Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Бурунди

2022-2-21
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Бүгд Найрамдах Бурунди улс нь Зүүн Африкийн их нууруудын бүсэд оршдог бөгөөд Руанда, Танзани, Бүгд Найрамдах Ардчилсан Конго гэх улсуудтай хиллэдэг далайд гарцгүй орон. Хэдийгээр далайд гарцгүй боловч дэлхийн нууруудын жагсаалтад хамгийн эртний болон гүнзгий гэх үзүүлэлтүүдээрээ хоёрдугаар байранд жагсдаг Танганьика нууртай улсынхаа зүүн хойд хэсгээрээ хиллэдэг.

БАРИМТ 2

Нийт газар нутгийн хэмжээ нь 27,834 хавтгай дөрвөлжин километр бөгөөд хүн амын хувьд 11.8 сая. Тэдний 91.5 хувь нь христийн шашинтай бөгөөд 85 хувь нь Хуту буюу Абахуту үндэстний хүмүүсээс бүрддэг. Бурунди улс нь Гитега (улс төрийн) болон Бужумбура (эдийн засгийн) гэх хоёр нийслэлтэй.

БАРИМТ 3

Хуту, Туци, Тва гэх мэт үндэстнүүд Бурунди улсын газар нутаг дээр 500 жилийн турш амьдарч байгаа. Эхний 200 жилийн турш Бурунди улс нь бие даасан эзэнт гүрэн байсан боловч  XX зууны эхэн үед Герман улсад колоничлогдсон. Дэлхийн I дайнд Герман улс ялагдал хүлээсний дараа Бурунди улсыг захирах эрх мэдэл Бельги улсад шилжсэн. Мөн энэхүү цаг үед Бурунди улс нь хөрш зэргэлдээх Руанда улсын хамтаар эдгээр орнуудын эрх мэдэлд байсан.

БАРИМТ 4

Дэлхийн II дайны дараа Бурунди улс нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын итгэмжлэгдсэн газар нутаг болсон бөгөөд 1962 онд улсынхаа тусгаар тогтнолыг зарласан. Түүхийн эхэн үедээ хаант засаглалтай байсан ч төрийн эргэлт, дараалсан алан хядлага, бүс нутгийн уур амьсгалын тогтворгүй байдлуудаас шалтгаалан 1966 онд хаант засаглалыг халж нэг намын тогтолцоотой Бүгд найрамдах улс болсон.

БАРИМТ 5

Уг цаг мөчөөс хойш Бурунди улсад 1970 болон 1990 онуудад хоёр удаа иргэний дайн өрнөсөн ба үр дүнд нь олон зуун мянган иргэд амь насаа алдаж Бурунди улс эдийн засгийн хувьд хөгжил муутай дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болж хувирсан. Хүний хөгжлийн индексээрээ 185 дугаар байранд жагсдаг бөгөөд 2018 оны байдлаар дэлхийн хамгийн аз жаргалгүй орноор тодорсон.

БАРИМТ 6

Африк тивийн хамгийн бага газар нутагтай Бурунди улс нь газар нутгийнхаа ихэнх хэсгийг газар тариалан, малын бэлчээр болгон ашигладаг бөгөөд эдгээр нь ой мод устах, хөрсний элэгдэл үүсэх, амьдрах боломжит бүс нутгийг хорогдуулах гэх мэт сөрөг нөлөөг үзүүлдэг. 2005 оны байдлаар тус улсын газар нутгийн дөнгөж 6% нь ой модоор хүрээлэгдэж байсан ба одоо энэ хувь улам буурсан.

БАРИМТ 7

Ядуурал их хэмжээгээр нүүрлэсэн улс тул Бурундид их хэмжээний авилга, сул дэд бүтэц, эрүүл мэнд болон боловсролын хүртээмж муу үйлчилгээ, өлсгөлөн гэх мэт асуудлууд тэдэнтэй үргэлж хамт байдаг. Тус улсын удирдагчид болох ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд нар нь бүгд 2020 оны зургадугаар сард албан тушаалдаа томилогдсон.

БАРИМТ 8

Бурунди улсад хүмүүсийг олноороо цуглаж дасгал хийх, гүйх зэргийг 2014 онд тус улсын Ерөнхийлөгч хориглосон. Учир нь олон хүн цугласнаараа ямар нэгэн улс төрийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулах боломжийг нэмэгдүүлдэг гэж үзсэн.

БАРИМТ 9

Бурунди улсын төрийн далбаа нь улаан, ногоон, цагаан өнгөнүүдээс бүрддэг. Улаан өнгө нь тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн дайчдын цусыг, ногоон өнгө нь итгэл найдварыг, цагаан өнгө нь амар амгаланг тус тус бэлгэддэг. Харин далбааны төв хэсэгт байрлах гурван ширхэг зургаан өнцөгт нь Бурунди улсад анх суурьшсан гурван үндэстнүүд болох Хуту, Туци, Тва нарыг илтгэдэг.

БАРИМТ 10

Бурунди улсын иргэдийн дөнгөж 3 хувь нь техник технологийн хувьд интернеттэй холбогдох боломжит нөхцөл байдалтай. Энэ нь дэлхийн хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг бөгөөд тус улсын ядуу байдлыг илтгэж байна. Бурунди улсын иргэд болон компаниуд ашгийнхаа 35 хувийг татвар болгож улсдаа тушаадаг.

БАРИМТ 11

Бусад Африк тивийн орнуудын адилаар бурундичууд уламжлалт согтууруулах ундаанууддаа дуртай. Тус улсын үндэсний ундаа нь гадилтай шар айраг бөгөөд том тогоог үүгээр дүүргэж байгаад олуулаа тойрч суугаад соруулаар зэрэг уудаг уламжлалтай гэнэ. Та нутгийн уушийн газар руу орсон ч уг үзэгдлийг харах боломжтой.

БАРИМТ 12

Бурунди улсад хуулийн дагуу тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж байхгүй. Тус улсад компани байгуулахтай холбоотой албан ёсны үйл ажиллагаа 43 хоног үргэлжилдэг бөгөөд бараа үйлчилгээний татварын хэмжээ нь 18 хувь байдаг. Бурунди улсын ажлын цаг нь долоо хоногт 40 ба хөдөлмөр эрхлэх насны иргэдийн 7.7 хувь нь ажилгүй.

БАРИМТ 13

Бурундичуудын дундаж IQ нь 69. Энэ нь дэлхийн дунджаас бага үзүүлэлт бөгөөд хүүхдүүд долоон наснаасаа эхлэн сургуульд суралцаж эхэлдэг. Одоогийн байдлаар тус улсын 15-аас дээш насны хүн амын 14.4 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй ба ойролцоогоор 1.4 сая хүн гэсэн үг.

БАРИМТ 14

Бурунди улсад Густаве гэх нэртэй 1987 оноос 2009 онуудын хооронд 300 гаруй хүний аминд хүрсэн матар байдаг. Уг матар нь Танганьики нууранд амьдардаг ба 60 гаруй настай. Гэхдээ 2009 оноос хойш хүний аминд хүрээгүй тул Густавег амьд эсэхийг баттай мэдэх боломжгүй. Мөн Бурунди улсад хэмжигдэж байсан хамгийн бага температур нь Цельсийн 0 хэм бол хамгийн өндөр температур нь Цельсийн нэмэх 37.5 градус.

БАРИМТ 15

Бурунди улсын нийт хүн амын 63 хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн. Мөн 92.2 хувь нь өдөрт гурван ам.доллараас бага хэрэглээтэй амьдардаг. Бүрүнди эмэгтэйчүүд эхний хүүхдээ 21.3 насандаа өлгийдөн авдаг бол амьдралынхаа туршид дунджаар 6.1 хүүхэд төрүүлдэг. Бурунди улсын хүн амын дундаж нас нь 17 юм. Харин дундаж наслалт нь эрчүүдийн хувьд 47.5 байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд 50.1. Энэ нь маш муу үзүүлэлт гэдгийг та бүхэн харж байгаа байх.

БАРИМТ 16

Бурунди улсын уриаг орчуулбал “Эв нэгдэл, ажил хөдөлмөр, ахиц дэвшил” гэх утгатай боловч улсын бодит байдал нь уг уриатай ер зохицдоггүй. Бурундичууд муурыг хууран мэхлэгч амьтад гэж үздэг тул муураас ихэд цээрлэдэг. Мөн Бурунди улсад архи болон бусад төрлийн согтууруулах ундааг худалдан авахыг хуулиар зөвшөөрсөн нас нь 18.

БАРИМТ 17

Бурунди улсын албан ёсны хэлнүүд нь кирунди (үндэсний хэл), франц, болон англи хэлнүүд. Гэхдээ эдгээр хэлнүүдээс гадна Зүүн Африкаар өргөн тарсан свахили хэл ихээр ашиглагддаг. Мөн Бурунди улс нь хүн амын нягтралшилтаараа Африк тивдээ гуравдугаар байранд жагсдаг.

БАРИМТ 18

Бурунди улсад үнээ бол аз жаргал, эрүүл мэнд, хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг юм. Бурундичууд курунди хэлнээ хоорондоо мэндлэхдээ “амашёо” гэдэг ба уг мэндчилгээг орчуулбал “Олон малтай болохыг ерөөе” гэсэн утгатай. Хариуд нь “амашонгор” гэж хэлдэг бөгөөд уг үг нь “тэдний дунд эм мал олон байх болтугай” гэх утгыг агуулдаг.

БАРИМТ 19

Спортын төрлүүд Бурунди улсад маш муу хөгжсөн. Ихэнх иргэд нь зөвхөн маргаашийнхаа хоолны төлөө ажиллаж амьдардаг тул иргэд болон улсынх нь зүгээс спортыг хөгжүүлэхэд анхаарал хандуулахад бараг л боломжгүй. Гэхдээ 1996 оны олимпын эрэгтэйчүүдийн 5,000 метрийн төрөлд Венусте Ниёнгабо түрүүлснээр Бурунди улсын олимпын анхны медалийг эх орондоо авч ирсэн. Ингэснээр Бурунди улс нь олимпын алтан медаль хүртсэн дэлхийн хамгийн ядуу улсаар нэрлэгдсэн. Одоогийн байдлаар Бурунди улсын тамирчид олимпын наадмаас нэг алт, нэг мөнгөн медалийг хүртээд байна. Бурунди улсын үндэсний спорт нь хөлбөмбөг юм.

БАРИМТ 20

Бурундичуудын хоол хүнсний дөнгөж 2 хувийг мах бүрдүүлдэг. Хоол хүнсэнд нь хүний хэрэглэх ёстой уурагийн хэмжээ хэвийн түвшинд агуулагддаггүй тул иргэдийн дунд квашиоркор гэх хоол хүнсний дутагдлаас шалтгаалан үүсдэг өвчин элбэг тохиолддог. Хэрэв үхэр нядалж махыг нь идэхээр болбол эврийг нь байшингийнхаа ойролцоо булдаг бөгөөд энэ нь тэдэнд аз авч ирнэ гэдэгт итгэдэг.

БАРИМТ 21

Бурунди улс экспортолж буй барааныхаа үнэ цэнээс гурав дахин их барааг гадаадаас импортолдог. Энэ нь тэдний олон улсын өрийн хэмжээг нэмэгдэхэд шууд нөлөөлдөг бөгөөд тэдний сул дорой эдийн засгийг илтгэж байна.

БАРИМТ 22

Бурунди улсын анхны оршин суугчид болох Хуту болон Туци хүмүүс хоорондоо нэлээд ялгаатай. Төрийн эрхийг ихэвчлэн туцичууд авдаг бөгөөд тэд мал аж ахуй эрхэлдэг (бусад хүмүүсээс илүү эд хөрөнгөтэй) өндөр туранхай хүмүүс байдаг. Харин хутучууд газар тариалангийн аж ахуй эрхэлдэг мах бараг иддэггүй намхан нуруутай хүмүүс юм.

БАРИМТ 23

Бурунди улсад нийт 7 онгоцны буудал байдаг ба тэдний нэг нь л засмал замаар бүрхэгдсэн гэнэ. Мөн Бурунди нь эмэгтэй Ерөнхий сайдтай байсан Африк тивийн цөөн орнуудын нэг юм. Түүнийг Сильви Киниги гэдэг бөгөөд 1993-1994 оны хооронд дөрвөн сарын хугацаанд Бурунди улсын Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан.

БАРИМТ 24

Хэрэв Бурунди улсын иргэд ижил хүйстэн гэдгээ мэдэгдвэл 2-3 жилийн ял сонсож нэмээд их хэмжээний мөнгөн торгууль төлдөг гэнэ. Мөн НҮБ-ын зүгээс Бурунди улсыг эрүүдэн шүүх, шүүхээс гадуурх аллага гэх мэт хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийг удаа дараалан гаргасан гэж үзэн буруутгасан тул Бурунди улс 2017 оны аравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүхээс албан ёсоор гарсан. Бурунди улс нь уг үйлдлийг хийсэн дэлхийн анхны улс юм.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар Африк тивийн Бурунди улсыг онцолж байна. Бурунди улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 43 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    12 цаг 46 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    12 цаг 53 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    12 цаг 56 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 5 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК