Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Сенегал

2022-2-12
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Сенегал улс нь 196,712 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай бөгөөд Баруун Африкт байрладаг. Хойд хэсгээрээ Мавритани, зүүн талаараа Мали, зүүн урд бүсээрээ Гвиней, баруун урд хэсгээрээ Гвиней-Бисау улсуудтай тус тус хиллэдэг.

БАРИМТ 2

Нийт хүн амын тоо нь 15.9 сая ба тэдний 41.3 хувь нь Волоф, 17.8 хувь нь Фула, 15.7 хувь нь Сэрер, 14 хувь нь Мандинка үндэстнүүд. Сенегал улс нь их хэмжээний өртэй нэн ядуу улсын жагсаалтад багтдаг. Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 168-т жагсдаг бөгөөд ихэнх иргэд нь мөнгө олохын тулд хөдөө аж ахуй болон бусад хүнсний холбоотой салбаруудад ажилладаг.

БАРИМТ 3

Уг улсад анх Европ тивийн төлөөлөл болж Португалын далайчид хөл тавьсан бөгөөд тус үед нутгийн загасчин тэдэнд “sunu gaal” гэж анх хэлсэн байдаг. Энэхүү үгийг волоф хэлнээс орчуулбал “Тэд бол бидний завинууд” гэх утгатай бөгөөд тухайн үед юу ч ойлгоогүй Португалчууд сонсголоороо Сенегал хэмээн ойлгож уг улсыг анх нэрлэсэн.

БАРИМТ 4

Сенегал улс нь Португал, Франц, Нидерланд улсуудын нөлөөнд олон зуун жил оршин тогтносон. Хамгийн сүүлд XV зууны үеэс эхлэн 1960 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хүртэл Франц улс тэднийг колоничилсон. Олон зуун жил үргэлжилсэн энэхүү колоничлолын үр дүнд одоогийн Сенегал улсын албан ёсны хэл нь франц хэл.

БАРИМТ 5

XVII болон XVIII зууны үед олон тооны наймаачид Сенегал улсыг боол, алт, болон зааны ясны төлөө зорьдог байсан. Зөвхөн наймаачдаас гадна далайд гарцтай орон тул далайн дээрэмчид ч Сенегал улс руу цөөнгүй халддаг байсан. Мөн Сенегал улс нь цэргийн эргэлтэд өртөөгүй Баруун Африкийн цор ганц улс юм. Энэхүү ардчиллын тогтвортой байдал нь уг улсыг Европ болон Америк тивийн олон холбоотон орнуудтай болоход том тус хүргэсэн.

БАРИМТ 6

Сенегал улсын далбаа нь улаан, шар, ногоон өнгөнүүдээс бүрддэг. Уг далбааны загварыг Франц улсын далбаанаас санаа аван бүтээсэн бөгөөд энэхүү гурван өнгө нь Пан-Африкийн албан ёсны өнгөнүүд юм. Харин голд байрлах ногоон өнгийн таван хошуу нь бүх нийтийн эв нэгдлийг бэлгэддэг.

БАРИМТ 7

Сенегал улсын ихэнх нь исламын шашин шүтдэг. Тиймээс сенегалчууд өргөл өргөх зан үйл маш нухацтай авч үздэг. Ид аль-Адха буюу зургадугаар сарын 9-с хойш дөрвөн хоногийн турш үргэлжилдэг исламын баярын үеэр ядуу гэр бүлүүд хонь эсвэл ямаа, харин чинээлэг айл өрхүүд үхэр болон тэмээний амийг таслан өргөл барьдаг уламжлалтай.

БАРИМТ 8

Энэхүү өргөл өргөдөг уламжлалыг эс тооцвол Сенегалын хонинууд маш аз жаргалтай амьдардаг. Сенегалд хонийг хайрлаж арчлах тухай уламжлал байдаг бөгөөд Сенегалд бүтэн сайн өдөр халуун ус болон рашаанд тухлан хэвтэх хонин сүргийг та харах боломжтой. Учир нь цэвэрхэн малыг өргөл болгон өргөхөд илүү тохиромжтой хэмээн сенегалчууд үздэг. Мөн Сенегалын хамгийн алдартай телевизийн нэвтрүүлэг нь хонины тухай гардаг.

БАРИМТ 9

Сенегалын гэрлэх зан үйл нэлээд онцгой. Эхлээд сүйт залуу дурлалт бүсгүйнхээ гэр лүү кола гэх нэгэн төрлийн самрыг бөгжний оронд авж очин гэрлэх санал тавьдаг бөгөөд сүйт бүсгүй уг самрыг хүлээн авбал гэрлэхийг зөвшөөрч байна гэсэн утгатай. Харин үүний дараа сүйт бүсгүй гэрлэхийн тулд залуугийнхаа гэр лүү мөнгө, будаа, жимс, амттан, болон хонь авч очдог. Эдгээр бэлгүүдээс хамгийн чухал нь хонь юм.

БАРИМТ 10

Франц улсын колон улс байсан тул хөлбөмбөгийн спорт Сенегал улсад маш өндөр түвшинд хөгжсөн. Сенегалын үндэсний шигшээ баг нь хэдхэн хоногийн өмнө Египет улсыг буулган авч анх удаа африкийн цомд түрүүлээд байгаа билээ. Одоогоор Садио Мане, Калидоу Коулибали, Эдоуард Менди гэх мэт Сенегал тамирчид одоогоор идэвхтэй Европын томоохон лигүүдэд тоглож байгаа. Харин тус улсад хамгийн алдартай спорт нь Сенегал үндэсний бөх юм. Ихэнх залуус уг спортоор хичээллэдэг бол Сенегалд сагсанбөмбөгийн спорт сүүлийн жилүүдэд мөн эрчимтэй хөгжиж байна.

БАРИМТ 11

2026 оны залуучуудын зуны олимп Сенегал улсын нийслэл Дакар хотод зохиогдохоор болсон. Энэ нь Африк тивийн улс олимпын үйл ажиллагааг зохион байгуулж буй анхны тохиолдол болох юм. Мөн Сенегал улсад зохиогддог байсан Дакар Ралли хэмээх экстрем уралдааны тэмцээнийг та бүхэн сайн мэдэх байх.

БАРИМТ 12

Баобоб хэмээх аварга том иштэй мод нь Сенегалын үндэсний бэлгэдлүүдийн нэг юм. Энэхүү аварга модны холтос, навч, мөчир, жимс гэх мэт бүх зүйлсээс нь хоол хүнс, эм тариа, малын тэжээл гэх мэт бараа бүтээгдэхүүнийг гаргаж авдаг. Мөн баобоб мод нь сенегалчуудын хоорондоо уулзалт товлодог хамгийн түгээмэл газруудынх нь нэг байсаар ирсэн.

БАРИМТ 13

Сенегалын зарим таксины жолоочид машиныхаа араас малын сүүлийг залгасан байдаг. Энэ нь шашинтай холбоотой бөгөөд сүүл нь аз дууддаг хэмээн сенегалчууд бэлгэддэг. Мөн Сенегалын далайн эрэг дээр 2000 гаруй киноны зураг авалт хийгдсэн байдаг. Тэдний дундаас хамгийн алдартай нь “The Endless Summer”.

БАРИМТ 14

Сенегал улсад Африк тивийн хамгийн өндөр хөшөө бий. 49 метрийн өндөртэй Африкийн сэргэн мандалтын хөшөөг бүтээхэд ойролцоогоор 29 сая ам.долларын өртөг гарсан. Мөн уг хөшөөний зураг төслийг Хойд Солонгосын иргэн гаргасан.

БАРИМТ 15

Баобоб модноос гадна тус улсын өөр нэгэн бэлгэ тэмдэг нь арслан. Үндэсний хөлбөмбөгийн маскот, ерөнхийлөгчийн тамганы дүрс, суурин газрууд болон зэвсэгт хүчний байгууллагуудын өмнө байрлах хөшөөнүүд гээд бүгд л арслангийн дүрсийг агуулдаг. Гэвч хулгайн анчдын буруутай үйл ажиллагааны үндсэнд Сенегал улсын арсланд устах аюул нүүрлээд байна.

БАРИМТ 16

Алдарт реппер мөн бизнес эрхлэгч Акон Сенегал улсад төрж өссөн. Тэрээр саяхан Акон гэх өөрийн мэдлийн шинэ хотыг Сенегал улсад байгуулсан гэдгээ зарласан билээ.

БАРИМТ 17

Сенегал улсын соёлд нэгэндээ байгаа зүйлсээ хуваалцах нь чухал. Хооллох үедээ гэр бүлээрээ бүгд нэг том савнаас иддэг бөгөөд хоолны өмнө бүгд гараа сайтар угаасан байх ёстой. Учир нь сенегалчууд халбага сэрээний оронд ихэвчлэн гараараа хоолоо барин идэцгээдэг.

БАРИМТ 18

2001 оноос эхлэн Сенегал улсын бүх сургуулийн насны хүүхдүүд боловсрол эзэмшиг боломжтой болсон. Хүүхдүүд 16 нас хүртлээ үнэгүй сургуульд суралцах боломжтой. Хэдийгээр бүх хүүхдүүд үнэгүй боловсрол эзэмших эрхтэй хэмээн тус улсын хуулинд бичигдсэн байдаг ч жил бүр элсэх ёстой хүүхдүүдийг улсын сургуулиудын багтаамж бага байгаатай холбоотойгоор бүгдийг нь сургуульд элсүүлэх боломжгүй байдаг гэнэ.

БАРИМТ 19

Африкийн зарим оронтой харьцуулахад Сенегал улсад эмэгтэйчүүдийн эрхийг маш сайн хангагддаг. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх түвшний үйлдлүүдийг хуулийн дагуу хориглосон бөгөөд сенегал эмэгтэйчүүд эрчүүдээ бодвол илүү өндөр түвшний боловсрол эзэмшдэг байна.

БАРИМТ 20

Сенегал улс нь ядуу буурай орнуудын жагсаалтад багтдаг гэдгийг өмнө нь хэлсэн. Тэгвэл тус улсын эдийн засгийг бүрдүүлэгч гол салбарууд нь уул уурхай, газар тариалан, аялал жуулчлал, загасчлал нар юм. Тэднээс загас, фосфат, болон газрын самрын экспортууд мөн гадаадын жуулчид Сенегал улсын эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлдэг.

БАРИМТ 21

Цаг агаарын хувьд бусад Африкийн улсуудын адилаар халуун, дулаан орны ангилалд багтдаг. Арван хоёроос дөрөвдүгээр сарын хооронд цаг уур маш хуурай байдаг бөгөөд халуун хуурай салхи ихээр салхилдаг. Харин зургаагаас арван нэгдүгээр сарын хооронд хур тунадас багагүй хэмжээгээр буудаг.

БАРИМТ 22

Сенегал улсын зэвсэгт хүчин нь ойролцоогоор 17,000 цэрэгтэй бөгөөд ихэнх зэвсэг, багаж хэрэгслүүдээ Франц болон АНУ-аас авдаг. НҮБ-гийн гишүүн уг орны цэргүүд Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Йемен гэх орнуудад энхийг сахиулахаар үүрэг гүйцэтгэж байсан.

БАРИМТ 23

Сенегал улс нь ерөнхийлөгчийн засаглалтай. Улсын удирдагч нар нь Маки Салл (ерөнхийлөгч) болон Мустафа Ниассе (үндэсний ассамблейн ерөнхийлөгч) нар юм. Мустафа Ниассегийн хувьд энэхүү үүрэгт ажлыг 2012 оноос хойш гүйцэтгэж байна.

БАРИМТ 24

Сенегал улсад амьдардаг Фула хүмүүс бол Африкийн нүүдэлчид. Ойролцоогоор гурван сая гаруй Фула хүмүүс одоо цагт Сенегал улсад амьдардаг бөгөөд тэдний ихэнх хэсэг нь өв уламжлалаа хадгалан мал сүргээ даган нүүдэллэж амьдарсаар байна. Энэ нь манай улсын нүүдэлчин соёлтой тун төстэй.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит дугаараар саяхан Африкийн цомд түрүүлсэн Сенегал улсыг онцолж байна. Та бүхэн Сенегал улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 43 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    12 цаг 46 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    12 цаг 53 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 56 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 5 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК