Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Эритрей

2022-3-04
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Эритрей улс нь 117,600 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Африк тивийн эвэр буюу Зүүн Африкийн дээд захад байдаг бүс нутагт байрлалтай. Улсынхаа урд хэсгээр Этиоп улстай, баруун талаар Судан улстай, зүүн урд хэсгээр Жибути улстай тус тус хиллэдэг бөгөөд үлдсэн хэсгээрээ Улаан тэнгист гарцтай.

БАРИМТ 2

Тус улсын хүн ам нь зургаан сая бөгөөд тэдний ихэнх буюу 55 хувийг нь Тигриня хүмүүс бүрдүүлдэг. Харин үлдсэн хэсэг нь Тигре 30 хувь, Сахо дөрвөн хувь, Кунама хоёр хувь, Рашайда хоёр хувь хүмүүс. Мөн Эритрей улсад албан ёсны хэл гэж байдаггүй. Ард түмэн нь нийт есөн угсаатны бүлгүүдэд хуваагддаг бөгөөд өөр өөрсдийн уламжлалт хэлээрээ ярьцгаадаг. Харин өөр угсааны хүмүүстэй харилцах үедээ тэд араб болон англи хэлйг ашигладаг.

БАРИМТ 3

Эритрей улсын иргэдийн шашны үзэл нь тэнцүү хоёр хэсэгт хуваагддаг гэхэд болно. Ард иргэдийн 50 хувь нь христийн шашныг шүтдэг бол 48 хувь нь исламын шашинтай. Эритрей гэх нэр нь эртний грекчүүдийн Улаан тэнгисийг нэрлэдэг байсан “Эритра Таласса” гэх үгнээс гаралтай. Эритрей улсын нийслэлийг Асмара гэдэг.

БАРИМТ 4

Манай эриний  I-II зууны үед Этиоп улсын хойд хэсэг болон одоогийн Эритрей улсын газар нутаг дээр анх Аксумын эзэнт гүрэн байгуулагдаж байсан бөгөөд IV зууны үед христийн шашин тус эзэнт гүрэнд нэлээд алдар нэрийг олж авсан. Гэвч дундад зууны үед Эритрей улсын газар нутгийн ихэнх хэсэг нь Медри Бахри хаант улсын мэдэлд байсан ба багахан хэсэг нь Хамасиен аймгийн эзэмшилд байв.

БАРИМТ 5

Улмаар 1890 онд Эритрей улс нь Италийн колон болсон бөгөөд 1942 онд Британийн цэргийн захиргааны эсрэг ялагдал хүлээснээр тус бүс нутаг дахь Итали улсын ноёрхол өндөрлөсөн. 1952 онд НҮБ-ын ерөнхий хурлын шийдвэрийн дагуу Эритрей улсад өөрийн парламентын бүлгийг байгуулан өөрсдийгөө удирдах эрхийг өгсөн боловч гадаад харилцаа, батлан хамгаалахын асуудлууд дээр арван жилийн турш Этиоп улсаас хамааралтай байхаар болов.

БАРИМТ 6

Гэхдээ 1962 онд Этиоп улс амлалтдаа хүрэлгүйгээр Эритрей улсын парламентыг хүчингүй болгож тус улсыг өөрсдийн эгнээндээ нэгтгэсэн. Улмаар Эритрейн салан тусгаарлах хөдөлгөөн эхэлж Эритрейг чөлөөлөх фронтыг байгуулснаар тусгаар тогтнолынхоо төлөөх дайныг эхлүүлсэн. Олон арван жилийн турш Этиоп улстай байлдсаны эцэст 1991 онд салан тусгаарлаж, улмаар хоёр жилийн дараа буюу 1993 онд албан ёсоор тусгаар тогтнолоо зарласан.

БАРИМТ 7

Эритрей улс нь нэг намын тогтолцоот Ерөнхийлөгчийн засаглалтай орон бөгөөд хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг ч удаа зохион байгуулж үзээгүй. Тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу 1993 оноос өдгөөг хүртэл Исайяс Афеверкиги Эритрей улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.

БАРИМТ 8

Улс орон тэр чигээрээ Засгийн газрынхаа мэдэлд байдаг ба Эритрей улсын ард иргэд дэлхий дээрх хамгийн бага эрх чөлөөг эдэлдэг хэмээгддэг. Тус улсын иргэдэд олгогддог эрх чөлөө нь Хойд Солонгосын иргэдийнхээс хязгаарлагдмал гэсэн үг. Эритрейн Засгийн газар нь энэхүү хүний эрхийг үл ойшоож буй байдлаа улс төрийн зорилготой хэмээн үгүйсгэдэг.

БАРИМТ 9

Эритрей улс одоогийн байдлаар Нэгдсэн Үндэсний Байгууллага болон Африкийн холбооны гишүүн улс бөгөөд Араб лигийн хурлуудад Бразил болон Венесуэл улсуудын хамт ажиглагчийн статусаар оролцдог. Эритрей улс одоогийн үндсэн хуулиа 1997 онд баталсан.

БАРИМТ 10

Нийслэл хот Асмарагийн нэрний утга нь “Шинэ Ром” эсвэл “Италийн Африк дахь хот” гэх утгатай. Энэхүү нэрийг Итали улс Эритрей улсыг колоничилж байх үедээ өгсөн. Тус хотод одоогийн байдлаар 400 гаруй Италийн архитектурын дүр төрхийг агуулсан барилгууд бий.

БАРИМТ 11

Эритрей улс тусгаар тогтнолоо зарласан хэдий ч 1998-2000 оны хооронд хилийн маргааны улмаас Этиоп улстай байлдсан бөгөөд уг дайны үеэр 100,000 гаруй хүн амь насаа алдсан. Тус улсад 80,000 гаруй археологийн түүхийн үнэт дурсгалт газрууд байдаг бөгөөд уг тоогоороо Африк тивдээ Египет улсын ард хоёрдугаар байранд жагсдаг.

БАРИМТ 12

Түүхийн уртад Итали улсын эсрэг Эритрей бүсгүйчүүд зэвсэг барин эрчүүдийнхээ хамтаар тулалддаг байсан гэдэг. Эритрей улсын далайн эргийн бүсээр 14,000 төрөл зүйлийн загас олдсон бөгөөд тэдний 83 хувь нь дэлхийн өөр хаанаас ч олдоогүй юм байна. Улаан тэнгис нь ус нь нэлээд дулаан байдаг тул ховор төрлийн загаснуудыг татдаг.

БАРИМТ 13

Эритрей улсад очих цор ганц арга бол онгоц юм. Хөрш орнуудынх нь хилээр дамжин нэвтрэх бараг л боломжгүй. Асмара олон улсын нисэх онгоцны буудал болон Массава олон улсын нисэх онгоцны буудлууд гадаадын орноос нислэг хүлээн авдаг бөгөөд Эритрей улс Милан, Дубай, Судан, Саудын Араб гэх чиглэлүүд рүү шууд нислэгтэй. Мөн тус улсад онгоцны тасалбараа интернетээр захиалах боломжгүй.

БАРИМТ 14

Эритрей улсын төрийн далбааны хувьд улаан, ногоон, цэнхэр өнгийн гурвалжин дүрснүүд болон шар өнгийн тэмдгээс бүрддэг. Улаан өнгө нь тусгаар тогтнолынхоо төлөө тулалдсан дайчдынхаа цусыг, цэнхэр өнгө нь далай тэнгисийг, ногоон өнгө нь хөдөө аж ахуйн баялгийг тус тус бэлгэддэг. Харин шар өнгийн 30 ширхэг модны навч нь тус улсын тусгаар тогтнолоо авахын тулд тулалдсан 30 жилийг илтгэдэг.

БАРИМТ 15

Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд доороосоо аравдугаар байранд жагсдаг Эритрей улс нь дэлхийн хамгийн буурай хөгжилтэй арван орны нэг билээ. Мөн Эритрей улс дэлхийн хамгийн халуун орнуудын нэгээр нэрлэгддэг. Жилийн турш тус улсад гурван улирал ээлжлэн солигддог.

БАРИМТ 16

Эритрей улсын хамгийн нам доорх цэг нь Данакилийн хотгор бөгөөд далайн түвшнээс 125 метрийн доор оршдог. Харин хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 3,000 метрт оршдог Эмба Сойра уул юм.

БАРИМТ 17

Эритрей улсад хөлбөмбөг болон дугуйн спортууд нэлээд алдартай. Унадаг дугуй унах бол Эритрей улсад харь оронд колоничлогдож байх үед нь нэвтэрсэн уламжлал бөгөөд ихэнх иргэд нь холын зайд дугуй унадаг. Эритрейн эрэгтэй болон эмэгтэй унадаг дугуйн шигшээ багууд нь Африк тивдээ тэргүүлдэг, мөн дэлхийн хамгийн хүчирхэг багуудын нэг юм.

БАРИМТ 18

Эритрей улсын үндэсний хоолыг “Инжера” гэдэг. Уг хоол нь нэгэн төрлийн халуун ногоотой өтгөн шөл бөгөөд инжераг загас, тахиа, үхэр, болон хурганы махыг ашиглан бэлтгэдэг. Энэхүү хоолыг бэлтгэх арга ухаан Этиоп улсаар дамжин Эритрей улсад нэвтэрсэн. Итали улсын колони байсан тул энэхүү улсад Итали хоолны соёл өргөн тархсан.

БАРИМТ 19

Эритрейн есөн өөр гарал угсааны бүлэг хүмүүс бүгд өөрсдийн гэсэн үндэсний дуу болон бүжигтэй. Мөн крар, кеберо, бегена, масенко гэх мэт олон төрлийн хөгжмийн зэмсгүүд тус улсаас гаралтай. Нутгийн хамгийн алдартай уран бүтээлч нь Хелен Мелес гэх эмэгтэй дуучин.

БАРИМТ 20

Эритрейн соёлын хамгийн алдартай хэсгүүдийн нэг бол кофены баяр юм. Тэд энгийн үедээ найз нөхөд, ахан дүүсээ кофегоор дайлж халуун дулаан яриа өрнүүлдэг бол кофены баярын үеэр айл бүр зочдодоо гурван аяга кофе уулгадаг заншилтай.

БАРИМТ 21

Эритрей хүүхдүүд зургаан насандаа сургуульд элсэн ордог. Тэд 13 жилийн турш сурдаг. Тус улсад одоогийн байдлаар 824 ширхэг дунд сургууль байдаг бол хоёрхон ширхэг их дээд сургууль бий. Баримтаас харахад Эритрей улсын бага сургуулийн насны хүүхдүүдийн 70-90 хувь нь, дунд сургуулийн насны хүүхдүүдийн 61 хувь нь тус тус сургуульд сурдаг.

БАРИМТ 22

Эритрейн сургуулиудын нэг өдрийн хичээл нь дунджаар зургаан цаг үргэлжилдэг бөгөөд нэг ангид 63-97 хүүхдүүд хуваарилагдан суралцдаг. Мөн тус улсын ихэнх хэсэг нь ядуу тул хүүхдүүдийнхээ сургуулийн хэрэглэлүүдийг хангаж чадахгүй гэх шалтгаанаар олон мянган хүүхэд боловсрол эзэмшдэггүй. Эритрей улсын насанд хүрсэн иргэдийн бичиг үсэг тайлагдсан хувь нь 76.6 хувь бол хүүхдүүдийн хувьд 93.3 хувь.

БАРИМТ 23

Эритрей улс бол иргэдийнхээ эрүүл мэндийг Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд огцом сайжралыг гаргаж буй цөөн орнуудын нэг. Тэд ихэвчлэн хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал дээр анхаарал төвлөрүүлж байгаа бөгөөд хүн амын дундаж наслалт нь 1960 онд 39.1 байсан бол 2020 онд 66.44 хүртлээ огцом өссөн.

БАРИМТ 24

Эритрей улсын иргэд дэлхийн бусад хэсгээс тусгаарлагдсан. Дэлхий дахинд өрнөж буй мэдээллийг тэд хүссэнээрээ авах боломжгүй бөгөөд хэвлэл мэдээллийн салбараар дамжуулах бүх мэдээллийг Засгийн газар нь хянаж байдаг. Мөн насанд хүрсэн эритрейчүүд дунджаар 6.5 жилийн хугацаатай цэргийн албыг хаах үүрэгтэй.

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа ээлжит дугаараар Эритрей улсыг онцолж байна. Энэ улс өчигдөр (2022 оны гуравдугаар сарын 3) НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганаар ОХУ-ыг буруутгасан тогтоолд эсрэг санал өгсөн таван улсын нэг билээ. Эритрей улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 37 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    13 цаг 47 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    13 цаг 50 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 59 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК