Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Герман

2022-2-10
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Холбооны Бүгд Найрамдах Герман улс нь 357,022 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд 63-т) Төв Европын орон. Нийт хүн ам нь 83.2 сая бөгөөд энэ нь тивдээ ОХУ-ын араас жагсах үзүүлэлт. Улсын нийслэл хот нь Берлин бөгөөд Герман улс 16 мужид хуваагддаг. 

БАРИМТ 2

Герман улс нь Дани (хойд), Польш-Чех (зүүн), Швейцар-Австри (урд), Франц-Бельги-Нидерланд-Люксенбург (баруун) улсуудтай тус тус хиллэдэг. Хүний хөгжлийн индексээр дэлхийд зургадугаарт, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт тус тус жагсдаг өндөр хөгжилтэй орон.

БАРИМТ 3

Герман улсын Хамбург хотод 2,500 гаруй гүүр байдаг. Энэ нь уг хотыг дэлхийн хамгийн олон тооны гүүртэй хот болгодог. Мөн алдарт “The Beatles” хамтлаг уг хотоос гаралтай. Үүнээс гадна Герман улсын нийт хурдны замуудын 65% нь ямар нэгэн хурдны хязгааргүй.

БАРИМТ 4

Герман зайдаснууд дэлхий даяар яах аргагүй алдартай. Тус улсад ойролцоогоор 1,000 өөр төрлийн зайдас байдаг бөгөөд германчууд тэднийг өдөр тутамдаа хэрэглэх дуртай. Мөн зайдаснаас гадна германчууд талханд нэлээд дуртай ба 300 гаруй төрлийн талх Герман улсад бий. Өөр нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд германчууд 16 наснаасаа эхлэн согтууруулах ундаа хэрэглэж болдог.

БАРИМТ 5

Шар айргийг Бавари мужийн иргэд хоол хэмээн авч үздэг. Герман даяар шар айргийг өргөнөөр хэрэглэдэг ч Бавари мужид шар айраг бол зүгээр нэг согтууруулах ундаа бус өдөр тутмын хоол юм. Бавари мужийн нэг иргэн жилд дунджаар 150 литр шар айраг уудаг гэх судалгаа байдаг. Мөн Герман улс 1,500 гаруй өөр төрлийн шар айргийг үйлдвэрлэдэг.

БАРИМТ 6

Герман хэл нь Герман, Австри, Швейцар, Лихтенштейн, Люксенбург гэх таван улсын албан ёсны хэлээр ашиглагддаг. Герман хэл хамгийн өргөн хэрэглэгддэг дэлхийн гурав дахь хэл юм. Герман хэлэнд “Thanks” буюу баярлалаа гэх үг нь ихэвчлэн “No” буюу үгүй гэсэн утгаар ашиглагддаг. Тийм учраас германд уг үгийг ашиглах үедээ та болгоомжлох хэрэгтэй.

БАРИМТ 7

Шоронгоос оргох оролдлого хийх нь Герман улсад хууль бус үйлдлээр тооцогддоггүй. Энэ нь хүний эрхийг дэмжиж байгаа үйлдэл бөгөөд германд хоригдлууд шоронгоос оргох гэж оролдоод баригдвал нэмэлт шийтгэл хүлээдэггүй гэсэн үг. Харин оргох үедээ шоронгийн өмчийг гэмтээн сүйтгэж хохирол учруулах юм бол хоригдлууд торгууль төлж хохирлыг барагдуулдаг.

БАРИМТ 8

Герман улсад дэлхийн II дайны ул мөр болох олон зуун мянган идэвхтэй тэсрэх бөмбөг одоо хүртэл бий. Хэдийгээр дэлхийн II дайн 70 жилийн өмнө дуусаж тэр цагаас хойш Герман улс энх тайван байгаа боловч жил бүр 2,000 гаруй газар доорх идэвхтэй тэсрэх бөмбөг олддог байна. Ийм учраас Герман улсад шинээр барилга барихын өмнө ойр орчмын бүсийг мэргэжлийн хүмүүс гүйцэт шалгаж тэсрэх бөмбөг байвал идэвхгүй болгодог.

БАРИМТ 9

Герман улсын амьтны хүрээлэнгүүд дэлхийн бусад улсуудаас хамаагүй олон төрөл зүйлийн амьтадтай. Уг улсад нийт 414 амьтны хүрээлэн байдаг бөгөөд жилд 3 сая гаруй хүн ховор амьдыг харахаар тэдгээр газруудыг зорьдог. Мөн Герман улсын нийт газар нутгийн гуравны нэг нь ой моддоор бүрхэгдсэн.

БАРИМТ 10

Германчууд цайз цамхгуудад маш их дуртай. Герман улсын газар нутгаас ойролцоогоор 2,100 цайзыг олох боломжтой. Мөн орчин үеийн чимэглэсэн зул сарын мод Герман улсаас үүсэлтэй. Мөнх ногоон модод анх эртний Ром Болон Египетийн бэлгэдэл байсан ч Германчууд шинэ жилийн баярт зориулан анх чимэглэж баярын салшгүй нэг хэсэг болгож байсан түүхтэй.

БАРИМТ 11

Германд цонх онгорхой байснаар хүмүүс ханиад томуу гэх мэт өвчин тусдаг гэж үздэг тул цаг агаар сайхан байсан ч германчууд цонхоо хаалттай чигээр нь үлдээдэг. Мөн тус улсын соёлд төрсөн өдрөө эрт тэмдэглэхийг цээрлэдэг. Хэрэв төрсөн өдрөөс чинь өмнө хэн нэгэн танд баяр хүргэх юм бол үхэх ёстой байсан цаг үеэсээ эрт үхэхэд хүргэдэг гэж үздэг байна.

БАРИМТ 12

Герман хүмүүс хоорондоо мэндлэхдээ гараараа даллахын оронд мод тогшихыг илүүд үздэг. Учир нь чөтгөр ариун модонд шингэх боломжгүй хэмээн германчууд үздэг. Мөн нас барсан нохойгоо гэрийнхээ хаалганы доор оршуулбал нохойн сүнс үргэлж гэрээ хамгаалдаг гэх мухар сүсэг Германд байдаг.

БАРИМТ 13

Германчууд нэлээд шулуухан ард түмэн. Тэд таныг мэддэг мэддэггүй байх хамаагүй ямар нэгэн хэрэг гарвал шууд л хэлэх гэсэн зүйлсээ хэлж орхидог. Мөн дэлгүүрийн худалдагч болон шуудан түгээгчидтэй богино яриа үүсгэдэггүй бөгөөд энэ нь ямар ч утгагүй үйлдэл хэмээн үздэг.Үүнээс гадна германчууд хувийн орон зайг эрхэмлэдэг. Тиймээс та герман хүнтэй таарвал тухайн хүнтэй маш дотно биш л бол аль болох биед нь хүрэхгүй байхыг зөвлөж байна.

БАРИМТ 14

Герман улсын их дээд сургуулиуд олон улсын сурагчдыг 2014 оноос хойш үнэ төлбөргүй элсүүлэх болсон. Гэхдээ их дээд сургуулиуд нь нэлээд өндөр шалгууртай. Герман улсад одоогийн байдлаар 380 их сургууль 17,000 өөр чиглэлээр сурагчдад боловсрол олгож байна.

БАРИМТ 15

Герман нь муурын хумсыг ашиггүй мөн аюултай гэж үздэг тул хумстай муурыг хуулийн дагуу хориглодог дэлхийн 22 улсын нэг. Мөн та Германы хурдны зам дээгүүр хурдлан явахдаа үргэлж бензинээ дүүрэн байлгах хэрэгтэй. Учир нь хурдны зам дээр бензингүй болж машин тань зогсвол танд хуулийн шийтгэл оногдуулна.

БАРИМТ 16

Бүтэн сайн өдөр германчууд чанга дуу чимээ гаргадаггүй. Учир нь энэхүү өдрийг улс нийтийн амрах өдөр гэж үздэг тул хүнсний дэлгүүрүүд хаалгаа барьж хүн бүр гэртээ амардаг. Хэрэв та Герман улсад энэхүү өдөр зүлэг тэгшлэх, тоос соруулах гэх мэт чанга дуу чимээ гаргавал шийтгүүлнэ. Мөн 1663 онд дэлхийн хамгийн анхны сэтгүүл Герман улсад нийтлэгдсэн.

БАРИМТ 17

Герман хүний хүйс нь нэрээс нь тодорхой байх ёстой. Хэрэв шинээр төрсөн хүүхдийн нэр нь тус хүүхдийн хүйсийг шууд танихад эргэлзээтэй байвал уг бүртгэлийн ажилчид уг нэрийг бүртгэж авахгүй байх үүрэгтэй. Мөн тус улсын хамгийн түгээмэл нэр нь Мюллер. Та бүхэн Германы шигшээ багийн довтлогч хөлбөмбөгийн тамирчин Томас Мюллерийг мэдэх байх.

БАРИМТ 18

Герман улсын төрийн далбаа нь дээрээсээ хар, улаан, шар гэх өнгийн тэнцүү хуваагдсан хөндлөн хэсгүүдээс бүрддэг. Уг далбаа нь анх 1848 онд бүтээгдэж байсан бөгөөд тухайн үедээ эдгээр үндэсний өнгөнүүд нь эв нэгдэл, эрх чөлөөг бэлгэддэг бүгд найрамдах ардчиллаас үүдэлтэй. Бүгд Найрамдах Веймер Улсын үед энэхүү өнгөнүүд нь төв, бүгд найрамдах, ардчилсан гэх намуудыг тус тус төлөөлдөг байсан.

БАРИМТ 19

Дэлхийн II дайны үеэр Герман улс руу кока-кола ундааг импортлон оруулах хүндрэлтэй байсан тул тэд өөрсдөө чихэрлэг жүржийн ундааг бүтээсэн. Энэхүү ундаа нь одоогийн бидний сайн мэдэх “Fanta” юм. Мөн дэлхий нийтээр алдартай баавгайн хэлбэрт резинэн чихэр мөн л Герман улсад үүссэн.

БАРИМТ 20

Герман улс бол дэлхийн бараг бүхий л спортын төрлүүд жигд сайн хөгжсөн дэлхийн цөөн улсуудын нэг. Өнөөдрийн байдлаар өвлийн олимпыг тэргүүлж байгаа тэдний хамгийн алдартай спорт нь мэдээж хөлбөмбөг. Герман улсын шигшээ багийн хөлбөмбөгийн ДАШТ-нд дөрвөн удаа (1954, 1974, 1990, 2014) түрүүлснээр дээд амжилтыг эзэмшдэг. Харин тус улсаас төрөн гарсан алдартай тамирчдыг нэрлээд байвал дуусахгүй. Герман улсын Бундес лигийн нэг тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнд дунджаар 25,000 хөгжөөн дэмжигчид тогтмол үздэг. Мөн гандболын спорт Герман улсаас гаралтай.

БАРИМТ 21

Германчууд шинэ жилийн баярт онцгой ач холбогдол өгдөг бөгөөд манай улстай адил бүтэн сарын турш бэлтгэл ажлаа базаадаг. Германд бусад орноос ялгаатай нь Санта Клаус гэж хүн байхгүй. Хүүхдүүд хүслийн захидлаа Санта Клаус руу илгээхийн оронд Гэгээн Николас гэх христийн хамба байсан хүн рүү илгээдэг уламжлалтай. Уг баярын үеэр германчуудын иддэг гол хоол нь винертэй төмсний салат.

БАРИМТ 22

Бид бүхэн зуны цаг болон өвлийн гэх хоёр цагтай бөгөөд улиралдаа тааруулан цагаа нэгээр урагшлуулж аль эсвэл ухраадаг. Дэлхий даяар энэхүү үзэгдлийг шүүмжилдэг маш олон хүн бий. Магадгүй та тэдний нэг ч байж болох юм. Тэгвэл хамгийн анх зуны цагийг амьдралдаа нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн улс бол Герман. Мөн Европын Холбооны улс тул Германы албан ёсны мөнгөн тэмдэгт нь евро.

БАРИМТ 23

Дэлхийн II дайны дараа Герман улс нь одоогийн Өмнөд Солонго болон Хойд Солонгосын адилаар Баруун Герман болон Зүүн Герман гэж хоёр хуваагдан орших болсон. Гэвч 1990 оны аравдугаар сарын 3-нд тус улсууд дахин нийлж одоогийн бидний мэдэх Герман улс бий болсон. Тус цагаас хойш парламентийн бүгд найрамдах засаглалтай улс болсон.

БАРИМТ 24

Тус улсын цаг агаарын хувьд нэлээд тогтмол. Зургадугаар сард улсын дундаж температур нь цельсийн 17 хэм байдаг бол нэгдүгээр сард -0.5 хэм хүрдэг. Харин Германд бүртгэгдэж байсан хамгийн халуун температур нь 2019 онд Лингенд цельсийн 42.6 хэм хүрч байсан удаатай.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит дугаараар өвлийн олимпыг одоогийн байдлаар тэргүүлж буй Герман улсыг онцолж байна. Герман улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • D.Gantumur (202.55.188.87)
    tanin medehuin ach holbogdoltoi mash saihan medeelel baina
    2022 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (46.223.95.196)
    Beatles yahaaraa Hamburgees garaltai baidgin Liverpool s garaltai Liverpool in durvul l gedeg bsin haanaas iim galzuu soliotoi yum olj tavidag bnaa
    2022 оны 02 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 36 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 39 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 46 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 49 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 58 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК