаа авсан гэж үздэг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит дугаараар өвлийн олимпын хамгийн олон медалийг эзэмшдэг гэсэн үзүүлэлтийн эзэн Норвеги улсыг онцолж байна. Өдөрт нэг улс цувралын өнөөдрийн дугаараар Норвеги улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 36 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 39 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 46 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 49 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 58 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК