Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайдын айлчлалаас өмнө төмөр замын уулзах цэг хоёр улсынх, царигийн маргаан манайх байв

2022-2-07
0
ЖИРГЭХ

БЭЭЖИНГЭЭС ИРСЭН МЭДЭЭ

Эдийн засаг нь Эрээний боомтоос хараат гэдгээ мэдэрсэн энэ хэдэн саруудын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлал улс төр сонирхдог хийгээд эс сонирхдгоос үл шалтгаалан иргэн бүрийн анхаарлын төвд буй биз ээ. Айлчлалын богцонд юу байх бол, урд хөршөөс ямар мэдээлэл дуулдах бол гээд сүүлийн хоёр гурван хоног чих тавьж байгаа нь гарцаагүй. Ийм хүлээлт дунд Засгийн газрын хэвлэлийн албанаас манай улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийсэн тухай мэдээллийг түгээв. Тэр мэдээллээс эш татъя. Засгийн газрын Хэвлэлийн албаны уг мэдээнд “Айлчлалын үеэр Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарлаа. Мөн эдгээр боомт болон Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарч буйг мэдэгдэв” гэсэн байв.

No description available.

ТӨМӨР ЗАМЫН УУЛЗАХ ЦЭГ ХОЁР УЛСЫНХ, ЦАРИГИЙН МАРГААН МАНАЙХ БАЙВ

Бээжингээс ирүүлсэн Монголын Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны энэ мэдээгээс хоёр зүйл уншигдана. Нэгдүгээрт, царигийн маргаан биднийх байхаа болиод урд хөршид очжээ гэдэг нь харагдана. Учир нь энэ мэдээнд “Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдлээ” гээд тодорхой өгүүлсэн байна. Уг нь өргөн царигаар төмөр замаа барих уу, нарийн царигаар явуулах уу гэдэг нь дотоодын улс төр байлаа. Төмөр зам 14 жил гацсан нь ч дотоодын улс төрийн энэ нарийн өргөн царигийн маргаанаас болж байв. Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон “Эм Си Эс” бүлэглэлийнхэн эхлүүлсэн өргөн, нарийн царигийн дотоод улс төр ингэж дэлхийд хальсныг Засгийн газрын хэвлэлийн алба нотоллоо. Дотоод улс төр нь Ерөнхий сайдын айлчлалын үед яригддаг болтлоо бид “жонхуурцгаажээ”. Засгийн газрын албан мэдээнд элдэв уянгын халил ордоггүй, протоколоор бичигддэг учир энэ царигийн маргаан гэдэг хэсгийг бодит яриа буй за.

Хоёрдугаарт, хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалтаар төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тогтоожээ. Энэ бол хоёр улсын хооронд шийдэж чадалгүй арав гаруй жил болсон асуудал мөнөөс мөн. Нарийн, өргөн цариг гээд биднийг маргалдаж байх зуур БНХАУ цаанаасаа төмөр замаа хилрүүгээ барьчихсан байдаг. Харамсалтай нь энэ төмөр замтай нэг цэгт уулзах манайхны барих төмөр замын өндөр нь арван давхар байшинтай тэнцэх хэмжээгээр, уулзах цэг нь 20 км-ээр зөрчихсөн гэдэг юм. Засгийн газрын албан мэдээллээс энэ уулзах цэг, өндөржилтөө шийджээ гэж ойлгож байна.

ГАДААД БОДЛОГОО ДАГАЖ ЦЭЦИЙН ШИЙДВЭРЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ УУ?

Нэгэнт л Засгийн газрын хэвлэлийн албанаас царигийн маргааныг эцэслэлээ гэж БНХАУ-д хийж байгаа Ерөнхий сайдын албан мэдээлэлд дурдсан юм чинь Монгол Улс цаашид барих төмөр замуудаа нарийын царигаар барих нь ээ гэж ойлгож болохоор байна. Учир нь БНХАУ бол нарийн царигийн төмөр замтай орон. Тэгвэл бидэнд нэгэн саад гарч ирж байгаа нь Үндсэн хуулийн Цэцийн 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан тогтоол. Энэ тогтоолоор УИХ-ын 2014 оны  64 дүгээр тогтоол буюу “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Тогтоолд, “Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм /нарийн/ царигтай, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн шинэ шугамыг 1520 мм /бүдүүн/-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгасугай” гэсэн байдаг юм. Энэ тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хүлээн авсан. Ингэснээр УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон билээ. Нэг үгээр хэлбэл, дээр дурдсан чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барихгүй гэж Цэцийн дүгнэлтээр шийдвэрлэсэн гэсэн үг. Харин Ерөнхий сайдын айлчлалаар царигийг нарийн байхаар тохирсон юм бол гадаад бодлогоо дагаад Цэцийн дүгнэлтээ хүчингүй болгох уу?

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (64.119.23.76)
    гадны тархи угаалт баттулгад буруу байхгүй
    2022 оны 02 сарын 10 | Хариулах
  • Хаагий (185.26.153.23)
    Х.Баттулга гэж нэг хөлдүү бөхөөс болж 14 жил энэ царигийн асуудал гацсан. Одоо санаа нь амарсан юм байлгүй таг чиг алга болсон. Түнтийтэл уурласан дуугардаггүй нөхөр байсан да. Бөх хүн төрийн тэргүүн болвол муугийн ёр гэж өвөг дээдэс хэлдэг байсан
    2022 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (139.5.216.214)
    Нүүрсээ хурдхан зарж өрнөөс гармаар байдаг. Гай юм аа. Хувхай жонхуу.
    2022 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.64.77)
    Нарийн ч бай, нэг дугуйтай ч бай төмөрөө барь. Солонгосоос машинаа татъя.
    2022 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.125)
    Олон улс орнуудын төмөр зам шиг нарийн царигтай болмоор, ялангуяа урд хөршийнхөө боомтуудын замыг нарийн царигтай болговол цаг, хүч хэмнэх юм даа
    2022 оны 02 сарын 07 | Хариулах
  • зочин (59.153.84.246)
    ашгүй дээ төмөр замаа хурдан шийдсэн байна
    2022 оны 02 сарын 07 | Хариулах
  • kkkk (118.201.253.253)
    царигаа хурдан шийдээд хурдан замаа тавиасай
    2022 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.19.32)
    "царигийн маргааныг эцэслэв" гэж яг яахыг хэлээд байна вэ? Монголоос нарийн царигтай төмөр зам тавина гэсэн үг үү??
    2022 оны 02 сарын 07 | Хариулах
  • Zochin (103.135.104.163)
    Ashgui dee,ene nuursee hurdan ashiglaj avahgui bol 50 jiliin daraagaas hoish tas horigloj medne shu
    2022 оны 02 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    8 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    13 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    19 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    29 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    1 цаг 3 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 15 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    1 цаг 41 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 42 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    16 цаг 32 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    16 цаг 36 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    18 цаг 21 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    18 цаг 54 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    18 цаг 59 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    19 цаг 55 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    20 цаг 1 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    20 цаг 2 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    20 цаг 27 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    20 цаг 49 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    21 цаг 42 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    21 цаг 58 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК