Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Сири

2022-3-01
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Арабын Бүгд Найрамдах Сири улс бол 85,180 хавтгай дөрвөлжин газар нутагтай Баруун Азийн орон. Тус улс нь Турк (хойд), Ирак (зүүн болон зүүн урд), Иордан (урд), Израиль болон Ливан (баруун урд) улсуудтай тус тус хиллэдэг. Мөн Улсынхаа баруун талаар Газар Дундын тэнгистэй хиллэдэг далайд гарцтай орон.

БАРИМТ 2

Улсын нийт хүн амын хэмжээ нь 17.5 сая бөгөөд тэдний 87 хувь нь исламын, 10 хувь нь христийн шашинтай. Мөн тэдний 90 хувь нь араб үндэстнээс бүрддэг боловч курд, турмкен, ассири, армен, черкес, грек гэх мэт олон үндэстний иргэд мөн амьдардаг. Улсын хамгийн том мөн нийслэл хотыг нь Дамаск гэдэг ба хоёр сая гаруй хүн амтай.

БАРИМТ 3

Орчин үеийн Сири улс нь XX зууны дунд үед Оттоманы эзэнт гүрний ноёрхол өндөрлөсний дараа үүссэн бөгөөд богино хугацааны турш Франц улсын удирдлага дор оршин тогтносон. Улмаар 1945 оны аравдугаар сарын 24-д бүгд найрамдах улс болж тусгаар тогтнолоо зарласан. Мөн Сири улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын анхны гишүүдийн нэг юм.

БАРИМТ 4

Тусгаар тогтнолоо зарласны дараа Сири улсад 1949-1971 онуудын хооронд олон тооны цэргийн эргэлт тохиолдож байсан. Улмаар Сири улс 1958 онд Египет улстай хамтран Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах улс хэмээх холбоог байгуулсан боловч 1961 оны Сирийн төрийн эргэлтээс болж цуцлагдсан. Мөн 1961 оны арван хоёрдугаар сард явагдсан үндсэн хуулийн тухай санал асуулгаар Сири улс нэрээ Арабын Бүгд Найрамдах Сири улс болго өөрчлөхөөр болсон.

БАРИМТ 5

Гэвч 1963 онд Сирийн “Баасист” нам нь төрийн эргэлт хийж улс төрийн бөхий л эрх мэдлийг өөрсдийн гартаа оруулсан. Тус намын эрх мэдэл одоо хүрэл үргэлжилж байгаа бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Башир ал-Ассад нь 2000 оноос хойш уг албан тушаалыг хашиж байна. Мөн түүний аав Хафез ал-Ассад 1971-2000 он хүртэл Сири улсын Ерөнхийлөгч байсан түүхтэй.

БАРИМТ 6

Сири улс нь цэргийн дарангуйлал доорх нэг намын давамгайлсан болон ерөнхийлөгчийн хагас засаглалтай орон. Мөн Сири улсын Ерөнхийлөгчийн албыг удам дамжуулан хүүхдүүддээ өвлүүлэн үлдээдэг ёс үүсээд байгаа. Сири улсын одоогийн Үндсэн хууль нь 2012 онд батлагдсан.

БАРИМТ 7

Баасист намын удирдлага доор Сири улсын улс төрийн хоригдол болон олон тооны иргэдийг тогтмол цаазалдаг ба хүний эрхийг ноцтой зөрчигддөг. Сри улсад 2011 оны гуравдугаар сард олон талт иргэний дайн дэгдсэн бөгөөд уг дайнтай Турк, ОХУ, АНУ, Ирак, Иран гэх мэт улсууд шууд болон далд байдлаар нэр холбогддог. Уг дайны үр дүнд Сири улс дэлхийн энх тайвны индексийн жагсаалтад 2016-2018 оны хооронд хамгийн сүүлд бичигдсэн.

БАРИМТ 8

Арван жил үргэлжилж буй энэхүү иргэний дайнаас болж 600,000 гаруй хүн амь насаа алдаж, найман сая хүн дотооддоо дүрвэж, Сирийн таван сая гаруй иргэд гадаадын орнууд руу дүрвэсэн гэх тоон судалгаа бий. Сүүлийн арван жилийн хугацаанд Сири улсад амьдрах нь аюулгүй байдал болон санхүүгийн хувьд маш хүндрэлтэй болсон бөгөөд дайныг дагаад улсын эдийн засаг ч мөн адил огцом унасан.

БАРИМТ 9

Иргэний дайн эхэлснээс хойш Сири улсад таван сая гаруй хүүхэд мэндэлсэн. Тэд хорвоод мэндэлсэн цагаасаа хойш энх тайван гэх зүйлийг мэдэрч үзээгүй бөгөөд хүүхэд насныхаа цаг хором бүрийг дайны талбар дээр өнгөрүүлж байна. Дайны үеэр 55,000 гаруй хүүхэд амь насаа алдсан бөгөөд гурван сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж хоцорсон байдаг. Мөн Сири улсад сургуулийн насны 2.5 сая хүүхэд сургуульд хамрагдах боломжгүй нөхцөл байдалд амьдарч байгаа бол 1.6 сая хүүхэд сургуульд үргэлжлүүлэн сурах боломжгүй байдалтай байна.

БАРИМТ 10

Сирийн иргэний дайн ард түмнийх нь оюун санаанд маш гүн нөлөөлдөг. Сири улсын дүрвэгчдийн 75 хувь нь стрессийн гаралтай сэтгэцийн эмгэгтэй болсон байдаг бөгөөд тэдний ихэнх нь гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ дайны хөлд алдсан байдаг. Мөн эмэгтэйчүүдийн эрх байтугай хүний эрх Сири улсад үйлчилдэггүй тулд гурван эмэгтэйн нэг нь өдөр тутамдаа өөрт нь заналхийлсэн аюултай нүүр тулдаг.

БАРИМТ 11

Сири улсын ихэнх дүрвэгчид Турк, Ливан, Иордан гэх мэт хөрш орнууд руугаа дүрвэдэг бөгөөд Ливан улсад байдаг дүрвэгчдийн 90 хувь нь нэн ядуу гэх бүлэгт хамаарагддаг. Тэд ихэвчлэн хүний хэрэглээний цөөн барааны хамтаар майхан дотор амьдардаг бөгөөд зөвхөн өнөөдрийнхөө идэх хоолыг олохын тулд амьдарцгаадаг. Цаг уурын гамшигт үзэгдлийг давж гарах боломжгүй тэдэнд ирээдүйнхээ төлөө бодох, төлөвлөх боломж бараг л байхгүй.

БАРИМТ 12

Сирийн дүрвэгчдийн 75 хувь нь эх орон руугаа буцахыг хүсдэг ч тэдний маш бага хэсэг нь нутаг буцдаг. Учир нь Сири улс руу буцах нь тэдний хувьд маш аюултай. Эх орноосоо дүрвэсэн иргэдийг урвагчид хэмээн үздэг тул аливаа төрлийн хүчирхийллийн золиос болох, шоронд хоригдох, бусдын сүрдүүлгэд автах, сураггүй алга болох гэх мэт эрсдэлүүдтэй нүүр тулах шаардлагатай болдог. Мөн тэдний төрж өссөн хот, тосгод нь дайны талбар болж юу ч үгүй сүйдсэн байдаг тул эх орон руугаа буцаж очлоо гэхэд тэдэнд ямар ч өмч гэж байхгүй.

БАРИМТ 13

Сири улсын дэд бүтэц тэр чигтээ сүйрсэн. Хот тосгонуудыг шинээр барих шаардлагатай бөгөөд улсын цахилгааны эрчим хүчний дэд бүтцийн 70% нь дайнаас болж гэмтсэн. Гурван сургуулийн нэг нь үнс нурам болтлоо сүйрсэн эсвэл зэвсэгт бүлэглэлийн нөлөөнд автсан бөгөөд эрүүл мэндийн салбарын ажилчдын 70% нь гадаад орон руу дүрвэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Сири улсын эрүүл мэндийн байгууллагын 57 хувь нь л үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

БАРИМТ 14

Сири улсын хоол хүнсний үнэ дайны өмнөх үеэс 33 дахин өссөн. Сири улсын иргэдийн 60 хувь нь эрүүл хоол хүнс хэрэглэх ямар ч боломжгүй бөгөөд есөн сая хүн өдөр тутамдаа өлсгөлөн амьдардаг. Ийм хүнд хэцүү амьдралтай ард түмэнд коронавирусын халдвар маш их хохирол учруулсан. Тэдэнд өвчнөөс сэргийлэх, дархлаагаа дэмжих боломж олдоогүй.

БАРИМТ 15

Сири улсын төрийн далбаа нь улаан, цагаан, хар өнгөнүүдээс бүрддэг бөгөөд ногоон өнгийн хоёр таван хошууг далбааныхаа төв хэсэгт дүрслэн харуулдаг. Улаан өнгө нь Хасемит гүрэн болон тусгаар тогтнолын төлөөх тулааныг, цагаан өнгө нь Умайяд гүрэн болон гэгээлэг ирээдүйг, ногоон өнгө нь Фатимад гүрнийг тус тус бэлгэддэг. Харин хоёр таван хошуу нь Египет болон Сири улсуудыг илтгэдэг.

БАРИМТ 16

Сири улсын нийслэл Дамаск хотыг “Жасмин хот” хэмээн хочлон дууддаг бөгөөд уг хот нь дэлхий дээрх хамгийн удаан хугацаанд хүн төрөлхтөн амьдарч буй хотуудын нэг. Сиричүүд Ассирийн шинэ жилийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-д хаврын улирлыг угтан тэмдэглэдэг. Мөн Сири улсыг Арабын лигээс 2011 онд түдгэлзүүлсэн.

БАРИМТ 17

2015 оны арван хоёрдугаар сард АНУ-ын зүгээс Сири улс руу 9,000 удаагийн агаарын цохилт үзүүлж дээд амжилт тогтоосон. Харин хоёр сарын дараа ОХУ-ын агаарын хүчин зургаан өдрийн дотор 600 гаруй цохилтыг Сири улсад үзүүлсэн. Энэхүү дайны эсрэг талын хувиар оролцдог Сирийн засгийн газар болон Ирак Левантын Исламын улсууд бие биенийхээ ундны усыг нь ширгээх зорилготой усны дайныг мөн өрнүүлдэг.

БАРИМТ 18

Өмнөх дугаараар онцолсон Тунис улсад өрнөсөн 2011 оны хувьсгалыг Сирийн иргэний дайныг өдөөсөн гэгддэг. Мөн Сири улсын иргэд тайвшрахын тулд шар айргийг ихээр хэрэглэдэг. Ард иргэдээ шар айргаар хангах нь Сирийн Засгийн газрын үүрэг бөгөөд дотооддоо Ал-Шарк болон Барада гэх хоёр төрлийн шар айргийг үйлдвэрлэдэг.

БАРИМТ 19

Сири улсад хамгийн алдартай спортууд нь хөлбөмбөг, сагсанбөмбөг, усанд сэлэлт, болон теннис. Хэдийгээр иргэний дайнтай улс боловч Сири улсын тамирчид зуны олимпод эх орноо төлөөлөн тогтмол оролцдог. Мөн нийслэл хот Дамаск нь Пан Арабын тав болон долоо дахь наадмуудыг 1976 болон 1992 онуудад зохиож байсан удаатай.

БАРИМТ 20

Сири улс нь түүхийн болон шашны үнэт өвүүдийнхээ ачаар нэгэн цагт аялал жуулчлал өндөр хөгжсөн орон байсан. Гэвч иргэний дайны улмаас Сири улсыг зорих жуулчдын тоо 75 хувиар буурсан. Мөн ихэнх түүх соёлын үнэт өвүүд нь арван жил үргэлжилж буй дайнаас болж устаж сүйдсэн.

БАРИМТ 21

ОХУ-ын “Megapolis Ltd” гэх компани дайны тухай аяллыг зохион байгуулдаг. Тэдний хамгийн алдартай аяллын цэг нь Сири улс бөгөөд хоёр дахь цэгээр Украин улс нэрлэгддэг. Мөн Сири улсын цаг уур нь зуны улиралд ихэвчлэн хуурай, халуун байдаг бол өвлийн улиралд далайн эрэг хавиараа бага зэргийн бороотой байдаг, Улсын газар нутгийн ихэнх хэсгийг элсэн цөл бүрхдэг.

БАРИМТ 22

Сири улсын албан ёсны хэл бол араб. Орчин цагийн араб хэлний хэд хэдэн хэлбэрүүд Сири улсад тогтмол ашиглагддаг ба улсын баруун хэсгээр Левантин, зүүн хойд талаар Месопотами аялгын хэлнүүд нэлээд алдартай. Мөн араб хэлнээс гадна турк, курд, грек гэх мэт хэлнүүд өргөн хэрэглэгддэг.

БАРИМТ 23

Сири улс хөрш зэргэлдээх орнуудынхаа адилаар маш их хэмжээний газрын баялагтай. Эдгээр байгалийн баялаг нь ихэвчлэн газрын тос, фосфат, хром, асфальт, төмрийн хүдэр, чулуулгийн давс, гантиг нараас бүрддэг. Мөн уул уурхайгаас гадна газар тариалангийн аж ахуй Сири улсад өргөн тархсан.

БАРИМТ 24

Сири хүмүүсийн дундаж наслалт бол 74. Мөн тэдний бичиг үсэг тайлагдсан хувь нь 86.4 хувь ба дундаж IQ нь 81.6 байдаг. Үндэсний бэлгэдэл болсон амьтан нь шонхор бөгөөд Сири улсын үндэстний бэлгэ тэмдэг дээр алтан шонхрыг дүрслэн үзүүлсэн байдаг.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 40 дэх дугаараар дэлхий нийтийн анхаарлын төвд байнга байдаг Сири улсыг онцолж байна. Сири улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 36 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 39 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 46 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 49 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 58 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК